БИ ТҮҮНИЙГ ЯАЖ МАРТАХ ВЭ?

024

Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт Монголын минь сайхан сэтгэлт ард түмэн минь би та нартайгаа өөрийнхөө амьдралын талаар хуваалцах гэсэн юм. Харин та бүхэн надад чин сэтгэлээсээ урмын үг хайрлаарай

би 26 настай гадаад сургуульд сурдаг өвөл зуныхаа амралтаар эх орондоо ирдэг л дээ. Нэг эр хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж үзлээ амьдралдаа анх удаа. Эр хүнээс болж маш их нулимс урсгаж үзлээ. Тэр минь надаас нэг ах 27-тай монголд амьдарч ажилладаг гэтэл саяхнаас бид 2 салсан юм.

Би тэрнийг өөр хүнтэй болохыг мэдсэн байнга л утсанд нь дуудлага ирнэ нэг удаа бүр миний хажууд ярих гэж хүртэл оролдож үзсэн. Би тэр эмэгтэйг нь хэн гэдгийг нь мэднэ хамгийн хэцүү нь би маш ихээр тэрнийгээ харамлаж хардаж цаг минут тутам санаж байна, үнэнийг хэлэхэд унтаж ч чадахгүй байна өглөө босонгуутаа л тэрнийгээ бодох юм. Би тэр залууг яаг байгаагаар нь хайрласан тэр их уух дуртай бас ааш муутай тэгсэн ч гэсэн би хайрласаар л байсан. Намайг муухай үгээр хэлж сүүлдээ миний утасны дуудлагыг хүртэл авахаа больсон. Хэрүүл маргаан бүрт би маш ихээр шаналж ганцаардаж байсан.

Би түүнийгээ явуулахаар шийдсээн надад хайргүй хүнийг өөрийнхөө хажууд хүчээр байлгана гэдэг маш их хэцүү. Тэр залуутай суусан эмэгтэй хүн нээх сайн явахгүй гэдгийг би мэднэ архи уудаг хүний амьдрал хэзээ ч сайн сайхан байдаггүй юм. Тэгсэн хэрнээ би түүн руу зүтгээд байгаа өөрийгөө л үзэн ядаж суух юмдаа.

Одоо нас минь ч явлаа үеийн найзууд минь бүгд л нөхөр хүүхэд гээд гүйхээр атаархаж л суух юм. Би уг нь царай зүс бие хаа сайтай бүсгүй л дээ даанч эрчүүдийн тал дээр азгүй юм шиг санагдах юм даа. ТА БҮХЭН МИНЬ НАДАД ҮНЭТЭЙ ЗӨВӨЛГӨӨ ӨГЧ ХАЙРЛААЧ БИ ТҮҮНИЙГ ЯАЖ МАРТАХ ВЭ? Үнэхээр хэцүү байна байнга л түүнийг бодож байна. Надад туслаач бүсгүйчүүдээ…

27 Comments

  1. ganaa says:

    bi cham shig bdald orj bsan yostoi hetsu gehdee odoo bi iluu sai huntei uchirsan buh yum shan boldog yuma bitgii teriig bod oor huntei tanilts

  2. ganbold says:

    chinii tuluu nulims unagahgui hunentsert nulumsaa buu uzuul neh saihan sain setggeltei zaluu zamd chini bgaa.chamaig hairlasan zurhiig gomdooj ogt bolohgui shuu.

  3. sainuu tessy says:

    Sainuu Tessy baingiin umshigch yum shig bna tee.. uurtei chin YM-n nzuud bolj bolohuu? julian_na26@yahoo.com

  4. 123 says:

    Бурхан чамайг хэрэггүй гээд байна даа үгэнд нь ороорой .

  5. emegtei says:

    Minii uruusun dugui ₮. Bi bas ugn dajguil emegtei daanch bas ng tng yumand hrtai salay gj uuruu hlchd martah gj shanalj bn . . :'(

  6. erhvn says:

    iimerhvv hairandaa uchiraad ym vzchihsen hvvhnvvdtei uchirchihgvi ymsan.iim hvvhnvvd shineer bolson nz zaluutai bolchood uridniihaa ymiig sanaj bodood svvldee araar tawidag yanhan boldog ymdoooo…. yur ni erchvvd anhniihaa ymiig uurt ni ugsun ter emegteigee golj shilelgvi hairlaad nasan turshdaa amidrah hergetei

  7. munh says:

    boowond ni l bolood bgaa ym bailgvideee sain sex hideg hvntai uchirhaar martchina bhoooooo

  8. sonin says:

    Чи өөрийгөө л хайрлаж байгаа бол хэцүү байсан ч хамаагүй таг алга бол. би бол тэгэх л байсан.

  9. babe says:

    chilersen bish shalgarsan ,ygyi yadaj shildeg geh geed bgaa blgyi kk

  10. Ramirez Sanchez says:

    Хуучин хайрыг мартахын тулд шинийг ол гэж. Энэ бол эртний сайхан шилэрсэн арга билээ!

  11. Mzaluu says:

    Хайртай хүнээсээ салж, хагацаж үзээгүй хүн энэ хорвоод байна уу? Үгүй л болов уу? Би ч гэсэн чамтай адилхан хайртай хүнээсээ салаад, ядаж байхад гадаадад хамт сурч байсныг ч хэлэх үү, тал бие минь тасраад алга болчихсон юм шиг л айхтар хэцүү байсаан. БИ:-Яасан ч байсан архиар тайтгарахгүй, өөрийгөө л завгүй байлгая гэж хатуу шийдсэн. Боди-гоор хичээллэсэн, зав л гарвал төмөр өргөөд, навс ядраад нам унтдаг байлаа. Ямар сайндаа манай багш:-Чи хэтэрхий их олон ирж байна, дэндүү ингэж ачаалалж болохгүй гэж хүртэл хэлж байхав дээ. Бэрхшээл тулгарсан үед өөртөө ашигтайгаар шийдвэрлэхийг л хичээх ёстой байхаа. Гуньж гутраад ямар ч ашиггүй, хамаагүй илүү залуутай чи учирна, би лав итгэлтэй байна. Тэгээд ч ууртай хүнтэй урт хугацаанд яг амьдрал зохиогоод, хүүхэд шуухадтай болоод ирэхээр хэцүү л байх, тэр цагт чи бас юу гэж ч харамсаа билээ. Найзаасаа салаад хорвоо хөмөрцөн юм шиг санагдаж явснаас хойш олон жил өнгөрчээ. Олон сайхан охид хүүхэнтэй ч учирч. Одоо би 3 хүүхэд ,сайхан эхнэртэй. Инээдтэй нь эхнэр маань гоё биетэй шүү гээд л миний цээжийг дэрлэх их дуртай.

  12. Залуу says:

    Бас нэмээд хэлэхэд архинд дуртай юу үгүй юу гэдгийг бас ялгах хэрэгтэй юм шиг санагддаг. Хүмүүстэй нийлж дарвих дуртай байна уу эсвэл зүгээр л гэртээ ч байсан архи уугаад суугаад байна уу. Айхтар царайлаг тэртэй тэргүй хүүхнүүд хойноос нь гүйдэг л биш бол ганц бие залуус аль болох охидуудтай танилцах, унтах гэж, та нартай ойр байхын тулд өчигдөр 2 найзтайгаа гадуур шоудсан байсан ч өнөөдөр өөр 1 найз нь 2 хүүхэнтэй байвал гараад л очдог. Маргааш шартаж үхэхээ мэддэг ч хөгжилтэй байх гээд л үзэж тардаг.
    Харин энийг нь тэр залуу таалагдаж байгаа охидууд хараад энэ уудаг нөхөр байна гэж дүгнэх нь жаахан буруу байх. Чинийх болсон хойно архины морь биш амьдарлын морь л болдог юм даа.

  13. Залуу says:

    Би анх одоо эхнэр минь болсон хүндээ мартагдах гэж зовж байж билээ. Эрэгтэй хүн нэг дургүй нь хүрчхээрээ хойноос нэхэл дагал болоод байхаар бүүр жигшчихдэг юм даа. Олон бүсгүй дунд яахаа мэдэхээ байчихаад л нэгнийх нь сул талыг нөгөөхөөр нь нөхөөд л явж байдаг үе дээрээ байгаа юм байна даа наад нөхөр чинь.
    Тэхээр чи сэтгэлээ барьж аль болох сураггүй алга болох хэрэгтэй дээ. Намайг олоосой гэсэн ул мөр үлдээгээд ч хэрэггүй. Яг л тэгээсэй гэж бодогддог. Гэхдээ хэсэг хугацааны дараа уур гараад арай тайвнаар эрэгцүүлж бодоод үнэхээр л намайг гэсэн сэтгэлтэй эмэгтэй байж дээ гэж бодоод ирвэл чамайг хаан байсан ч олно доо ер нь бол.Тэр үед нь л үнэд орж одоо бол тийм юм байхгүй найзаа би тоглоом биш гэж ирээд л нулимсыг нь гартал сөхрүүл дээ. Амжилт!.

  14. Mongol bvsgvi says:

    Hvssen yum hvzvvger tatiishvv !!!

  15. MglausCom says:

    Ingej neg ih yumaa aldsan hun shig setgelee tavij tuugaad gansarch uzehiimsaan haha.

  16. Mongol bvsgvi says:

    Bi bas chamshig l shanlaj yawaa Yawaa gejdee yawsiin bna. Bi bvten jil shnlaj zowson bvr amidral ter chigeeree utgaa aldsan bsan. Gedee tsag hugatsaa ungruh tusam aajmar bvdgerd yum bna lee bvr musun martna gej bol bdgvin bna lee. Urid ninhairtai bhadaa zvgeer l bid sohordn baidag. Etseg ehiin vgiig ch toohgvi zurj zvtgedeg bjdee. Chamd l gej helhed ene horwoo chini vneher bayn baylag shvv. Chamaig hairlah negen garaal irnee . Bi ch bas  yag ingej bodool yawj bgaa 🙂 arhind durtai negen bol hezeech zasrahgvi shvv !!! Uuriiguu hairlaj baij uur busad chamaig hairldiim shvv !!! 

  17. zaza says:

    Yuni turuund ooriigoo mash ih zavgui bailgah heregtei. Hun zavtai baihdaa l heregtei hereggui yum boddog yum! Ajil hii hicheeliinhee hajuugaar. Esvel oor surgalt damjaand yav. Olon niitin arga hemjeend orolts. Oor huntei uulzahig hichee. Iimerhuu l alhamudig hiiher dorhnoo martagnana daa. Ooriig n geh tusam hun holddog yum doo. 

  18. AMDRAL says:

    MARTAHGYI CHI HAJHIIN BE- MARTAJ TARAA HETZYYZ GSN MART

  19. Naran says:

    Зүгээр өөрийгөө завгүй байлга. 3 Сарын дараа л хачин юмны араас шаналж байснаа бодохоор инээд чинь хүрнэ

  20. Tessy says:

    Ingeed uilaad gansraad zvvgdeed bwal chi ungu aldaj ter ulam ungu ornodoo. Bitgii l bod l doo, tegeel martana shd. Uuriigu zavgvi blga, zaluchudtai datel

  21. nene says:

    Selenge aimag saihan sumiin hutuld 3-r bairnii 3n davhart naran taldaa tsonhtoi 2 uruu dulaahan bair zarna utas:95390505

  22. zax says:

    arhi uudag aash muutai!!! tegeed naad zaluugiinhaa yund n bolod ingej shanalaad bgaa yum.martah hangalttai shaltgaan bus uu? oor busguitei gej bodohoor l hor shar n hodolood bdag yum baih da.hairgui huniig hairalj amidralaa tam bolgosnoos chi hairgui ch chamd hairtai huntei uchirch jargaliig edel ee busgui min.sanuulahad ene delhii deer 7 terbum hun amidarch bgaa shuu

  23. anhaa says:

    hamgiin hurdan martah arga bol oor huntei boloh shuu dee tegehguigeer martana gevel jil garan bolno

  24. ichko says:

    er n bol ter zaluu chamd hani bolku mattah heregtei.zavgui bai humiustei ternii sain muu taluudiig n yarilts shuud martaj chadku e.tevcheer heregtei

  25. Nono says:

    Yaaltchgui ehen uedee bodogdood sanaad shanalnaa, guriihees uur arga bhgui uurigu zavgui bailga, naizuudtaigaa uulz , tsagiig hugjiltei ungruu sportoor hicheelle gej zovliidoo

  26. Xalgai@yahoo.com says:

    Komputeriin ard het ih suudag, hen negentei chatlaad bgaa nuhrudiig shalgaj ugch tus bolishuu busguichudee. Zuvhun tootoi hedhen uneher huurtad bga busguichuded tuslan.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.