Салъя гэхээр чадахгүй юм энэ чигээрээ хамт байя гэхээр бас болохгүй юмаа

108151232

Сайн байна уу? Уншигч таны амрыг эрье. Намайг Жавхаасайхан гэдэг. Би 21 настай. Би түүнтэйгээ үерхээд 1 жил болж байна. Надад тулгамдаж буй асуудлыг бичихийн өмнө хайрынхаа түүхээс хуваалцъя гэж бодлоо. Өнгөрсөн өвөл би түүнтэйгээ ховор тохиолдлоор танилцсан юм. Өглөө хичээлдээ явахаар автобусны буудал руу алхаж явтал зам дээр гоё чамин гэж жигтэйхэн, гадуур нь хийсэн кэйснээс нь харахад л эмэгтэй хүнийх гэдэг нь мэдэгдэхүйц iphone 4 олж авбаа. Яах учираа олохгүй шууд л цүнхэлж орхилоо. Сургууль дээрээ очоод удаагүй байтал нөгөө iphone дуугардаг байна шүү. Автал дуу хоолой нь нэг л өөр сонсоод балмагдаж хэсэг дуугүй л яриаг нь сонсож зогсов.

Ахаа би утсаа хаячжээ та утсыг минь өгөөч тэгэх үү гэж байна. Би ч завсарлагаанаар ирээд ав гээд сургуулиа зааж өгөөд ямар охин байгаа бол хурдан завсарлаасай гэж хүлээж тэсж ядна. Хичээл завсарлаж нөгөө охин ч ирсэн гэж ярьлаа. Уулзтал үнэхээр хөөрхөн надаас бага зэрэг намхан давхараатай алаг нүдтэй охин байж байна шүү. Хараад дурлахгүй хайрлахгүй байхын аргагүй тийм хөөрхөн охин. Утсыг чинь тэндээс олж авлаа чи азтай байна шүү гээд өгтөл урдаас мөнгө өгөх гэхэд нь ийм хөөрхөн охины дугаарыг авж чадахгүй бол эр хүнээ байж эрхий хуруугаа огтлъё /жоохон хэтрүүлэв/ гэж дотроо бодоод шууд л мөнгө яахын бэ дугаараа л өгчих гээд хэлчлээ.

Тэгтэл харин дуртай нь аргагүй дугаараа өгөөд хичээлтэй гэдгээ хэлээд яваад өгвөө. Ингэж л би тохиолдлоор түүнтэй учирсан юм даа. Түүнээс хойш байнга мсж бичиж ярьж сүүлдээ уулздаг боллоо. Тэгэж бие биендээ татагдасаар байгаад л үерхсэн юм. Эхэндээ бол сайхан л байлаа. Хамт кино үзнэ, гэрт нь хүргэж өгөхдөө хөтлөлцөөд алхана, алхах зуураа элдвийн зүйл ярисаар зам ч хурдан өнгөрнө. Тэгж явсаар хичээл сургууль ч амарч бид хоёрт хамт байх цаг өшөө нэмэгдэж байлаа. Тэр минь надад анхны бүхнээ өгсөн. Би өөрийгөө их азтай бас түүнийгээ хэнд ч хэзээ ч алдахгүй гэж бодож явсан минь долоо хоногийн өмнө талаар боллоо.

Би түүний утсыг санамсаргүй үзэж байгаад 1 залуутай бичсэн мсж-г нь уншсан юмаа. Хайртай дуртай санаад байна нтр гээл зөндөө л юм бичсэн байна лээ. Заримдаа надтай уулзах ч үгүй утсаар ч ярихгүй утсаа ч авахгүй хэд хоночдог байсан. Тэгээл тэгсэн ингэсэг гэж шалтаг хэлэхэд нь би итгээд л. Яс юман дээрэ бол тэр залуутайгаа л уулзаж учир ургуулж явсан байна лээ. Би түүнд мсж тэр залуу нтрийн талаар уншсанаа ерөөсөө хэлээгүй ээ. Нэгэнт ийм охин гэдгийг нь мэдсийм чинь салъя гэхээр чадахгүй юм энэ чигээрээ хамт байя гэхээр бас болохгүй юмаа. Би арай л хэтэрхий ихийг нуршчихлаа уучлаарай. Ах эгч үе тэнгийхэн минь элдэв үг бичилгүй зүгээр л надад туслаач би яахаа ерөөсөө мэдэхгүй, ойлгохгүй байна.

12 Comments

  1. tuulai says:

    Naad hun chin odoo chi yriltsaad bolison ch daraa n bas l uur huntei haritsuulah yumuu harj yvah l bolno bh daa. Uunees iluu zuil bolj uuriiguu zovoohoos umnu zugeer muruur n yvuulchih. chamd dahiad uur hun oldono shuu dee. Zugeer l zam muruuur n yvuulchih gej

  2. Mickey mouse says:

    nz ohin chin 2 tuulainaas songolt hiih gej bgan bna daa.

  3. Mongol says:

    ҮХСЭНЭЭ ЯАРЬДАГ ЮМ!!! Угаасаа л хормой султай эм байна, зангаа тавьхгүйгээ салах хэрэгтэй!!! Сайхан царайгаар амьдрахгүйгээ, САЙХАН ЦАРАЙТАЙ, САЙХАН СЭТГЭЛТЭЙ, ЧАМАЙГ ГЭХ ХҮН Л АМЬДРАЛД ХАНЬ БОЛНО!!!

  4. Hoorhii says:

    Iphone 4 iin avaad odoo salaa zaluu mini

  5. Man says:

    itgelt -ийн хэлсэнтэй санал нэг байна. Зарим зүйлийг зүгээр л орхичих. Чи насаараа араас нь гүйхгүй шүү дээ. Анхны бүхнээ өгчөөд тэгж явж байна гэдэг. Цаашид энэ янзаараа амьдрал чинь сайхан болох найдлага байвал үргэлжлүүлээд үгүй бол орхи доо. Тэр нь дээр байдаг юм. Би 4-н жил найз охиныхоо түргэн занг өөрчлөх гэж хичээгээд болоогүй. Угаасаа болохгүй юм гэж бас байна. Болохгүй юмыг хүчлээд болгоод байвал тэр чинь хиймэл л юм гэсэн үг. Хэдэн жилийн дараа ч үндсэн асуудал юу ч өөрчлөгдөөгүй яг тэр хэвээрээ үргэлжлэх болно. Ийм л байна.

  6. Уугий says:

    Дүү минь ямар ч байсан тэр залууг холдуулахын тулд бүх хүчээ дайчил Болохг,үй бол яахав дээ тэгээд замаа бод

  7. itgelt says:

    zarim zviliig zvgeer l orhichoh heregtei baidiin bnle zuuraldaal bval zuuraldaal bna 

  8. MglausCom says:

    Er hun l yum bol emiinhee setgeld uur hun uldq boltol n tatahiig hichee. Chi gomdooj bgagui bol savaagui zan shohoorhliig n zaluu nasand bh l zuil engiin niitleg aldaa gedgeer n huleej avaad sxn hairlaldaa. Chi hangaltgui bolson bn shde harilcaagaa hogjuulj devshil gargahiig bodooroi. Anhny buhnee chamd zoriulsan ohinoo Aldahiig hvsch bga bol yahavde

  9. Chonongoo says:

    Yasan zadarsana ohin be. Minii duu hicheeldeel anhaar. Chiv chimeegyi orhichih naad ohinoo. Huursan, huuramch zuil setgeliin sharh l usgene. Heseg sanj shanalaj bgad setgel chin zugeer bolchihnoo, itgeerei. 

  10. zvrh says:

    Iim huurhun nasan dre bga ym chn hen heniige oilgoj
    hariltsaga awch vldehiig hichegerei bas er hvn uujuu bodolt
    uhaant bh heregt shvv negent l chamd ohin biye ugch
    chamd zoriulsan ym chn sain tulj yriltsah heregt bh l gj bdjinedo

  11. Helen says:

    Nz ohintoigoo saihan yriltsal daa ..ern tged ch oyutan ahui tsagtaa bie biedee durlaad huuhed ntr-tei bolood suuchuul neg bodliin goe um bn le ..why gevel ali ali n muu sanaa baihgui huuhed zangaaraa bn sde ..tgd ch ajil der garaad irheer yun huntei suuh manatai bas l er em geltgui muu sanaalsan humuus bdg um …tiimees sain yriltsaad ali boloh hamt bh talaas n bodooroi do …

  12. xz says:

    Сайн ярилц

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.