Хүүхдээ харъя, хүүхдээ авна нтр гэвэл би яах вэ?

135385259

Сайн байцгаана уу. Та бүхэнтэйгээ хуваалцах хэцүү зүйл надад тулгараад байна. Би 10 сартай хүүтэй. Би надаас 5 ах нэг залуутай танилцаж үерхээд надтай сууна барина гэдэг байсан би ч итгэж явсан. Гэвч тэр бүхэн нь бүгд худал байсан намайг жирэмсэн болсноо хэлэхэд хаачсан нь мэдэхгүй алга болчихсон. Би өвдөх уйлах бүхэнд ганцаараа тэмцэж байж хүүгээ төрүүлсэн би айлын ганц охин л доо. Ээж маань бага байхад өнгөрч би аавтайгаа үлдсэн аав маань миний жирэмснийг мэдээд уурлаж авахуул гэсэн ч гэдэс маань томроогүй байсан болохоор би айхдаа үгүй жирэмсэн биш гээд гэлчихсэн.

Тэгж нууж явсаар нэг л мэдэхэд 7 сартай болчихсон. Надад хүүхдээ авахуулах бодол байгаагүй ч хүүгээ өөртэйгөө адилхан хагас дутуу амьдарлаар амьдарч өнчирнө гэж бодохоос нулимс аяндаа л бөмбөрөөд ирдэг байсан.

Аавыг мэдчих байх гэж айгаад жирэмсний хяналтанд ч орж чадаагүй бүх зүйл хэцүү санагдаж үхчихмээр санагдах үе ч олон байлаа гэвч эмэгтэй хүн нялх үрээ төсөөлж энэ бяцхан амьтан ээжээсээ болж хорвоогийн хамаг сайхныг мэдрэхгүй нар хичнээн сайхныг ч харалгүй явчих гэжүү гэж бодогдоод үхэж ч чаддаггүй юм билээ.

Нэг амралтын өдөр гэртээ амарч байтал гэнэт л өвдөөд эхэлсэн аав маань гэртээ байсан болохоор түргэн дуудаж түргэний эмч дуудаж төрсөн хүү минь жин дутуу хугацаа нь ч 2 сар дутуу байсан ч эрүүл саруул гарсан. Эмнэлэгээс гарч ирээд 3 хонож байтал аав согтуу ирж чиний хүүхдийг харахаас дургүй хүрж байна 3 сартай болхоор нь аваад зайлаарай гэж хорвоо дээрх ганц түшиг аав минь хүртэл надаас нүүр буруулсан.

Тэр үед аав бид 2-той хамт амьдардаг эмээ маань л надад түших түшиг минь болсондоо. Миний хүү томрох тусмаа өвөөдөө хайрлагдах бид 2 толгой хорогдох оронтойгоо үлдсэн юм. Зун би гэрээсээ гараад явж байтал өнөөх залуу нэг тарган хүүхэн тэвэрчихсэн явж байсан. Би ч юм дуугараагүй хажууугаар нь зөрсөн. Гэхдээ би тэр мөчийг хүртэл тэднийгээ хүлээсэн ороод ирэх болов уу хайраа уучлаарай гээд хүрээд ирэх болов уу гэж үнэнчээр хүлээсэн ч…

Би үнэхээр болдог гэртээ орж ирээд уйлмаар санагдаж арай л гэж нулимсаа барьсан даа. Гэтэл саяхан хэдхэн хоногийн өмнө өнөөх сураггүй болсон залуу гэнэт би хүүхдээ хармаар байна гээд гараад ирсэн. Намайг төрснийг хүүгээ тэврээч явж байсан гэж найздаа хэлснийг нь би сонссон. Жирэмсэн байхад минь яаж байна гээд ганц удаа асуучихаагүй хүүгээ төрснийг мэдсэн ч улайм цайм өөр хүүхэн тэврээд өдий болтол нь 2 жил гаруй хэл сураг ч үгүй алга болчихоод гэнэт гараад ирсэнд нь ирэх ирэхдээ согтуу хувцас хунар нь аймшигтай юм ирсэнд нь миний дургүй хүрсэн.

Одоо би тэр хүнтэй үнэхээр ахиж харьцмааргүй хүүгээ ч тэр хүнтэй уулзуулаад баймааргүй нэг мөсөн танихгүй хүмүүс шиг баймаар байна.  Хүүхдээ харъя хүүхдээ авна нтр гэвэл би яах вэ? Энэ асуудал үнэхээр хүнд байна. Би яах ёстой бэ та бүхэн минь надад зөвлөөч…

23 Comments

  1. harulad hereggveee says:

    ugasa harulaad hereggvee nadd bas neg iimerhvv hariutslaga hvleej jadkv hvn taarsan tgd tag bjiisna gent ta2iihoo hajuud baina hvhde harii ntr geel garaad irsen tgher itgeegv za yul hucad bgan bol hd honog harii gd bj baital hd honogoos mungu bnuu ntr gss neg duuldag uhanatin tgd clip hilgeh gss mungu dutjila gl tgsiin bi baihgvee bhgv gss chine zaza geel tag tgher yum ch bodolgv marttsan bsn uasa hvvgee turuul ter hvniig or tas marttsan bolhoor tgel bjisan jne neg udur bondgor hvvhente bas yavjisn tgeel yurunu bodson yum hum hereg boloh yumuu jhn doroitool irhere arda orhison gej bdson hvnee ashiglii ntr gj bddg yum shg bnlee daanch arda orhison gj bdsn hvn ni urdana garj oorigne orihsniig mddgv tgher hvvhdeech btg haruul uuruuch haricad heregv

  2. bob says:

    хорвоогын хамгийн муу хүн

  3. bayr says:

    shalchignaad baival tsagdaad barij og.

  4. balain says:

    za naad zaluu chin huuhdee avahgui ee. terend tiim huuhdee gesen setgel baihgui. avay gesen ch shuuheer yavahad ehed n l ugdin. odoo iim uyed chi nuur uguh um bol naad chin haaya huuhdee harah nereer durtai uyedee cham deer irj untdag neg nuhur l bno shu. chi changa baih heregtei. uurtuu hatuu bai. odoo ahiad yu ch gej hudlaa yarij chamaig uyaraaj magadgui. iim zavaan umnuud huuhdeer turuu barij bain bain irdiin shuu.

  5. Chonongoo says:

    Hun aldaj bolno, shine aav eej boloh gej bgaa humuus Aidas tygshyyrt avtah, itgej chadahgui buruu uildel hiih zereg bdag. Ter uneheer uhaaraad huugee bas chamaig ahin aldahiig huseegui bval yahve, irehdee Zorig ni hurehgui uusan bsan bol??? Ahin uulzya geed irvel Baidliig hurtsduulalgui hurdluulalgui 2 uulhnaa yriltsaad uzvel yamar ve. Huuhdiin tetgemj, odoo yu bodoj bui geh met talaar ni. Bi bol yriltsaad yzel gj zovlomoor sanagdaad bn. Hooj tuuj tsagdaad ogoh amarhan bas suulchiin shiidver shude

  6. Er Hun says:

    Chinii huuhed bish geed helchih.

  7. baldan says:

    Chi tiim doroi yumuu? setgeliin huchtei baih heregtei, zarim huhnuud huuhedteigee hayagdsan ch gesen hayaad yavsan zaluugiinhaa talaar ingej hen negnees asuuh bitgii hel shine amidraliinha tuluu tuushtai yavj uuriiguu hugjuulj baidag.
    Uuruusuu neg yum asuuh heregtei chi ter huniig butsaj irehiig dotoroo husej baigaa yu gedgee. ugui bol ter huniig yurusu baihgui met amidar, huuhdee narnii tuyanaas uussen huuhed met bod, harin 2 dah amidralaa umnuh shig gomo handaj bolohgui…

  8. Тор says:

    Чиний хуухэд биш чамд огт хамаагуй , дахиад ирвэл цагдаад егне шуу гэж хэлэхгуй юу. 

  9. zochin says:

    ter zaluud tsarai ogch er boloxgui.Oodgui archaagui,bas arxichin xun baina sh dee.Gishgex gazar oldoxgui,tushix xungui boloxoor chi sanaand ni orj ireed ochixgui yu!Naadaxtaigaa l zuuraldval chinii amidral tam bolj xuvirna. Xuugee ch uulzuulax xereggui.Chinii xuuxed bish gej xel!Naad zaluu chini yag manai arxichin duutei ijil yum bna….Xaa gazar muusain yumnuud bx yumaa

  10. itgelt says:

    CHINII HVVHED BISH GEJ HEL ! 

  11. баадуу says:

    За даа наад хүнтэйгээ нэг их орооцолдоод хэрэг байна уу даа. Ийм амьтан яш хүүхдийн тэтгэмж өгч харагдаач. Тэрний оронд нас тогтсон сайн ханьтай хүүгээ бага дээр нь ханилж эцгийн хайрыг мэдрүүл. Сайхан амьдралыг цогцлуул. Хүүгээ лэг бүтэн аав ээж гэж нүүр бардам хэлэх дайны өсгө. Тэгвэл тэр хээлтүүлэгчээс өшөөгөө авсан чинь тэр. Амьдралыг гэгээтэй талаас нь хар

  12. brittany says:

    Hogiin yumnuud ter chigeeree zailku gai bolhyma.bitgii nuur uguurei.

  13. Zahidlinezend says:

    Huuhdiin tetgemj shaard, margaash ni dahij ter huniihee tsaraig harahgui bailgui.

  14. zugeeree says:

    ugasa naad neg yum chin huuhdeeree dalimduulj chinii tolgoig dahij erguuleed heden udaa untaj chamaig ashiglahaa l bodoj bga bh

  15. 454 says:

    arhichin boltson huniig yug ni haruuldag ym chamd daraa huuhd chini lai bolno chamd mongo ogch chadaxgui tiims hay bitgii ulzuul .hunii tsg amidrald gutraad tiim ug hlj bolno shuu dee odoo chinii huuhed ovoogiin nandin rerdene boltson odo tr ugiin mart

  16. batdorj249@yahoo.com says:

    Хүүхдийн тэтгэвэр шүүхээр тогтоолгож ав. Хэрүүл уруул хийж байснаас албан ёсных нь дээр. Хүүхэдтэй нь уулзуулах эсэхийг үүргээ хэр биелүүлж байгаагаас чинь хамаарна гэдгийг ойлгуулчих. Хүүхдийг чинь чамаас авна энэ тэр гэсэн ойлголт угаасаа байхгүй. Тйим учраас айх хэрэггүй. Бас үүргээ биелүүлж байгаа эсэхээс нь хамаарч хэр хатуу хандахаа шийднэ биз.

  17. hok says:

    Чи хүүхдээ  хэнээр овоглосон бэ?  өөрөөрөө овоглосон бол тэр хүнд  хуулийн дагуу та хоёр ямар ч хамааралгүй гэж хэл. Хэрвээ тэр хүн би хүүхдийн аав энэ тэр гэвэл бас л хуулийн дагуу тэтгэлгээ төл гэж хэл. Ийм арчаагүй амиа бодсон амьтныг юуг нь харах вэ дээ бүсгүй минь.  Тэрний хий хоосон худлаа үгэнд л итгэж уярав даа гуйх  л юм тэр шүү. Ийм эрчүүдийн хэлсэн үгэнд итгээд байх ямар ч шаардлагагүй хол яв. 

  18. zaluu says:

    чиний хүүхдийг харахаас дургүй хүрж байна 3 сартай болхоор нь аваад зайлаарай гэж хорвоо дээрх ганц түшиг аав минь хүртэл надаас нүүр буруулсан. Ene odoo yu gesen ug ve, tursun okhin ni khuutei bolj uuriig ni uvuu bolgoj bkhad ingedeg teneg aav bkh uu naad khuukhdiin chini etsgees iluu chinii etseg teneg yum bna daa

  19. bolor says:

    chi uneheer minii huu gej huleen zovshoorch bgaa bol huuhdiin tetgemj tol gej hel muu adguusd

  20. Tom Jerry says:

    chinii huuhed bish geed ogt nuur uguhgui bai. huuhdiig min avchih bolov uu gej bitgii ai, aij bsan ch medegduulehgui huiten tsarai garga tsagdaad ugchihgui yu ireed bval. 

  21. nerr says:

    huuhdiin tetgever av, 

  22. zochin says:

     hvvhed 16 nas hvrtlee eejiin asramjild bdg yum tm blhr aaih hereggvi harin ter zaluugaasaa hvvhdiin temgemj av. odoo udahgvi 4 sar garaad ger bvliin huuland oorchlolt orj bgaa gsn tm blhr geriin hayg utas ni dugaariin mddeg bol ter haygaar ni shvvhed ogchih tgd l hvvhdiin tetgemjee av harin chi ter zaluugaa yu ch gj yrsan irgej niileh talaar bitgii bodooroi za……… ugaasaa chamd hani blhgvi gdgiig ni chi mdsen yum chin tgd l haychih za……. heseg hugtsaa ni daraa aav chin gaigvi blh blgvi dee amjilt 

  23. zaluu says:

    namaig taivan bailga, chamaig bi tanixgui, daldaganaad baival tsagdaad xelne gej xel.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.