Чамдаа би үүрд хайртай байх болно. Анхны гэгээхэн нандин хайр минь…

107428802

Зиа сайн байцгаануу нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргье. Энд өөрийн анхны хайрынхаа тухай урьд нь хэнд ч хэлж байгаагүй зөвхөн өөртөө хадгалж явдаг байсан тэр дурсамжаа хуваалцахыг хүслээ. Анхны хайр минь чамдаа би одоо ч яг тэр үеийнх шигээ хайртай шүү.

2005 оны зун би их сургуулийн 1 курсээ төгссөн 18-тай ганц бие залуу байлаа. Нэг өглөө утсанд мин мсж ирлээ (одоо ч би тэрний утсыг санаж байна). Унштал танилцъя гэсэн мсж байх нь тэр. Эхний хэдэн мсж-г ч найз нараа тоглож байна гэж тоолгүй орхив. Хэд хэдэн удаа ийм мсж ирсэн болохоор хариу бичсэн юм. Гэхдээ л бас дотроо болгоомжтой байлаа. Яагаад гэвэл би өөрөө хэдэн найзаараа тоглоод амжсан хүн л дээ.

Зиа тэгээд танилцлаа нэр усаа мэдэлцлээ, хаанаас миний утсыг авсныг ч ойлголоо. Тэр минь байрны дүүгийн маань хамаатны эгч нь надаас нэг дүү 17-той охин байж билээ. Намайг байрны шийдэн дээр тоглож байхыг харсан тэгээд би их таалагдсан болохоор дүүгээсээ миний утсыг олж өгөхийг хүссэн тэгээд л мсж бичиж байна гэсэн юм. Би ч түүнийгээ урьд нь цөөхөн ч гэсэн харж байсан. Дажгүй охин байсан л даа. Тэгэхээр энэ бол биесээ огт мэдэхгүй 2 хүн мсж-р харьцаж байгаа зүйл биш байсан юм.

Бид 2 тэр зунжингаа мсж бичилцэж билээ огт уулзахгүйгээр шүү. Эхэндээ найз минь гэж бие биенээ дууддаг байсан бид цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нэгэндээ татагдаж нэг ч удаа уулзалдаж байгаагүй ч гэсэн аль хэдийн 2 биенээ хайраа гэх буюу албан ёсоор гуйгаагүй ч найз охин банди болсон байлаа. Мэдээж тэр маань миний анхны найз охин биш ч гэлээ түүнтэйгээ уулзана гэдэг маш том даваа мэт надад санагдаж байсан л даа.

Анх түүнтэйгээ уулзахдаа л түүнийг миний анхны хайр гэдгийг мэдсэн юм. Анх бид 2 шөнө уулзсан. Тэр уулзалтаар онцийн юм болоогүй л дээ мсж-р бол бид 2 ааль хэдийн үнсэлцээд хотын гудмаар хөтлөлцөөд тэврэлдээд зугаалсан хэрнээ яг уулзахаар догдлоод ичээд хэхэ хөгийн юм болсон. Урьд нь охидуудтай уулзахад надад ийм зовлон байдаггүй байсан болохоор анхны хайр минь ингээл ирдгийн байж дээ, анхны хайрынхаа бүхий л дурсамжийг ариун нандин байлгахын тулд бүхнийг хийнэ дээ гэж анхныхаа уулзалтаас хойш бодож төсөөлдөг байж билээ.

Анхны болзсон өдөр, анхны үнсэлтийн өдрөө би одоо ч мартаагүй. Чинийхээ билхүүсээр тэврээд шомбогор улаан уруулынх нь амтанд мансууран суух, хайрт минь хамгаас сайхан жаргал тэр байж. Уулзах бүрдээ хайртынхаа дуртай резинэн чихрийг авч ирэхэд тэр минь баярлана. Бас нэг удаа “манай аав ээжтэй болзох бүртээ бамбарууштай чихрээр панаалдсаар байгаад аваад суусан гэдийшдээ” гэсэн нь намайг яагаад ч юм их баярлуулж билээ. Түүнтэй өнгөрүүлсэн цаг хугацаа маш богинохон боловч хамгийийн амттай. Хором мөч нэг бүрийг нь яагаад ч мартаж болмооргүй мэт тийм л нандин.

Бид 2 их инээдтэй юмнаас болж 2 тийш болж билээ. Найз охин маань нэг хувийн сургуульд оюутан боллоо. Би 2 курс тэр 1-р курс. Гэтэл тэр ямар сургуульд орсноо надад хэлэх маш дургүй байдаг байлаа л даа. Тэгж байтал сургуулийнх нь танилцах аялал болно гэнэ миний хайрт ч явна гэнэ би ч дургүйлэхсэнгүй. Тэгтэл хамгийн завхарсан нь танилцах аялал нь хоногоор явна гэнэ. Хэзээ байхдаа их сургуулийн танилцах аялал хоногоор тэгээд бүр оюутан болоод хэдхэн хонож байгаа охидууд голдуу оюутнуудыг амралтанд авч явдаг байлаа. Би ч их гайхлаа гэхдээ уурлаагүй л дээ зүгээр л ямар нэг юм болбол ямар нэртэй газар хаана байгааг нь мэдэж байхыг хүсээд амралтынх нь газрын хаяг нэрийг санаандгүй асуутал хэрэг бишдээд ирлээ нэлээн удаад мсжээр маргалдсны эцэст хоюулаа салъя гэдэг мсж ирэх нь тэр.

Амьдралаа ирээдүйгээ түүнгүйгээр төсөөлж чадахаа байсан үе л дээ. Яг тэр үед нь ийм зүйл сонссон надад бүх юм утгагүй санагдаж билээ. Хичнээн гуйгаад ч уучлалт хүсээд ч нүүр өгөх янзгүй байсан. Ингээл би гэдэг бөөн гуниг гэхдээ би архи дарс ууж алингаа алдаагүй л дээ. Тэр оройноос хойш хоол хоолойгоор давахгүй юм идэх гээд суухаар л шал дургүй хүрнэ. Нойр ч хүрэхгүй. Ус тамхи 2-р бүтэн 10 өдөр унд хийж явж билээ. Гэрийнх үүдэнд очоод мсж бичнэ гарч ирэхгүй. Энэ байдал маань цаашдаа хичнээн удаан үргэлжлэхийг мэдэхгүй байсан учир би ерөөсөө монголоос явъя гэж шийдсэн юм.

Тэр үед яагаад ч юм бүх юм маш хурдан бүтсэн. Сургуулиа хаяад. Гэрийнхнээсээ өөр хэнд ч хэлэлгүйгээр явсан даа. Гэхдээ одоо хааяа хааяа харамсах сэтгэл төрдөг л юм. Гадагшаа явах минь тэгж амархан бүтээгүй, би тэгж амархан бууж өгөөгүй бол түүнийгээ насан туршийн ханиа болгосон ч байх байсан юм билүү. Нэг найз маань мөн л анхны хайр нь бүтэлгүйтсэн нөхөр л дөө нэг удаа бид 2 хуучнаа дурсаад сууж байхад хэлсэн нь санаанаас ер гардаггүй юм. Хэрэв би анхны хайртайгаа суусан бол бид 2 жаргахын оронд эсрэгээрээ зовох ч байсан байж мэднэ шүү дээ бурхан бид 2-н амьдралын зам нэгэнт нийлэхгүйгээс хойш эртхэн салсан нь дээр гэж үзсэн ч юм билүү гэсэн үг бас миний харамсах сэтгэлийг бага ч атугай нимгэлдэг юм.

Одоо харамслаа гээд яалтай ч билээ дээ. Хааяа нэг чинийхээ тухай бодож самсаагаа шархиртал санаа алдан алдан л суух юмдаа…

Хайрт минь чамтайгаа уулзахаар чамаасаа би хараагаа огт салгаж чаддаггүй байж билээ чи ч мэднэ дээ хэхэ. Одоо ч гэсэн чамайгаа яг тэр үеийнх шигээ хайрлаж явдаг шүү. Чамдаа би үүрд хайртай байх болно. Анхны гэгээхэн нандин хайр минь…

19 Comments

  1. Sor says:

    Hurhun ymoo.. Ymar hun ni iim sain huntei uchirchaad alddag bnaa. Bi gehed hairtai hunde haygdchihaad jiremsen uldchuheed suuj bndaa… Jargaltai gazar hun togdoggui gj..oorog ni toirson olon huhnes bolj byatshan uree hayad yvsanda … Hairtqi bolhor gomdoj chadahgui ym

  2. saraa says:

    unheer goe sanagdchihlaa anhnii hair anhnii gesen buh ym setgeld mini uurd orshij baidag suuliin ued zuudend hurtel orj irdeg bolson hayaa zuudendee ch bol uulzah goe baidag shuu

  3. Mgliet says:

    Sain yy chinii zahiag unshaad nuhurteigeee uerhej bsan ue sanagdlaa.Manai hun bid 2anh yag ta. 2shig bhdaa taniltsaj blee.manai hun oyutan bhad iish tiish zugaalgand yawuulahgui gj ih hardana uurlana uilna.ter bolgond ni zarimdaa zalhaad salya gedeg ugiig ih ch helj hairiigaa gomdoodog bsan ch minii hairiin tuushtai shantrashgui zanl bid 2n amidraliig neg bolgoson met sanagddag shu.magadgyi minii salya gdeg ugnees zalhaad uneheer salsan bol bi hezee ch ter huniig guihgui gsen bardam sehuun zantai bsan l daa.bodwol bi arai l baga hairtai bsan yum shig.odoo bol bid huurhun huuhduudiin aaw eej,zaluu saihan ger bul.Negent ongorson hereg ch gelee magadgui chi iluu ih hicheesen bol anhnii hairaa amidral bolgoh ch bsiim biluu.Er hun zorigtoi bol…

  4. emegtei says:

    Hehe gey daa

  5. ... says:

    Urd ni hairtai baisan hunee sanan dursah ni zovhon huvi hunii setgeltei l holbootoi asuudal shuu dee… Ternees bish eregtei emegtei ni hamaagui, 2-laa l hairtai hunee sanaj l bdg shd…

  6. Niitlegch says:

    Hooe ah ene zohiol bishshuu. Oort tohioldson zuilee bichsiin? 

  7. Kkk says:

    Aagii in unen shuu erchuud anhnii hairaa martdaggui emegtei hum suulin zaluugaa l sanaj bdg ene dyrsan sanahin sanah bish zuger martaj sanahin sanah gej bga busdig ni bur or tas martdag gej unen unen ene emegtei hunii dasaj durladagtai holbootoi bh oo 

  8. sdd says:

    minii neg diamond baigaa setgeldee bainga hadgaldag, 7 8 jil ungursun odo hurtel baij l baidag yum setgeliin gund

  9. ах says:

    зохиол бололтой эр хүн хэзээ анхны хайр энэ тэр гээд санаад л өнгөрсөн хойно ингэж шалчигнаж байсын
    Хүүхнүүдийг эргүүлээд л бүтвэл унтчхаад л мартаад л явдагштээ хүний суусан эхнэр л анхны ч юмууу ер нь хайр байдгийн
    Залуу цагийн тийм хүүхнүүд бол зүгээр зугаа нэр уснь ч мартагдчихдаг юм

  10. .,,.,, says:

    za zaila xamag xuuchni ym sanaand oruulchla 😀

  11. cool says:

    Emegtei hun ch martdaggui shte. Dursan sanah saihan l baidag yum.

  12. ganbaa says:

    Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж урагшаа харж амьдар. Хааяа дурсах сайхан ч ханиа бүү гомдоогоорой.

  13. hurandaa says:

    tiimee eregtei hun martaj chaddaggui gj unen ug.Nadad ch gsn iim zuil tohioldoj baisan 2 jiliin umnu.Tuundee odoo ch gsn hairtai.Suuliin ued bur mash ih sanad bdg bolchloo.

  14. Anianart vilchilne says:

    S awii anianaraa only chat Galzuu_zaluu@yahoo.com

  15. MglausCom says:

    Uu huurhii ingej huchtei durlaad daraagiinhda zai uldeedgui hunii ehner bolchuul yaj uhnee

  16. Tom Jerry says:

    ymar nuhur n bas nmg ingeed dursaad yvj bga boloo gej……..

  17. purple says:

    huurhun yumaa. odoo yhav salah estoi l bsan yum bailguidee.erchuud yag iim bdag yum bilee. hichneen jil ch ungursun anhnii chin setgeliin hairtaigaa anh yaj taniltsaj bsan utasnii dugaar, haalganii dugaar ni hed bsan anh herhen unsej bsanaa neg burchlen sanadag.emegteichuud bid bol uurshdee hahaha

  18. zoloo says:

    Harin teh ter zaluug hayad yavahad tuunguigeer amididral utgagui sanagdaj aimshigtai ih shanalj bsan ch odoo uur huntei bolood tuunig tag martsan daa, harin ter butsaad irsen nadguigeer bj chadahguigee medersen gene, gevch odoo harahaas ch durgui hurch bna emegtei hunii setgel neg huvirsan bol ergene gej bhgui 

  19. aagii says:

    Eregtei hun anhnii hairaa martdaggui emegtei hun suuliin nzaa sanadag gej yag unen shu bich nuhurteigee suutla hed heden nz zaluutai bla tuhain uede hairtai bsn yum shig murtu salsniiha daraa tag martchihsan bdag bsn harin bi odoo nuhurtuu hiyazgaargui ih hairtai yugaarch solishgui minii erdene uhaantai uuju setgeltei taivan dulguun minii hani min

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.