Хүн шиг амьдаръя хүмүүсээ

174400724

Танай сайтад гэр бүлтэй хүмүүс уншаасай гэж бодоод юм бичлээ. Та бүхэнд над шиг ээдрээтэй тэнэг амьдралаар амьдарсан хүн цөөхөн байгаа байхаа бас хариу бичээрэй.

Би гэдэг хүн одоо гэр бүл байхгүй бас хүүхэдгүй гэр бүл батлуулж ч үзээгүй. Одоо бол яахав нэг үеэ бодвол ажилтай машинтай буцаад дээшээгээ мацаж л яваа эр хүн. Хотынхныг бодвол амьдрал жаахан тааруудуу гэх юмуудаа. Угаасаа ажлаасаа халагдаж ажилгүй наймаа хийж шатаж кармаандаа 100 төгрөггүй 1 жил амьдарсан бас нэг хэсэг энд тэнд хүмүүсийг дагаж тусалж хэсэг явдаг байлаа. Утсаар ярихдаа хүртэл хүнээс гуйж ярьж өлсөх үедээ хүртэл 2-3 хоног хэлэн дээрээ юм тавихгүй явна.

Би одоо хааяа таньдаг хүмүүстээ энэ тухай ярихаар итгэдэгүй юм. Одоо нас маань ч явлаа хүмүүсийн тайван сайхан гэр бүлтэй олонтой амьдралыг харахаар атаархал төрдөг. Ажлаараа найз нөхдөөрөө явах үед тэд гэрлүүгээ явна би харин ганцаараа амьдардаг гэрлүүгээ явдаг болж өгвөл согтуу унтчихна. Хөдөө ажил дээрээ болуул ууж болохгүй энд яахав хэдэн эгч авгай нар тэгээд хижээл голдуу жолооч ах нар л байдаг.  Амрах үедээ УБ-д ирээд нэг л жихүүдэс төрөөд ууж ууж шоудаж байгаал /бараг 10-14 хоног/ буцдаг.

Өмнө нь залуу явахад үеийн охид бүсгүйтэй суучихгүй яавдаа гэж боддог л юм тэгвэл нэг хүн шиг сайхан амьдарч гэрлүүгээ яарч байхгүй юу. Одоо гэр бүл зохиоё гэхээр үеийн бүсгүйчүүдээс царай муутай эсвэл ааш гэж юу гэдэг билээ тийм эсвэл задгай амьдралд сурчихсан хүмүүс л үлдсэн байна. Тэгээд одоо эцэггүй хүүхэдтэй эмэгтэйчүүд яасан ч их болсон юм дээ. Би гэдэг хүн хүүхэд мөрөөдөөд явж байхад зарим хүмүүс үр хүүхдээ бодохгүй ингээд амьдарч чадна гэжүү.

Эсвэл өөр газар өөр хүнтэй ахиад хүүхэдтэй болоод яваад байдгиймуу хэндээ байдгийн болдоо. Зах зээлийн нийгэм маань хөгжөөд нэг хэсгийн маань амьдрал дээшлээд хэд хичнээн авгайтай хүүхэдтэй болчихсон тэр нь ч яахав болж болж. Харин мөнгөөрөө түрүү барьж айлын эхнэр нөхрийг уруу татаж амьдралыг нь бусниулдаг хүмүүс их болжээ.

Би хувьдаа хүүхэдтэй эмэгтэй нөхөртэй эмэгтэйтэй дотносохыг хүсдэггүй. Энэ сайтад тавигдсан зовлонтой амьдралуудыг хараад байхаар архи дарс 2-догч харьцаанаас болж зохиосон амьдралаа нурааж байж харагдах юм. Эсвэл жаргалдаа ташуурцгаагаад байна уу. Уг нь яг одоо салчаагүй амьдарч байгаа хүмүүс амьдралаа авч үлдэхийн төлөө үр хүүхдийнхөө төлөө бодиттой юм хиймээр юм. Бие биенээсээ өшөө авахаа л бодоод байдгиймуу…

4 Comments

  1. hi says:

    Oooroo tiim saihan hun yum biz dee tiim yum bol odii boltol goni bie gozon tolgoilood yavaj bna gej uu. odoo boltol nohorgui yavaa emegteichuud царай муутай эсвэл ааш гэж юу гэдэг билээ тийм эсвэл задгай амьдралд сурчихсан хүмүүс л үлдсэн байна ch geh shig chi odoo yu ve horvoogiin hog shaar bolood l chi iim baidaltai baigaa yum bish uu ehleed oortoo dugnelt hiigeech malaa. Ooroo uurhai manasan arhichin l gar bna sh dee.

  2. erka says:

    Odoo ehlehed yu ni bolohgui gj.. uuruusuu buruug haiwal taarna. Muuhai aashtai zojig biz aygui bol. Huuhedtei hun muuhai bishee. Huuhedgui utulj yawaa hun l muuhai. Setgeleeree hairlaj durladag bolohoos huuhedgui bol hairlana gesen yum bdaggui l yum da

  3. ganbaa says:

    Миний амьдрал чинийхээс ээдрээтэй бас тэнэг. Ялгаа нь би гэр бүлтэй хүүхдүүдтэй, орох оронтой, зарим нэгний хүсээд ч орж чадахгүй ажилтай.

  4. Tom Jerry says:

    hani ijil,ur huuhedt l hun jargaltai shu. hugshirsun bish saihan ger bultei bolj bno shde.
    etseggui huuhedt huuhnuud gej heleh bas uruusgul l du huuhed olhod eregtei hun ch gsn oroltsdog shde. hun hunii amidral uur uur shu de. ger bul salhad emegteichuud l huuhde avch ulddeg, bas chihen deer n tsetseh urguulj bgad bumbug zalgiulad zugtchihna, esvel er nuhru aldsan ch bj bno za ynz ynz da. chi uuruu ymar bna chamd tiim l hun taarna…..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.