ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЭХ ҮНЭЛЭМЖ ХАМГИЙН ОЙР ДОТНЫ ЭРЭГТЭЙ ХҮНЭЭС ХАМААРДАГ

003

Энэ захидлыг уншиж буй хүн бүрт энэ өдрийн мэндийг хүргэе. Би 24 настай, ганц бие эмэгтэй. Гэхдээ уулздаг хүмүүс бол байгаа. Тэр нь бүгд муу залуучууд, надад сайн биш, ер нь ашиглах сонирхолтой. Гэхдээ би ч гэсэн тэднийг тодорхой хэмжээнд ашиглаж байгаа болохоор гомдоллоод байх зүйл алга. Надад дурласан залуу бас намайг олон жил хайралсан хүн, бас намайг яг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг миний бүх асуудлыг мэддэг сайн эрэгтэй найз ч байгаа. 2 жилийн өмнө бүх талаараа боломжийн залуутай гэрлэхэд тун ойртож очсон. Гэвч би яагаад ч юм тэднийг сонгохгүй юм. Би нөхцөл байдлаа маш сайн ойлгож байгаа ч гэсэн өөртөө хайртай хүнийг сонгож чадахгүй байгаа нь ӨӨРТӨӨ ХАЙРГҮЙ байдагтай холбоотой юм болов уу гэж бодож байна.

Та нар Forrest Gump гээд кино үзсэн байх. Женни гээд түүний хайртай бүсгүй буруу сонголт хийж явсаар байгаад хамгийн сүүлд бараг бүх юм дуусах үед Forrest-г эцсийн сонголтоо болгодог. Женнигийн аав нь түүнийг багад нь дарамталдаг хэцүү амьдралд өссөн учраас сэтгэлзүйн асуудалтай болоод ийм зүйл хийсэн гэж тайлбарлаж болохоор. Би аль болох өөрийгөө бүрэн зөв илэрхийлэхийг хүссэндээ киноноос жишээ татаж байгаа юм л даа. Миний амьдрал ч энэ кинотой зарим талаараа төстэй санагддаг. Жишээ нь би аавгүй өссөн бөгөөд миний амьдралд хамгийн ойр байдаг цорын ганц эрэгтэй хүн болох төрсөн ах маань аймар дарамттай. Би бүр тааралдахыг ч хүсдэггүй, тааралдсан тохиолдолд доромжлуулна зарим тохиолдолд зодуулна. Намайг ална гэж сүрдүүлдэг. Манай ээж хажууд байсан ч гэсэн юу ч хэлж чаддаггүй. Иймэрхүү дарамтан дор 24 жил амьдарсны дүнд өөртөө итгэх итгэлгүй, өөрийгөө үнэлдэггүй, гутралтай л хүн болдог юм байна.

Тэгээд хамгийн гол нь намайг үл тоодог залуустай уулзаж, хайрлуулахыг хүсээд байгаа нь төрсөн ах эсвэл эцгээсээ авч чадаагүй хайрыг л нөхөж авах гээд байх шиг байгаан. Муу залуус маань намайг дарамталдаг хүмүүстэй адил учраас би тэднийг сонгоод хайр хүсээд сайн залуусыг бол хүлээн зөвшөөрч хүлээж авч чадахгүй байх шиг байна. 24 насанд ажил төрөл хийж, сурч боловсроод, жирийн найзуудтайгаа уулзаад хэвийн амьдарч байгаа боловч нууцаар олон залуустай зэрэг уулзаад, дээрээс нь хүний нүднээс далдуур гутралтай, гутралаа дарах гэж ууж, идэж, өөрийгөө муухай болгоод нэг тийм цикльд орчихоод байна. Энэ сайтад зарим хүмүүс олон хүнтэй уулздаг энээ тэрээ гэж бичсэн хүмүүс лүү дайрах хандлагатай байдаг юм байна лээ. Гэхдээ юм болгон шалтгаантайг ойлгохыг хичээгээр. Эмэгтэй зүв зүгээр байж байгаад өөрийгөө үнэ цэнэгүй болгож, буруу сонголт хийгээд байдаггүй. Түүний амьдралд хамгийн ойр байдаг, хамгийн анхны эрэгтэйчүүд болох аав, ах гэх мэт хүмүүсийх нь өөртэй нь харилцах харилцаагаар эрэгтэй хүнд хандах хандлага нь тогтдог юм шиг байна. Тийм болохоор эмэгтэй хүүхэд, эмэгтэй дүүтэйгээ гүнж шиг харилцаж, хайр халамж мэдрүүлж, ямагт хамгийн сайн сайхныг сонгох, хүртэх эрхтэй гэдгийг мэдрүүлээрэй л гэж үнэн сэтгэлээсээ захимаар байна.

Харин миний хувьд нэгэнт байдал ийм байгаа учраас нөхөрт гарахаасаа өмнө, эсвэл буруу сонголт хийсээр байгаад ганцаараа насыг барахаас сэргийлэхийн тулд өөрийгөө засаж авмаар байна. Миний бичсэн зүйлсээс харахад өөрийгөө ойлгоод байгаам байна, одоо тэгээд зөв сонголт хий л дээ гэж хэлмээр байгаа байж магадгүй. Гэхдээ миний асуудал өөрөөр тайлбарлагдаж болно. Би буруу ойлгоод байж магадгүй. Хамгийн гол нь ойлгох нэг хэрэг, өөрчлөх бол маш их тэвчээр, зориг, дэмжлэг шаардах бололтой. 24 жилийн туршид бүрдсэн характер, сэтгэлзүйн хэв маягийг би ойлгосон даруйдаа ганцаараа шийдвэрлэж чадахгүй байна.

Иймээс сэтгэлзүйчид хандая гэж бодлоо. Үндэсний сэтгэлзүйн төв гээд нэг газар очиж уулзсан. Надтай ойролцоо насны эмэгтэй байсан. Тэгээд миний асуудлыг чухал биш асуудал гэж үзээд баахан хийсвэр зөвөлгөө өгсөн. Намайг сонсож ойлгохоос илүү сурсан техникээ автоматаар хэрэгжүүлээд байгаа юм шиг санагдаад дахиж очоогүй. Ер нь нэлээн амьдрал үзсэн туршлагатай сэтгэл засалч дээр очмоор байна л даа. Хэрэв тийм дажгүй газар байвал зөвлөөрэй. Бас өөрт чинь энэ талаар зөвлөх чин сэтгэлийн зөвөлгөө байвал үлдээгээрэй.

Баярлалаа.

29 Comments

  1. Элка says:

    Өөрийгөө ойлгоод дүгнэж чадаж байгаа бол
    Шууд л өөрчлөлт хийж муу зүйлээсээ зоригтой татгалзаад
    , орчноо солиод, харилцаж байгаа хүмүүсээ орхих хэрэгтэй, өөрийгөө эерэг бодолтой, хүсэл мөрөөдөлтэй гэгээлэг хүмүүсээр хүрээлүүлж эхлэх хэрэгтэй тэгээл аяандаа бүх зүйлийг сайн сайхнаар харж, сайхан амьдралд тэмүүлдэг болно, хэн нэгнээс хайр халамж хүлээж харж горидож суулгуй өөрөөсөө шууд эхэл, өөрийнхөө эрүүл мэндэд хор хөнөөлтэй архи тамхи хорт зуршил байвал шууд хая, биеэ хайрлаад эхэлхээр тэр сайхан биеэ сайхан орчинд тав тухтай амьдруулхыг хүсэж,  оюун бодол чинь ажиллаж хөдөлж тэмүүлж , зөв зуршилтай болгох байх

  2. Angel says:

    Заавал ингэх албагүй байж болноо. Өөрийгөө удирдаж, хянахыг үнэхээр их хичээж, төрөл бүрийн юм уншиж, дасгал хийж байгаа. Сэтгэлзүйч нтр гэж явах зав ч гарахгүйм байна. Яахав тэгээд зүтгээд л байж дээ. Хичээсний эцэст сайхан амьдарна, зовсны эцэст сайн хүнийг таних нүдтэй, үнэнч байх сэтгэлтэй болно гэдэгтээ итгэж байна. Миний буруу ч гэсэн зөндөө их байгаа. Харамсаад, зовоод, зүүдлээд барахгүй юм. Цаг гаргаж уншиж, бичиж байгаа хүмүүст баярлалаа. 

  3. zochin says:

    yamar ah hun geheeree duudee  “яасан хавтгай биетэй юм бэ, чамд бүр хөх бөгс гэхээр юм юу ч алгаа гэж хэлсэн iim yum helj bdag bnaa, yana daa humuus neeree iim ch bolchih gej dee……

  4. Zaaval ingeh yostoi ch ymuu zuvhun uursdiiguu l bodoh yum says:

    Ger buliin asuudaltai geed ingej yavah hereg bga ch ymuu guu ch ymuu  jishee n bi bas aavgui hoid aavdaa 20 jil daramtluulj yavsan geed cham shig ingej yavahgui l bh bsan bh yavlaa gehed uuruu uhaaraad l bolino setgeliin tenhee muutai esvel teneg gehiimuudaa. Neg yum helhed chi yamar ch eregtei hunte ireeduid ger bul bolson umnuh amidraliig chin medvel lav l OLIGTOI Chamaas DEEr er hun chamd oldohgui l bolvuudaaa..

  5. hulk says:

    chamaig boohguy olon huntei uulzaj haymd ohin bolgohguy gj ah chine zagnaj bgan uhaan yum yarisan ch emegtei hun teneg songolt dandaa hiideg

  6. asuudal says:

    niitlel bichsen and comment mun unshij bga buh hund ene uduriin mend hurgeye. helhed amarhan hiihed hetsuu gdg ug bdag. bi ch 30 garch yvaa zaluu gants biy l dee. ghde taniltsii ene ter bish shuu hhhh. chinii huvid uuriiguu het tavij uzeed bga yum shig zarimdaa hun busadiig bodoj uzeh heregtei bdag. hun bugd l jargaliig husej zovlon husdeggui shuu dee. ter chanariig in ul tootsood uuriig chini bgaagaar bus ireeduin emgen bolson ch hani bolood bh hamt bhiig husej bgaa in l chuhal daa. bi suuliin uyed ingej l boddog bson tus bolj bga shuu. hun oloogui ch uuriinhuu tuhai bodoh bdloos salgaj bn ooo. chi tiim hun tanih chadvartai yum bl iim l hun olooroi gj husii. heregjuulj uzeegui argaas zovlong in tuulsan arga arai dr bish gj uu. gadaad gh met nileed arga bodoj bga bololtoi doo. nadad huniig niiluulj salgah erh bhgui l dee hhhh sorry.

  7. true says:

    энэ нийтлэлийг бичсэн эмэгтэйтэй бас л адилхан дандаа муу, намайг ашиглах гэсэн хүмүүстэй л таарсан. тэрийг нь мэдэж байсан ч байх л ёстой зүйл шиг үл тоосон. ашиглуулж байхдаа таарсан амьтан шиг. өөрийгөө хүндлэх сэтгэл яагаад надаас хийсэн одоо вэ. надад чухам юу тохиолдоо вэ. хүмүүс ерн ьнь охин хүүхдээ яаж өсгөж хүмүүжүүлэх ёстой юм болоо. би охинтой болвол түүнийгээ цэцэг цэврүү шиг алган дээрээ бөмбөрүүлж өсгөх болно гэдгээ л мэдэж байна

  8. true says:

    эмэгтэй хүүхдийг бага байхаас нь өөртөө итгэх итгэлийг нь эвдэхгүй хайрлаж хүндэтгэлтэй харьцаанд дасгах хэрэгтэй гэдэг үнэхээр үнэн үг шүү. энийг уншаад зүрх минь шимширч байна. би олон ах эрэгтэй дүү нартай олуулаа өссөн айлын ганц охин. надтай их ширүүн харьцдаг байсан. гэрийн эмэгтэй хүний хийх бүх ажлыг хийхээс гадна эр хүний хийдэг ажлыг ч бас хийлгэдэг байсан. мэдээж ажилтай байх нь муу зүйл биш ч гэлээ ,, бас цаанаа л нэг тийм бүдүүн хадуун, эрхлэх маяглахыг мэдэхгүй, бараг ганц 2 цохиулахаа ч байх ёстой зүйл ь яагаад гэвэл миний буруу байсан учраас гэж хүлээж авдаг. одоо би эрэгтэй хүнтэй түүний төлөө хэтэрхий гүйж, надад биш тэр хүнд л сайхан байвал надад ямар байх нь хамаагүй гэсэн хандлагаар ханддаг. өөрөө ч мэдэлгүй. эргээд харахад яг тийм байдаг. надад өөрийгөө гэх, хайрлах хүндлэх энхрийлэх сэтгэл минь хэдийнээ хэн нэгний уланд гишгэгдсэн мэт байдаг. би яагаад ийм болсноо мэддэг. мэдсэн ч засаж чаддаггүй. яагаад би өөрийгөө хайрладаггүйн болоо, би яагаад ийм хүндлэл хайрыг хүлээх ёсгүй хүн шиг амьдраад сурчихсан юм бэ гэж. надад ч бас тусламж хэрэгтэй юм шиг санагддаг. гэхдээ хэн надад туслах вэдээ над шиг хүмүүс бас байдаг л юм байна бүр сэтгэлээсээ чин сэтгэлээсээ зовлонг нь ойлгож байна.

  9. owl says:

    заавал сэтгэлзүйч дээр очих шаардлагагүй асуудал байна. чи өөрөө энэ бүгд юунаас эхэлсэн, одоо ямар байдалтай байгаа гээд бүх процесс учир шалтгаанаа мэдэж байгаа юм байна. тэгэхээр сэтгэл санаагаа энэ бүгдээс цэвэрлэж авах хэрэгтэй тэгвэл аяндаа сэтгэл санаа болон бие чинь эрч хүчтэй, өөдрөг, эерэг энергитэй болж эхэлнэ. бүх юм сонголт шүү дээ. хэрвээ чи англи хэлтэй бол нетээс энэ талын зүйлс хангалттай олох болно

  10. m says:

    sain bna u? bi iim zuiliig ajiglaad bgaa aav ni arhichin huuhed nuhurtei bolood nuhur ni arhi uuh ystoi yum shig evlersen bdag esvel bur jigshij temtsdeg. minii bodloor chi zoduulj nuduuldeg tiim amidarlaa jigshih bish evlereed tiim humuust tatagddag bh. ah aav iim bsan bi iim l huntei suuj bolohgui ur huuhdee uur shigee zovlon amsuulmaargui bna geed uuruu uurtuu temts, hamgiin chuhal zuil bol meregjil ,nasan turshiin hani shu de.

  11. opposite says:

    Ooriigoo olon erchuudtei ywalddag hormoin dontoi shalig gj bitgii bodoo. Naadah uzegdliig chn amerik bolzoo gediin. olon huniig tanij medej bj zow songolt hiine bizdee! Za tgd ooriigoo bitgii orowdood suugaad bai. Chinii zowlon busad ohid emegteichuudiin zowlongiin hajuud yu ch bish shuu! Odoo chi uldsen amidraldaa zowj amidrah u ur huuhdee ohinoo oor shigoo zowlon dund osgoh u sain hanitai bolj ohinoo gunj shig osgoh u gdg yg odoogoos chn shaltgaalah bolhoor ooriigoo orowdood ulam zamhraad bailgui uhaan deeree zorig huch nemererei. Sain ywahad ah chn ch chinii olmiid onhrood orood irdiimdoo

  12. Donuts says:

    Yag vnen. Manai aav bidniig bagad bas mash ih arhi uuj agsan tavidaf bsan. Shunu hvn shivneldeh chimeeneer bi odoo hvrtel zvrh salganaj serdeg. Bagad Eej aav 2 shivneldej hereldej  ehleed daamjursaar orilj hashgirch zodoldoj eheldeg bsan. Tegeed eejiigee zoduulchihvii gej aihda shunu nvtsgen haalganiih n hajuud chichreed l bvh hervvliig n, yaj bie bienee diromjilj bgaag n bvgdiig n sonsdog baisan, aimar. Vvr hurdan tsairaasai, aaviin arhi garaasai gej zalbirdag baij bilee. Vvnees gadna nadad hamgiin tom tsohilt ugsun zvil n hervvl chamaas l bolson, chi hervvliin alim shidsen gej daraa n haaya nadruu dairdag bsan. Svvldee enenees n aigaad eej aaviigaa hereldvvlchihviidee gehdee hamaagvi yum ch yarij chadahaa bdiin bnalee. Aav arhi uugagvi busad ved bol saihan l ger bvl, hvvhed nasnii dursamjuud min saihan l bsan. Eej maani ih uhaantai emegtei  bolohoor amidralaa avch vldej chadsan. Bi odoo hvntei suusan bolovch hajuudah hvndee mash hatuu. Zarimda nuhruu eregtei hvn bolohoor bagadaa zovsniihoo ushuug avaad bgaam shig sanagddag. Busad hvntei heterhii zuulhun, zarimdaa uurluulchihvii gondoochihvii gej aigaad uuriinhuu vzel bodliig ch heldeggvi. Yamar ch turliin hervvl minii hajuud garahad l, hvn changa duugarahad l zvrh salganaad yavchihdag. Ehleed bi iim baidlaa hvvhed nasnaas vldsen svvder gedgiig n oilgoogvi yavdag bsan. Sayahnaas l oilgoj ehelj bga. Baga bhdaa ih l tsovoo sergelen zorigtoi nvvremgii hvvhed baisan sanagddag. Odoo Minii nas tiim ch zaluuhan bish bolohoor uurtuu tsaashid ingej amidarch bolohgvi gej oilgoj zasrah alham hiij bgaa. Yunii tvrvvnd bi aaviigaa setgeldee bvren uuchlahiig oroldoj bgaa, barag uuchilj ch bgaa bh. Daraa n hvmvvsees aij emeehee bolij haana ch uururuu l bj surah heregtei bh. Svvld ni amidrald tohioldson asuudal bolgoniig hvndeer hvleej avahaa bolij uurtuu daramt uchruulalgvi amidrah hamgiin chuhal yum bna. Tend neg hvn uurlal biz, bi end shanalj suuh shal hereggvi gedgiig sayahnaas l oilgoj bnadaa. Zovlon negtei sanagdaad baahan yum bichchihlee. 
    Erchvvd min ta nariin sogtuural, ger bvldee bvdvvleg haihramjgvi handah, hvchirhiileh hvvhdvvdiin chin huvi zayag uurchildug yum shvv! 

  13. Angel says:

    Захидал бичсэн хүн байнаа. Сэтгэгдэл үлдээсэн бүх хүмүүст маш их баярлалаа. Туяа – Монгол Өрх гээд сэтгэлзүйн төвийг судалж үзлээ. Баруунд түгээмэл ашиглагддаг сүүлийн үеийн сэтгэлзүйн заслын арга барилыг ашигладаг юм байна. Ойрын хугацаанд очиж уулзья гэж бодож байна. Зулаа – би байн байн орж ирж шалгаж байгаа болохоор чиний комментыг хүлээж байя. alexis – гадаад явахаар төлөвлөж байгаа. Ер нь орчноо солиод үзвэл бас их зүйл өөрчлөгдөх байх гэсэн бодолтой байгаа шүү. Бусад сэтгэгдэл бичсэн хүмүүсийн зөвөлгөөг хэрэгжүүлнээ. Та бүхний зөвлөж байгаагаар өөрийгөө дайчилж, улам илүү хичээе 🙂

  14. Zulaa says:

    Setgelzuichid handsan chin mash zov. Tuhain setgelzuich chin turshlaggui bish medlegguii baisan gej oilgo. huuhed nasnaas hurimtlagdaj irsen setgeliin daramt bol hamgiin 1t tavih chuhal asuudaliin neg monoos mon. Setgelzuin dogoltoi humuusiin 70s iluu huvi ni huuhed nasanda ymar negen huchirhiileld ortson baidag ni togtoogdson. Huuhed nasnaas hurimtlagdaj irsen setgeliin daramt aidsiig baga bagar setgelese avch hyh heregtei. Neg udaagiin zovlogoo tus bolohgui. iimerhuu humuus amidral ni saihan bolloo ch ymar negen zuild buren duuren setgel hangaluun baidaliig avch chaddagui. Urgelj l neg ym dutuu baiga met setgeltei hotsordog. Sain setgelzuichid hand bi ooroo gadaadad surdag oyutan. Ene talaar bagshtaiga sain yriltsaj baigad delgerengui zovlogoo ogie.

  15. ganbaa says:

    Сэтгэл зүйчийн үндсэн үүрэг бол хүнийг өөрийг нь өөрт нь таниулж өөрөөр нь гарцыг олуулахад л туслах үүрэгтэй байдаг. Хэрэв ямар нэгэн техник заагаад эхлэвэл тэр сэтгэл зүйч биш. Чиний хувьд өөрийгөө таньсан байна. Харин гарцаа өөрөө олж чадна гэдэгт итгэлтэй байна. Хүнийг зүгээр л хайрлахад суралцаарай. Учир нь хайр хайраа татдаг юм. Амжилт хүсье.

  16. eegii says:

    Yug oorchloh yunaas bolj bgaagaa medej bgaa bol zorigtoo hii l de… Yug huleegeed hend amidralaa naidaad bga ymbe…. chinii iim bgaa n bas chamaas ch shaltgaalsan zuil bgaa bh tmees oirchloltiig ooroosoo ehleerei.

  17. hatan says:

    er hunig hairlahgui bhiim daa… esul ah hunes aviin hairiig huseed l.. neg l bolku bn da…hayagdsan geh shaltgaanaar horvoog dutuu haraad bn…tgd emegtei hun sonirhdog bolhin…chamtai uulzmar sanagdla

  18. alexis says:

    би танаас насаар дүү юм бна, тиймээс нээх зөвлөж сайн чадах эсэхээ мэдэхгүй л бна, гэхдээ надад 2 арга бна. Эхнийх нь гадаад явж сурах. Орчин, харьцаж бгаа хүмүүс, бүх юм өөрчилөгдөөд ирэхээр та дурсамжаа нэг хэсэгтээ мартаж, өөрийгөө шинээр нээхэд туслаж магадгүй. 2 нь: биеийн тамираар хичээллэх. хүний эрүүл мэндэд маш сайн бас сэтгэл гутралыг даван туулах чадварыг нэмэгдүүлдэг гэсэн. Манай ах ч бас намайг элдвээр хэлдэг бсан, одоо ахтайгаа цуг байдаггүй гэхдээ байн байн бодогдоод хэцүү бдаг, манай аав ээж 2 болохоор эрэгтэй хүүхэд нэг өдөр ухаардаг юм гээд л юу ч хэлэхгүй байгаад бсан. Нэг удаа орондоо орох гээд унтлагын хувцастай зогсож бсан чинь намайг яасан хавтгай биетэй юм бэ, чамд бүр хөх бөгс гэхээр юм юу ч алгаа гэж хэлсэн, би энэ үед 13,4тэй л
     бсан бх….тэр үедээ би юу ч хэлээгүй сонсоогүй царайлаад өнгөрсөн….аав ээж 2 гэртээ бхгүй үед байсхийгээд элдвийн хэрүүл өдөж,  хэл амаар доромжилдог эсвэл заримдаа гар хүрдэг бсан….би аав ээждээ бүгдийг ярьж хэлж чаддаггүй, учир нь хэтэрхий завгүй ажилтай орой ирэхдээ аймар ядарсан бөөн стресстэй хүмүүс орж ирээл улс төрийн хэрүүл сонсоод суучихдаг бсан, тэгээд ч санааг нь зовоогоод яахав гээд дуугай өнгөрдөг л байлаа. Танаас ялгаатай нь гэвэл би сайн муу гэлтгүй ямар ч эрэгтэйг өөртөө ойртуулдаггүй.. нэг иймэрхүү л бна даа, асуудлаа хуваалцсанд чинь баярлалаа, хүмүүс наадах чинь сүйдтэй зүйл биш бна гээд бхаар нээрээ л тийм юм болуу гээд хэнтэй ч ярилцаж чадахгүй болчихдог юм бна.

  19. tt says:

    1-t ooriihoo hureenees garah heregtei haana yu hiideg hentei uulzdag tsag hugtsaag yaj unguruudug bugdiig zogsooj shine tuluvlult gargah heregtei chamaig ungursunrvv chin chirj baigaa duudlaga ter muu har zuiliig dallaad baigaa zuilsees zaigaa barihiin tuld dugaaraa solih heregtei bolomj baival nuugeed shineer shine orchind gantsaar amidar tgd ter sain muu zaluusaas holboogoo tasal er ni neg hesegtee esreg huistengee sonirhood demii baih hamgiin gol huchin zuil bol chamd mash sain zuvulguu ugdug dotnii huntei boloh huurai egch duus shig tiim ahimag nasnii yumiig eyregeer hardag mash uyan hatan tiim huntei nuhurluh olhod hetsvvl baih delguuriin hamt olon languunii egch nar mash sain zuvlugch baij chaddag chinii zovlong oilgoj huvaaltsaj chamaig ter namgas chin tataj gargah tiim uvidas chadvar tsaanaas ni turdug chi ymar ajil erheldeg be eregtei hun ihtei obeygtendeer ajildag bol chamd tus bolohgvi baih chamd tiim huurai egchiin nenjin uyan zuulun setgel enerengvi zuvulguu dutagdaad baihs hig bna halit dugned uzhed chamaig huurhun dur bulaam goy baina gej uurt chin uuriiguu hairluulah medremjiig sergeeh hajuunaas chin hugulj uguh gadnii horgui genen tiim magtaal heregtei teriig ajliin mestiin hamt olon udurjin delguur deer hudaldagch hiideg avgai nar mash sain hiideg yum shdee tiim ulsuudtai dotnosoj tednii hureend bagtaj chadval chinii amidrald bagch gsn eyreg nuluu avchrah baih eregtei huntei 1-2jiliin dotor dotno baigaad demii baihaa chi ahtaigaa adilhaniig l songochih baih yvj yvj bi eregteildee chamtai chaytsuu zugeer minii zugees harhad iim bna minii hureend iim baidag office emegtei nar bolhoor hudlaa hov jiv yrisan oroi bolhoor nargij tsengeh showudah durtai munguu ureh durtai ulsuud baidag bh tiim bolhoor chamd zuv nuluu uzuulehgvi gagtshuu hoinoo chirguultei amidralaa uuriin garaar avch yvj bui uhaalag emegteichuud hudaldaanii salbartl huchin zutgej tuundee buh setgel zurhee zoriulj languunii ard naimaachin ner zuij suudag yumshigee ted bol neg ugeer zahirluud shvvdee tegheer ter officed suudag hunii udirdlagan door baidag avgai naraas iluu erh medeltei humuus gsn ug chamd nandin zuvulguuu uguh baih bas sain huurai egch boloh baihaa tiim hun l dutuu baihshig bna er huniig ter humuus chin basch muugui nudlej chaddag baih shvv amjilt 

  20. smile says:

    Yaval sain saihan jargaltai amidrah ve gedgee medseg hernee heregjuuldeggui humuus barag ihenh ni bhoo. Xvn bvr l hemjee hemjeendee asuudal zovlontoi. Nadad end bvgdees hamgiin baga zovlontoi ni 1rt ervvl bgaa bol 2rt odoohondoozovhon ooriinhoo omnoh zovlong vvrch bgaa ni gej bodogddog. Er ni tegeed yalanguya manai mgld hvvhed nasandaa asuudalgui saihan osson ni hovor bhoo.  Tiim nolohoor bvvr ikh zovohgvin tuld gerleltee zov hii. 2t vneheer huuhedtei nolohiig hvssen vedee l huuhedtei bolooroi. 

  21. mongolman says:

    Хүн болох багаасаа гэдэг хүний өссөн орчин, аав ээж, ах дүү, найз нөхдийн хоорондын амьд харилцаа тэр үед ямар байна хүн тийм л болж төлөвшдөг юм шиг санагддаг. хүүхэд багаасаа дарамт шахалтан дор өссөн, эцэг эхийнхээ хайрыг бүрэн гүйцэд амсаж, ханатлаа эрхэлж чадаагүй бол дотогшоо чиглэсэн бодолтой, хэн нэгэнд буруугаа тохсон, гаднаа инээсэн ч дотроо бухимдсан, сэтгэл зүрхээ нээж илэн далангүй байж чаддаггүй, өш санамтгай ганцаардмал нэгэн болж хувирдаг. Аливаа сэтгэлийн зовлон шаналал, бусдад атаархах, үзэн ядах, хараан зүхэх, жөтөөрхөн тэмцэх, өс хонзон санах нь эргээд тэр хүнд өвчин зовлон, ганцаардал гуниглал гэх мэт сөрөг зүйл болон буцаж ирдэг. Ахдаа санаж явдаг өшөө хорсол, уур хилэн, бухимдал дургүйцлээ өөрийг чинь хоргоосон гуйсан эрчүүдээр тайлдаг юм байна гэж ойлголоо. Дотор чинь сайн, муу 2 хүн зэрэгцэн оршижхувь тавилангийн чинь төлөө байлдаж байна. Харин аль талыг ялуулахыг чиний сэтгэл мэдэх хэрэг. Ялалт ялалтын дотроос өөрийгөө ялсан ялалт хамгийн агуу нь…

  22. zax says:

    Захидлыг чинь уншаад өөрийгөө бусдад ойлгуулж таниулж байгааг чинь харвал чи сэтгэл зүйч дээр очих хэрэггүй юм шиг санагдлаа.

  23. Narhan says:

    Чамаас нэг их олон насаар эгч биш болохоор зөвөлгөө өгөөд хэрэггүй биз. Амьдралын туршлагагүй учраас. Харин энэ бүхнээ ухаараад засаж авах гэж байгааг чинь сайшааж байна. Өөрөө л хичээхээс биш өөр яалтай ч билээ. МУИС-н сэтгэл судлалын тэнхим дээр очоод уулзаад, зөвөлгөө авах хэрэгтэй байхаа. Хаана сайн сэтгэл судлалын төв байгааг хэлж өгөх байх. Би ганц хоёр хичээлд нь суухад их таалагдсан.

  24. Tuya says:

    Энэ маш хэцүү асуудал шүү. Гэтэл үүнийг ойшоохгүй байгаа сэтгэлзүйчийг мэргэжилдээ сайн гэхэд хэцүү л юм байна. Миний хувьд чамтай яг адил асуудалтай. Аавдаа тоогддоггүй, загнуулдаг, зодуулдаг, гологддог байсан учраас олон залуустай уулздаг, тэр дундаасаа болж бүтэхгүйг нь сонгож хайрлуулах гэж зовдог байсан, одоо нөхөр хүүхэдтэй. Ажиглаад байхад өөртөө тийм ч сайн биш хүнийг зүгээр тавиад явуулчихгүй чаргууцалдаад эцэст нь харамсах сонголт хийгээд байдаг юм. Одоо ч заримдаа нөхрөө үерхэж байхдаа явуулчих ёстой үе олон байж дээ гэж боддог. Чаргууцалдсаар байгаад өөрийнхөө үнэ цэнийг ч алддаг бололтой. 
    Чи харин энэ тухай эрт ойлгож дүгнэлт хийж байгаа чинь тун сайн хэрэг. Гүүглээс юмуу лавлахаас ‘Монгол Өрх’ сэтгэлзүйн төв гээд хайгаад үзээрэй. Баасанбат гээд мундаг туршлагатай сэтгэлзүйч эгч байгаа. Хандаад үзээрэй.

  25. lila says:

    Medeej hun uuriiguu uurchluh hetsuu l dee bi l gehed hichneen medej oilgoj bgaa ch gsn zasaj chadahgui zan chanaruud mash ih bdg minii bodloor uuriiguu itguuleh heregtei uil hudluluur ug yariagaar setgel sanaagaa bodoloo udirdaj boldog jishee n hichneen uurtai bsan ch ineemseglesen turh gargah n setgel sanaag uudrug bolgodog teren shig bi bol uurtuu itgeltei bi bol shan busgui bugd namaig hairladag gej uurtuu bnga helj bai enend ih itgel unemshil shaardah bolohoor dor hayj 100udur davtah geed uzeerei bicheed naasan ch yahav hamgiin gol n sanah bolgondoo uurtuu heleerei bas orosiin bi hamgiin huurhun dur bulaam busgui gd kinog uzeerei 

  26. . says:

    Negd: ongorson yum ongorsnooroo, Odoo xerev axtaigaa xamt amidardaggui bol, ter oort chin nuugdaj yavdag aidasaa baga bagaar avj xayax xeregtei. Xund achaa shuu dee oortoo teej yavna gedeg chin. Urgelj
    Urgelj eyreg sain saixan yum bod. Mon setgeliin xattai baix xeregtei. Ooriigoo unelex unelemj chin maah dooguur baina. Ooriigoo xairlaj Sur, tiim ashigch xonjooch zaluustai xarivaj yadgiin, tegj Ooriigoo dord xiij! Chi l Ted nart Ooriigoo ashigluulax xemjeend garguund gargaj ogson bna. Iimd xunee zov olj noxorlo. Mon nom unsh! Emegtei xun l Ooriigoo erchuuded yamar xaricaanii zaagtai bailgaxaa tushaadag yum shdee. 

  27. Zaraa says:

    HI uhaantai mash oilgomjtoi bichsen bainaa.Chi ug ni bugdiig oilgoj ooriigoo oilgood baigaa hun bainaa.Odoo chi oortoo oorchilolt hiih uldjee..Ongorson amidral ongoruulsen moch buhen odoo hoino uldsen.Shine amidral shine ireedui chamaig huleej baina.Tegeed chi eej bolno hunii ehner bolno ene buhend chi oorooroo baij ooroo setgej oorooroo amidrah bolno.Nasan turshid chini ah ni hajuud chini dagaj yavahgui daramatlahgui  ahad chini ch gesen ooriin gesen tusdaa amidral bii shig chamd ch gesen ooriin gesen amidral bii ter amidraldaa l gerel gegee ni bolj busdad uhaaral hairlasan saihan emegtei bolooroi

  28. tka says:

    uhaantai ohin baina.amjilt hysie

  29. ....... says:

    Нэг өгүүлбэр их таалагдалаа. Эмэгтэй дүү эгч нараа гүнж шиг хайрлаж яваарай гэж . 24 нас залуухан байна өө. Амжилт хүсье 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.