Н.Ган-Од: Монголыг доргиосон нижгэр хурим хиймээр байна

527-1409881569gannnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnn

Хүн эцэг, эхээ болон энэ биеэ сонгож төрдөггүй нь харамсалтай. Харамсалтай гэсний учир нь ухаан орсон цагаасаа бусдаас өөр бие, сэтгэлийн ялгаанаасаа болж энэ амьдралаа олны хэл ам, хараан дунд өнгөрүүлж яваа нэгэн эмэгтэйг энэ дугаарт онцолж урилаа.

Тэрээр саяхныг хүртэл бичиг баримтан дээрээ эрэгтэй бүртгэлтэй боловч бие сэтгэлээрээ эмэгтэй байсан юм.

Монголчуудаас анх удаа хүйс солиулах мэс засалд амжилттай орж жинхэнэ эмэгтэй хүн болоод буй Гамбууш буюу Н.Ган-Од бусдад үлгэр дууриалал болохуйц төгс бүсгүй болохоор гоо сайхны нэлээд олон хагалгаа хийлгэжээ. Хэр баргийн хүнээс гарамгүй зориг тэвчээр гарган 60 настайдаа 30-тай мэт харагдах болсон түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Жил гаруйн өмнө уулзсанаас хойш үнэхээр хөөрхөн болжээ. Өөртөө сэтгэл хангалуун байгаа биз дээ?
-Би бусдад таалагдахын тулд биш өөртөө сэтгэл хангалуун байх гэж хүйсээ солиулж, хөх хийлгэж, нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэсэн. 2013 оны есдүгээр сараас эхлэн “Bashuu and implant” клиникт шүдээ янзлуулж байна. Имплант суулгах нь хүний биеийн байдлаас шалтгаалж эдгэрэх явц нь янз бүр.

Залуу хүмүүсийнх хурдан эдгэдэг бол минийх удаан явцтай байна. Миний шүдний хэвийг Солонгос руу явуулсан, ирэхээр нь суулгаад дуусна. Ингээд биедээ хийх өөрчлөлт дуусч байна. Одоо дахин юугаа ч засахгүй. Олон жил хүсч мөрөөдсөн бие цогцсоо бүрдүүлж чадлаа. Мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байгаа.

Үргэлж хэл амны бай болж, муу хэлж, муугаар бичиж байсан ч намайг олны танил болгосон хэвлэлийнхэнд баярладаг. Хэн ч намайг ярихгүй, бичихгүй байсан бол өнөөдөр хэн ч танихгүй.

Хэн ч танихгүй байсан бол би өнөөдөр энэ олон үнэтэй хагалгааг хийлгэж, өөрийгөө бүрэн өөрчилж чадахгүй байсан. Тиймээс надад тусалж дэмжсэн бүх хүнд баярлалаа гэдгээ хэлье.

-Гамбууш мөрөөдлөө биелүүлчихлээ, цаашид юу хийхээр төлөвлөж байна?
-Биеэ засаад гэрээ зас гэдэг биз дээ. Биеэ засчихлаа одоо гэрээ засах хэрэгтэй байна. Олон жил өөрийн гэсэн орон гэргүй явлаа. Байртай болчихвол Монголдоо сайхан амьдармаар байна.

Хийж бүтээх зүйл ч их байна. Хэдийгээр надад гадагшаа гарч амьдрах боломж байдаг ч би Монголдоо хайртай. Өнөөдрийг хүртэл ямар их хэл ам, хэцүү бэрхийг даван гарсан билээ.

Одоо хүсэл мөрөөдлөө биелүүлчихээд эх орноосоо явна гэдэг утгагүй зүйл. Телевизүүд намайг реалити шоунд оролцооч гэж уриад байгаа. Хэрвээ надад хоёр өрөө байр өгнө гэвэл би ямар ч шоунд оролцоно гэдгээ хэлсэн.

-60 настай байтугай залуу хүн зориглож чадахааргүй хүнд хагалгаануудыг сүүлийн гурван жилийн турш хийлгэлээ. Ингэх шаардлага байсан уу гэж асуух хүн олон байдаг?
-Би хүн бүрт таалагддаг ам.доллар биш. Тиймээс бусдын бодол надад хамаагүй. Олон жилийн хүсэл мөрөөдлөө өдийд биелүүлж чадлаа шүү дээ. Хүн бүр намайг арай залуудаа хагалгаа хийлгэсэн бол гэдэг. Үнэндээ нас бол биологийн цаг хугацаа, цаасан дээр байдаг тоо.

Гэтэл нас нь бага ч “дэлбэрчихсэн” охид хүүхнүүд зөндөө л байна. Тэдэнд би үлгэр жишээ болно. Хоёр ихэр хүүхдээ төрүүлж чадахгүй шантрахдаа, хүнд өвчнөөр зовж байхдаа намайг бодож шүд зуун давж гарсан гэж утасдсан хүмүүс бий.

Надтай олон эмэгтэйчүүд утсаар ярьж урмын үг хэлэхэд нь үнэхээр баярлаж урамшиж, өөртөө итгэлтэй болсон. Хагалгааны дараах хүнд үеүдэд хүмүүсийн янз бүрийн муухай комментуудыг унших л хэцүү байсан. Үг гэдэг үнэхээр хүчтэй, сайхан үг урам зориг өгдөг бол муу үг үхүүлдэг.

-Өмнөх амьдралаа одоогийнхтой харьцуулбал танд олон давуу тал гарч ирж байна уу?
-Мэдээж олон өөрчлөлт гарсан. Намайг хүмүүс ажил хийдэггүй, хүмүүсээр ивээн тэтгүүлээд амьдардаг гэж ойлгодог. Гэтэл би тасралтгүй ажилласаар тэтгэвэртээ гарсан. Гавьяаны амралтаа аваад л энэ олон хагалгааг хийлгэсэн шүү дээ.

Миний хуучин амьдрал баялаг туршлага болсон. Би хэзээ ч тэр бүхнийг үгүйсгэхгүй. Олон зүйлийг давж туулсан байна. Одоо шинэ амьдралаа эхлэх гээд бэлдэж байна.

Солонгост хагалгааны дараа дөрвөн сар амьдарсан. Тэр хугацаанд эмнэлгийн нүүр царай болж зураг авалтад оролцсон. Хажуугаар нь шөнийн клубт олон орны бүжигчид дундаас сонгогдон тусгай өрөөнд захиалгаар бүжиглэсэн. Цагтаа тайчихын багш байсан хүний хувьд гоё сайхан биеэ гайхуулан бүжиглэх нь жинхэнэ кайф байдгийг тэнд мэдэрсэн.

Урд нь бүжиглэхдээ хосоороо тайзан дээр тавилттай бүжиглэдэг байснаас тусгай өрөөнд эр хүний урд бүжиглэж, биедээ хүргэж үзээгүй юм. Эмэгтэй хүн ямар гоё, үнэ цэнэтэй, ямар байх ёстойг би тэндээс мэдэрч өөрийгөө олж авсан.

-Гоё сайхан байхад мөнгө хэрэгтэй нь ойлгомжтой. Та олон сая төгрөгийн үнэтэй хагалгаануудыг хийлгэх мөнгийг хаанаас олсон бэ?
-Би өөрөө олон жил улсад ажилласан хүн шүү дээ. Байр авчих мөнгөө хагалгаандаа зориулсан байж болно. Доороо есөн дүүтэй, тэд маань тусалсан. Миний багш “Улаанбаатар-Эрдэм” их сургуулийн менежер Булган, “Абука” компанийн Мөнхзул захирал, “Хүүхэд-Ирээдүй” төвийн Сараа гээд олон хүмүүс надад тусалсан.

Хүйс солиулах хагалгаанд дандаа эмэгтэйчүүд тусалсан. Харин дараа нь уул уурхайн залуучууд хөх хийлгэх мөнгө хандивласан. Өөрийгөө өөрчлөх гээд явж байгаа намайг хүн бүр мэддэг болохоор ойлгож, өрөвдөөд тусалдаг байх.

Надтай уулзсан хүмүүс өгөх юмаа олж ядаад л цүнх түрийвчээ ухаад мөнгө өгөөд байдаг юм. Сүүлийн үед хүмүүсийн мэдлэг боловсрол, үзэл бодол өөрчлөгдсөн учраас намайг ойлгодог болжээ. Надад 25-35 насны залуучууд их тусалж байна.

-Нууц биш бол яг ямар ажил хийдэг байв?
-Хүүхдийн урлан бүтээх төв, Спорт урлан бүтээх төвд оёдол эсгүүрийн мастер багш, бүжгийн багшаар ажиллаж байсан. Мөн тайчигч багш хийдэг байлаа.

Сүүлийн 15 жил телевизийн салбарт ажиллаж байна. Хувийн таван телевизийн эфирийг худалдан авч “Бахархал”, “Сэтгэл шингэсэн хүмүүс”, “Олны манлайлал” гэсэн захиалгат хөрөг нэвтрүүлэг хийдэг байсан.

Би олны танил нэр зүсээ ашиглан хүмүүстэй уулзахад надад итгэж ажлаа хийлгэнэ, хүмүүсийн итгэлийг алдахгүй сайн ажилладаг учраас өнөөдөр хөдөлмөрийн үр шимээ хүртэж явна. Тэр нэвтрүүлэгт орсон хүмүүс намайг хагалгаанд ороход хүртэл тусалж дэмжсэн.

Одоо удахгүй хоёр телевизтэй гэрээ хийгээд захиалгат нэвтрүүлэг хийх гэж байна. Эфирээ авчихсан байгаа. Надтай олон жил хамтран ажилласан 5-6 хүн бий. Тэдэнтэйгээ нэг баг болоод сайхан ажилласаар ирсэн, цаашид ч ажиллана.

-Онгон биеэ үнэ хүргэнэ, үнэ нь өслөө гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр нэг байна. Энэ тийм ч таатай сайхан мэдээ биш санагдах юм?
-Гурван жил дараалан эмнэлгээр явж, олон хагалгаа хийлгэлээ. Одоо биеэ эрүүл болгоод шинэ амьдралаа эхлэх гэж байна. Тиймээс энэ биеэ өндрөөр үнэлж байгаа шүү. Гэхдээ намайг мөнгөний тоо хэлж, залуу хойч үедээ буруу мессэж өглөө гэж шүүмжилж байна.

Би ийм их зовлон туулж, энэ их эрсдлийг давж гарчихаад зүгээр л үнэгүйдчихмээргүй байна. Эмэгтэй хүн үнэ цэнэтэй байх ёстой. Үнэндээ би өөрийн гэсэн амьдрах байртай л болчих гэж ийм юм ярьж явна. Хэрвээ улсаас харж үзээд байр өгчихвөл надад онгон биеэ үнэ хүргээд байх шаардлага ч алга.

Уг нь миний ор хөнжлийн асуудал бусдад хамаагүй л баймаар. Гэтэл хэвлэлүүд үргэлж л сөхөж суух нь хэцүү юм. Би энгийн тайван амьдармаар байна. Үүний тулд яаж байртай болох нь чухал биш, байртай л болох нь чухал болчихлоо.

-Мөстэй ус асгах аянд гурван улстөрчийг дуудсан байсан. Яагаад тэднийг сонгов?

-Дуучин Н.Хишигдалай гэдэг охин намайг мөстэй ус асгах аянд дуудсан. Толгойгоороо дүүрэн хагалгаатай хүнийг ийм юманд дуудаж яах нь вэ гэж гайхаж байна. Залуу хүүхэд байж хэнийг, юунд дуудаж байгаагаа бодох хэрэгтэй байсан юм.

Санаатай л намайг дуудсан байх. Би өөр дээрээ мөстэй ус асгаагүй, сайн үйлсийн аян учраас хандивыг нь өгсөн. Энэ аяныг үргэлжлүүлэхийн тулд би гурван хүн дуудах ёстой юм билээ. Тэгээд залуу улстөрчдийг сонгосон. Тэд сүүлийн 2-3 жил олны анхаарлын төвд байсан учраас сонгосон юм.

Түүнээс биш надтай ямар нэг байдлаар хамааралгүй шүү. Би өөрөө настай хүн. Энэ дуудлагыг нь ямар эмзэг хүлээж авсан билээ, өөр нэг настай хүн дуудчихвал өнөө хүн нь мөстэй ус толгой дээрээ асгаж байгаад харвачихвал яана.

Тэгээд ч энэ аян залуучуудын дунд явж байгаа шүү дээ. Миний дуудсан улстөрчид надад хариу хэлээгүй ч залуу хүмүүс хандиваа өгөөд оролцсон байлгүй дээ.

-БНСУ-ын “WONJIN BEAUTY MEDICAL GROUP”-ээс дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг 300 орчим хүмүүсийн дунд зарласан фотомоделийн шалгаруулалтад эцсийн шатанд шалгарч, шилдэг зургаан оролцогчийн нэгээр тодорсон гэсэн. Тэр тухайгаа яриач?

-“MGLradio.com”-ийн “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлгээс Солонгосын WONJIN группийн шалгаруулалтад орчуулагч Ариунцэцэг, Бэрцэцэг нар намайг анх холбож өгсөн. Монгол Улсын Ерөнхий сайдын дэмжлэгээр энэ нэвтрүүлэгт оролцсон.

Энэхүү тэмцээн Сөүл хотноо 14 хоног үргэлжилсэн. Тачаангуй төрх, хөл, биеийн ерөнхий харьцаа болон өөрийгөө илэрхийлэх ярианы чадвар зэрэг үзүүлэлтээр шалгаруулсан. 300 орчим хүнээс шилдэг зургаад үлдэж, фото топ моделиар шалгарч гоо сайхны таван төрлийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийлгэх эрхээр нүүрнийхээ арьсыг татуулж, нүднийхээ сул унжсан зовхийг хасуулж, уруулын хэлбэрийг дахин өөрчлөж, селикон суулгах хагалгаанд орсон. Тэгээд “WONJIN BEAUTY MEDICAL GROUP”-ийн нүүр царай болж зураг авалтад оролцоод ирсэн.

60 насанд ийм гоё бие, арьс, хөл байхгүй гээд шагшиж байна лээ. Хүмүүсийн суга, тохой, хөл хөгширдөг юм билээ. Гэтэл надад ямар ч хөгшрөлт байхгүй арьс толигор байна. Одоо хагалгаанд орсон хүмүүсийн дэлхийн мисст оролцохоор хөөцөлдөж байгаа. 18-28 нас гэж заасан байдаг болохоор миний 60 нас асуудалтай байна.

-Цаашдын амьдралдаа хэн нэгнийг оруулах бодол байна уу?
-Надад хамтран амьдрах хүн зөндөө олдоно. Хэн нэг хүний хармаанд амьдармааргүй байна шүү дээ. Гэхдээ нөхөрт гарна гэхээр бас эрсдэлтэй. Ядаж 20-30 настай байсан бол асуудал алга. Миний хувьд олон жил ганцаараа амьдарсан болохоор нэг хүний харцаар хөдлөөд байж чадахгүй. Гадаад хүнтэй суугаад явчих ч бодол алга. Хүний нутгийн тансаг харшид амьдарснаас Улаанбаатарынхаа тоосонд дунд гүйж явсан нь хамаагүй дээр.

Замын зардал байр хоол бүгдийг даалгаад Солонгост дөрвөн сар амьдрах гэж үгээ хэлсэн. 90 сая вонны мэс засал хийлгэсэндээ л аргагүй наашаа харж инээж, цаашаа харж уйлж тэнд байсан даа.

-Эмэгтэйчүүд дурламтгай, хайр сэтгэлийг чухалчилдаг хүмүүс. Танд хэн нэгэнд сэтгэл алдарчихаад түүнтэйгээ хамт сайхан амьдрах хүсэл төрж байна уу?

-Одоогоор хагалгаанаас хагалгааны хооронд яваа болохоор хайр дурлал бодох сөхөө алга. Одоо харин гэр орноо төвхнүүлээд сэтгэл зүрхэндээ анхаарна. Эмэгтэй л хүн юм чинь сайхан хайр дурлалтай учраад түүнийхээ гараас хөтлөөд цагаан даашинз өмсөн хуримын ордонд гэрлэхийг хүсэлгүй яах вэ.

Хүний амьдралын утга учир элэг бүтэн амьдрал, үр хүүхэд, гэр бүлийн аз жаргал шүү дээ. Хүүхдийнхээ нусыг арчаад, нөхөртөө хоол хийгээд зогсч байхыг хүсэхгүй эмэгтэй хүн энэ дэлхий дээр байхгүй биз. Ийм жаргал хүн бүрт гүйгээд ирдэг ч юм биш.

Хүүхдээ дундаа хөтлөөд нөхөртэйгөө алхаж байгаагаар ирээдүйн амьдралаа төсөөлдөг. “Нөгөө эмгэн чинь борлогдчихож” гэж шуугихаар Монголыг доргиосон нижгэр сайхан хурим хиймээр л байна шүү. Тэгвэл хүн болж төрсний миний хэрэг гарч аз жаргал цогцолно.

Х.Монголхатан

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

32 Comments

  1. bts says:

    mundag shuu amjilt husey ooroor chin baharhaj bn 

  2. хувилгаан тэнгэр says:

    Аливаа юмыг олон өнцөгөөс дүгнэх нь хэрэгтэй байхаа.Заримдаа хэтэрхий зоргоороо юм ярьж байгаач олон зүйлийг сэтгэлийн хатаар давж байгаа хүн гэдэг утгаар нь ядаж доромжгүй байгаасай гэж бодхийн.Ийм хэцүү хувийг олж төрсөн бол та ч би ч ялгаа байхгүйл адлагдах байсан байх.Үгийн хатууг давна гэдэг асар их тэвчээр.Миний Монголчууд цөөхөн шүү дээ бие биенийгээ хайрлаж амьдрая.Ямар нэг амьдрахаас 2 амьдрах биш.

  3. oyunundrah says:

    Mongol hun bur medej bhad gerleh hun bga bolwuu gerlwel sain l bna

  4. Өндөр болгох нууц номыг Голдэн бүүк, Интерном, Мир, Аз хур, Мажестик номын дэлгүүрээс худалдан аваарай.

  5. erkhes says:

    tiimees ene hun eldev shuumjleliig medreh medremj alga uchir n setgeciin uvchtei hunii anhaaral tiim sain bish baidag tiimees yaj ch helsen ter toohgui albaar toohgui baigaa yum bish zugeer l tuunii uvchin n tuuniig zorigtoi tevcheertei bolgoj haragduulaad baigaa yum uuniig ta oilgoj harj chadahgui baigaa bol ta uvchtei niigmiin eruul bus buteegdehuun mun

  6. erkhes says:

    medeej iim hun setgeciin huvid eruul baih yamarch undesgui hunii setgel ih amarhan muhdug getel ene hun 60 hurtel amidrahdaa yu esiig uzsen bol setgeciin huvid tun asuudaltai hun gevch eniigee nuugaad baina uuriiguu eruul meteer haragduulahiig huseed baidag getel yarij baigaa yumniih n utga n barij uguud baidag erh chuluut noomoi mongolchuud dund l ene hun ingej galzuurch baigaa yum uur orond iim yum tv geer garval garval ch gej de olon niitiin gazar bailgahgui uudnees setgeciin emnelegt avaachih baih l da harin manaid bol esregeeree ene setgeciin uvchtuniig bishren shuteh buur suuldee superstar bolchihson yavj baina niige m n uuruu eruul bus baigaa uchraas ene huniig ih zorigtoi daichin meteer haragduulaad baigaa yum 

  7. ZZ says:

    Zugeer l neg ugeer ene huniig todorhoilj helvel yanhan. 2 ugeer helvel erguu yanhan. 3 ugeer helvel erguu gomo yanhan. Ulsaas bair ugvul unegui untana uguhgui bol 2 uruu bairnii uneer untana gej baigaa hun yanhan bish gejuu. Ta nar neg erguu buruu zunusun yanhaniig l bishirch baina. Ternii orond etseg ehee shut. Ene erguu ur huuhedgui bolool ingej amnii zorgoor hutsaj baigaan. Ah duu ni hurtel umnuus ni nuur ulaidag baihdaa. Yamar azgui hunees iim gaj amitan gardag bainaa. Etseg ehiinhee neriig gutaasan muu guilgachin.

  8. Ema says:

    Mundag shuu  demjij ba saihan amidral zohiogooroi  az jargal husii 

  9. Tenegteerei 60tai uvuu guai!!! says:

    Soliotoi uvgun chi Mongoliin ireeduid mash ih hor urshig, nugel hiij bgaa shuu. Chinii ene bolchimgui ulger duuraillaas bolood baga nasnii bandi nar bol uursduu husleeree er emiin ali ni bolohoo songodog boloh geed bn, za. Chi baishingaar yu hiih geed bga yum be? hezee mudgui uheh shahsan, norkaz ni guitsed garaagui uvgun yum bj, odoo chinii norkaz guitsed garah ch ugui. Husvel USA yavaad Asramjiin gazar ochooroi. Mongold chamaig avahgui l biz. Ganbuushiig duuraih huseltei huuhduuded helehed, huiseeree olonh bolj chadahgui bol horvoogoos uuriin husleer zailah esvel ug duugui huvi zayataigaa evlerch amidrah heregteish dee. 60-tai uvuu davraad bgaarai! Cham shig yumsaas l DOX urjij usuj bn

  10. jack says:

    60 tai emee minee chamaig hen toohov dee.Yostoa altan shaahai omsovch altsan maiga n heveeree gedeg hun shuu dee ooroo.Ingej zaluusiig uruu tatahaa boli.60 hurtelee ta yu esiig uzehev dee.chamtai neg bol soliotoi neg bol sogtuu hun l suuh baih

  11. zax says:

    Хэдэн жилийн өмнө ТВ-ээр би парист 1 бааранд тайчдаг байсан. Гэртээ харихдаа таксины төлбөрөө жолоочтой нь секс хийгээд төлчдөг байсан гэж ярьж байсан хүн дээ.Энэ хүний тэнэглэлийг та нарын хүүхэд ялангуяа өсвөр насны хүүхэд сонсож уншиж байгаа.Хүүхдэд маш муу нөлөө үзүүлж байгааг энэ хэдэн хөлдүү сэтгүүлч нар ойлгохгүй байгаа нь харамсалтай.

  12. t love says:

    Yamar orond iim hvmvvsiig tsaazaldag ym be.yostoi hutshiinma.uuriin hvsleer ymar iim bolj tursun bish.ta nart ene hvniig muulj suuh erh bhgvi.ymar gem hiisen bish.harin ch ene shudarga shuluun temtsegch zangaas n vlger shishee av

  13. haha says:

    Naadah chini arhinii hordlogo bolood hevtej bsan yum.

  14. haha says:

    1992 ond tsergiin hospital d hordlogiin tasagt erchuudiin uruund hevtej bsan, yalt ch ugui tsarai muutai er bsan daa, bi emegteichuudiin tasagt tulinhiinii garaltai buurnii dutagdlaas bolj hevtej bsan. Ene hun yaj ch bsan baharhan duuraih sain ulger jishee bish. Zarim ulsad iim humuusiig tsaazaldag, erh chuluut mongol orond manin bolj tursun huvi tavilandaa talarh.

  15. blog says:

    End er em ijil huisten hen baih n hamaagui.Hamgiin gol n hun nas nambandaa utulj hugshirch surah heregtei.Yag unendee bol ta nar urusu 5 nas iluu huniig uvuu emeegeer n duuddag biz dee.Shudraga l bai l daa.

  16. GegeenCom says:

    Odoo boltol bair bhguimu

  17. zochin says:

    Ih tevcheertei mundag l gj helne odoo ene saitand setgegdel bichij bgaa ymr ch hunees hamaagui iluu bn bid hediig end ingeed bichij bhd Ganod egch neg nevtruulegiin ch  yumuu yanz buriin yumnii urilga ireed l bj bgaa iim l bna tegtel Ganod egchtei adilhan humuus yaj ch hicheegeed ingeed yawj chadahguishd ta nar iim belgiin chig handlagatai bsn bol uuriiguu ilchleed ingeed mes zasal hiilgeed yawj chadahuu 

  18. Цэцэг says:

    Мундаг мундаг…

  19. Boloroo says:

    Ene Hun hend ch GAi boloogui bizdee.Muulaad bgaa humuus bolimoor yumaaa..

  20. cool says:

    Yooy

  21. Үнээн says:

    Энэ бол гайхамшигтай хүн. Бид энэ хүний оронд төрсөн бол аль хэдийн амиа хорлосон байгаа. Муулаад байгаа хүмүүс яг үнэндээ Ганбуушийн хөлийн хурууны хумсны толионд ч хүрэхгүй өчүүхэн юмнууд.Одоо хүмүүс ингэнэ чи гомо энэ тэр гэж хуцна. Миний хариулт Битгий хуцоо бас fuck you

  22. bovka says:

    Neg aldar uyachaad avaad suuchaasai sorry

  23. zochin says:

    Zagvar umsugch Odgereltei tustei yuma

  24. Guardians of the Galaxy says:

    Олны анхаарлын төвд байх дуртай хүн байна

  25. blog says:

    Shar hadnii setgetsiin emnelegt urgutgul hiij hurtsiin tasag neegeed uhen uhtel n tend n emchleh humuus Mongold mun ch ih bna daa.

  26. minjee says:

    Ene balai hogshin shunal nI ihdej bnaa.baahan handivaar hend ch hereggui mes zasal hiilgecheed odoo bair neheed suugaad bh boltoi yumaa.60tai hun yaj ch zasuulaad 30tai yum shg haragddaggui yumaa.ene setguulch gj bas 1 erguu

  27. j says:

    Бас л өөрийнхөөрөө хамаагүй ярьж бна шүү байр энэ тэрийг бол улсаас хамаагүй өгөөд байхгүй ээ онгон монгон хулдалдахч  бүүр лойлой бх ккк за энэ ч яахавээ
    Гэхдэээ энэ хүн их тэвчээртэй юм энэ их хэл ам доромжлолийн доор орохгүй санасандаа хүрчлээ шүүү их тэвчэээр шүүү энэ талаас харуул мундаг хүн юмөө мань мэт яадаг билээ нэг л юм болохоо байчуул үглээл сэтгэл санаагаар унаал хэцүүшд
    Хаа хамаагүй ярьдагаа л больчуул мундаг хүн шүүү

  28. sari. says:

    za yadiim be moroodltei amidrah shig saihan yum haana bna odoo emegtei hun gedeg talaas ni erchuud hardag bolson bailguide

  29. bas l teneg teneg yum yarih yumaa.60 hursen hunii uhaan munyy.ongon biyee hudaldana ch geh shig bas yu genee ulsaas bair ugwul zugeer ch geh shig.yu hiisen gej bair neheed bgaa yum.ongon ohin shig aashilj bj mustei us asgah bolohooroo emgen gedgee sanaj genedee.gambuush egchee bitgii ih murud udahgvi 70 hurlee sh dee ingej muruudsuur btal chini.uuriin chini zorigtoi tuushtai zang chini hundelj bn gewch arai ch bish yumaa.

  30. suree says:

    chadaj l bna sh te.manuusaas l mundag yum.

  31. gambuush zugeer duugai morooro yvj boldgui ymu ingeed bhaar chn chmg taivan bailgahgui n argaguishdee

  32. Бүсгүй 30 says:

    аяаяаяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.