Хүн бол ухаантай амьтан /сэтгэгдэл/

Screen-Shot-2013-08-05-at-4.15.41-PM-600x241

Хүн бол ухаантай амьтан.
Дэлхий дээр байгаа олон сая зүйлийн амьтдаас хамгийн ухаантай нь.
Бие хүн хичнээн ухаантай байлаа ч тэр ухааны тодорхой хязгаар гэж бий.
Бие хүний ухаанаас дээгүүр ухаан гэж байх уу?
Байнаа.
Энэ бол нийгмийн ухаан.
Монголчууд IQ-гээрээ зарим судалгаагаар дэлхийд 6-д зарим судалгаагаар 9-д ордог гэдэг.
Бидний шүтэж бишрээд байдаг АНУ болон Европын орнууд энэ судалгаанд биднээс хавьгүй хойгуур ордог.
Тэгсэн мөртлөө өнөөдөр тэд яагаад биднээс хавьгүй илүү түрүүлээд яваад өгвөө.
Тэдний нууц хүн бүр тус тусдаа сэтгэхийг бус хамтдаа сэтгэхийг чухалчилдаг.
Бүлгээр, багаар сэтгэж чаддаг.
Нийгэм гэдэг нэг дор цуглуулчихсан сүрэг хүнийг хэлдэггүй.
Нийгэм гэдэг нэг нь нийтийнхээ төлөө байж чаддаг, хамтдаа баярлаж, хамтдаа зовлонг даван туулдаг бүлгийг хэлдэг.
Барууны хөгжлийн нууц бол ердөө л энэ шүү дээ.
Нийгмийнхээ төлөө хүн золиослох зүйлээ золиосолж чаддаг учраас тэр улсууд ийм хүчирхэг байдаг.
Амиа бодсон үзлийг магтан дуулах, дэмжих гэдэг аюултай.
Хүний хэнтэйгээ яаж явах нь хэнд хамаатай юм гэсэн хандлага их байна.
Тийм бишээ.
Эх орноо хаяад гарч явж байгаа хүн бүр энэ улсыг оюуны хувьд, хүний нөөцийн хувьд хорогдуулж, тамирдуулж, хорлож байгаа биш гэж үү?
Өнөөдөр зарим хүмүүс яагаад гадны хүнтэй суугаад гарч яваад байгаа хүмүүст дургүй байдаг юм бэ?
Улс орон хангалттай зах зээлийн багтаамжтай, өөрөө өөрийгөө болгоод явах хүн амын доод хязгаар гэж бий.
Манай улс өнөөдөр энэ хязгаараас доор байгаа.
Гэхдээ бид дөхөж яваа.
Бидэнд нэг ч гэсэн хүн хэрэгтэй байна.
Энэ улс баян хүчирхэг байж гэмээ нь иргэн бүр сайн сайхан амьдрах боломж нээгдэнэ.

2 Comments

  1. Zaluu says:

    Admin setgegdel tavihaa bolio!! Yor ni joohon medee niitlelee chanarjuulmaar yum.  Utga uchirgui hiirhel heruul odson shinjtei yum niitleel esvel setgegdel dundaas avch niitleel. 

  2. GegeenCom says:

    Dotooddoo shudarga baitsgaay

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.