Хайр уу, дассан сэтгэл үү?

Mother2007014

Сайн байна уу? Би 28-тай ганц бие ээж. Би өөрийнхөө амьдарлын талаар жаахан ч гэсэн ярилцаж над шиг амьдарлыг туулсан, сэтгэлийн тэнхээтэй байж давж гарсан туршлагатай бүсүйчүүд байвал сэтгэлийн дэм хайрлаарай гэж бичихийг хүслээ. Одоогоор нөхрөөсөө салаад бараг л 3 жилийн нүүр үзэж байна. Бид 2 2-лхнаа хадмуудын авч өгсөн байранд амьдардаг байлаа. Эхнэр хүн, ээж хүн, айлын эзэгтэй хүн өөр хүнрүү хэзээ ч харж болохгүй, хэрүүл маргаан гарсан ч салах асуудал хэзээ ч байж болохгүй гэж үргэлж бодож явдаг байлаа. Би өөрөө салсан гэр бүлийн хүүхэд болохоор надад хэцүү байдаг байсан юм. Харин нөхрийгөө намайг хуурч, чамд хайргүй болчлоо салъя гэж хэлэхэд ямар хэцүү байсан гэж санана.

Тэгэж хэлснээсээ хойш улаан цайм өөр хүнтэй уулзаж, надтай 3 жил хамт амьдрахдаа гадуур гарья ч гэж хэлдэггүй байсан хүн орой болгон усанд ороод болзоонд яваад өгдөг болсон. Өдөр болгон намайг гэрээсээ хөөж, заримдаа өнөөдөр гэртээ битгий ирээрэй. Би хүнтэй очино гэж хэлдэг байлаа. Хүүхдийнхээ зургийг хүртэл шүүгээнд нуучихсан байдаг байсан. Тэгсэн ч гэсэн би явалгүй гэрээ цэвэрлэж, хоолоо хийж, хувцсыг нь угаах бүрд киноны тасалбар гардаг байсан. Өдөр болгон уйлж суудаг байлаа. Ингэж би 5 сарын турш гуйж, тэвчсээр л суусан. Харин эцэст нь хадам аав маань орж ирээд согтуу агсан тавиад намайг хөөсөн юмдаа. Би оюутан байсан болохоор мэдээж тэр хүнээс харьяат байсан. Хүүхдийг маань хадмууд оюутан болохоор бид нар харж байя гээд авсан.

Би барилгын мэргэжилтэй хүн л дээ. Хөөгдсөнөөс хойш 5 хоногийн дараа барилгын талбай дээр ажиллаж эхэлсэн. Өдөр хоногийг завгүй байж, шаналахгүйн тулд өглөөний 07:30-аас шөнийн 12:00 цаг хүртэл ажиллаж явсаар байгаад, ядаргаанд ороод жирэмсэн байснаа мэдэхгүй зулбасан. Энийг хэлэхэд тэр ч итгээгүй л дээ.

Эхний 1 жил сэтгэл санаа гайгүй болж, өөртөө итгэлтэй давгүй л явж байлаа. Өчнөөн ч хүнтэй уулзаж, болзож үзлээ. Тэгсэн ч тэр л хүн миний сэтгэлд байгаад байхын. Тэгэж их намайг зовоосон хөгийн зан гаргасан ч одоо болтол миний санаанд байгаад л байна.

За тэгээд сүүлийн 2 жил бас сайхан байсангүй ээ. Хааяа надруу мессеж бичнэ, ярина. Буцаад эвлэрэх гэж юмуу гэсэн чинь, үгүй ээ. Надтай 1 удаа уулзаад секс хийгээд өгөөч, чамтай л унтахгүй бол болохгүй байна. Чамайг л хүсээд байна гэж, 1-хан удаа гэж гуйж намайг тайван байлгахаа байсан. Одоо ч гуйдаг хэвээрээ. Гэтэл тэр өөр найз охинтой болчихсон байж шүүдээ. Надаас салаад өгөөч гэж гуйж, уйлж байхдаа “Би эхнэрээ хэзээ ч хуурдаггүй аз жаргалтай нэгэн баймаар байна” гэж хэлж уйлхыг нь хараад би аз жаргалгүй байлгаж дээ гэж их өрөвдсөн. Ер нь бол тэгэж хэлэхэд нь жаргалтай, хайртай хүнтэйгээ амьдрагдаа гэж бодоод үнэндээ гэрээсээ явах шийдвэрт нөлөөлсөн дөө.

Сүүлд нь хүүхэд маань өвдөөд, хадмууд дээрээ очоод нөхөртэйгээ, хүүхэдтэйгээ 3-лаа 7 хоногийг өнгөрүүллээ. Мэдээж би унтсан. Яаж намайг зүгээр байлгахав. 7 хоногийн дараа би Барилгын материаланд урагшаа явлаа. Явсны дараа хойноос санасан байна, хамт байгаад үзье гээд байхаар нь эргэж ирээд 4 хоног хамт байгаад буцаад хуучнаараа хөгийн зан нь өөрчлөгдөөгүй хэвээрээ байгааг нь мэдлээ. Дахиад л саллаа. Тэгсэн дахиад л жирэмсэн. Тэнэг байгаа юм шүү. Хамгаалж ч чадаагүй арчаагүй амьтан. Авахуулах гээд эмнэлэг дээр ирээч сүүлийн удаа гэж гуйхад тэр ирээгүй.

Ингээд хэсэгтээ тэр чимээгүй таг байсан. Надаас салснаасаа хойш 1 хүнтэй 2 жил болоод саяхан салсан. Тэгсэн ч тэр эмэгтэйдээ хайртай буцааж авахыг хүсэж байна гээд тэр хүнийхээ араас л гүйж яваа. 2 жил өөр хүнтэй болчихсон байгаа хүнтэй би нэлээн хэд уулзаж, хамт ч хоносон. 7 хоногийн өмнө ч хамт хоносон. Хүслээ гүйцээж аваад тэр нүүр буруулдаг ч би гомдож чадахгүй, өөрийнхөө сэтгэлийн орон зайнаас авч чадахгүй юм. Тэр өөр хүнд хайртай. Харин би тэрнийг сэтгэлдээ байлгаад л байна. Яах ёстой юм болоо, тэр шаналахаараа л намайг дурсаж, надтай 1 уулзаач гэж надаар сэтгэлээ тайтгаруулаад байхын. Энийг нь мэдэж байгаа ч сэтгэлээ татаж чадахгүй юм. Ирэх жил хүү маань сургуульд орж, би хүүгээ өөр дээрээ авах болно. Энэ л намайг одоогоор зорилготой байлгаж, сэтгэлийг минь тайтгаруулж байгаа цорын ганц зүйл.

18 Comments

  1. Kkk says:

    Hun muulaad bhiin orond booljson booljsoo tavaglaad idej bgaa ooriigoo heleed oorchlooch

  2. Bayar says:

    bayar_s6@yahoo.com add hiigeerei

  3. ♥+♥=♥♥ says:

    Uleehed l hiiseed yvchmaar 2 bnda. Taarsan humuus bndo.

  4. z says:

    Чи ч энэ янзаараа хамгаалж мэдэхгүй хүнд запас шиг очиж наалдсаар байгаад удахгүй ахиад жирэмслэх хүүхэн байна доо. Чиний насан дээр сайхан залуутай сэтгэл тэнэгэр, инээд хөөрөөр бялхаж, сэтгэлээрээ хоёр биенээ тэжээж суудаг юм. Чи наад хүнээсээ ядаж нэг цэцэг авч үзсэн үү, аягүй бол үгүй дээ. Зовлондоо дуртай бол үнэгүй дурыг ни хангаад жирэмслээд л яваад байждээ. Нэг бол биеэ сэглэсэн, нэг бол бүрэн бүтэн хайр үзээгүй хүүхдүүдтэй,  Дараа ни бие ч үгүй, эрүүл сэтгэлгээтэй хүн бол 100 км зай барихаар навсайсан унжийсан юм явж байх юм байна л даа. 

    Хүн өөрөөсөө л болдог юм шүү. Хэн ч чамайг өөрийгөө хайрлаж, хүндлэхгүй байгаа хүнтэй хүчээр унтаад яваад бай гээгүй. Ойр дотныхон чини 5 хэлж үзнэ, дараа ни залхдаг юм. Засрахгүй тэнэг байна гээд чамаас зай бариад алга болнодоо. Энэ хэдэн жилд чиний найз нөхөд, хамт олон нэмэгдсэн үү, хасагдсан уу? Сайн бодоорой. 

    Хүнээр хайрлуулж байвал яах вэ гэж санааширч, санаа алдаж, депрэссдэж суудаггүй юм. Нүд ни гэрэлтэж, хацар ни ягаараад, харц дээгүүр, өөртөө бардам сайхан алхдаг юм. Хайрлахгүй хүнээс битгий хайр гуйж, горидож залуу насаа үр. 

    Ингэж хагас дутуу болсон болоогүй, авах ч үгүй хаях ч үгүй гэр бүлд өссөн хүүхдүүд л том болоод гэмт хэрэгтэн болдог юмдаа, ихэвчлэн. Бүрэн бүтэн гэр бүлд аав ни ээжийг ни хайрлаж, эрхлүүлж байгааг харж өссөн хүүхэд тэр хирээрээ хүн хайрлаж сурдаг юм. Чи ч яахав, наадах чини чиний л амидрал. Чиний л зовлон. Тэр хүүхэд л хөөрхий байна. Эсвэл ингэж хүүхдийн сэтгэл санаа эрэмдэглэж байхаар аятайхан айлд өргүүлчихээч. Үгүй гэвэл хүүхдээ хажуунаасаа салгалгүй, өөрөө унжийлгүй аятайхан цоглог бай. Гаргасан хүүхдийн чини нулимс, сэтгэлийн зовлон тэр залуугын дур хүслээс долоон дор үнэ хүндгүй юу чамд?
    Энийг уншаад уур чини хүрч дотор чини арзалзаж байвал бас ч гэж засрахтайгаа байна гэсэн үг. Юу ч бодогдохгүй бол тэр хүн чини чамайг овоо гөлийлгөж дээ. Засрахаасаа өнгөрсөн биз.
    Тэр хүн чини энэнээс илүү чамд яаж шулуухан хэлэх юм бэ, чамаас зөвхөн секс хэрэгтэй, өөр юу ч хэрэггүй гэж хэлсэн байна шдээ. 

  5. z says:

    Ёо ёо ёо, юу уншчих ваа бурхан мини. Чи наад нэг тэнэг байдалдаа бүр дасчихаж, энэ чини эрүүл бишээ. Стокхолм синдром тусчиж. Өөрийг ни доромжилж байдаг хүнээс салж чадахгүй. 
    Нүдээ нээ. 20 жилийн дараа долоо хоногт нэг хэрэгцээг ни хангадаг, хэнд ч хэрэггүй өлбийсөн арчаагүй хүүхэн болох гээгүй юм бол. Энд бичсэн хүмүүсийн мянга түмэн юм уншаад юу ч бодогдохгүй байна уу? 
    Наадах чини хайр биш шүү, сэтгэцийн өвчин, чи өөрөө өөрийнхөө тархийг угаагаад байна. Би энэ хүнээс салж чадахгүй, энэ хүнээс илүү намайг тавиулах хүн байхгүй гээд. 
    Хатуухан хэлчихлээ. Гэхдээ хайр гэж шааааааааал өөр юм байдгын миний дүү. Чиний энэ байдал зүгээр л элийрэл, балайрал солиорол. Чи өөрөө өөрчлөгдөхөөс нааш энэ бүхэн хэвэндээ л үргэлжилж чи нас дээр гараад ёстой хог дээр үсэрч толгойгоо шаанадаа. Даанч тэр үед чамд толгойгоо шаах ч ухаан үлдэхгүй. Ийшээ юм бичиж байна гэдэг чини хагас ухаан чини орж гараад нэг л юм болохгүй байгааг зөнгөөрөө мэдрээд байна. Наад залуутайгаа унтахаа болиод дасгал хий, гүй, дугуй уна. Биеэ хөдөлгө. Яваандаа ухаан санаа чини эрүүлжинэ. Ном сонин гэж юм энэ хорвоод байдгын, аятайханаас ни олж уншаад чам шиг эргүүтэж амидрач байгаа хүний амидрал яаж дуусч байна унш. Бараг тийм хүн ховордоо! Өөрөө бодож олж чадахгүй бол бэлэн шпи байнашдээ. 
    Чи өөрөө салсан гэр бүлээс гаралтай гээд өөрийгөө доош ни хийгээд наад хүндээ хэт их ач холбогдол өгөөд байна. Амидралд ганц л үнэн юм байдгын. Хүний сэтгэлийг хүчилж болдоггүй юм. Чи хичнээн өөрийгөө үнэгүй бэлэглээд, далласан газар ни ил гарлаа ч чи тэр хүний хайр сэтгэл, хүндлэлийг авч чадахгүй ээ. Хурдан наад намгаасаа гар. Чиний насан дээр ингэж нэг хүнд бие сэтгэлээ лаглайтал овоолчихоод өөрөө залхуурч суудаггүй юм. Чи хэт залхуу байна. Үнэгүй сексээрээ татчих байх гээд горидоод байгаа юм байна. Өөрийгөө өөрчилхөөс битгий залхуур. Эрүүл бодохоос битгий залхуур. 

  6. zochin says:

    chamd ingej handaj bhad yun hairlah, uzen yadaach, buh utas shormosiin blocklood, yamar ch holboogui bgachde, unegui yanhan n blood yavaad bh hereggui shu dee, chamd yaj handsan, yamar novshiin zaluu ve gedgiin sain bdoj zai baria, ooriigoo hairlaarai

  7. ................ says:

    Тэнэг больж үз. Чамайг ингэж доромжлуул гэж ээж чинь төрүүлээ юу? Юун хүний зугаа болох дуртай юм. Өөрөөсөө ич. Толгойгоо өндөр өргөөд наадхынхаа салхин доогуур нь ч бүү гар. лай даа. наад тэнэгийнхээ зугааг гаргахгүй бол чи үхэх гээд бгаа юм уу

  8. msg says:

    Ямар заваан амьдрал вэ? чи л өөрөө тэнэг байна даа… Бөөлжсөн бөөлжсөө дахин дахин идээд гулгидасандаа хахаж үх дээ…

  9. ambaga says:

    ter muu novshid ooriigoo bitgii tegj ashigluulad une tsenegui bolod bai l daa, oor huntei zuger uulzaad yavad uz ee, chi yah argagui martah l bolno. Uneheer chamaig gesen halamjtai chamd hairtai sain hun garch irehed chi ternig dhaij dursahargui martsan baih bolno

  10. Green says:

    Хүүгээ өөр дээрээ авахгүй байгаа болохоор чамд зав гарч байгаа байх. Хүүхэдтэйгээ байвал цаг хугацаа маш хурдан өнгөрч, хийх юм ч нэмэгдэж,  хажууд ханьтай байх болохоор амьдрал чинь өөрчлөгдөх байх гэж бодож байна. Хүүхэд чинь ч энэ болсон болоогүй амьдрал эвдрэх вий гэж өөрийн эрхгүй нэг шийдвэрт хүрэх байхаа. Бодож байгаад нэг сайхан зориг гаргаад шийд л дээ. Чи ингээд байхаар тэр ухаан муутай хүн бүр ойлгохгүй нь ойлгомжтой шүү дээ.

  11. ugh says:

    huuhed chin cham deer bgamu hadmuud deer chin bgamu shal utgagui amidarhima

  12. zochin says:

    Тэнэг хогийн сав шиг хүүхэн бэ. Аборт хийлгэж хөөрхөн амьтадын зүрхийг таслахаасаа айсан юмгүй байж заваан юмтай уулзахаа болихоосоо айдаг ийм тэнэг хүүхэн надаас хол зайтай яв. Барилгачаан гэж,

  13. now says:

    таарсан юманд таарсан л юм олдохын

  14. Emegtei says:

    kkk iim l unegui huuhnuud muusain mal erchuudiig davraagaad bga yum da

  15. BR7 says:

    Yamar zewuun hogiin amitan be…ergej butsaad blgui huugee awaad salsan chigeeree baigaach

  16. neg emegtei says:

    Хямдхан байж болохгүй ээ миний дүү. Одоо сэтгэл санаагаа сайхан цэгцэлж ав.

  17. denzen says:

    ergej  suuhgui   l  hun yum bna da.tiim uchraas  huugee  uur deeree  avaad utas  geriin hayga uurchluud amidardaa.tegehgui bol naad  zaluu chin adag  suuld ni  hamag  buruuga  cham ruu chihej  chinii amidrald  gai boloh yum bna.ehner   nuhur buu  hel  eruu tolgoi  saldag yumaa.tegeheler  chi  huugee  avaad  naad  hunee  amidralaasaa  archij  hay.chamd   bas  amidral gedgiig  oilgo.hedii  boltol  abort  hiilgej  yvah gesiin  bee.eruul mendee   bod  biye  bod.olon  sanaa  orgoj bosohgui gedeg.sal sal  sal hay hay.

  18. MOnhuu says:

    Яасан ч зовлонтой амьдрал юм, яасан ч тэвчээртэй хүүхэн юм. Тэвчээртэй ч гэждээ өөрийн үнэ цэнэ байхгүй хүн шиг л санагдлаа. Хүүгээ өөр дээрээ аваад хайр уу зүгээр дасчихав уу гээд гайхшруулаад байгаа нөхрөөсөө холхон амьдраарай гэж хүсэх байна даа. Танай нөхөр чинь өөрийг чинь хонины номхон морь шиг бодчихсон байна, эсвэл өөрөө тийм үнэгүй хүүхэн юм уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.