Улаанбаатартаа би одоо хүртэл хайртай…

1980

Би энэ л хотын хүү нь болон тэртээ эв хамтач нийгэм байгуулах гэж зүтгэж байсан аав ээждээ бэлэг болон ирсэнсэн.

Энэ л хотдоо цэцэрлэг, дунд сургууль гэж явсаар баруунд сурсан. Би Улаанбаатартаа хайртай байдаг юм. Энэ л хотод өвөө эмээ минь анх хөдөөнөөс арван хүүхдээ орос тэргэнд гэртэйгээ ачаад аваад ирсэн байдаг.

За тэгээд анхны хайрын болзоо, хамт зугаалж байсан өргөн чөлөө, тэрнийгээ хүлээгээд догдолж байсан мөчүүд гээд олон сайхан дурсамж байна. 

Яах вэ одоо утаатай, шороотой ч энэ хотдоо би үнэхээр сэтгэлээсээ хайртай байдаг. Утаа шороо арилнаа.

Нүүдэлчдийн байгуулсан хот болохоор нь Орос агаа нарын байгуулж бүтээсэн хот болохоор нь бага насаа өнгөрөөж Хатан Туул, Хаан Богд уулын өвөрт байдаг болохоор нь өвөл нь даарч шинэ жил тэмдэглэж цана чаргаар гулгах гэж хавар нь шороонд нүдүүлэн март тэмдэглэж эхнэрээ баярлуулах гэж зун нь бороонд норон наадамлаж уул талаар нь аялах гэж намар нь жихүүцэж Монгол бахархлын өдөр тэмдэглэж шинэхэн ургацын дээж хүртэх гэж хайртай байдаг аа…

20 Comments

  1. Би 80-аад оны Улаанбаатарых says:

    Миний бага нас 5 хороолол хуучнаар тээврийн товчоо 1 сургуулийн урд байрлах Өсвөрийн зохион бүтээх төв сургууль мөн 3, 4 -р хороолол юм. Миний хамгийн сайхан мөч. За тэгээд Тээврийн товчооны цаана төмөр зам байдаг байлаа тийшээ очиж Атмаанартай нь зодолдоно гэж явдаг. Сургуульдаа төмөр замын хүүхдүүдтэй зодолдоно. Миний очих дуртай газар бол Одоогийн 1-р сургууль МСS байрны урдах талбайд нар жаргахад очих дуртай мөн 220 мянгат байлаа. Орос 3 хашаагаар байнга явдаг. Далай ээж захын хажууд Кассет бичлэг байдаг байсан юм. Тэр газар би сүнс камертон никитон хар сарнай гээд бүх хамтлагийн дууг бичүүлж авдаг 1 кассет 300 төг бичдэг байла. Меркури орно яах гэж ордог байсын бүү мэд зүгээр л ормоор байдаг байсан.

  2. zochin says:

    Би Улаанбаатар хотдоо маш их хайртай. Тэртээ 50 гаруй жилийн өмнө энэ хотын 2-р төрөхөд мэндэлсэн. Өөрийгө унаган бага тойргийнх гэдэг. учир нь энд  л ясли цэцэрлэгээр өсч өндийж, эрийн цээнд хүрсэн. Бага насны минь дурсамж болсон цэцэрлэг минь одоо хүртэл ажиллаж байгаа. Миний мэддэг багын Улаанбаатар минь жил ирэх тусам өнгө зүсээ засч, барилга байшин нэмэгдэж, зах зээлд орж амьдрал өөр болж байгаа ч миний сэтгэл, зүүд,  зүрхэнд минь багадаа өсч торнисон Улаанбаатар минь одоо хүртэл хоногшсон байдаг. Хөдөө, гадаадад удаан хугацаагаар яваад ирэхэд Улаанбаатараа хичнээн санаснаа мэдэрдэг.      

  3. kk says:

    Za shaa shaa tiim l ikh ulaanbaatartaa durtai yum bol ukhsnee khiij gadaadad bdgiin 
    Kudlaa shaatsgaagaad Ulaanbaatart avakh yu ch alga saaraltsan utaa shoroond daragdsan nil tigjrel khvmvvs ni bargar uurtai  zavaan khot 
    Gadaadad bj bgad irekheer vnekheer oi gutdgiin shvv iim zavaan gazar torj ossondoo

  4. busgui says:

    Huuhdiin 100, bagshiin deediin arslantai guur, zun bolhoor deeguur ni garch guilddeg baisan tomor garashnuuud, geriin hajuud baih holbombogiin talbaigaa, ih surguuli ruu yavahdaa avtobusnii mongogui yedee darich gardag bsn gandangiin zam, ih surguuliin gudamj, horoolliin delguuruud, vistavka, park, zaisan tolgoi, tuul gol, stadion, suhbaatriin talbai, bagshiin deediin buudliin tustnuud, sansariin guur, horoolliin bairnuud  geed ene buhen dursamjind min todhon baina. Bi ch bas ulaanbaatartaa hairtai. Utaatai ch gesen ulaanbaatar shig min saihan ni haa ch baihgui ym. Hunii nutgiin salhinii jihuun, hunii nitgiin humuusiin huiteniig ni medrehdee ulaanbaatraa sanaad guigeed ch bolohson ochmoor sanadgdag shyy. Mongol zadgai saihan salhi, gun hoh tenger, ene delhiin haa ch iim saihan gazar baihgui ee.

  5. монгол says:

    САЙХАН БАЙЖ ДЭЭ МИНИЙ ХОТ ОДОО ПИЗДАА БӨӨН ХӨДӨӨНИЙ ГАРУУД БАГИЙН НАЙЗ НАР БҮГД ГАДААДАД ЭНЭ ХӨДӨӨНИЙ ЛАЛРУУД ХЭЗЭЭ ХОТЫН СОЁЛ МЭДНЭЭ

  6. mn says:

    huuhed nasniihaa l ulaanbaatariig sanah yum daa… 

  7. Далила says:

    жинхэнэ стрессгүй амар тайван хот байж дээ. машин тэрэг ч багатай, хүмүүс нь хотын соёлд суралцаад л… 

  8. kkk says:

    iljig modon khudargandaa gej Utaanbaatart saikhan yum yu bnaaa novsh gej 

  9. zax says:

    Мэдээж УБ хотдоо хайртай байлгүй яах вэ? Энэ гоё зураг байна.Яг энэ драмын театраас цирк хүртлэх замыг хавар 5 сар,намар 9-н сард оройдоо зөвхөн дугуйтай хүүхдүүдэд зориулаад машин явуулдаггүй байж билээ.Найз охиноо дугуйнд сундлаад энэ замаар мөн ч их зугаалсан даа.Энэ үед эргээд 1 очоод ирэх юмсан.Эмээгээ тэврээд гүйх юмсан.Энгэрт нь наалдаж эрхэлж нялхарч үнэрлүүлэх юмсан.Ийм аймар ганцаардсан амьдралаар амьдрана гэж би мэдээгүй гээд уйлах юмсан.Дэндүү жаргалтай өнгөрүүлсэн хором мөч бүрийг үүрдийх юм шиг андуурч,дахиж хэзээ ч иргэж ирэхгүй гэдгийг харамсалтайгаар ухаарч ойлгохыг “амьдрал” гэдэг юм бол уу?

  10. lololo says:

    cekc gj yu baidgiig medrj vzmeerl n gehde udahgui bha anhnii medegdehgvvn ogooch bi 17 taildaa

  11. babula says:

    Humuus gadaadad amdirah saihan geel bdg namaig mongoldoo amdirah goy geheer um uzeeguug mini gaihaad bdg bi zugeerl saihan ekh orondoo amdiriad uhmeer Bn

  12. Зорра says:

    Би ч Улаанбаатрын унаган хүүхэд. Сайхан шдээ миний Улаанбаатар хот. Хаяа санаад нүдэнд харагддаг шүү. Хөх тэнгэрээ, Богд уулаа, Гандан хийдээ, 3- р хорооллоо, Монгол махаа, Монгол ориг буузаа, Хэвийн боовоо, Цагаан идээгээ, Монгол арц гээд санахгүй юм байхгүй ээ. Миний эх орон 9 эрдэнэ билээ гэж. 

  13. Хотын охин says:

    Хот телевлелт гэдэг нь дээрх зургийг авч байсан veд л байж дээ хеерхий…

  14. ganbaa says:

    Дэгжин сайхан хот байсан юмсан. Одоо ч эрээн мяраан юм зүйсэн алиа салбадай шиг л болж дээ.

  15. tuuh says:

    hehe oros tergend 10 huuhdee bas geree achaad gej hoorhon tuuh bainaa. Manai aav bas dotuur omdon dotroo 50 togrog eejeeree ouylaad hotod surguulid irj baisan gesen zamiin mashinaar.

  16. uugii says:

    Baga bhd horoollooroo demii tenehd ih hyrdan ungurdg bj.odoo bol buun delgvvr.ub maani tursun nytag min gj bodhd goy shv.

  17. bi l bna says:

    Ийм сайхан хот байжээ. Одоо энд харгадаж байгаа жаахан зайнд ямар их байшин шамбааралдуулж чихээв дээ. F..k

  18. inga says:

    Utaatai shorootoi ch uhtlee sanadag yum bile. Namaig gsn yum buhen bas minii hairtai humuus bdag bolohoor l ter bhdaa.

  19. BR7 says:

    2 honog hodoo yawaad irhed utaa ni hurtel saihan sh dee.

  20. undraa says:

    ӨӨР ТИЙШЭЭ ЯВЖ АМЬДАРВАЛ Л БИ Ч САНАХ БАЙХДАА УЛААГНБААТРАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.