Яаж энэ охиныг холдуулах вэ? Тэрний толгойноос яаж өөрийгөө арчуулах вэ?

3173_1243244654_0

Энэ зун 7 сард нэг охинтой танилцаж богино хугацаанд бараг л нэг гэрт орохоо шахлаа. Би өөрөө 30 гарантай, гэрлэж байгаагүй, тэр надаас 10 дүү, нэг хүүхэдтэй яг танилцах үед нэг залуутай дотно харьцаатай байгаад салаад надтай болзож 8 сарын эхээр үндсэндээ манайд ирсэн юм. Ажил нь орой тардаг болохоор надаар тосуулж, оройдоо манайд хоночихоод, өглөө намайг ажилдаа явахад би яаж ганцаараа танайд байх вэ гээд цуг гарч найзууд дээрээ эсвэл өөрийнхөө гэрт байж ажилдаа яваад л орой манайд ирдэг, ийм байдалтай хэд хонолоо.

Гэтэл нөгөөх чинь би чамаас жирэмсэн болчихлоо гэнэ ээ. Би хэдий баярласан ч хоног тоолоод үзтэл яагаад ч миний хүүхэд байх боломжгүй байгаад. Тэгээд мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчээс асуутал чинийнх биш л байна гэлээ. Энэнээс болж жаахан маргаан үүсээд гэхдээ л би за яахав гээд уучлах юм болоод дахиж миний хүүхэд мөн, биш гэж хэрүүл хийхээ болилоо. Тэгээд хүүхэддээ “Зүчи” нэр өгөөд утсаар ярихдаа Зүчи та хоёр маань яаж байна гээд л ярьдаг боллоо. Үнэндээ миний хүүхэд биш ч гэсэн хүлээж авахаар шийдээд байсан юм.

Гэтэл 9 сар гарах үед шээхэд нэг л сонин болоод, удалгүй идээтэй юм гарч эхэллээ. Эмчид үзүүтэл заг хүйтэн, трихомнази хавсарсан байна гэдэг байгаа. Хүүхэд дээр нэг их хэлээгүй ч энэ удаа үнэхээр тэссэнгүй. Хөөгөөд явууллаа. Үнэндээ оройдоо ирэхдээ жаахан юм үнэртүүлчихээд ирдэг, би ч тэр үед нь загнамар аядаад өнгөрдөг байсан. Гэтэл мань хүн өглөөдөө найзууд дээрээ очиж архидаад хамт байгаа залуустайгаа заваарч байгаад ажилдаа явдаг, оройдоо архиа гаргаад ирдэг байсан юм шиг байгаа юм. Надад тайлбарлахдаа жирэмсэн болохоор ийм болчихоод байдаг юм гэж тайлбарлаж байгаа юм. Тэнэг хүнийг хуурч байгаа юм шиг…

Тэрнээс хойш л жинхэнэ ядаргаа нь эхэлж байгаа юм даа. Өдөрт бараг зуун удаа залгаж, мессеж бичнэ. Нэг болохоор хүүхдээ авахуулна гэнэ, эсвэл чиний минь хүүхэд болохоор авахуулахгүй л гэнэ, тэгснээ хайрын мессеж нэг бичнэ, жаахан байж байгаад ална аа чамайг гээд л занана. Чиний буруу гэж гэрээслэл бичээд амиа хорлоно л гэнэ, гэрийн үүднээс миний цогцосыг олноо л гэнэ, эгчийнхээ дүрд найзыгаа тоглуулаад намайг дүүргийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг гүйлгэнэ. Шоронгоос гарсан ахынхаа дүрд өөр нэг найзыгаа тоглуулаад намайг ална гэж заналхийлүүлнэ, ёоооо….

10 сард ээж харваад эмнэлэгт ээжийг 3 хоног нойргүй сахиад ядарч үхэх гэж байхад бас амиа хорлоно гээд найзынхаа дэргэд үнэнээсээ гараа зүсээд. Найз нь утсаар намайг баахан л загналаа. Тэрийг нь сонсоод тоогоогүй ч миний даралт 170 болоод ихэслээ, ээжийнхээ дэргэд даралтны эм уугаад л сууж байлаа. Маргааш нь арай л итгэж болох найзтай нь холбоо бариад биеийг нь асуутал цус нилээн алдсан, гэхдээ гайгүй ээжтэйгээ зах руу явсан гэлээ. Найзыг нь жаахан байцаалаа. Гэтэл жирэмсэн гэдэг нь худлаа, бэр дүүгийнхээ жирэмсэний тестийг бариад явж байсан нь илэрлээ, надтай байхдаа архи авч өгсөн залуустайгаа согтуу унтаж хэвтээд явдаг байжээ. Над руу ярьсан хүн болгон нь өөрийнх найзууд байж…

Тэрнээс би нэг ч үгэнд итгэхгүй, утсаа авахгүй мсж бичихээ байсан. Гэтэл одоог хүртэл нөгөө жирэмсэн гэдэг үлгэрээ яриад л, авахуулна, авахуулахгүй гэдэг толгой нь эргэсэн мсж заналхийллүүд нь ирсээр. Сүүлийн 3 хоног хүүхэд авахуулах гэсийн гээд мөнгө нэхсэн мсжүүд ирээд өдөртөө хэд залгах юм. Бодвол шинэ жилийн хэрэглээний мөнгө л нэхэж байгаа байлгүй. Тэгээд ч одоо 4, 5 сартай аборт хийнэ гэж байхгүй л байлгүй. Бүх худал чинь илэрсэн одоо надаас холдоод өг гэж гуйж үзлээ /гуйхаар даврана/, уурлаж үзлээ /уурлахаар амиа хорлоно гэнэ/, өөртэй нь уулзахаар бол жинхэнэ гаж сексийг хийнэ гэж айлгах маягаар хэллээ /хийгээд өгье гээд жишим ч үгүй/, одоо тэгээд би огт хариу өгөхгүй л сууж байна.

Гэхдээ утас дуугарах, мсж хонх жингэнэх бүрт одоо юу байгаа бол гэж нээж үзэхээс ч халширч байна. Энэ надад хайртай юмуу гэхээр яаж хуурч байлаа даа, тэгээд одоо сэтгэцийн өвчтэй юм байх л гэж бодож байна. Анх танилцахдаа амьдрал ярьсан дажгүй охин байсан, азаар нэг гэрт ороогүй байхдаа тарыг нь танилаа. Хамгийн гол нь яаж энэ охиныг холдуулах вэ? Тэрний толгойноос яаж өөрийгөө арчуулах вэ? Яаж тэрийг болиулах вэ?

46 Comments

  1. enkuush says:

    Zaw garaad odool unshaj bn bi neg iim ohin medeh yum bn my dvv oyutan 10 jiliin nz gj neg iim amitan bdg yum nadaa bas tvvhiign yrij bi baahan ineej bilee

  2. заааз says:

    Ядаргаатайн бэ. 20 настай гэхэд арай л аймар тээ 3 р курс хичээл ном гээл явж байдаг нас шиг байхын. Юу л болоод бна даа энэ монголд чинь. Болдог бол энэ захидал бичээд нөхөртөө дарлуулаад хүүхэдтэйгээ зовж яваа эмэгтэйчүүдийн нэгэнтэй нь нийлүүлчих юмсан.

  3. nuuts says:

    89991184 gj bas neg zambal ym bnaaa

  4. saraa says:

    Lam haraar l yavj archuulj de.odooni johon ohiduud arai l heterhii bhin.udii nasand hicheel nomo bodoj yavdag btal arai dendenee

  5. yoga says:

    Dugaaraa soli, bairaa soli. Hatuu shiruun handaj hooj tuu. Oor yah yostoin. Bolomjtoi bol.ajilsa ch doli. Yah gj duu huuhentei holbogdsiin. Iimerhuu zavaan yumnuud l ooroosoo ah huntei uulzana shd.

  6. Mmmm says:

    Tsug yvj ehod harulaya gech 

  7. ilisha says:

    za ene bol hudlaa zohioson yaria bn yagaad gewel ter ohin jiremsen geed ter zaluud helsen tgd ter zaluu itgehgui emchees ochij asuusan gesn bizde tegnsee suulde bolhoor ter ohin nzinha testiig uzuulsen ch geh shg orchin uyd emch nar test haraad todorhoildog boltsimu ym hogjood iimerhuu niitlel hudla bdag shde hudlaa unshigshddig tatah gj

  8. Anonymous says:

    utasniiha tohirgiig uhval yadaj zalgahd ni dugaarig ni block hiih, yavulsan sms-uudig ni bas blockloh arga bga. esvel bur dugaara solij bolno. yerun oogt haritsahgui, yamar ch holbogui bh yum bol tenegtej bgaad ayndaa alga bolno doo..

  9. emegtei says:

    bolichihooo sain bvsgvichvd zunduu bgaa nadah chin tegej bgaad uur neg zaluu olj awaad
     tag bolno biz deee

  10. prayer says:

    Emegtei hvnii huwid 20 nas gedeg ih togtworgworgvi emzeg ve ni baidag shig sanagddag. tegeed ch hvn bolgond l sain muu yanz yanziin aash zan bii. harin ter ohinii chin huwid iim nasan deeree buruu hvmvvstei niilj zamaa ih aldsan bololtoi. deerees n tiim vildliig n oogshuulj bgaa naizudad n bas buruu bga. harin tani huwid negent ter hvniig geh setgelgvi bolson bol zasaj awaad hamtdaa amidral bosgono gedeg bvtehgvi bolwuu. gehdee tuhain hvnees salahdaa bas uulzaj yariltsaad “odoo minii setgel chamaig gehee bolison tiimees zaluu hvn shineer ehleh heregtei chamd iim bolohgvi zan aash baina bas uruu tataj bgaa naiz nohdoosoo zaigaa barih heregtei“ geh zergeer ooriihoo shiidweriig helj zowoor oilgoltsood daraa n dugaaraa solih zereg arga hemjee awsan deer bhaa. Zaluu hvn tegej aldaj yawahad n tegj muuhai argaar hayj bolohgvi gj bodjin.

  11. Sanzai says:

    Наадах чинь янхан л байна ш дээ

  12. Ambaga says:

    Yamar zavaan yanhantaigaa nuhtstsiin be

  13. Ramirez Sanchez says:

    Утасны дугаарын энд тавичихаа энд чамтай чамгүй бариад идхэд билэн чонлнууд бгаа бха гэж бодож бна.
    Харин чи өрөө үний дугаарын БЛОК хийсэн дээр тэгвэл амар ш дээ.

  14. Er hun says:

    dugaar ntree soliod holboogoo taslaachdee… uulzaad uurt ni buh uneniig ni medsenee hel… bas huniig ailgan surduuleh, gutgeh huulitai bdgiig sanuul… uuruu duugui doroi hun yumuu daa… uuriinhuu amidraliig uurchil doo… 30 nas chin tiim ch hugshin nas bish shuu… gants jaahan ohinoos bolj shanalaad bh heregguie

  15. zaluu says:

    Dajgui busguitei dotno taniltsaya. Richie.zaluu@yahoo.com

  16. bbbb says:

    Aimshgiin zohiol unshij bgaa yum shig sanagdchihlaa. teruuhen hoorond dugaaraa soliod bolohgui bol geree ch solimoor yum j bdlooshd. medkuee  yer n l ogt bitgii harits tegj btal bas neg yumtai zuuraldaad ywah blguidee .

  17. 90 says:

    90-eed oniihon ingej holoo aldaj m oilgomtoi, ugeegui hooson zug chig n medegdehgui hyamraliin uyed garsan yum chini, dampuu bh n argagui.

  18. zochin says:

    би урьд нь яг ийм хүүхэнтэй учирч байсан үнэн хэцүү дандаа худлаа ярина, араар тавьна өвчин хүртэл авч байсан иймэрхүү замбал охидуудаас холхон шиг явсан дээр байдын байна лэ шүү. наад хүүхэн чинь дарханых уу миний экстэй их төстэй юм

  19. baingiin unshigch says:

    eooooo…yasan aimar hvvhen be bas urid ni hvvhedtei bj eh hvnii ner hvndiig gutaasan shulam be yasan.. utasniihaa dugaariig soliochee tsagdaad helehgvi yu hvn zalilsan geel yadiin…

  20. zaluuhai says:

    hariu bichihgui, yarihgui baihad boloo shd, yunaas aij, yasan gej dugaaraa solih yostoi yum bee,
    buu ai, bi chamtai hamt, naad shulamd chin chamaas uur tejeegch oldohgui baigaa baih, aav eej ruu ni utasdaad ene shulam chin iim avir gargaad bna geed helehgui yu, dugaaraa nuutsal

  21. GegeenCom says:

    Haha erchuud malluulj sursan boltoi surhii huuhduudtei uchirsan bn. Surmaar yum bn ohidoos

  22. zaluu says:

    bi yag iim emegteitei uchirsan, gehdeee gerlehees umnu yu ch duugardaggui, sonsood l suugaad bdg bsn yum, harin jiremsen bolood, gerleltiin gerchilgee avanguut buh aash aviraa il gargasan, nuguu helgui hunii chin hel am ni, horon ug ni diildehgui, yostoi aimaar bsn shuu.

    tevchihee boliod shuud l zugataaj salsan daa. chi naad huneesee ers shiidej yaj ch uhne gej bsn, yaj ch zanalhiilj baisan shuud holdoh heregtei, zanalhiileed baival tsagdaagiin gazar medegd. dahiad amidraldaa oruulj bolohgui, daraagiin udaad aldaj bolohgui shuu.
    er ni chi uildelees ni aigaad baij bolohgui, ers shiidemgii adilhan buduuleg bai, gehdee message eer eldev daramt hiigeed hereggui shuu, uuriin chin esreg gazi bolno.

  23. ...... says:

    Haanaasaa iim albin chutgur olj avdag bnaa. 30 hurchiheed hunii sain muu hudal uneniig yalgahgui. Hun chin tsaanaasaa l neg medregddeg de. Tegeed heden sar yugaa ch hiigeed zuuraldaad yavdagiin, chi er ni joohon yumtai bhaa. Ter uhehgui shde, hiisen nugliinhee goriig amsag geed burhan tsaanaas ni amidruulaad bdg bhgui yu. Hund gai bolchihguihen shig alga boloosoi teneg huuhen 

  24. Analiz says:

    Andaa zugeer l dugaaraa soliod shuud hay nadad ch bas iim tustei dohioldson yum shig bna.hurdhan shig gaigvi busgvitee tanilts tegvel ayaandaa martagdana.er ni bol chi er Hun shuude tiim bolhoor odoo shine on shine amidral shine busgvitee uchiraarai

  25. dorlig says:

    dugaariig ni bloklooch mal aa. darluulaad chaavaas chi ch taarch dee

  26. zul says:

    hahaa yawdag atm kk bas l goe ug b.a. er hun bolohooroo tsagdaad ugch chadahgui l bh da. 

  27. мм says:

    Утсаа солиоч.

  28. mdghvi says:

    Durgvi hurchlee bitch

  29. mdghvi says:

    Emegteichuudiin neriig gutaadag ynhan gichii chi zvgeer zail

  30. Tushgee says:

    Suuliin uyiin jaahan ohiduud zambaraagui buduuleg hetsuu bolson yum bilee. Mani metiig zugeer yavdag atm saaliin uneegeer harna sh te arga ch ugui biz uye multarsan yum chin. Olon jil barisan dugaaraa solimoorgui bol block hii. MSG duudlaga irehgui. Za tegeed zohihgui zuil demii sh tee. Uye uyeree bsan ni deer bhoo

  31. Зорра says:

    Яруу найрагч зохиолч шиг ямар лаг найруулгатай бичээ вэ хэхэ. Боломжтой бол дугаараа соль солих бодолгүй бол блок хийчихгүй юу даа. Сайн таньж байж гэр орондоо хүн оруулж байгаач ээ яасан гэнэ юм бэ. Хаа хамаагүй замын золбин хүүхнийг гэртээ оруулж хийморь сүлдээ гэр орноо бузарлуулаад чи бас сумтай юмаа. Одоо гэр орноор чинь эргэлдэж гай болно оо. Нэг том дуугарчихаж чадахгүй байна уу баларсын бэ

  32. a woman says:

    Угаасаа эрчүүд үеийнхээ ганц бие амьдрал мэдэх хүүхнүүдийг тоохгүй хөгшин гэж голоод  годгоносон охид руу гүйхээр шангы нь дааж чадахгүй араас нь уйлан хайлах юм даа. Тэгээд нөгөөдүүлийнх нь санаа гэж хэт явсан айхтар, өнгө мөнгө харсан байх юм. Энэ 90 -оод оны охид уу? 

  33. юу гээч сонин says:

    хачин гэхүү зэвүүн гэхүү ямар муухай арилцан дотортой хүн гэж ийм байдаг байна. чи ерөөсөө атм байсан гэдэг чинь тодорхой байна даа миний зүгээс хэлэхэд. юун сэтгэл мэтгэл

  34. Haha says:

    Odoonii jahan ohiduud arai denduu zambaragui boltson. Erchud ch bas ih evdej bga do

  35. yahoo.com says:

    Yoo bur sejig, buuljis hurchihlee. 

  36. haaaa says:

    naadah nii jin itgej boloh nz ohin gj bas bhgvidee iim ohiduud nzuudaa bainga soliishdeee dandaa zuurdiin ymnuud ….. l bnsgdeee

  37. zochin says:

    10 duu gedeg chini odoo l 20 garantai gesen ug uu? etseg ehchuud mini ee so serial baga uzuuleechee bichseniig ni unshaad ineedee barij chadsangui kkkkkkkkkkkk yag l so serial bna sh dee naadahi chini unen bol yasan ch hetsuu yum be

  38. haaaa says:

    ENIIG HARAARAI GJ HVNII FACE HAYGIIG TAWIJ BOLJ BGAAMUU  HVNII NER HVND SHDEEE    ESWEL CHI UURUU YMUU 

  39. haaaa says:

    ZVGEER L YANHAN BN SHDEE 

  40. sad says:

    өөрөө их даруу дуугай хүн бололтой тэгэхээр ингэж дээрэлхэж байгаа шд. дуудлага, мессэж хоёрыг нь блок хийчихээч тэгвэл ирж байгаа нь мэдэгдэхгүй. юу ч болж байсан огт битгий харьцаарай. замаа алдсан хүүхэн байна. тэрний талаар огт бодохгүй өөртөө л ээждээ л анхаарлаа хандуул

  41. baba says:

    tejeegchee olloo geed bayrlaad bgan bishvv   zailuuul naadhaa 

  42. ilbaronrosso@yahoo.com says:

    eson shidiin shunaldaa bird bolson huuhnuud zunduu zunduu

  43. ий says:

    Яах гэж өөрөөсөө 10 дүү охинтой зууралддаг юм бэдээ. Иймэрхүү юм хийгээд сурчихсан бололтой. Утасныхаа дугаарыг өөрчлөөч. Би нэг тиймэрхүү төрлийн залуутай танилцаад аргаа бараад ажлаа дугаараа солиод сэтгэл амарч билээ.

  44. d says:

    Ядаж утасны дугаараа сольж мэдэхгүй ээ. Юун харьцах дуртай юм.

  45. zaraa says:

    pizdaa bur nudend haragdchihlaa ystoi hortoi alim bna daa

  46. asd says:

    заваарсын бэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.