Зүрхний минь гүнд орших нэгэнд

SONY DSC

Хоног хугацаа өнгөрсөн ч мартагдахгүй зүрхэнд минь оршсоор буй хүнийг яавал дээр вэ?

Дурсамж: Чамтай танилцаад удаагүй байхдаа л би чамд татагдаж байгаагаа мэдэрч байсан. Уулзах шалтгаан гаргах гэж дотроо битүүхэн бодолхийгээд л. Хааяа хааяахан уулзахдаа би үнэхээр аз жаргалтай байдаг байсан. Бүтэхгүй гэдгийг нь мэдсээр байсан ч чамд татагдсаар нэг л мэдэхэд чи ёстой л миний өдрийн бодол шөнийн зүүд болдсон байж билээ. Чи л хүсвэл чамтай хамт газрын гаваар ч орж чадахуйц их дурласан байсан. Чамаас л анх хүнд тэврүүлэхийн, үнсүүлэхийн жаргалыг мэдэрч билээ. Чамтай хамт байхдаа цаг хугацааг яг л тэр агшинд нь зогсоочихмоор санагддаг байсан. Чамайг надад чи надад таалагддаг гэхэд би эгээтэй л тэнгэрт нисч байгаа мэт баярлаж байж билээ.

Нэг л өдөр би тэсэлгүй, хариултыг нь бараг мэдэж байсан ч түрүүлээд чамаас үерхье гэж гуйсан. Хоёулаа энэнээс илүү байгаад дэмий, одоо байuаагаараа л байцгаая гэхэд чинь мэдэж байсан ч далавч хугаран газарт унах мэт болж орондоо уйлж, хувь заяандаа гомдож байж билээ. Найз залуутай болсон хойноо чамтай найзын хувиар уулзалдахдаа чамайг мартаж чадаагүй гэдгээ ухаарсан. Чамайг дахин үнсэхийг, чамд дахин үнсүүлэхийг маш их хүсэж байж билээ. Тэгээд тэр залуугаас удалгүй салсаан.

Тэр өвлөөс хойш хэдэн сар жил өнгөрчээ. Өнөөдөр зургаа үзэж байгаад чиний хөөрхөн инээмсэглэж байгаа зургийг үзсэн чинь бүх дурсамж сэтгэлд дотно, ойрхон санагдаж байна. Энэ удаан хугацааны дараа ч чи миний зүрхний минь гүнд оршсоор байна. Харин чиний араас гансарч шаналахаа болин дурсан мишээж байна. Гэхдээ бүхнийг эхнээс нь эхлэе, дахиад цаг мөчөө хамт элээе гэвэл миний хариулт ТИЙМ ээ.

5 Comments

  1. Засссс says:

    Зассс еерийг чинь ашиглаж байсан, хvн муутай баагийгаар яадаг юм. Сэтгэлээсээ арчаад хогын савруу шид. Яагаад гээч: vнэхээр сайхан сэтгэлтэй эр байсан бол тэр харилцаа чинь vpгэлжилэх боломжгvйг нь мэдэж байсан болхоор чамд аз жаргал хvcээд, еертее дасгахгvйгээр явуулах байсан. Амин хувиа хичээсэн эрэнцэр юм доо. хайрлаж явсан хvнийг чинь ингэж хэлсэнд Уучлаарай. 
    Надад бас ийм шогийн залуу таарч байсан. Би эхлээд тоогоогvй ээ. Арай л царай муутай санагдаад ккккк. Эмэгтэй хvн амархан дасдаг хойно доо. Элдэв сайхан vг, биеэ авч яваа байдал зэрэгт нь татагдаад дурлаж билээ. Гэтэл энэ бvгдийн дараа “еер найзтай болоорой” гэдэг байна ш дээ. Шалтгаан нь жаахан явцуу, инээдтэй л дээ. Эр хvн байж хvний vгээр vг хийсэнд нь гомдолтой явдаг даа. 
    Одоо би сайн ханьтай, сайхан хvvxдvvдтэй айлын эхнэр болсон. Намайг гологч залуу гуай нь тогтсон амьдралгvй яваа сурагтай. Над шиг чамайг чин сэтгэлээсээ хайрлах хvн олдохгvй ээ… Сvvлд таарсан чинь ийм залууд дурлаад л уу? Гэж еереесее асууж инээд ч хvpэх шиг…

  2. Paah says:

    Hehe yahv dee anhnii buh zuil martagdadgui shde. Dursamj bolod uldsn goy zuilseer duuren hehe, ghde dursamj bol dursamj bh heregtei. Martaj bolomgui dursamj ch gsn odoo amodraldaa shiniig erelhiilj haih hergtei. Ungursuun zuil ungursun odoo amidralaa shineer buteeh l chihal yum shig ee hehe. Ungursunch unher l anhnii zuiluud martagdadgui shuu 

  3. GegeenCom says:

    Unuuh n uchraa olcon bho

  4. zaraa says:

    Ongorsonteigee zuuraldad l bhiin ireeduigee bodoochee tenegee

  5. kool says:

    Naad ugee oort n ingeed bicheed ogchih.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.