Хэрвээ ирвэл чамайгаа би уучилнаа…

man-alone-empty-room

Та бүхэнд энэ сайхан инээдмийн баярын өдрийн мэнд хүргье. 1 сарын өмнө амьдрал сайхан л байлаа бүх юм болж л байна гэж бодож явсан минь худлаа байж. Би 28 настай энгийн л 1 залуу. Улирлын чанартай ажил хийдэг. Эхнэр маань надаас 6 насаар дүү. Ер нь бодоод байхад хамгийн жаргалтай байсан мөчүүд маань анх танилцаад үерхэж байсан тэр бас миний охин энэ хорвоо дээр мэндэлсэн тэр л үеүүд хамгийн нандин жаргалтай мөчүүд байж.

Одоо бүх юм дууссан. Эхнэр хүүхдээ аваад 2-лаа түр тусдаа амьдаръя гээд яваад өгсөн. 10-аад хоногийн дараа араас нь байгаа газрийн олоод очсон чинь гэртээ намайг оруулдаггүй шүү. Хаалгыг нь эвдээд орсон чинь охины минь хажууд 1 залуу тэвэрсэн хэвтэж байхыг харад би нүдэндээ арай ядан итгэж билээ. Охиноо аваад явах гэсэн боловч охин мань ээжээсээ холдож чадахгүй уйлаад, надад үнэхээр хэцүү байсан. Ээж охин 2-г салгаж охиноо зовоогоод яахав гэж бодоод охиноо ээжид нь үлдээгээд ирсэн. Охин 3 нас хүрэх гэж байгаа.

10-дхан хоног ааваасаа холдоход намайг танихгүй бишүүрхээд ирэхгүй уйлж байхад нь нүднээс минь нулимс өөрийн эрхгүй урсаж байсан. Хайртай дуртай хагацахгүй салахгүй гэж байнга хэлж байсан эхнэр маань ингээд хуураад явсанд нь үнэхээр гомдож байна. Аавынхаа өвөр дээр тоглож наадаж, инээж уйлж байсан охин маань танихгүй байхаар надад гайхах, айх 2 мэдрэмж зэрэг төрж байсан. Бид 2 салах шалтгаан бол байхгүй гэж би бодож байна. 1 л өдөр яваад өгсөн. Би одоо яахуу, тэр 2 маань эргээд надад ирэх болвуу? Хэрвээ ирбэл чамайгаа би уучилнаа…

31 Comments

  1. 39tei aavd says:

    zarimdaa humuusiin bichsen zuild uuriin bodloo hatuuhan ugeer bichcheed, uuriin chin bichsen zuiliig unshaad, uuruusuu ichdeg shuu, LOL.

  2. 39tei aavd says:

    zuvluguu ugsund bayarlalaa. ter emegteitei amidarch bh ueiin bolson zuiliig end bichij chadahgui ni, uul ni todorhoi bicheed ter talaar yu gehiig chin sonsmoor bgaa ch daanch iimerhuu zuiliig delgeh hetsuu yum.

  3. zulolchin says:

    ҮЕИЙН ХҮМҮҮСТЭЙГЭЭ СУУХГҮЙ

    ҮХСНЭЭ ХИЙЖ НЯЛХ НОГОО ЗУЛГААЦГААСЫН

    ОЙЛГОМЖТОЙШД

    ҮЕИЙН ХҮН ЧИНЬ ХУУРАХГҮЙ САЙН ХАНЬ БОЛДОГ ЮМ

    ЗАЛУУ ОХИНЫ АРААС ХӨЛӨӨ ХУГАЛДАГ ХҮМҮҮСТ СУРГАМЖ БОЛОГ

  4. enguun says:

    Yag minii amidral ged bichsen hun mail hayaga uldeegeere kkk

  5. 39тэй аав says:

    Миний дээр бичснийг уншаад яг одоо эхнэр хүүхдүүдээ гомдоох зүйл хийх гэж байгаа бол эргэцүүлж сайн 1 бодоорой. Үр хүүхэд хань ижлээ гомдоосон эр хүн насны эцэст толгойгоо ч түшүүлэх хүнгүй гудманд өнгөрөх нь үнэхээр өрөвдмөөр харамсмаар юм билээ. Хэрвээ хар багаас минь бидэнтэйгээ цуг байсансан бол арай ч тэгж хорвоогоос буцахгүй ч байсан биз ээ. Аавыгаа уучилж чадахгүй байсаар байгаад аавыгаа тийм харамсалтайгаар хорвоогоос явуулсан болохоор би ч сэтгэлдээ маш их харуусал тээж явдаг юм аа. Эртхэн уучлаад толгойг нь түшээд нүд аниулсан бол улдсэн амьдралдаа би ийм харуусал тээж үлдэхгүй байсан байх л гэж боддог. Тийм учраас л уучилж болдоггүй юм гэж байдаггүй гэж хэлээд байгаа юм. Хэрвээ би хүүгийн хувьд эхлээд аав дээрээ гэр бүлээ дагуулаад очсон бол аав намайг хараад надаас уучлал гуйх л байсан гэж би боддог юм. Аавд маань ихэнх буруу нь байдаг ч ээжид маань зарим 1 буруу байдаг. Хүнийг хамгийн муу үгээр хэлж заавал 1 дийлж байж санаа нь амардаг. Шартай. Тэр үед ээж аав 2 маань бие биенээ уучилж үнэхээр чадахгүйнээ л гээд байсны төлөөсийг үр хүүхэд бид нар хатуу амьдралыг туулж , эцэст нь аав маань толгойгоо ч түшүүлэх хүнгүй нохой шиг гудманд л өнгөрсөн гэж боддог. Би энэ бүгдийг хүнд яриад яваад байдаггүй л дэ. Энд аав ээжийгээ муулах гэсэн санаа агуулаагүй. Яг одоо алдаа онооны заагт зогсож байгаа залуусын амьдралд алдахгүй байхад нь хэрэг болоосой гэж л бичиж байгаа юм шүү. Би олон дүүтэй, бас ч гэж цөөнгүй ажилчидтай болохоор аль болох тэднийгээ битгий алдчихаасай гэх үүднээс өөрийнхөө чадах хэмжээгээрээ зааж зөвлөж л байдаг. Тэд нартай минь адилхан залууст ч бас хэрэг болоосой гэх үүднээс хааяа ийшээ орж бичдэг юм аа. Миний бичснийг анхааран уншдаг хүмүүст баярлалаа. Амьдралд нь аз жаргалыг хүсье.

  6. Mono says:

    Hun amidraldaa uldeehiig hussen hunee uuchildag…harin ter hun chinii amidrald orj irehguigeer yvsan ch bj magad…

  7. 1 says:

    Buruu zuil hiigeegui mortloo uuchlal guih???

  8. Бүсгүй 30 says:

    39-тэй аав, Нээрээ.. гэсэн нэрээр сэтгэгдэл бичдэг хүмүүс их таалагддаг . Хүнд зөвлөж байгаа нь бичиж байгаа нь их ухаантай санагддаг.

  9. denzen says:

    ter hunii uhamsar l mene dee..

  10. tamiraa says:

    setgedel bichsen humuusd mash ih bayrllaa.Gol ni bi ohinihoo ireduig l bodoj l ,ergeed irwel uuchilna gsiin.huuhed unchirj hoid etsgiin gar harna gedeges l aisan ym.bi ene amidarliig erged bosgohiin tuluu ehnerese higegui zuiliin umnuus uru uuchlal guij bna.magadgui humuus namaig teneg geh baih ldaa.ohinihoo l tuluu……..

  11. Oyko says:

    39тэй аав жинхэнэ ухаантай, уужуу сэтгэлтэй эр хүн юм. Би ч бас хүүхдүүдээ ийм байдалд хүргэхгүй гэж хичээж амьдарч байна даа. 

  12. 39тэй аав says:

    Надад хандаж асуусан байна гэж ойлголоо. Надаар даажигнаагүй байх гэж итгээд өөрийнхөө бодлыг бичихээр шийдлээ. Зөвлөгөө гэж ойлгож болохгүй байх аа. 40 хүрсэн эр хүний бодол амьдралаас авсан сургамжнаас ингэж боддог болсоон . Ямар хүйсний хүнийг чинь мэдэхгүй. Ямар зүйл болоод уучилж чадахгүй байгааг чинь мэдэхгүй болохоор уучлал гэдэг ерөнхий зүйлийн талаар өөрийнхөө юу бодож байдгаа л бичье.Миний бодлоор уучилж болдоггүй зүйл гэж байдаггүй гэж боддог. Гэхдээ энэ бодол надад нилээд сүүлд суусан. Би бага 8 насандаа 4 дүүтэйгээ 5 уулаа аавдаа хаягдаад нилээд хүнд амьдралыг туулсаан. Хоолгүй түлшгүй. Өлсөж даарах хүнд дээрэлхүүлэхийн бас дээрээс нь хойд эцгийн гар харах гээд л нилээд хүнд амьдралыг туулсан. Би санадаг юм. Манай аав алдаагаа ойлгоод жилиййн дараа буцаад ирсэн боловч нөгөө эмэгтэй нь хөл хүнд болсон байсан болохоор тэр хүн байн байн ирж үнэхээр манай амьдралыг там болгож байсан. Мөн ээж маань бас нилээд хорон үг хэлж аавыг уучилж чаддаггүй байсан тул аав салаад явсан. Тэр эмэгтэй 3 хүүхэдтэй, нөхөр нь нас барчихсан эмэгтэй байсан. Манай аавтай уулздаг болсноос хойш жирэмсэн болсон тул тэр эмэгтэйн ч тэгэх нь аргагүй байсан биз ээ. Тэгээд сар бололгүй буцаад нөгөө эмэгтэйрүү явсан. Эхэн үедээ аавыгаа ирэх байх гэж маш их хүлээдэг хардаг байсаан. Жолооч болохоор гадуур яваа адилхан машин болгоныг аав минь болов уу? гээд л хардаг байсан. Сүүлдээ ирэхгүй болохоор хүн цөхөрдөг юм билээ. Ингээд л аавыгаа маш ихээр үзэн яддаг болсон. Мөн ээж үргэлж намайг аавтай холбож мэрдэг байсан болохоор ээжид ч уурладаг байлаа.Мөн хойд эцгээсээ хэдэн дүү нараа өмөөрч хэрэлдэх зодолдох, ээжийн эгч нарт эцгийгээ дуурайсан энээ тэрээ гээд л баалуулахад би аавдаа л гомддог байж билээ.Тэгээд ч өөрийн 5 н хүүхдээ хаяад хүний 4 хүүхдийн эцэг болно гээд явчихсан аавыгаа бодохлоор. Ертөнцийн бүх л зовлонг ганцхан над дээр авчираад наачихсан юм шиг амьдрахдаа би аавыгаа хэзээ ч уучилахгүй гэж боддог байлаа. Гэхдээ би одоо аавыгаа, ээжийгээ, ээжийн эгч нарын намайг юу гэж хэлж байсныг, одоо би бүгдийг нь санадаг ч би бүгдийг нь уучилсаан. Харин ч би аавыгаа үнэхээр өрөвддөг. Миний аав хөдөлгөөнтэй сэргэлэн амьдралын төлөө хүн байсан ч нас барахдаа яг л нохой шиг гудманд өнгөрсөн байсан. Аавыг маань гал шиг дүрэлзсэн залуу явахад нь 5н хүүхэд эхнэрээс нь гүйсээр байгаад салгаад суусан нөгөө эмэгтэй хүүхдүүдтэйгээ нийлээд аавыг маань гэрээсээ хөөчихсөн байсан. Тэгээд л хөөрхий аав маань гудамжинд явж байгаад харваад л айлын үүдэнд амьсгал хураасан байсан. Амьсгал хураах гэж байхдаа миний нэрийг хэлээд л тэрэнд заавал хэлээрэй гээд байсан гэсэн. Би заримдаа өөрийгөө үнэхээр буруутгадаг. Би нас биед хүрэх тусмаа зовлон дунд орхисон аавдаа гомдоод сүүлдээ бүр холдсоон. Эхнэр авч хүүхэдтэй болоод аав дээрээ очье гэж бодсон ч би аавдаа очье гэж яараагүй ээ. Нас барсныг нь сонсоод ажил явдал дээр нь очиход хүмүүс надад хэлж байсан. Аав чинь аятайхан хувцастай болчиход танайд очноо гэж ярьдаг байсан гэсэн навсайсан юм очиж хүүгийнхээ нэрийг гутаахгүй ээ гээд манай гадаа хэд хэд ирээд орж чадаагүй буцсан гэж ярьж байсныг нь хүмүүс надад хэлж байхад миний сэтгэл үнэхээр эмтэрч байсан шүү. Манай гэрийг яаж ч олж мэдсэн юм бүү мэд. Нөгөө эмэгтэйгээс гарсан хүү охин 2тоо тэр тэр ах эгч нар чинь та 2н мах цусны тасархай шүү гэж хэлж байсан юм билээ. Тэгэхэд л би өнгөрсөн бүхнийг уучлаад аав дээрээ эхнэр хүүхдээ дагуулаад очих гэж яарахгүй яав да гэж бодсоон. Тэгээд хамгийн миний сэтгэл маш эмзэглэсэн юм гэвэл оршуулган дээр нь нөгөө эмэгтэйгийн 3 дагавар хүү нь ирж хайрцагныхана булангаас ч өргөлцөөгүй. Бүр үзэгдээч үгүй. Тэр үед энд 1 дүү бид 2 л байсан бусад дүү нар гадаадад байсан болохоор бид 2 л ажил явдлын голыг нь нугалсан да. Эргээд бодохлоор надад аавтайгаа хамт байсан дурсамжтай сайхан явдлыг санадаггүй юм. Дандаа л энэ 1 юм эцгийгээ дуурайсан аавгай сольсон хүүхэд өнчрүүлсэн хачин юм л болно биз гэсэн хараалж юм шиг зүйлсийг л олон сонсож өссөн байдаг. Гэхдээ одоо бол би аавыгаа уучилсаан. Харин ч эрт уучилж хүйтэн биеийг тэврээд моргт биш. Хацар дээрээ үнсүүлээд эцэг үр шиг уулзах минь яав да л гэж харамсдаг. 1 айхтар үнэн үг байдаг юм билээ.
    Өөрийнхөө шарил дээр унагах нулимстай байхын тулд
    Үр хүүхдийнхээ нулимсыг гамнаж бай гэж…..
    Ийм л амьдрал үзсэн учраас миний хувьд уучилж болохгүй зүйл гэж байдаггүй л гэж боддог. Гэхдээ энэ миний л амьдрал миний бодол шүү. Үнэхээр уучилж чадмааргүй байвал зүгээр л зөнд нь орхичих. Яах ёстойгоо бурхан мэдэж байгаа байлгүй дэ. Би эргээд боддог юм. Хэрвээ манай ээж шартай зангаа дараад хорон үгээр хэлэхээ болиод уучилсан бол. Хэрвээ ээжийн хэлсэн хорон үгийг аав минь уучлаад тэссэн бол. Хэрвээ би өнгөрснийг уучлаад эхнэр хүүхдээ дагуулаад аав дээрээ очсон бол гээд л зөндөө зөндөө хэрвээнүүд байнаа. Даан ч өнгөрсөн үед хэрвээ гэж байдаггүй юм билээ. Өнгөрснөө санаад сэтгэл жоохон хөндүүрлэв. Нуршсан бол уучлаарай.

  13. omg says:

    Mongol erchuud 40 hureed uvuu, 50 hureed taliigaach bolchih yum, emegteichuud bi 40 hureed avgau, 50 hureed chavgants bolchih yum. Bid nar yos syrtahuun, uhamsar, hun chanar, hariutslaga geh met hun chanariig hayaad, ungu mungu, zavhairal, yadural ur dun ni 17 twrbum dollar deer ni mash undur huutei urund barigdsan mongol oron. Ur huuhed chini amidrah nutag shuu dee, uur negiig bodooch ee, mongolchuud aa.

  14. uurhai says:

    Хол байна гэдэг чинь тэгээд угаасаа салах 80 хувиа хийчихэж байгаа юм. жилд 12 удаа л харагддаг юм. хотод ирэхдээ бас үргэлж гэртээ байхгүй ээ элдэв юмнуудтай нийлээд өө уурхайд их хүнд хэцүү ажил хийлээ гээд албатай юм шиг шоудаад алга болоод өгнө. байхгүй байгаа сард чинь эхнэрүүд чинь ойлгомжтой бөөн зав бөөн боломж бөөн хүслэн бөөн мөнгө. уурхайд чи бас яаж зүгээр байхав дэ ганц хоёр хүүхэнтэй маазарч явдаг биз. ер нь зөвхөн чамд биш уурхайн нөхдүүдэд хэлэхэд, эхнэр чинь залуу бол 20-30 насны бол хүүхдээр булаад өг. ядаж 4 хүүхэд гаргачих. тэгвэл элдэв залуу хайлгүй хүүхдүүдээ сатаарна. тэгээд 30 гарчихсан 3-4 хүүхэдтэй хүүхэн эр дагаад явна гэж юу байхав явлаа гэхэд чи яадаж нэг хоёр хүүхэдтэйгээ үлдэж болно. Нөгөө арга нь эхнэрээ тэр уурхайгаасаа авах, эхнэртэй бол уурхайдаа ямарч хамаагүй ажилд нь оруулах тэгээд цуг ажиллаж байвал амар. 

  15. 39 tei aavd says:

    Uuchilj bolohgui zuil gej bdg bolov uu, bi yagaad ch uuchilj chadahgui bn, 
    Jhan zuvluguu uguuch. 

  16. bb says:

    Zawhai huuhnuud ih boljee

  17. ...... says:

    Huduu ajildag humuus ugaasaa ih hetsuu shde. Huuhedch hol hundii usnu, medeej ohin eejiigee l gn. Cham deer butsaj irsen ch chi ungursniig sanaad urdniih shigee hairlaj chadahgui l bh da. Ohin chin zugeer l tuhain ued ta hediin heruul hel amnaas l aij eejruugee temuulsen bh. Eejiig ni martdoo harin ohintoigoo uulzaj bn gdgee l hatuuhan oilguul

  18. dd says:

    tanai ehner chn yatsan so huuhen be tolgoin buur ergej

  19. ganaa says:

    ohin chin chamaig gehgui bga bol chi eej ohin 2g zovoodog bhe. Tuunees bish aavaa sanaad suid bolmoor yum. Manai mngl ers dandaa hardaj ehneree zovoOdog. Tgl gichii banzal yanhan gl. Hania uuruusyy holduuldag shu. Ihenh ni

  20. yag minii amidral says:

    yaag minii amidral.  bi oyutolhoid ajildag  bas 21-21 hongoor iren ochin bg. yalgaatai ni 3 nastai huutee. bi mun buh hairaar dutaagaagui. mungu turgug buh l yum bsn. ger bul yamar l baidag teren shig bailaaa. neg jiliin umnu im l bailaa. odoo salaas 2 jil bolj bn. bi odoo 29 tee. manai ehner 24 tee. huu maani yawaad ugsun ehner deer bg. huuteegee haaya l uulzdag. manai ehner zus tsarai busd talaaraa ih saihan huuhen bsn. neg l udur zahia uldeegeed hayaad yawsan daa. buur ih surguulid baidag zaluutaigaa uchir urguulaad yawsandaa hu. bi ch salahgui gj ih hicheesndee. odoo bol uneheer martjee. buur gantsaaraa yawaD surchij. neg bodliin amar ch yum shig. bi honogoo ajilaasaa guitseelgui irehed nuguu zaluutaigaa minii gert morin bairlalaar hiigeed ugtsan. bi gadnaas tulhuurdeed orj irdeg bolohoor namaig irehiig medeegui. shiidsen hun shuud l harin salna geed urdaas tegdiimda. bi ugaasas ih uujuu hun bolohoor nulimsaa ursgaad l shuud huduu eej aaw ruuga garaad yawsan. huugee l ih uruvduh yum daa. odoo bol bi ehnertee hezee ch niilehgui. 2 jil garan bolson bolohoor daraagiin amidaraa bodoh boljee. andaa chams yalgaatai ni bi ehneree irne gej huleegeegui huudee l tom boltol tetgej uhaan suuh tsagt aawiigaa oilgoh bailgui dee gj bodoj suuna. enegtee hun neg ergeheeree ergj irdgui yum bilee. haraad hereggui dee and min. odoo bol egchmid buuritai saihan mongol busguitee uchrah yumsan gj bodoj bn. zaluuchuuddaa zuvluhud eeljiin ajil ger buld mash hor honooltee bg yum shu. ali boloh hamttaa tsag bur bh heregtee yum shu. 

  21. Нээрээ says:

    Ёох хүмүүсээ болиочээ. Ханилан сууж үр хүүхэдтэй хүртэл болчихоод нөгөө ХАНИЙН БАТ ЖУРАМ гэдэг ойлголт хаашаа нисэн одоод байдаг юм бэ? Хаа сайгүй араар тавилт, хууралт гэр бүл салалт. Жаахан ч гэсэн хамжааргатай, ёс зүйтэй амьдарч болдоггүй юмуу?

  22. hvn....hvn says:

    Ter chigt n orih ohintoigoo l holbootoi bj vz dee 

  23. bi says:

    Ijil ym bna aa ho. mongolii hatan uhaant bvsgvichvvd min haitsan yn bol doo jaahan ohinoo snaad bh ym daa. hvvhed gedeg hvn setgeliig maani urahj er hvnii owdog sohrvvleh ym daa

  24. gogo says:

    Yagaad yavsiin bol? Ter zaluu n chamd yu gej helsniig n yagad bicheguin be? 

  25. puujee m says:

    хөөх ижил надтай ижил зовлонтой хүн байна. би бас яг одоо буруугүй мөртлөө буруутан шиг ганцаараа сууж байна. эхнэр маан айлийн бага нь болхоор аймар эрхийн тэнэг. анх суухад юучгүй шоучин охин байсан. би сургуульд оруулаад төгсөхөөр нь улсын ажилд оруулаад бүх хайраа зориулсан. тэгсэн чинь саяхан өөр хүнтэй байж байгаад гардуулдгийм даа. би уурандаа 2ланг нь зодцон чинь салнаа гээд яваад өгсөн. би одоо гар хүрсэнд уучилаарай гээд араас нь гүйж байгаа гээд бод до. очихгүй байя гэхээр охиноо санаад байх юмаа.

  26. 39тэй аав says:

    Уучилана гэдэг том хүндлэл гэдэг юм билээ. Чиний энэ хүндлэл Хайрыг ойлгох болов уу? Миний бодлоор 1 л өдөр гэнэт явсан бол эргэж ирэх нь тун ч эргэлзээтэй санагдаж байна. Чиний хувьд бол бараг л цаг алдсан зүйл шиг санагдаж байна. Миний л бодол шүү.

  27. bola says:

    Chi uuru medej bga blgui de. hayad yawsan bolhoor l gichi yanhan gehiin. ene hun uuru tiim hairtai bsan huniig hairgui boltol gomdooson bna. 

  28. donald says:

    Chamd setgelgui boljee du min. Emegtei hun baragtai bol huuhdiinhee etsegiig solidoggui. chamd l ih zuil bna daa. Ah n ene namaig haylaa muu gichii geel uzen yaddag bsan ue bii gevch nas yavaad buir suugaad irehiin tsagt uuruu yamar teneg hajuud n hun togtohod yamar hetsuu bsang uhaarsan daa. odoo ergej irehgui ee amidralaa erthen bod.

  29. S says:

    Aimaar huuhnees erthen salsandaa bayarlaad uragshaa haraad amidar. 10han honog holdood ohiniihoo derged uur zaluu tevreed hevtej bgaa huniig yana gej huleedeg yum be. Tegeed ch ehner chin zugeer l salah tohiroog buyu heruuliig l huleej suusan bna. Ter zaluutaigaa magadgui chamaas umnu ch harizaatai bsan bh. Huuhed chin yag chinii huuhed mun uu. Magadgui Ter zaluugiinh ch baij bolno. Chamd gej helehed chi ih l udaan huurtagdaj yavsan bh. Chamd Ter huuhend heregtei mungu bolood sanhuugiin hangamj geh zuil bgaa bolood heseg hamt baih shaltag bolson baih. Zaluu mini chamaig doromjilj dord uzsen negnii araas guij guvshij suugaad hereggui. Er hun shig changa bai. 

  30. ер нь бол харшийн харш жилтэй хүнтэйгээ нийлсийн байна шд, харш жилтэй хүмүүс мянга тийчлээд бүтдэггүй хатуу туршлага зөндөө байнаа хөө, хэдий бид тийм юм боддоггүй сонирхдоггүй, тийм балай зурхай мурхайд итгэдэггүй гэдэг ч үнэхээр тэр улсууд чинь ааш зан, характер, хувь тавьлан өшөө юу байдын бүх юмаараа эрс тэс өөр улсууд, анхандаа бүх юм сайхан юм шиг байв ч яваандаа бие биеээ таниад таарч тохирхоо больно гэсэн үг. за тэгээд эцсийн эцэст чиний өөрийн ухаан тэвчээр л мэдэж дээ.

  31. lol says:

    Тэнэг хүүхэн бэ муусайн гичийнар гичийшиг байх юмаа.
    Чи бол үнэхээр сайн залуу байна мартдаа наад тэнэг хүүхнээ тэгээд охинтойгоо холбоотой ч юмуу өөр дээрээ авахаа бод өөр залуу дагж явсан хүүхэн ямар олиг байв гэж иймэрхүү хормой султай хүүхнүүд хэзээ ч засардаггүй юмдаа би хүүхэдгүй яг л надад тохиолдсон зүйлтэй тун төстэй санагдлаа.
    Надаас хэзээ ч салахгүй үргэлж хайртай дуртай гдг бсан эхнэр маань нэг л өдөр хэрүүл өдөөд л салаад явсан даа 7 хонооч үгүй байтал өөр залуутай явж бсан би хараад л үнэхээр гайхсан тгд л тайван аз жаргал хүсээд л орхисон доо дотор маань бол үнэхээр хэцүү байсан одоо ч хааяа боддог гэхдээ тэвчээд л өөр хэн нэгэн амьдралд минь гарж ирж бүхнийг нь орвонгоор эргүүлж сайхан амьдрал хайрлах байх гэж итгэж хүлээсээр л байгаа даа 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.