Мадагаскарын индранилын нинжа нар

Газар нь аль эрдэнэсээр баялаг, хууль дүрэм энэ тэрийг мөрддөггүй газар болгон тэр их баялагийг хууль бусаар буюу гар аргаар, хулгайн замаар олборлодог нинжа нар гэж байдаг.

Мадагаскар нь индранил болон бусад төрлийн үнэт чулуугаар баялаг. Үйлдвэрлэлийн аргаар олборлолт явуулдаг. Тиймээс дийлэнх баялаг орд газрууд нь аль нэг компанийн хувийн өмч байдаг. Гэвч нутгийн иргэд нь үүнийг ойлгохыг огт хүсдэггүй бөгөөд хаа нэгтээ том чулуу олдож, олсон хүн нь лайтай баян болсон сургаар тэр газар нинжа нар олборлолт явуулж эхэлнэ.

Иймэрхүү дайралтыг дарахын тулд газрын өмчлөгч нь харуул хамгаалтын ажилтнаа явуулж аргадах, арга барахаар хүч хэрэглэн тараадаг. Тэр болтол нинжа нар нь иймэрхүү байдлаар олборлолт хийж аль болох ихийг олохыг хичээнэ. Ингэхдээ орд газрын ойролцоо хотхон маягийн юм үүсгэн зэрлэг барууны стилиэр амьдарцгаадаг.

Хаа газрын нинжа нар адилхан байх юм.

1 Comment

  1. Quiz says:

    za saindaa ch bish ur huuhdee usguh gej zovj yavaa l humuus baigaashdee. admin hunii muud ih durtai yum shigee. yadaj zuv bicheesee bilee. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.