Гименопластик буюу онгон хальсыг сэргээх хагалгаа

37ef6bde95074518original

Онгон хальстай холбоотой ийм нэгэн ёгт үлгэр байдаг: Хүн төрөлхтөн дээр үед  элдэв гай гамшгаас хамгаалуулахын тулд олон луу тэжээдэг, тэдэндээ 18 настай онгон охидоор тахил өргөж тэжээдэг байжээ.

Гэтэл ёс суртахууны доройтолд орж, сексийн талаар хэт задгайрсны гайгаар 18 настай онгон охидын тоо цөөрсөөр сүүлдээ олдохоо больж луунууд нь хоолгүй болж үхэж дууссан гэдэг. Наргиан наргианаараа ч өнөө үед хуримлахаасаа өмнө эрэгтэй хүнтэй ойртож үзээгүй охидыг олно гэдэг сугалаагаар сая төгрөг хожихоос ч хэцүү гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх.

Энэ үзэгдлийг эр, эмгүй л сүржигнээд байх зүйлгүй, байдаг л нэг жирийн үзэгдэл гэж боддог болчихсон. Гэсэн хэдий ч нөхөрт гараад хуримынхаа анхны шөнө орь дуу тавьж, даавуун дээрээ цусан толбо үлдээх шаардлага ор мөргүй алга болчихсонгүй. Иймд зах зээлийн хуулиар хэрэгцээ байвал түүнийг нь хангах нийлүүлэлт заавал үүсдэг болохоор энэ төрлийн шаардлагыг дагасан бизнес ч бас хөгжжээ.

Онгон хальсыг нөхөн сэргээдэг мэс заслыг анагаах ухаанд гименопластик гэдэг. Гэхдээ онгон хальсыг бүхэлд нь, бүрэн хэмжээгээр нь нөхөн сэргээдэггүй. Учир нь үтрээний салст бүрхүүлийн нэг хэсэг болох онгон хальс нь хэт нимгэн байдаг. Харин ороход “бариу” байх, цус гарах зэрэг онгоныг хөндөх үед үүсдэг шинж тэмдэгүүдийг мэс засалчид ядах юмгүйгээр нөхөн сэргээгээд өгнө.

Онгон хальсыг нөхөн сэргээх хагалгаа нь олон янз байдаг ч өнөөдөр хоёрыг нь хамгийн өргөн ашигладаг. Эхнийх нь нэг их хүчтэй гэмтээгүй онгон хальсны урагдсан хэсгийг хооронд нь эвлүүлж, эсвэл салст бүрхүүлд оёх арга. Гэхдээ мэс засалчаас асар өндөр ур чадвар шаарддагаас гадна бэлгийн амьдралынх нь хэт идэвхтэй байдлаас болоод онгон хальс байсан гэх сураг ч үгүй болсон бүсгүйчүүд олширсон болохоор энэ аргыг өргөн ашиглаад байдаггүй. Үүнээс гадна хагалгааны дараа 6-10 хоногоос хэтрэлгүйгээр ойртохгүй бол оёход ашигласан эд нь хайлаад үгүй болчихож мэдэх талтай.

Хоёр дахь нь үтрээний үүдэвчинд гурвалсан давхар оёдол хийх арга юм. Энэ аргыг илvv өргөн ашигладаг.

Амьдрал дээр “ориг”  онгон хальсыг хөндөхөд заавал цус гарч, өвдөх албагүй байдаг бол хагалгаагаар нөхөн сэргээсэн онгон хальсыг хөндөхөд их өвдөж, цус гарах нь 100 бүр 200% баталгаатай тухай эмч нар заавал сануулж хэлдэг.

Онгон хальсыг сэргээх хагалгаа хийлгэх таван шалтгаан байдаг, үүнд:

Сүйт залуу, эсвэл хамаатнуудаа мэхлэх. Нөхөрт гарахдаа заавал онгон байхыг эмэгтэй хүнээс шаарддаг хатуу уламжлалтай улс орон, үндэстний хувьд онгон хальсыг нөхөх хагалгаа нь авралын од л гэсэн үг. Өнөөдөр лалын шашинтай зарим орнуудад хуримын анхны шөнө онгон биш байсан эмэгтэй нэг их ёсорхолгүйгээр нөгөө ертөнц рүү илгээдэг.

Бэлгийн харьцаанд оролгүйгээр хөндөгдсөн онгон хальсыг эргүүлэн сэргээх. Хачин санагдаж байж болох ч эв дүй муутай эмэгтэйчүүдийн эмч, тампон, биеийн тамирын дасгал сургуулалт гээд онгон хальсыг хөндөж болзошгүй зүйл мундахгүй. Онгон хальсыг ингэж хөндсөн үед эмэгтэй хүн сэтгэл санааны дарамтанд орох нь цөөнгүй бөгөөд гарах арга нь мөн л гименопластик

Амьдралаа шинээр эхлэх хүсэл. Хvчиндvvлсэн, хамт ууж байгаад арчаагаа алдаж секс хийсэн, анхны хайрын тухайгаа мартах шаардлага зэрэг шалтгаан бас олон. Гэхдээ энэ тохиолдолд зүй нь бол эхлээд эмэгтэйчүүдийн мэс заслын эмчид биш харин сэтгэл зүйчид хандвал дээр л дээ.

Сексээс илүү хүчтэй, шинэ таашаал авах. Энэ тохиолдолд мэс засал хийлгэнэ гэдгийг хоёр тал хоёулаа мэдэж байдаг. Нэг нь “охин бие дахин бэлэглэх”, нөгөө нь “ер нь онгон охинтой унтах гэж юу ахиад мэдэрмээр байна” гэсэн хоёр талын харилцан зөвшилцөл, ойлголцолтойгоор хандсан байдаг.

“Мэргэжлийн шаардлагаар”.  Сексийн асуудалд эх замбараагүй ханддаг болсон энэ цагт охин биеэрээ байна гэдэг мэдэээж асар үнэд хүрэх зүйл болсон. Тийм болохоор “биеэ үнэлэгчид”, “баян эрчүүдийг саагчид” гэх мэтийн онцгой мэргэжилтэй хүмүүс ийм төрлийн хагалгааг гойд хийдэг.

Үр дагавар

А. Физиологийн буюу бие махбодийн түвшинд

Том хагалгаа хийлэгхийн өмнө хийгдэх ёстой бүх шинжилгээг өгөх гээд олон зүйл шаарддаг тул онгон хальсыг нөхөн сэргээх мэс засал нь мухар олгойг авах, шулуун, эсвэл бүдүүн гэдсийг тайрах гэсэн эмчээс их хариуцлага, дадлыг шаардаж байдаг бусад олон тооны хагалгаанаас өөрцгүй нарийн хагалгаа болохоор хөнгөн хандаж хэрхэв ч болохгүй. Иймд эмчлүүлэгч нь юуны өмнө гарц болзошгүй хүндрэлийн талаар мэдэж байх хэрэгтэй. Эдгээрт нь:

Дадал багатай эмч оёдлыг хэт лав, хэт бөх хийх. /Үр дагавар нь ойлгомжтой болохоор тайлбар хэрэггүй байх.

Хагалгааны дараа хэд хоногийн туршид үтрээнээс цустай зүйл гарах. Хэрэв ялгарч байгаа зүйлийн хэмжээ эрс нэмэгдвэл эмэгтэйчүүдийн эмчид яаралтай хандаж үзүүлэх шаардлагатай.

Хагалгааны дараа долоо хоног орчим бага зэргийн өвдөлт дагалдаж магадгүй. Өвчин намдаах зориулалттай ердийн эм бэлдмэлүүд нь ийм төрлийн өвдөлтийг хялбар дардаг.

Хагалгаа, мэс засал хийж байгаа болохоор шарх үүснэ, шархыг анихаас өмнө халдвар орох эрсдэл өндөр. Иймд хувийн ариун цэвэртээ гойд анхаарал тавих хэрэгтэй.

Сэргээсэн онгон хальсыг хөндөхөд язралт нь ердийнхөөс хэт их байх магадлал өндөртэй тул эмчид үзүүлж, тусгайлан эмчилгээ хийлгэхээс өөр аргагүй болох нь цөөнгүй. Ялангуяа нас ахисан, мөн нэг бус удаа ердийн аргаар төрсөн эмэгтэйчүүдэд ийм асуудал олонтаа гардаг.

Энэ мэт хүндрэл гарч болзошгүй ч үтрээний цусан хангамж сайн байдгийн ачаар дийлэнх тохиолдолд онгон хальсыг нөхөн сэргээх хагалгааны дараа харьцангуй богино хугацаанд эргэн хэвийн амьдралдаа орох боломжтой юм. Хамгийн гол нь “бахархал”-аа “гайхуулах” хугацаагаа эмчээсээ сайтар асууж тодруулах хэрэгтэй. Энэ хугацаа нь тухайн хүнийхээ онцлогоос хамаараад долоо хоногоос эхлээд сар хүртэл янз бүр байдаг.

Б. Сэтгэл зүйн үр дагавар

Юм гэдэг ямагт хоёр талтай байдаг хойно бие махбодийнхоос гадна сэтгэл зүйтэй холбоотой үр дагавар гарах нь зайлшгүй. Эдгээрт:

Мэс засал хийж мэхлэх замаар эрэгтэй хүний хүндлэл хайрыг олно гэдэг анхнаасаа л гэнэн санаа. Дээр нь мэхэлсэн гэдэг нь илэрвэл үр дагавар нь тун ч таагүй байх нь гарцаагүй. Алдсан хүн арван тамтай гэдэг болохоор юуг, хэдийд, хэнд, яаж алдсан гэдгээ мэдэж байгаа эмэгтэй хүнд бүр ч илүү тамтай байх нь гарцаагүй.

Энэ тухай баттайгаар мэдэж байгаа “эх сурвалжууд”-ын атганд яагаад ч гарах боломжгүйгээр орох аюултай. Ялангуяа элдэв хэл амны бай болох “хобби”-той хүмүүсийн хувьд.

Эрэгтэй хүнийг юу ч мэдэхгүй “мал”, усан тэнэг гэж төөрөлдөх нь хамгийн аюултай зүйл. Иймд өөрийн сексийн туршлага, мэдлэг энэ тэрийг сайтар нууж юу ч мэдэхгүй гэнэн охины дүрд ардын жүжигчнээс дутахааргүй сайн тоглохгүй бол болохгүй.

Энэ мэтээр үр дагавар, тэр дотроо хэлэхэд ч санаа зовмоор зүйл цөөнгүй болохоор гименопластик буюу онгон хальсыг нөхөн сэргээх хагалгаа хийлгэхийн өмнө “Долоо бодож ганц удаа оёул” гэсэн зарчмыг баримталсан нь дээр байх.

SOURCE: www.103.mn

9 Comments

  1. Fm says:

    9999 gd hed bj boloh uu xaxa

  2. Hooe 26 avya utsaa

  3. дээрхи нөхөрт says:

    дуупдага худалдаагаар оёулсан үнэдээ хүрэхгүй бол шатлаашт ккк.

  4. Fm says:

    26tai ohin biye uned hurgeh geed duudlaga hudaldaa zarlah heregtei yum baihdaa bi???

  5. Emegteichuudiin hudal huurmag hezee ch duusahguigeer ul baram ulam l nariisah shinjtei kkk

  6. GegeenCom says:

    Oyoh ch gsn uvchin namdaagch heregleed yu n sn bhv de

  7. dfg says:

    hagalgaa gej hagalaad bh yum bhgui. oyono l biz

  8. zochin says:

    Busdiig huurah arga heregsel yum daa, uursdiiguu huurch mehlej bardag sn bolov uu daa.

  9. zochin says:

    ene hagalgaag heden tugruguur hiideg yum boloo. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.