Хөхний мэс засал

ad12c028c58ed31d1265a3b0eed77166Эмэгтэй хүнийг улам үзэсгэлэнтэй болгож харагдуулдаг зүйл нь хөх. Харамсалтай нь тvvний гоо сайхан мөнхийн биш байдаг. Залуу насанд томбогор, сэргэр байх ч төрөх, нас ахихын хэрээр багасч, эсвэл унждаг.

Түүний сайхан гадаад vзэмжийг дотор протезжуулалтын тусламжтайгаар (хөхийг хиймэл суулгац хийн томруулах) буцааж сэргээж болдог. Энэ нь гоо сайхны заалтаар хийгдэх бєгєєд хэмжээг томруулахын зэрэгцээ огцом илрээгvй “унжгар”- ыг засдаг. Нєгєєтэйгvvр дотоод протезжуулалт нь (хөхний мэс заслын нэг чиглэл бєгєєд эмэгтэйлэг шинжийн гол онцлогийг засах хагалгаа) єргєн хvрээг хамарсан арга хэмжээ юм. Ийм хагалгаа хийлгэхийн ємнє бүгдийг сайтар эргэцvvлэн бодох хэрэгтэй. Ямар ч тохиолдолд мэргэжилтнүүд нь зөвхөн 18 наснаас хойш хөхний булчирхай хэлбэржиж дууссан дараа ийм мэс засал хийлгэхийг зөвлөдөг.

Хагалгааны өмнө

Дотоод протезжуулалтаас гарах дүнг урьдчилж мэдэхийн тулд пластик буюу гоо сайхны мэс засал -чаас зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай. Зөвхөн мэргэжлийн эмч л хагалгааны дараах янз бүрийн хүндрэлэээс зайлсхийхийн тулд ямар арга хэмжээ авч болохыг хэлж єгч чадна. Түүнээс гадна мэргэжилтнүүд танд чухам ямар суулгац ( бөмбөг эсвэл анатомын хэлбэртэй) хэрэгтэйг оновчтой тодорхойлдог. Хэрэв суулгац бөмбөг хэлбэртэй байвал хөх бөмбөлөг шиг болно гэж битгий бодоорой. Тэрээр зєвхєн дээрээс нь харахад л дугуй байх ба ерєнхийдєє суулгац хангалттай хавтгай байдаг. Харин анатомийн хэлбэр нь (дусал хэлбэрийн) бөмбөг хэлбэртэйгээ бодвол дээд ирмэг нь арай хавтгай бєгєєд доод тал нь овгор байдаг. Суулгацын янз бүрийн хэлбэрүүд байдаг ч тэр болгон тєгс үр дүнд хүрэх боломжгvй. Тэгэвч таны хєхний уг байдал болон бие махбодийн онцлогыг (хоёр талын тэгш хэмт байдал, хавирганы зузаан, арьсны уян хатан чанар зэрэг) тооцсон vед сайн үр дүнд хүргэх боломжтой.

Хагалгаа

Хагалгаа ерөнхий мэдээ алдуулалтын дор явагдах ба хєхний булчирхайн доогуур ареолыг тойруулж, эсвэл суганы хонхорын арьсанд жижиг зvслэг хийдэг. Зүсэх газрыг тохиолдлоор сонгодоггvй бєгєєд дараа нь хагалгааны ул мєр ажиглагдахгvй. Мэс засалч дурангийн тєхєєрємжийн хяналтан дор дотоод протезийг сvvний булчирхайн эдэд хүрэхгvй газар хөхний булчин дор суулгадаг. Хагалгааны дараах эхний өдрүүдэд хөх хүнд оргих мэдрэмж тєрдєг. Дараа нь арьс аажмаар сунаж эвгүй мэдрэмжүүд арилдаг. Хагалгааны дараах хавдалтаас болж бие махбодын онцлогоос хамааран анхны 5-7 хоногт хєх анх төлөвлөж байснаас илүү том мэт байж болно. Энэ нь хэвийн явдал юм. Хавдалтаас ангижирахад тусгай дотуур хувцас болон эм тусална. Эцсийн үр дүн нь ойролцоогоор хоёр сарын дараа гарч хаван ч арилж шарх аньж, эдгэрдэг. Хиймэл хөхний үр дүнг илүү сайн тооцохын тулд хагалгааны өмнө ба дараа фото зураг авахуулж, үнэлгээ өгдөг.

Үр дагавар

Дотоод протез хийлгэсний дараа теннис, гар бөмбөг, усанд сэлэх зэрэг мөрний булчинд ачаалал шаардсан спортоос хэсэг хугацаагаар (ойролцоогоор 4-6 долоо хоног) татгалзах хэрэгтэй. Гэмтэх, унахад дотоод протез эвдэрч болох тул хөдөлгөөнөө хязгаарлах хэрэгтэй. Орчин үеийн материал, технологоор суулгацыг илүү бат бэх хийдэг. Хагалгааны дараа эхний 2 сар саунд сууж болохгүй. Энэ хугацаанд хэт өндөр температурт байх хориотой болохоор тэр. Мөн хагалгааны дараа 6 сар жирэмсэлж болохгүй. Хөхөөр хооллохыг хориглохгүй, хөхний толгойг сайн арчлах хэрэгтэй.

Суулгац нь гель шахахаас илүү аюулгүй

Хөх томруулах -аар полимер гель хийхэд арай бага болдог. Туршлагаас харахад хангалттай хэмжээний (200-300 мл-ыг нэг хөхөнд) гелийг хийхэд яваандаа өөр эд рүү орж эхэлдэг. Хүндийн хүчний нөлөөгөөр гель арьсан доорх өөхлөг доогуур гэдэс хүртэл орж, гүнзгий сорвижиж болно. Биополимер гелийг бүхлээр нь авах их хэцүү. Маш том, хэцүү хагалгааг шаарддаг. АНУ-д хиймэл хөхийг гелийн тусламжтайгаар хийх хориотой байсан. Билполимер гелийг уруулын хэлбэр, хамар уруулын нугалаасыг засах мэс засах мэс заслын бус аргын үед хэрэглэж болохгүй. Нүүрний хэлбэр засахад 3 мл гель аюулгүй байдаг. Хөхний пластик хагалгаа хийлгэхийн өмнө дараах зөвлөмжүүдийг баримталбал амжилттай болох магадлал нэмэгдэнэ, үүнд:

-Хагалгааны өмнө 2 долоо хоног жирэмснээс хамгаалах бэлдмэл хэрэглэхгүй байх, дааврын бэлдмэл хэрэглэж байгаа үед цус алдах магадлал өндөр байдаг.
-“Эгзэгтэй өдрүүдэд” мэс засал хийдэггүй.
-Хөхүүл үеэс хойш 1 жилд пластик хийж болохгүй.
-Мэс ажилбар хийхээс долоо хоногийн өмнө тамхиа хая. Никотин арьсны цусан хангамжыг муутгаж шарх удаан эдгэрдэг.
-Хагалгаанаас 10 хоногийн өмнө салицилат агуулсан (аспирин, Алка-зельтцер ба бусад) эм зэргийг хэрэглэхгүй байх,
-Пластик хагалгааны дараа 1-2 сар тусгай хөхний даруулга хийх хэрэгтэй.

SOURCE: www.103.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.