Сайхан ирээдүйд итгэ

024

Сайн байцгаана уу? Энэ сайтад өөрийн амьдралын талаар товчхон өгүүлмээр санагдлаа. Саяхан л ганц бие болж хүүхэдтэйгаа үлдэхдээ амьдрал ийм хатуу гэж үү гэж уйлж байсан шиг. Тэрнээс хойш хэдэн жил өнгөрчээ үнэндээ сайн муу нилээн залуучуудтай их бага хэмжээгээр дотно болж амьдралаа ахин эхлүүлэх санаатай байсан. Дүү залуу ч байлаа ах  ч байлаа салсан нийлсэн эсвэл ганц бие нь ч байлаа. Миний бодлоор арай залуу нь хүнийг хайрлахаас илүү сексийн хэрэгцээгээ л голлодог өөрийгөө илүү боддог, хүний өмнөөс бодох чадваргүй байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр өөрөөсөө дүү хүн ер нь л дэмий юм шиг. Бүх хүнд итгэх итгэлээ алдаад хямарч эр хүнийг дандаа л муугаар бодох үе ч байлаа. Хүмүүс чи сайхайн бүсгүй гэж хэлэхэд хурдхан унтах гэж найрсан үг гэж боддог байлаа.

Хүн ер нь эхлээд өөрийгөө сайн таниад ямар хүн бэ өөрт нь ямар хүн хэрэгтэй вэ гэдгээ эхлээд сайн ойлгох нь хамгийн чухал 1-р алхам гэж боддог.  Хүссэн хүн маань учраагүй ч дотроо итгэл тээж өөрийгөө хөгжүүлж бууж өгөхгүй сайхан явахыг байнга эрмэлздэг. Царай зүс бие галбир харьцаа бүх зүйлдээ л алхам алхамаар анхаарч өөрийн хүссэн хүний сэтгэлийг татахуйц нэгэн болж яваа гэж өөртөө урам өгч байлаа. Сэтгэлээр унах уйлж хонох , ганцаардах олон өдөр байсан. Гэвч хүн итгэх хэрэгтэй юм байна. Бүсгүйчүүд минь чамайг ойлгох хэн нэгэн чамайг байгаагаар чинь хайрлах нэгэн хаа нэг газар чамайг хүлээж байдаг юм байна шүү.

Гол нь зан харьцаа таарах бие биеэ хүндэлж чамд урам өгч дэмжиж уйлуулах биш инээлгэдэг нэгнийг олтлоо тэр хүнтэйгээ учиртлаа олон гомдол цөхрөлийг давж туулсан ч өөртөө амьдралдаа итгэж байх хэрэгтэй юм байнаа. Ганцаардсандаа биш тэр хүн чамайг ойлгож хайрлаж баяр баясгалантай байлгаж чадна гэдэгт бүрэн итгэсэн цагт ахиж амьдралаа эхлээрэй. Амьдрал баялаг юм байна. Итгэ өөрийгөө арчил торд хайрла чамайг хайрлаж үнэлэхгүй нэгнээс салаад өөртөө цагаа зориулж бие сэтгэлээ арчлаад явж байхад нэг л өдөр чамд жаргал ирдэг юм байна. За за баахан нуршлаа нэг ч гэсэн хүнд итгэл өгөхийг хүслээ.

7 Comments

  1. huurhnuu says:

    Tiimee chinii zow.t1 humys hun doromhlool bhshig bn 

  2. kkkk says:

    Sheeltuur

  3. Busgui says:

    Neeree eregtei hun chi saihan busgui geheer hudlaa hoshgoruulj baigaad untah sanaatai l biz gej bodhiin.  Itgeh hezuu bh hezuu yaamaar yum.  Buur tolgoi ergechlee

  4. зочин says:

    Өөрөө тэгээд янз бүрийн насны олон хүнтэй битгий үерхэж нөхөрлөө,тэгэхээр ийм сонин амьдралыг хүндээр тусгаад хаширчихаж байгаан шдээ.

  5. GegeenCom says:

    Itgelee buu aldaarai huseheer husel biyelchih geed bdg ih huchtei husdeg hun bolohoor bi uuriiguu belen boltol uur hun husehee bolihoor shiidcen bga

  6. тархи says:

    сургамжтай зүйл бичжээ.чамд амжилт хүсье

  7. con says:

    Яг зөв!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.