Салахдаа хүртэл хайрлаж сураарай

Sad couple

Эмэгтэй хүн эрчүүдээс шал ондоо гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрчүүд өдрийн ажлын дараа гэртээ харьж хэвтэж амармаар санагддаг бол бүсгүйчүүд болохоор өнөөдөр нэг л юм дутуу хийсэн мэт санагдаж эхэлдэг. Тийм болохоор үдшийн 23 цагаас хойш эмэгтэй хүнтэй танилцах, эсвэл өдөж сээтэгнэх юм бол та амжилтанд хүрнэ. Гэхдээ бас хэт оройтвол бүсгүй ядарч, хүнтэй ярих сонирхолгүй болчихож мэдэх юм. Ер нь оройн 11 цаг хамгийн зөв хугацаа гэж үздэг.

Үнсэх цаг:

Хэрэв та хөл бөмбөг тоглож байгаа бол цаад хүнээ харалгүйгээр пас хийдэггүй биз дээ. Тэгээд байвал хожигдох нь дамжиггүй. Бүсгүйг үнсэх нь үүнтэй яг адил. Түүнийг сайн анзаарч, ялангуяа уруулыг нь ажиглах ёстой. Хэрэв уруулаа жимийсэн байдалтай байвал үнсэх гэж дайраад ямар ч нэмэргүй.

Сексийн цаг:

Өглөөгүүр хүний бие махбодь амарч суларсан байдаг. Нэгэнт бүсгүй хүнтэй нэг хөнжилд орсон бол өглөөгүүр болохгүй нь юу билээ. Улам сайхан амарна шүү дээ.

Уучлал гуйх цаг:

Бүсгүй хүнтэй хэрэлдээд тавхан минутын дараа өөрийн чинь буруу байсныг ухаарч мэднэ. Гэвч шууд уучлал гуйх гэж бүү яар. Хэрүүл маргааны дараа шууд уучлал гуйсан хүнийг бүсгүйчүүд огт хүлээж авдаггүй. Энэ бол худлаа уучлал гуйлт гэж тэд боддог. Тиймээс хэрүүл ба уучлал гуйхын хооронд авах чиний завсарлага доод тал нь нэг хоног баих ёстой. Энэ хооронд чи ихийг бодож бас гэмшсэн гэдэгт бүсгүйчүүд итгэлтэй байдаг.

Салах цаг:

Хэрэв чи түүнд хайртай л юм бол салахдаа хүртэл хайрлах ёстой. Эхнэр нөхөр хоёр салах үед эмэгтэйчүүд хүчтэй хямралд ордог байна. Тиймээс бүсгүй хүний амьдралын бусад зүйлс хэвийн. Тухайлбал цалин пүнлүү хангалттай, хамаг юм дэг журамтай тийм үеийг сонгож салах тухайгаа дуулга. Тэр ажилдаа нэр хүндтэй, хувийн машинтай, эрүүл саруул үеийг сонгоорой. Энэ тохиолдолд эмэгтэй хүн хүчтэй хямралд орох магадлал ихээр буурдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.