Эмэгтэйчүүдийн шээс задгайрах өвчин

5481ebe1a52141.17712466

Шээс нь хүрээгүй байхдаа шээвсний сүвээс өөрийн мэдрэлгүй гарахыг шээс задгайрах өвчин гэдэг. Гэхдээ энд шээс задгайрч сул гарах ба шээсээ барьж чадахгүй байх гэсэн хоёр өөр шинж тэмдгийг ялгаж ойлгох хэрэгтэй.

14518826_10155205107529045_564542178_n

Ерөнхий

Шээсээ барьж чадахгүй үед шээс хүрч байгаагаа мэддэг ч барьж дийлэхгүй байхыг хэлнэ.

Шалтгаан

Шээс задгайрах нь өвчин биш харин янз бүрийн өвчний үед хүйс ялгалгүй илэрдэг шинж тэмдэг юм. Шээс задгайрлыг нь анхдагч ба хоёрдагч гэж ялгадаг. Анхдагч шээс задгайрал нь давсагны хуниас буюу шээс таслан зогсоогч аппаратын анатомийн гажгаас үүсдэг. Жишээлэхэд, төрөлхийн гажиг эсвэл гэмтэл авах г.м. Хоёрдогч шээс задгайрал нь анатомийн хувьд хэвийн хуниас нь хэвийн ажиллаж чадахгүй байх үед үүсдэг.

Хоёрдогч шээс задгайралын шалтгаан нь нугасан дахь шээс гаралтыг зохицуулдаг хэсгийн гэмтлээс эхлээд өвчтөний сэтгэцийн онцлог хүртэл олон янз байна. Хуниасны булчингууд анатомийн хувьд хэвийн ч үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, явуулсан ч сул явуулдаг байж болох талтайг онцлох хэрэгтэй байх. Ийм тохиолдолд биеэ өчүүхэн төдий ачааллахад л шээс өөрийн мэдээгүй гардаг. Энэ хувилбарыг стрессийн шээс задгайлал гэж үздэг.

Стрессийн шээс задгайрлыг биеийн ачааллын задгайрал ч гэдэг бөгөөд ханиах, найтаах, инээх, явган явах, биеийн хүчний дасгалын хийх, сууж, эсвэл хэвтэж байгаад босох, хүнд юм өргөх зэрэгт ажиглагддаг.

Стрессийн шээс задгайрал заавал хөгшрөлтийн үед байдаг ч төрсний дараа, хагалгааны дараа, сарын тэмдгийн хооронд эм бэлгийн даавар эстрогений дутагдал үүсдэгтэй холбоотойгоор үүсэх нь бий. Гэхдээ шээс задгайрал нь шээсний замын халдвар, үтрээний халдвар, өтгөн хатах зэрэг хялбар эмчилж болдог эмгэгээс үүдсэн байж болох талтай. Мөн зарим төрлийн эм нь шээс задгайрлын шалтгаан байж болдог бөгөөд эдгээр тохиолдолд зөв эмчилгээ хийхэд хялбар, эмчлэх боломжтой.

Эмчилгээ

Олонхи эмэгтэйчүүд шээс задгайрлын үед эмчид хандаж зөвлөгөө авахаас ичиж зовдог. Үр дүнд нь мэргэжлийн эмчид үзүүлэн эмчилгээ хийлгээд хэвийн амьдралдаа эргэн орохын оронд эмгэгээ нуух гэж ажлаа орхих, найз нөхдөөсөө бэргэх зэргээр амьдралаа бүхэлд нь өөрчлөхөд хүрдэг. Улмаар элдэв үзмэрч, домч нарт хандаж, эмчилгээ нь бүтэлгүй болоход сэтгэл санаагаар ихэд унаж, өвчин нь улам даймжирдаг.

Шээс задгайрлын жинхэнэ шалтгааныг зөвхөн мэргэжлийн эмч л тодорхойлж, зөв эмчилгээг хийж чадна.

Улмаар булчингын дасгал хийж, стресс тайлах эмчилгээ хийснээр давсаг болон шээс гадагшлахад оролцдог булчингийн үйл ажиллагааг өөрөө удирдах боломжтойг ойлгож мэдэрдэг. Шээс задгайрах эмгэгтэй эмэгтэйчүүд Кегелийн дасгалыг тогтмол хийж байх хэрэгтэй. Эдгээр дасгал нь аарцагны ёроолын булчинг хөгжүүлэх зориулттай юм.

Кегелийн дасгал

Дасгал 1. Гэдэс, өгзөг, хөлийн булчингууд сул байх ёстой. Байрлалын хувьд сууж, хэвтэж, эсвэл боссон ч болно. Хошного орчмын булчинг хуниасны булчинг чангалах дасгалыг хэд хэд дараалан хийнэ. /Өтгөн гадагшлахыг таслаж байгаа мэт/. Энэ дасалыг өөрт тохиромжтой үедээ өдөрт хэд хэдэн удаа хийж байх хэрэгтэй. Гэдэс, хөл, өгзөгний булчин чангарах ёсгүй. Энэ дасгал нь ард талын хэсгийг хөгжүүлнэ.

Дасгал 2. Шээж байх үед хийх дасгал. Шээж байхдаа таслаж бариад дахин шээнэ. Энэ дасгалыг үтрээнээс унах гэж байгаа тампоныг хавчиж байгаа мэт төсөөлөн хийх өөр нэг хувилбар байдаг. Ийм маягаар аацгийн урд талын булчинг бэхжүүлнэ.

Дасгал 3. Энэ нь эхний хоёр дасгалыг нэгтгэсэн хувилбар юм. Таазны ёроолын булчинг суллаад ард талын булчинг чангалж эхлээд суллалгүйгээр залгуулын урд талын бучлинг чангална. Энэ нь нэг мөчлөг болох бөгөөд удаан дөрөв тоолохын дотор хийнэ. Дасгалыг өдөрт гурваас цөөнгүй удаа хоёр минутын турш хийнэ.

Дасгал хийхээс гадна шингэнийг хэт ихээр уухгүй байх, кофе, архи, шар айраг зэрэг шээс хөөх үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх зэргээр хоолны дэглэм сахих хэрэгтэй. Мөн өтгөн хаталт нь шээс задгайрлын үндсэн шалтгаан байх олон тул өтгөн хаталтыг эмчлэх хэрэгтэй.

Тамхи нь давсагны гөлгөр булчинг цочросноор өөрийн мэдэлгүй агшилт үүсэхэд нөлөөлдөг. Хэт их жин нь хэвлийн хөндийн даралтыг нэмэгдүүлснээр мөн л давсаг өөрийн мэдэлгүй агшихад нөлөөлдөг. Тамхиа хаяж, илүүдэл жингээ хасах шаардлагатай.

Шээс задгайрах хандлагатай бол бас нэгэн энгийн дүрмийг мөрдөж байх хэрэгтэй. Үүнд давсгаа сулласныхаа дараа босоод, ахин сууж гүйцэд сулладаг болж сурах хэрэгтэй. Мөн тодорхой цагт бие засдаг болж сурсан ч болно. Улмаар тогтмол цагт давсгаа сулладаг болж сурсныхаа дараа тэдгээрийн хоорондын зайг бага багаар ихэсгэж сурах хэрэгтэй.

Гэхдээ шээс задгайрах өвчнийг мэс заслын аргаар эмчлэх нь хамгийн өндөр үр дүнтэй байдаг. Шээс задгайрлын шалтгаанаас хамаарч олон төрлийн мэс ажилбар хийдэг Уламжлалт мэс ажилбарын дараа өвдөлт өгөх, нөхөн сэргэх үе удаан зэрэг таагүй зүйл байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд үр дүн өндөртэй, өвдөлт, нөхөн сэргээх хугацаа богинтой шинэ аргууд нээгдсэн. Тэгдээрийн нэг нь ТВТ систем буюу чөлөөт синтетик гогцоо суулгах арга юм.

Хэвийн үедээ шээсний сүв нь шээсийг дураар гадагшлахаас сэргийлсэн хаалттай байдаг. Харин стрессийн шээс задгайралтай үед сайн хөгжөөгүй таазны ёроолын булчин нь шээсний сүвийг зөв байрлалд тогтоон барьж чадахгүй болдог. Харин ТВТ системийг ашиглан хагалгаа хийхэд шээсний сүвийг доороос нь тогтоон барьж байдаг тусгай торлог синтетик гогцоог оруулж өгдөг. Хагалгааны дараа инээх, ханиах зэрэг булчин зангирах үед гогцоо нь шээсний сүвийг зөв байрлалд тогтоон барьснаараа шээсийг аяндаа гадагшлаас найдвартай сэргийлдэг. Хагалгаа нь 30 минут орчим үргэлжилдэг бөгөөд нэг хоногийн дараа эмнэлгээс гарах боломжтой бөгөөд нөхөн сэргэх хугацаа нь гурван долоо хоногоос ихгүй байдаг ажээ.

SOURCE: www.103.mn

5 Comments

  1. goy huuhen says:

    heden jiliin omno herbalifaas oor shidtei eruul mended tustai ym alga gej ireed l huurhii heden geriin avgaichuud golduu emegteichuudiig ochnoon unetei tsai beldmel shake nter shasan , huuhnuud am damjaad l magtatsgaagaad bsan , getel ur dund ni heden huuhnuud boornii ovchtei bolj gaduur dotuur emneleg domnolog gej sandraad , boon heruul bolood l duusaa biz dee . Neg heden zavtai am hel panaal saitai avgaichuud neg gazar  neg jijig oroo tureeselj office maygiin bolgood , neg reclamniih ni sambar , heden duussan tos , em nterniihee savyg taviur deeree orood l huurhii turahyg hussen , baigaliin jamaar (esvel stresstej nervtsenees bolj) otolson nuur amaa harj sanaa aldaj , butsaad zaluuhan bolohyg hussen dundaj bolon tuunees deeguur orlogotoi , nuhurtei , esvel gants neg ni ajil hiideg bidnii egch eej shig humuusiin setgehuigeer toglodgoo boli  tegeh uu 

  2. goy huuhen says:

    fohow zail shuu , humusiin ovchin zovlon , baigaliin hogshrolt doroitlyg dalimduulj medleg medeelel homs heden emegteichuudeer business hiideg iimerhuu suljeenii ymnuudiig zailuulbal yasiin?  , ymar ch batalgaagui , yund itgej humuus iimerhuu ym uuj hereglej eruul mendeeree denchin tavina ve?uuhaar utree bariusdag beldmel ch geh shig . Za yahav , bariusch ntr ur noloogoo ogdog ym baij , getel tsaanaa ymar bodis beldmel ni bied nevchij , ymar noloo uzuulj dotood shuurliin bulchirhai zereg erhtnuudiig ovchluulj baigaag medehgui shuu dee , zugeer l emchid uzuulj bichsen joryn  daguu em beldmel heregleesei , ene humuus. ter utree nariisaad heden boov l baysgah ym bgaaz , amidral ni eregtei hun , sexees shaltgaalgad humuus. Zugeer l humuusee , am damjsan yria , busad medeelliin heregsluudeer surtalchilj baigaa hunsni nemelt em uhaantai ym hereglej eleg ,hodood, dotood shuurliin bulchirhaigaa gemteehee bolitsgooy.

  3. fohow says:

    fohow urel mash sain ym bn lee. utsiig ni sandaggui ee 1950s asuuj avch bsn.utreenii bulchin changalaad undguvch ene ter geed olon uilchilgeetei ym bn lee. sonirhoj uzeerei

  4. uur arga says:

    Uunees gadna mash ur duntei arga ni ulamjlalt emchilgeenii zuu-tuunu zasliin  emchilgee yum. Emegteichuud huuhduud ihevchlen uvddug. Emegteichuud gedeg maani olon tursun humuus gollon orno. Mes zasal ni hamgiin suuliin arga hemjee. Manaihan davsag soih mes zasal hiilgeh gj yaridag. Herev iim sheesee barij chaddaggui umdunduu dusaadag humuus baival duurgiinhee ulamjlalt emchilgeenii emchid handaarai gj zuvluyu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.