Хавар, харин хайр

Хайр үнэхээр ид шидийн хүчийг агуулдаг учраас хүний сэтгэлийн гүнд хүртэл нөлөөлдөг.

Хайр бидний сэтгэл, зүрх, биеийг тэжээн тэтгэж байдаг учраас бид жаргалтай байдаг.

Хайр үгүй бол бид түүнийг үгүйлэн хүсэмжилж ганцаарддаг.

Бүсгүй хүн хэн нэгэнд хайрлуулж байгаагаа мэдэрч, аз жаргалаар гэрэлтэж байхдаа үнэхээр үзэсгэлэн төгс болдог. Хайраар бялхсан эмэгтэй гоо сайхны салонд орж, гоо сайхны хагалгаа хийлгэж, үнэт эдлэлүүдээр биеэ чимсэнээс илүү гоё харагддаг.

Харин бүсгүй хүн ганцаардаж, уйтгар гунигт автаж, сэтгэлийн зовлонд унасан бол хичнээн үнэт эдлэл, гоо сайхан байгаад ч түүний энэ байдлыг нууж чаддаггүй. Эмэгтэй хүн өөрийгөө толинд хараад зүрх нь юу мэдэрч байгааг уншдаг. Түүний нүүр царай, харцаар нь дамжуулан зүрх өөртэй нь ярилцдаг учраас зүрх эзнээ хэзээ ч хуурдаггүй. Тийм учраас эмэгтэйчүүд нэгнийгээ хараад зүрх нь юуны тухай ярьж байгааг төвөггүйхэн мэдэж чаддаг юм.

Амьдрахын тулд хайр хэрэгтэй

Бидний зүрх энэрэл, хайр, дотно сэтгэлийг мэдэрч байх үед хайрыг хүсэмжилсэн сэтгэл ханасан байдаг. Харин энэ бүхэн үгүй бол бид хайрыг маш ихээр үгүйлэн хүсэмжилж эхэлдэг.

Эмэгтэйчүүд бид эрэгтэй хүнтэй ойр дотно харьцаатай байж, аюулгүй орчин, ойр дотно харилцаа, үнэлэх, хүндэтгэх сэтгэлийг үгүйлэхдээ хайрыг өөрийн эрхгүй хүсэмжилдэг. Өөрөөр хэлбэл бидний сэтгэл дотор хоосон байдаг гэсэн үг. Хичнээн эмэгтэй ийм байдалтай байдаг бол! Бид архи тамхи, хоол хүнс, дэлгүүро хэсэх, хувцас худалдан авах, ажил, буяны үйл ажиллагаа гэх мэтээр хоосон орон зайгаа дүүргэх гэж хичээдэг. Гэтэл үнэндээ юугаар ч солишгүй ганцхан зүйл бидэнд бий. Энэ бол хайрыг хүсэмжилсэн бидний сэтгэл юм.

Та өөрийн зүрхээ ургамал гээд төсөөл дөө. Тэр ургамал эрүүл, сайхан ургаж байхын тулд та үргэлж услаж, тордож байх хэрэгтэй болно. Таны хань (найз) зүрхийг чинь хайраар услаж байх үед тэр цэцэглэж, өнгө зүс орж эхэлнэ. Хайрлуулж байгаа хүнийг харахад илт байдаг. Тэр дөнгөж сая услуулж, тордуулсан ургамал шиг сайхан гэрэлтэж харагддаг юм. Мөн эрч хүч, баяр баясал, аз жаргалаар дүүрэн байдаг. Чухам энэ бүхнийг хүн бүхэн хүсдэг.

Хайр сэтгэлээр дутаж явдаг хүмүүс сэтгэлийн зовлонтой, гунигтай харагддаг. Өөрөөр хэлбэл, усалгаа, тордолт дутаж, хатаж эхэлж байгаа ургамалтай адил. Тийм хүмүүс хайрыг хамгийн их хүсэмжилж, үгүйлж байдаг билээ.

Эх сурвалж: emegteichuud.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.