Асуудалгүй амьдрах гэр бүлийн зөвлөгөө

-Гэр доторх үүргийг хуваарил : Хэрэв нөхөр чин хүнсээ цуглуулахдаа үнэтэй чанар муутайг нь авчихдаг бол түүнийг дэлгүүр явуулах шаардлагагүй. Харин нөхөртөө гэрийн цахилгаан хэрэгслийн бүрэн бүтэн байдал, машин тэргээ хариуцуул.

-Нөхрөө урамшуул : Тушааж захирсан өнгө аястай нөхөртэйгээ бүү харьцаарай. Хүсэлтээ эелдэгээр хэлэхэд эрчүүд дуртай байдаг. Хийсэн зүйлийг нь магт, талархлаа ирлэрхийл. Энэ хийх ёстой юм чинь гэсэн байр сууринаас аль альнь хандахгүй байвал олон таагүй асуудал танай гэр бүлийг тойрох болно. Чимээгүй талархал ч аятай биш. Үүнийгээ амаар илэрхийлж бай.

-Зурагтаа ээлжилж үз : Хоёр зурагт байхгүй нөхцөлд маргаан гарах болно. Нэгдмэл шийдвэрт хүрч чадахгүй байвал тохирохийг хичээ. Хоёуланд сонирхолтой нэвтрүүлэг сонгох нь амаргүй тул нэг орой нөхөр чинь хөл бөмбөг, дараагийн өдөрт та цуврал киногоо үзэхээр тохиролц.

-Хариуцлагыг өөртөө ав : Мартамхай нөхрүүд байдаг. Нөхөр чинь жолооны үнэмлэх түлхүүр мэтийг байсхийгээд хаячихдаг бол бүү бухимд. Уурлаад ч нэмэргүй. Асуудлийг энгийн боловч үр дүнтэй аргаар шийдэж болно. Та зүгээр л түлхүүр болон бичиг баримтаа авсан эсэх, хямгадсан эсэх талаар нөхөртөө сануулах үүрэг өөртөө тавь. Энэ тохиолдолд олон таагүй асуудлаас зайлсхийж чадна.

-Цагийг нь олж зэмлэ : Нөхөр чинь ажлаасаа ядарч ирэхэд шууд л тоостой гутал угаагаагүй оймсны тухай маргаан бүү дэгдээ. Ядарч ирсэн нөхөр чинь таны зэмлэлийг хүлээн авахгүй. Харин эсрэгэээр адилхан уурлана. Цагийг нь олж яривал ямар ч асуудал шийдэгдэнэ. Жишээ нь сайхан хоол эсвэл сексийн дараа, аэнэ суудлыг тавибал нөхөр чинь нэн тайтай хүлээн авах болно.

-Нөхөртөө саначлага гаргах боломжийг олго : Эхнэрүүдийн нэг алдаа бол нөхрийнхөө өмнүүр орж бүгдийг хийчихдэг гэмтэй. Ор дэрнийхээ хэрэглэлийг нөхөр чинь угаах гэтэл Алив би, чи чадахгүй гэж та дургүйцдэг бол дараагийн удаа нөхрөөрөө юм хийлгэх оролдлого талаар болж мэднэ. Сэтгэлд хүрэхгүй хийсэн ч нөхрийнхээ аливаа санаачлагыг дэмжиж бай. Урамшсн нөхөр улам сайн хийхийн тулд танаас зөвлөгөө авах болно.

-Тодорхой хэл : Нөхрөө дэлгүүр явуулах гэж байгаа бол захиасаа тодруул. Орой идчих юм аваад ир гээд ерөнхий юм хэлбэл загасны консерв, йогурт, өнжсөн боов, боорцог мэтийг аваад ирэх байх шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.