Надад бүх зүйлс утга учиргүй болсон

Би 25 настай нөхөртэй 5 сартай жирэмсэн. Миний асуудал юу вэ гэхээр сүүлийн үед би гадагшаа гарахаас айгаад хүн амьтан нохой шувуунаас их айдаг боллоо. Хамаг гар хөл салганадаг жоохон чимээ шуугиан гаруул амархан цочдог болчоод байна. Сүүл рүүгээ гэрийнхээ ойролцоох дэлгүүр лүү хүртэл ганцаараа явж чадахаа байсан. Дандаа гэртээ ганцаараа байдаг. Найз нөхөд нэг ч байхгүй цорин ганц найз маань хань болдог хүн минь нөхөр минь.

Гэвч байхаасаа байхгүй нь их ажил ихтэй өглөө гараад л орой ирдэг заримдаа хонож ажиллдаг. Би энэ байдлынхаа тухай хэлсэн нөхөр минь их санаа зовж байгаа ажлаасаа чөлөө аваад амралт энэ тэрт цуг яваад үзэх үү яах уу гэж миний төлөө их санаа зовж байгаа. Хүнд хүчир ажлынх нь хажуугаар нь өөрийг нь зовоож ийм юм ярьмааргүй байгаа ч надаа ярих өөр хүн байхгүй. Аль багадаа л найз нөхөдгүй өссөн.

Ажилд ороод ч найз нөхөд байхгүй байгууллагын шинэ жил элдэв арга хэмжэ энэ тэрт нэг ч удаа явж үзэгүй. Уул нь ганц сайн найзтай болий гэж хүсдэг ч эмэгтэй хүмүүс надаас зайгаа барина надтай харицахыг хүсдэггүй хов жив ярьдаггүй дэлгүүр хоршоо хэсдэггүй дуугай хүн болохоор надтай найзлах сонирхолгүй байдын болуу гэж боддог.

Сүүлрүүгээ өөрийгөө нийгмээсээ тусгараалаад байх шиг дуртай юмандаа дургүй болсон. Надад бүх зүйлс утга учиргүй болсон ганцаараа байнга уйлдаг. Би энэ байдлаас яаж гарах уу надад туслаач хумүүсээ. Эсвэл энэ асуудал жирэмсэн хүн бүрт тохиолддог болуу? Зожиг дээрээ жирэмсэн болчихоор улам зожиг болоод. Энэ нь өвчин болж байгаа юм болуу өөрийгөө ойлгохгүй нь…

8 Comments

  1. Зочин says:

    Өндгөн эсний донор хайж байна. Залуу, эрүүл, муу зуршилгүй, зөв төрхтэй

  2. eeeeeeeeeeee says:

    хүмүүс лоозон маягийн юм их зөвлөх юмаа уншиж байхад? минийхээр бол чи нөхөртэйгөө хамтдаа гараад очиж болмоор нэг танил хамаатнаа сонгоод тэднийд очоод цагаа өнгөрүүлэх гэж оролдвол яасан юм эхлээд?

  3. mongolman says:

    Ehiin setgel sanaa hevlii deh urd shuud nuluuldug, chamtai hamt guniglaj, uilj, ineej, bayarlaj huurch baidag. Ahiin duu jiremsenii hyamrald bas gantsaardald orson bololtoi. Jiremsen eejuudiin FB grup baidag bol els tegeed uurteiguu adilhan eejuudtei uulzaj yarilts. Ted l chinii zovlong oilgono. Gehdee ene bol zovlon bish shuu udahgui chi ene horvoogiin hamgiin AZ jargaltai hun bolno. Amjilt…kk

  4. Zochin says:

    Chi yamar ch setgel zyin ovchingyi shy, Bysgyi, zyv zygeer eryyl saruul bgaa shy, zygeer l joohon uidaj bgaa bh kk, zygeer l saikhan zyiliig hii, odoo l jargaltaigaa medreerei.

  5. Zochin says:

    Odoo hycheer ch gesen jargaltai bh heregtei, jargaltai bn gej bod.zovj bgaa hyniig yaj taitgaruulj bayarluulah yostoi tiim byhii l saikhan argaar saikhan zyiliig oortoo hiij og.
    Chinii bytshan yr chinii jiremsen bh yeiin zan chanar setgel zyig avch tordog. Daraa ni hyyhdee yagaad iim zantai bolson bol gej gaihah hereggyi shy. Bi jiremsen yedee naiz zaluugaasaa salj bsan. Tyhain yedee ih shanalj emterch bsan. Odoo hyy min yag ter ye shig yrgelj amarhan gomdood tunirhaad yag l ter yeiin ooriigoo hardag shy.

  6. Нэг эгч says:

    Сэтгэл зүйчид очоорой. Магни дутагдаж байж магадгүй. Шинжилгээ өгөөд үз. Хоббитой бол. Өөрчлөлт жирэмсэн байхад ордог. Бясалгалд яв . Амьдралыг харах өнцгөө өөрчил. Хүүхдээ эрүүл саруул төрүүлэх нь чухал. Аав ээжтэйгээ амьдарч байсан үеээс өөр. Дотор байгаа зүйлээ гаргах нь чухал. Нээлттэй байх гээд үз. Чи янз янзын зүйл бодоод байвал хүүхдэд муугаар нөлөөлнө.

  7. Miko says:

    Jiremsnii syndrome sensitive susceptible unbalanced and secluded ajiglawal mun l bna
    Chmaig tiim niigmees garsan hun gej law helehgui nuhurtei huuhedtei baij yu l bna hun l bnashd … harah ontsgoo oorchil nud tarhia nee zaawal naiz nuhudtei bh albatai bish etseg eh owoo emee nartchin naiz nuhud bnauu sain hardaa baihguidee baidaggui yum
    Niigmeesee tusgaarlagdsan humuus chin yuun nuhur ehner baitugai l bdagiinshdee chi tegehed busdaas l iluu amjuulsan bnashd

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.