Эмэгтэй хүний нөхрөөсөө сонсохыг хүсдэг 10 үг

Эмэгтэй хүн сонсож, эрэгтэй хүн харж дурладаг гэдэг. Тийм ч учраас эмэгтэйчүүд дандаа сайхан үг сонсохыг хүсдэг биз. Өмнө нь танд америкийн сэтгэл судлаачдын санал болгосон ” Эр хүний эхнэрээсээ сонсохыг хүсдэг 10 үг “-ийг хүргэж байсан. Харин энэ удаа эрчүүдэд зориулан “Эмэгтэй хүн нөхрөөсөө сонсохыг хүсдэг 10 үг” -ийг хүргэж байна.

1. Гэр бүлдээ хийсэн бүх зүйлийн төлөө баярлалаа

Эр хүн таны хийж ажил, гэр бүлдээ үүрч байгаа хариуцлага хэцүү, бэрх гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ таны эхнэрийн ажил ч гэсэн амархан биш гэдгийг санаарай. Тиймээс эхнэртэй талархалаа байнга илэрхийлж байгаарай.

2. Чи минь гайхамшигтай ээж бас эхнэр

Гэр бүлийнхээ төлөөх сэтгэл, хийсэн ажил бүхнээр нь дандаа бахархаж байдгаа эхнэртээ хэлвэл түүнд маш том урам өгөх болно. Эхнэр тань гэрийн ажлаа хийж, хүүхдүүдээ өсгөхдөө баяр хөөртэй байх нь дамжиггүй.

3.Чинийхээ л төлөө хийж байгаа шүү

Ажлаасаа ядраад гэртээ ирэхэд таныг эхнэр тань ойлгодог. Магадгүй энэ үед таны эхнэр ч мөн ядарсан байдаг. Тиймээс түүнд жаахан ч гэсэн тусалж байгаарай. Оройн хоолны дараа аяга таваг угаах, хүүхдүүдээ асрах гээд олон гэрийн ажил эхнэр хүнд ноогддог.

4. Би чамд маш их хайртай.

Зүгээр л “Би чамд хайртай” гэж хэлэх хэрэггүй. Харин хайртай гэдгээ арай өөрөөр хэлж болно. Яагаад чи түүнд хайртай? Хэр их хайртай? болох учрыг хэлээрэй. Эсвэл би чамдаа үүрд хайртай байх болно гэж хэл.

5. Чи минь хамгийн үзэсгэлэнтэй

Энэ үгийг хэлэхэд та хоёр гэрлээд хэр их удаж байгаа, эсвэл түүний нас, жин энэ бүх зүйл огт хамаагүй. Харин зүгээр л түүнд энэ үгийг хэл. Бүх эмэгтэйчүүд энэ үгэнд маш их дуртай байдаг. Зүгээр л “сайхан харагдаж байна” гэж хэлэхийн оронд “миний хайр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна, үнэхээр гайхалтай харагдаж байна” гэх зэргээр хэлж бай.

6. Би хүүхдүүдээ харж байя

Та хааяа ч гэсэн хүүхдүүдээ хардаг бол маш сайн байна. Хэрвээ үгүй бол та хааяа ч гэсэн “Би хүүхдүүдээ харж байя” гэж хэлж байгаарай. Таныг хүүхдүүдээ харж асарч байх хооронд таны эхнэр дахин цэнэглэгдэж байна гэсэн үг. Харин цэнэглэгдэж дууссан эхнэр тань илүү эелдэг, хайр татам, бас хүчтэй болсон байна.

7. Орой болзоонд явцгаая

Өсвөр насны болон залуу хүмүүс л болздог гэж та бүү ойлгоорой. Энэ цагийг та эхнэртэй гаргаснаар та хоёр оройг сайхан өнгөрөөх болно. Насан туршдаа эхнэртэйгээ болзож байгаарай.

8. Энэ хүнд өдрийн дараа намайг уучлаарай

Бүх зүйл өнгөрсний дараа эхнэрээсээ уучлал гуйх нь түүний сэтгэлийг жаахан ч гэсэн тайвшруулах болно.

9. Би үргэлж чамтайгаа л дахин гэрлэнэ

Энэ үгийг хэлэх нь эхнэртээ л зөвхөн үнэнч гэдгээ баталж байгаа хэрэг юм шүү.

10. Би яаж хамгийн сайн нөхөр болох вэ

Ийм үг таниас сонссон эхнэр тань шууд л уйлах болно. Магадгүй гэнэт цочирдож тасралтгүй инээж ч болох юм. Таны эхнэр яг л чихрийн дэлгүүрээс дуртай чихрээ авсан хүүхэд шиг байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.