Байж суух газраа олж ядтал уур хүрээд байх юм

Сайн байна уу? Би 2 жилийн өмнө өөрөөсөө 7 насаар эгч хүнтэй гэр бүл болсон юм. Бид 2-н дундаас хөөрхөн хүү гарч одоо хүү маань 2 настай. Энэ жилээс эхнэр маань гэнэт муухай ааштай болж, хэрэлдэх нь ихсэх болсон.

Бүр сүүлдээ хэрэлдэхээрээ гадуур хонодог болсон. Маргааш нь асуухаар найзындаа хоносон гэж хэлдсэг байлаа. Би ч тэрэнд нь итгээд нээх юм шалгаадаггүй байсан юм. Нэг өдөр миний утасны төлбөр гараад хийж чадалгүй хаагдчихаар нь түр барьчих UNITEL-н дугаар аваад барьж байгаад юу ч байсан шалгаад үзье гээд эхнэр лүүгээ “урьд нь сансарт уулзаж байсан залуу байнаа” гээд мсж бичтэл “Би чамтай согтуудаа унтсан битгий мсж бичээд бай. Чамаас болж нөхрөөсөө салмааргүй байна” гэсэн хариу ирдэгийн.

Би дараа нь шинэ дугаар аваад чамаар тоглоод бичсэн гээд лавлаад асуутал “хүн тоглоод байна гэж бодоод хурдан салах гээд ингэж бичсэн юм” гэж хариулсан. Би лав худлаа ярьж байна гэж бодож байгаа. Одоо яах вэ? Эхнэрээ намайг хуурсан гэж бодох болгонд надад байж суух газраа олж ядтал уур хүрээд байх юм.

8 Comments

  1. Hmmmmmm says:

    Shandan nutsgen neg orond l khevtej sex hiij baigaag ni l kharaagui bol yund ch buu itge

  2. Busgui says:

    Hi. Bi nuhruusuu 9 egch syygaad 11 jil bolj b.a. bi 30 garch syysan gehdee anhnaasaa buh unenee helj bgaad l syysan. Dyrgyigee hurwel bi honyytaar nz huuhnuudteigee togloj yyj honodog. Ugluu ni nuhur ih l hartai 6 ungurch bhad huuhed yilaad geseer irj awdag bsn. Odoo suuliin 3.n jil dyrgyig mini hurgehee bolison hardah ni ch bagassan bolhoor bi honyytaar yawahaa bolij bgaa. Er nuhuruu uruwduj hundeldeg bolson. Buh yumaa nyylgyi yarilts tegwel zuruutei hosyyd bysdaas iluu amar amhalan mun jargaltai amidardag yum.

  3. Яадгийн says:

    Суусан бол суусан шүү дээ, эгч хүүхнээс уйдаад байвал жаахан гадуур гарч охид балбаач дээ. Бүх хүн л тэгдэг. Би тэгдэггүй гэж шаах гарууд зөндөө ПС араас юу ч гэж солиор ч болно. Энэ сайтад тэгээд ч дандаа донтой гарууд л орношдээ. Өөр хүнтэй унтах болгондоо тэр хүнтэйгээ гэрлээд байж болохгүй биз дээ. Гэр бүл болсон гэдэг нэг асуудал. Өөр хүнтэй унтсан гэдэг чинь тусдаа асуудал. Гэр бүлээ салгах зорилготой унтдаггүй л байхгүй юу. Чи эхнэрээсээ салаад яах юм бас л өөр нэг явдалтай хүүхэнтэй учрана байна. Бүх хүн явдалтай гэдэгтэй л эвлэрчих тэгээд л боллоо. Сэтгэлээ чөлөөл

  4. Бат says:

    Гадуур хоноод, тэгснээ нөхрөөсөө салахгүй гээд. Тэвчдээ өөр юу гэхэв.

  5. Gh says:

    Gaduur honodog gsen chin yu gsen ugin ailiin ehnr bolchod gadur honood yvah n zow yumuu arail davartsanu gui yu utas fb bugdig ymar ng argar shalga ardas n daga. Nadah chin ugasa notoi l huuhen bn bolohgu bol sal chmd ochnon huuhen oldono harin naad hogshin avgaid chin nohor oldohgui zuger taivn bj bgad bugdig sjalgj uz

  6. Tsetsen says:

    Тэгээл энэ асуудал дээр эхнэрийнхээ нас эгчмэд муухай ааштай нтр ийг бичих хэрэг байсан юм уу даа Залуус худлаа хайртай дуртай гэж гоншинонож байгаад эгчмэд бүсгүйтэй суучихаад жаахан сонирхол нь буураад ирэхээр хаяад дүү хүүхэнтэй суудаг нь бичигдээгүйхууль юм биш үү Худлаа шалтаг тоочиж байхаар салмаар байвал зүгээр л ярилцаач дээ Юун шинэ дугаар мугаар мөрдөлт нтр бла бла бла

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.