Хайртдаа юу бэлэглэх вэ?

Энэ жил залуу та арай өөр юм сэтгэвэл яасан юм? Хайртай бүсгүйгээ яаж баярлуулах вэ? Энэ удаад хайрт бүсгүйдээ баяр бэлэглэвэл яаж байна?

Хамт амьдардаг бол өглөө сэрэхэд нь цай унд бэлдчихсэн, цэцэгтэй хамт барьвал ямар ч эмэгтэй баярлана. Мэдээж гоёмсог боодолтой бэлэг байх хэрэгтэй. Бэлгэнд юу сонговол дээр вэ?

Ямар ч бүсгүй үнэртэй ус, гоё дотуур хувцсанд дуртай, гэхдээ хэрэв та хайртынхаа дуртай ус, биений хэмжээг нь сайн мэдэхгүй бол ийм зүйл авахгүй байсан нь дээр. Гэр ахуйн хэрэгсэл, хайруулын таваг, индүү бэлэглэж хэрхэвч болохгүй, ийм гэрийн ажилтай холбоотой бэлгэнд эмэгтэйчүүд тун дургүй, зарим нь бүр доромжилж байна гэж гомддог.

Дурлалт хосууд нэг нэгээсээ бэлгэнд юу авмаар байгааг нь асуухад болохгүй юм үгүй. Хайртай бүсгүйдээ юу авч өгөхөө огт мэдэхгүй байгаа бол өөрөөс нь асуусан нь дээр. Дашрамд хэлэхэд, хэрэв хайрт тань танд үнэхээрийн хайртай бол учиргүй үнэтэй бэлэг нэхэхгүй, хайртай хүнээ эвгүй байдалд оруулахыг хүсэхгүй. Танаас хүсэх бэлгээр нь түүнийхээ тухай нэгэн дүгнэлт хийж болно гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.