Сүүлд үнэхээр тэвчээр алдаад гар хүрсэн

Би хувиараа 1 жижигхэн бизнес хийдэг юм. Нэг их том биш л дээ. Хэрэндээ л болгоод байдаг юм. Би эхнэр 2 сайхан охинтой. Амьдрал минь хагас жилийн өмнөөс болохоо байчихлаа. Эхнэр минь намайг хуурч араар минь тавьж бага охиныг минь гаргасан байсныг мэдээд хамаг амьдрал минь утгагүй болж ёстой л сүнсгүй сүг шиг болчихсон. Хэсэг тусдаа амьдраад салая гэж бодсон ч 2 охиноо бодоод хойд эцгийн царай харуулалгүй өсгөе гэж шийдсэн.

Би бага охиноо өөрийн охиноо л гэж бодож өсгөж хайрлаж ирсэн. Одоо ч тийм. Гэтэл эхнэр маань гэмшсэн шинжгүй ажлынхантайгаа гадуур гарч шоудаад бас зүгээр байдаггүй бололтой. Би эхнэртээ 100 хувь буруу өгөөгүй ээ. Яагаад гэвэл тэр үед нь ажил ихтэй анхаарал халамж муу тавьдаг байснаа хүлээн зөвшөөрч нүдээ аниад уучилсан. Гэхдээ л одоо бол харилцаа үнэхээр мөс шиг хүйтэн. Би ч өөрөө аашны муухайгаар аашлаад хардаж сэрдээд байдаг болчиж. Нэг ёсондоо эвдрээд байна гэсэн үг.

Миний хүсч байгаа зүйл зүгээр л хүний сайн хань шиг уян зөөлөн бүх зүйлээ ярилцаад өмнөх муу муухайгаар ор тас мартаад аятайхан амьдрая гэж бодсон ч ажлынхан хүмүүстэй гарна. Болж өгвөл 7 хоногтоо 1 гарна. Утсаа авахгүй шөнөжин яваад 4-5 цагийн үед халамцуу согтуу л юм ирнэ. Утсанд нь янз бүрийн чат смс ирнэ. Надаас нууна хаана гээд л нилээн юм болно. Шөнө хэрүүл хиймээргүй байдаг.

Гэхдээ яагаад намайг доромжилж ханадаггүй юм бэ гээд сүүлд үнэхээр тэвчээр алдаад гар хүрсэн. Тэрнээс болоод одоо бүр мөсөн сална гэнэ. Гэтэл би салмааргүй байдаг, 2 охиноо бодоод байдаг. Яах вэ найзуудаа? Би бүр үнэхээр хэцүү байдалд орчихоод байна. Шүүмжилж болноо найзуудаа.

Баярлалаа.

21 Comments

  1. DBZ says:

    Ooriin chini huuhed bish bol hetsuu l dee. Yahav odoohondoo ohinoo gej haarh bh gehdee tsag hugatsaa ongorohiin hereer yvaandaa hunii huuhed gedgeer l harah bolno. Er ni emegtei hun tolgoi ni ergeheeree zasardaggui l ym daa. Hamgiin zov arga bol holdson ni deer dee. Ooriigoo huurj zugeer ym shig amidarna gevel teren shig hudlaa ym bhgui. Tsag hugatsaa yvahiin hereer setgel zui chini diilehgui bh daa. Etssiin shiidveriig chi ooroo l gargana.

  2. зочин says:

    Эхлээд салах тухай бодох хэрэггүй. Харин нэг хэсэгтээ тусдаа амьдар гээд 2 охиныг нь өгөөд явуул, чи өөрөө заавал гэртээ үлдээрэй. Тэгээд хэсэг яваад ойлгож, уучлал гуйгаад ирвэл сайн ярилцаад цугтаа амьдарч болохын. Бага хүүхэд хэнийх байх нь гол биш, чамайг ааваа гээд өсөхөд л болно. Хайраар дутаагүй үэд хүүхэд чамд л хэрэг болно. Харин цаашид засрахгүй явалдаад байвал хүүхдийг нь өгөөд явуул

  3. ray says:

    том охиноо аваа л салахгүй юу

  4. daak says:

    naamuu gichii chin utsandni ynz buriin msg irj nuudag bol 4 5 geed sogtuu orj irdeg bol buudald oor zaluuchuudig solij seks hiij hiij bgaadl irdegiin baina zodood hoogood yawuul muu nowshig

  5. daak says:

    ymar mundag tewcheertei zaluu we bi law ehneree araar tawij yawaad huuhed gargaj bas dahij hurch garj orj zugeer bdgui bsn bol gar hureh baitugai ym boloh bsn bho odoo ergej niilne gj yu bhwde setgeld uneheer sewtei tiim oodgui emtei tsaashid amidarj yanam seksiin gaj dontoil huuhen um bishuu

  6. zasssss says:

    айлын эхнэр 4-5 хүртэл явна гэдэг бол арай л юмаа. сайхан ууж аваад буудал орж 2-3 удаа хийчихээд ирэх хугацаабайна. кккк. зүгээр л шүүхэд өргөдөл өг. 2 хүүхдээ авна. анхнаасаа бага охиноо минийх гэж бодож ирсэн. хүүхдэд буруу байхгүй. 2 охиноо хайрладаг хэвээрээ. харин энэ эмэгтэйтэй хамт амьдарч чадахгүй, харахыг хүсэхгүй байна. 2 охниоо авч үлдэж байга учраас байр сав бүх юмаа өөрөө авна. энэ эмэгтэй зүгээр л энэ гэрт орж ирэх эрхгүй гээд л тас зогс.
    чамайг хайрладаггүймаа гэхэд хүндлэх сэтгэлтэй байх ёстой. хайрлахгүй хүндлэхгүй бол хамт байх утгагүй. хэн хэнийхээ амьдралыг үрсэн, охидуудыгаа буруу харилцаатай муухай гэр бүлд өсгөсөн л хэрэг болно. тийм гэр бүлд өссөн охид сэтгэл санаа, сэтгэцийн хувьд хэвийн байж чадахгүй. ирээдүйн амьдралд нь муугаар нөлөөлнө.
    гэртээ оруулахгүй дор хаяж 3 сар тэс. битгий бууц өг. битгий гэртээ оруул. өөрөө цалингаараа байр түрээслээд 3 сар амьдарахад авгай чинь тархи толгой нь ажилладаг хүн бол ойлгоно. ойлгохгүй бол хохь нь.

  7. Зочин says:

    2 хүүхдээ гэдэг бол зүгээр л шалтаг шүү дээ чи өөрөө салах хүсэл зориг байхгүй гэсэн үг ер нь бол хүмүүсийн хэлдэгээр чи эхнэрийнхээ атганд орчихсон нөхөр юм байна Эхнэр чинь хүнтэй явалдсан байж болно гэхдээ хүүхдийг нь гаргана гэдэг бол чамайг эр нөхөрөө гэх нь битгий хэл хүн гэж үзэхгүй байна одоо чинь хаа сайгүй л эмэгтэйчүүдийн эмнэлэг байна чамайг эр нөхөрөө гэж үздэг бол гаргахгүй байх бүрэн боломж бий ер нь бол салсан дээр дээ 3 хоног уйлаад 3 сарын дараа мартдаг гэдэг одоо салах тухай бодоход хэцүү чадахгүй юм шиг санагдаж байж болно дараа нь чи яаж тэвчиж амьдарч байсанаа бодоод гайхна чамайг хайрлаад явах сайн сэтгэлтэй бүсгүй захаас аваад замаар 1 бий шүү энэ амьдралдаа хүлэгдээд нүд сэтгэл чинь олж харахгүй байгаа юм өөр хүнтэй явалдсан гэсэн бол битгий сал ярилц ойлголц гэх байлаа өөр хүний хүүхэд гаргасан хүүхэнтэй юу ярьдаг юм сал л гэж хэлэх байна

  8. molnar says:

    shoudaad tuuneesee garaad buudal orood neg hiicheed tegeed l haridag baigaa l daa manai ajiliin tiim huuhnuud bii uursnuu guigaad baidag yum 12-1 hurtel shoudaad jaahan halaal bol tegeed dooshoo orchihdog

  9. Ayanga says:

    Өө яачихсан эргүү ац вэ чи! Салаачээ салаач юугаа хийгээд ингээд доромжлуулаад амьдраад байдын. Нөхөртэй, бүүр нөхөртэйгөө хамт амьдарч байхдаа өөр хүний хүүхэд төрүүлнэ гэдэг нь өөрөө уучилж болошгүй том алдаа, шууд л том охиноо аваад салах хэрэгтэй. Доромжлуулахад бас учир бий, ингэж амьпарч болохгүй залуу минь.

  10. шүри says:

    Салах буруу. Ямарваа нэг асуудлыг заавал хамтдаа даван туулж ард нь гарах хэрэгтэй гэж боддог. Салах бол иэдээж хамгийн амархан арга .
    Өөрөөр шийдэх ямар нэг гарц гаргалгаа байж л таарна.
    Нөхөр нь араар тавьвал эхнэрийн л буруу . Эхнэр араар тавьбал эхнэрийн л буруу… яасан ч бүгд ягаад эмэгтэй хүний буруу байдаг юмбээ.
    Эхнэр чинь чамтай бхдаа эмэгтэй хүн гэдгээ мэдрэхгү байгаа бж болно. Чи түүнийг энхрийлдэггүй. Хүйтэн хөндий байсаар залхсан ч юмуу харин эргүүлдэг эрчүүдээсээ тэр өөрийгөө эмэгтэй гэдгээ мэдэрэээд тэр мэдрэмжэсээ салж чадахгүй бж болно шдээ….
    Бүх юм мөнх үргэлжлэхгүйэээ… бүгд дуусдаг өөрчлөгддөг.
    Эмэгтэйчүүдийг л тэвч итэг хүлээ хичээ гээд байдаг биздээ
    Эрчүүд ягаад тэвчиж. Итгэж хүлээж . Хичээж болохгүй гэж
    Нэг level давчихаж чадахгүй хүүхдүүдээ хаяал яваад бхымуу

    • Хүү says:

      Гоё бичих юм аа, шүри нөхөртэй юу?

      • шүри says:

        Харин үнэн шүү дээ. Бид нар “нөхөр араар тавьлаа” гэсэн нийтлэлийн доор ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧИЛ. ТОРД САЙЖРУУЛ . УУЧИЛ гэж зөвлөдөг хирнээ
        “Эхнэр араар тавиад байна” гэсэн нийтлэл доор САЛ .ХАЯА. ГИЧИЙ НОХОЙ .ЯНХАН гэж бичдэг юмбээ…. ягаад адилхан ӨӨРӨӨСӨӨ БУРУУ ХАЙ.. ӨӨРИЙГӨӨ САЙЖРУУЛ ӨӨРЧЛӨГД. ЭХНЭРЭЭ ХАЛАМЖИЛ гэж зөвлөж болдгүйн😒

      • Хүү says:

        үнэн үнэн, харин таалагдаад л чамайг сонирхоод бн ш дээ

      • Зочин says:

        За арай арай өөр эрийн хүүхдийг нь гаргатлаа нялхарч өөрийгөө эмэгтэй хүн гэж мэдрэнэ айн нөхөртэй эмэгтэй ямар холбоотой учиртай хүнийхээ хүүхдийг гаргах вэ зүгээр замын 1 дайралдсан хүнийхээ хүүхдийг гаргахгүй л байх би жаахан ойлгохгүй байна чи 1 зөвлөөч

      • шүри says:

        Мэдэхгүй юмдаа
        Надд зүгээр л боов шоовхоны асуудлаас болоод салаад байгаа гэр бүлийн цаана хохирооод байгаа мянга мянган хүүхдүүд л харамсалтай санагддаг. Томчууд нь ч яахавдээ тэгээл нэг нэг юм олоол цаашаа амьдарна. Хэн ч төрсөн эцэг эхийг орлож чадахгүй🙁

  11. Даваасүрэн даажаа says:

    Юун арчаагүйн. 2 охиндоо ч биш бхаа. Угаасаа өөрийнхийгөө аваад салаач. Нэг нь чинийх биш юм чинь

  12. Lol says:

    2huuhdee avaad sal, salmaargui baidag geed tenegteed baih yum. tiim emeer doromjluulaad baidag, chamd ner tur, bardam zan gej baidaggui yum uu? uurtuu tegtlee itgelgui yum uu? salna gesen deer ni sal, yaj ch uurlaj baisan gar hurch zodohgui ni deer, zodsond orvol salsan ni deer shd.

    esvel chi salchihaad huuhdiin tetgemj tulmuurgui bgaa, tiimees salmaarhui baigaa yum uu? tegvel tom ohinoo avaad salaach, neg negeer ni avbal hen ni hendee tetgemj tuluh ve? Salahdaa hurvel bair ornii chin 3/4 ehner huuhded ugnu, tiimees hurunguu hamgaalah argaa bod, zugeer ger orniig chin avchihna grj bodoj bgaa, deer ni tetgemj avna, za deer ni businesiin chin neg hesgiig avna gesen bodoltoi bgaa.

    tovchhondoo iim emtei yaj nasiug barnaa.

  13. Бодож байгаад шийд. Шийдсэн бол дахиж бүү бод. says:

    Айлын эхнэр байтлаа үүрээр 4-5 цагт ирнэ гэхээр яагаад ч төсөөлөгдөхгүй юм. Гарч орж, хамт олонтойгоо нийлж болно л доо, гэхдээ 12-с хойш ирж байгаа бол санаа зовмоор юм даа. 2 охиноо аваад салж болдоггүй юм уу?

  14. ASD says:

    Tiim emegteig bitgii uld gj ytga. Zuger saliy gesneern bl, ugasa chi bur shaldaa buuna ingd salhgui ged bhar. Chmg tgd togloomoo bolgj orhino, chi ug duugui ternii helsn buhniig biyluuleh shaardlagatai bln. Herv chi btgi sal gd guival shude. Yavh gd bga huniig yvuuljil orhi. Hze neg udr butsaad irne, ter uydn harin sn bodj bj niildg ymshu. Humuusd zuvlhd anhnas bolno butne gj hamtda amidral zohiochod suuldn btgi ingd 3dagch huntei zuuraldd zavaarch bgache. Anhaaral halamj dutagdsn gj gants amnda ordg ugn, ter ehner/nuhur chni uursdin amidrala bs avch yvh gd hernde l hudulmurlj bhdn bs tus dem bolod tsug hiij blh zuilig. Neg bag blj, uur uursdin hariutslagaa uhamsarlj chdhgui bl bitgii gerlj bai, bs huuhd btgi hiij bai, huuhd l zovno. Etsestn chmd gj helhd urvagchdad 2dha hze ch btgi itge.

  15. huurhun says:

    untuud hureed irdiimo zgr ywulchih jargal daadgu maliig guij bn ohiduudaa l hoid etsgin gar haruulj blku shuu hunees aij ywhaar niigem shu de

  16. Zochin says:

    Zaluu mine chamd gej zuwluhud naadah chine uhaan suuhgue huuhen bna chamd gej zuwluhud tom ohinoo awaad salaa gej helii baga ohin chine ugiin hunii huuhed yum chine odoo yaltai bilee uurteigee adilhan neg neg huuhedtei huuhentei saihan amidarch bolno. Naad huuhen chine hezee ch zasrahguen bna chi suuldee huchirhiilegch bolj heregt orood duusna shuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.