Амьдралдаа сэтгэл хангалуун бус

Сайн байна уу над шиг хүмүүс байна уу? над шиг байдалтай байсан хүн байна уу? би жирийн нэгэн залуу төрийн байгууллагад ажилладаг сардаа 700 хавьцаа гар дээрээ авдаг зээлд сард 380k төгрөг явна хоёр идэхгүй хоосон хонохгүй ганц шоудах юм бол цалин дуусна өөр хийдэг зүйл байхгүй өөр зүйл хийх гэхлээр мөнгө санхүү хэрэгтэй байдаг ацан шалаанд орсон ч юм шиг мэдрэмж аваад явжил байна.

одоохондоо ганц бие найз охин эхнэртэй болвол зүгээр дампуурах шинжтэй яаж та нар болгоод бүтээгээд байна аа? яавал энэ ацан шалаанаас гарах уу төрийн байгууллагад ажиллаад аар саархан л сэмхийгээр нь ганц хоёр юм хийдэг ирээдүйгээ төсөөлхөөр ганц приус цалингийн зээл ипотекийн зээлтэй хөгшин хүн харагдаад байдаг шууд ажилаас гараад нэмж зээл аваад наймаа хийе бизнес хийх гэхлээр эцэг эх маань ажлаас гаргадаггүй хөгийн байдалд байгаал байна.

эцэг эх маань насаараа төрийн байгууллагад ажиллаад тэтгэвэрт гарсан гийгүүлэх юм нь алтан гадас одон л байх шив дээ өөрсдөө тийм замналаар явчихсан хүмүүс намайг бас тэрүүгээрээ явуулах гээд байх юм нэгэнт тэтгэвэртээ суучихсан хүмүүс тэтгэвэрийн мөнгөө аваад хадгалсан хэдэн төгрөгтэй өөр зүйлд санаа зовохгүй амар байгаа бололтой тэгсэн миний ирээдүй хүлээгээд байдаг…

10 Comments

  1. hi says:

    odooo business hiine gedeg hudlaa shuu.

  2. Romance says:

    Доорхи хэлж буй хүмүүс өөр өөрсдийнхөө зүгээс өөр өөр үзэл бодлоо илэрхийллээ. Бүгд үнэн. Мөрөн дээр толгой байгаа цагт хэзээ ч хаана ажиллаж байдаг. Мөнгө бол тор зуурынх шүү. Эргэж ирж л байдаг, олж л байдаг, гарч л байдаг.
    Чи залуухан байна. Зориг чинь дутаад чамайг айдас хүйдэс, эрсдлүүд эргэн тойронд их болчоод түүнээсээ болоод хийх алхам, зориг нтр чинь бүгд алга болсон байна. Одооноос ухаарч хүмүүсээс санал бодол сонсож байгаа нь сайн хэрэг.
    Хэн Нэгэн хүний хэлсэн нь зөв шүү. Гээгээн өнгөөр харж наад зүйл чинь өчүүхэн гэдгийг ч хэллээ. Тиймээс зоригтой бай, шийдэмгий бай, тэсвэртэй бай, хүлээцтэй байж сур. Гаргаж буй шийдвэр чинь зоригмог оновчтой байвал тэгээд л дээшээ маш хурдан явна.
    Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг үгийг тунгаан бод. Алдаа онооны дэнсэн дээр байдаг хорвоо юм. Алдаа гэдэг эрсдлээс бүү айгтун. Эрсдлийг сөрж давдаг болохоос чам шиг ухарч хойш суудаггүй юм. Хүмүүсийн амжилтанд хүрсэн намтар ном нтр ийг сайн унш, санаа ав, санаа ол, санаагаа хэрэгжүүл. Баярлалаа

  3. Ах says:

    Өөрөөсөө өөр алдах юмгүй байж эрсдэлээс айгаад суугаад байгаа залуучуудыг харахаар уур хүрэх юм аа. алдлаа гэхэд чи л өлсөнө өөр хэн ч зовохгүй. Ийм алдах юмгүй байгаа дээрээ ямар нэг алсыг харсан зоригтой алхам хий. хүүхэдтэй болчихвол алдвал хүүхдээ зовоочихно гэдэг бодол хөлөхөд илүү хүнд болгоно. Ганцаараа байгаа дээрээ зоригтой алхам хий. ойлгосон уу?

  4. wdawd says:

    za iimerhuu atsan shalaand bgaa zaluust zowlohod yamar ch ergelzeh zuilguigeer ajlaasaa garch huwiin hewshild ajilla gej helye. nz maani aimagt turiin bguullagad 5 jil ajillahad gants bie aaw eejteigee hamt amidradag baiw. nziigaa gargaad end barilgiin companid ajilluulahad odoo mashintai bairtai bas biznestei boljee.

  5. Hdhrj says:

    Төрийн байгууллагаасаа гар л гэж хэлье. Би бас иймэрхүү л бсан. Тэгээд азаар ч гэх үү гараад хувийн байгууллагад орсон. Эхэндээ цалин бас л муу бсан. Харин дадлагажаад туршлагатай болох хэрээр дараагийн сайн ажлууд олдоод одоо бол дажгүй цалинтай эхнэр хүүхдүүдтэйгээ гайгүй л амьдарч байна. Зоригтой шууд гар л гэмээр бна

  6. Ok says:

    Zorigtoi business hiij ehelsen ni deer dee. zaawal etseg ehdee heleh alba uu. Ger bultei bolood irehed mungunii asuudal zaawal uusne, tsalin hureltsehgui, za tegeed shunaltai emtei taarchihval hetsuu dee. tsalin hurehgui buu hel hureed iluu garaad, dutagdah gachigdah zuilgui bhad l zovjiin, dutagdjiin, gachigdaj bna gedeg humuus zunduu l bdg bizdee.

    Sain hanitai boloh heregtei.

  7. Hen negen says:

    Gantsaaraa zutegsnees 2ulaa zvtgeh shal uurshuu nzaa. Gangan galbirlag geheesee iluu setgelin huchtei amidraldaa archaatai joohon zuruud uurihiruu ehnertei bolood avaa kk deer n huuhed umsuh huvtsas ideh hooltoigoo irdeg gedeg vnen yum bilee za tegeed amidral baylagshdee ur zeeltei bh zovlon bishee chamaig hairlah hergvi huvtsastai gedes tsatgalan setgel tenuun yavuulah hani ijil engert erhlej chiher goridoh huurhun vrtei bhad busad n estoi yu ch bish hurdhan hani ijiltei bol tegeed jamaaraa l bolood yavchihna.

  8. сэтгэгдэл13 says:

    Чи сайн ханьтай учирвал наадах чинь асуудал биш л дээ. Чиний 700к авдаг байна уу, төрийн байгууллагад ажилдаг, шоудаж чадахгүй байна уу огт хамаагүй. Аа зүгээр эхнэр авах гэж байгаа бол асуудал шүү, асуудал.

  9. Zochin says:

    Huviin baiguulagad ondor tsalinta ajild.or ehner abval hooson ym bn gd shuud hayad yvna esvel chamas ondor tsalin abdg tgd chanag deerelhej iim l heruultei amidral haragdaj bn , tgd ta 2 salah geher ehner n jiremsen ajla hihgu chini tsalin buygaal duusna , chi stressdeed uuj ehelne, oor huuhen shuuhan bolood er .mash hetsy iredu haragdah bn shaal demii ajil bn naad chn

  10. Бат says:

    Яг чамаас өөрийгөө харлаа. Би ийм ацан шалааны амьдралаар 6 жил амьдарсан. Цалин мөнгө хаанаа ч гүй. Ээж ааваасаа давхар тусламж авч 5 ам бүлээ арайхийн болгож явсаар буурал толгойтой сэтгэлээр их унасан хүн болсон. Төрийн алба хаях хэцүү хаяхгүй байх бүр хэцүү тйим л цаг хугацааны үрлэг. Би одоо Солонгост байгаа. Эхнэр хүүхдүүдээсээ хол хэцүү л байна. Мөнгөний асуудал намжсан. Монгол нээрээ яасан орон юм болдоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.