Яг яах вэ? Салах л зөв сонголт байх…

Сайн байна уу? Яг юунаас, аль хэсгээс нь эхлэхээ сайн мэдэхгүй байна. Хэн нэгний урамын үг аль эсвэл ухаарлын сургааль сонсохыг хүссэндээ байж магадгүй. Юуны түрүүнд өөрөөсөө эхэлж бичих хэрэгтэй байх. Би гэдэг хүн ээж аавын хайранд өсөж хайрлуулж том болоогүй ээ. Бараг л өнчин гэж хэлхэд болно. Ер нь бол өөрийнхөө бор зүрхээрээ 10 жил их сургууль аа төгссөн гэж хэлэхэд болно. Би нөхөртэйгөө /энэ хүнтэй гэж хэлэхэд болно доо / 24 насандаа танилцсан. Даруухан архи тамхи хэрэглэдэггүй болохоор нь шууд л суусан гэх үү дээ. Тэр үед зааж зөвлөөд өгөх хүн байгаагүй ээ. Ийм л хүн хань болох байх гэсэн өөрийн бодлоороо л энэ хүнтэй үерхсэн. Үерхээд 1 жил болоод жирэмсэн болсон.

Одоо бид 6 настай 1 хүүхэдтэй. Аав, ээж, ах, дүүтэй нь танилцсан. Намайг бодвол ар тал үнэхээр сайтай. Хадмууд маань боломжийн ажил эрхэлдэг нөхөр маань айлын том болохоор үнэхээр дураараа өссөн нэгэн. Бид 2-ыг анх танилцахад энэ хүн сургуулиа дундаас нь хаясан нэг үгээр хэлэхэд /дота/ тоглоомчин байсан. Би архи, тамхи хэрэглэдэггүй нэг ёсондоо ар гэрийн хүмүүжил сайтай юм чинь болох байх гэсний үндсэн дээр гэр бүл болсон. Танилцаад суусныхаа дараа сургуулийн төгсгөж дипломтой болгосон. Аав, ээжийн буянаар мэргэжлийнхээ дагуу ажилтай болсон. Гэхдээ энэ ажилдаа нээх удаан тогтоогүй ээ, сайндаа 1 жил л болсон байх. Ямар сайндаа л би тэсэхгүй хүүхдээ 10 сартай байхад нь хувийн цэцэрлэгт өгөөд ажилдаа орж байхав дээ. Багаасаа л бүх юм аа өөрөө болгоод сурсан хүн хүний гар харна гэдэг хэцүү юм байна лээ.

Намайг ажлаа хийж эхэлснээс хойш энэ хүн нөгөө л тоглоомоо тоглож өдрийг өнгөрүүлдэг болсон. Одоогийн залуусын зовлон болсон байр машин зэргийг өөрсдөө зовж байж биш зүгээр л хадмууд маань аваад өгсөн болохоор хэн хэнд маань өр төлнө гэсэн зовлон байхгүй өнөө маргаашаа л харж амьдарч ирсэн. Тийм болохоор нөхөрт маань ажил хийе эхнэр хүүхдээ тэжээе гэсэн бодол байдаггүй байсан байх. Би ч гэсэн ажлаа хийгээд бүгдийг болгодог зангаараа өөрөө хийгээд энэ хүнийг давраасан байх.

Тухайн үед өнчин өрөөсөн удам судар гээд хадмууддаа таалагдаагүй зөндөө л шалтгаан надад байсан. Тэр бүхний өөдөөс хамгаалаад гарсан болохоор энэ хүнд илүү их итгэсэн. Хамт амьраад 2 жил болоход зан зангаа мэдэлцэнэ гэдэг шиг хэн хэнийхээ тарыг таньж эхэлсэн. Би ч бас буруу хүмүүстэй нөхөрлөж эхэлсэн. Ингэхэд минь энэ хүний нөлөө ч бас байсан байх гэж боддог. Янз бүрийн танихгүй хүүхнүүдтэй чат бичнэ. Би тэрийг нь олж уншина. Өглөө ажилдаа явахад тоглож л байна орой ирэхэд бас л тоглож байна. Энэ хайр халамжгүй байдлаас нь болоод би ч гэсэн энэ хүнээс салдаг юм билүү гэсэн бодолд автана. Ингэж яваад би алдсаан. Гэхдээ энэ хүний эрчүүдийн бодож байгаа шиг тийм харилцаа бол үнэндээ байгаагүй ээ. Гэхдээ сэтгэлийн харилцаа бол байсаан. Яг ийм үед сэтгэлээ нээж ярилцсан хүнийг миний хүн гэж боддог юм байна лээ.

Нөхөр бид 2-н харилцааг зүгээр л дээрийнх шигээ хамт хэвтэж ярилцах юмсан гэсэн 1 смс л дуусгасан. Тэгэхэд л энэ хүн хэр надад итгэдэг юм бэ гэсэн асуулт л үлдсэн. Тухайн үедээ би залуу бодлогогүй цаашид гарах үр дагаврыг нь харалгүй энэ хүний тулгасан бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн. Тэгээд хэлчихвэл л надаас нэг мөсөн салчих байх гэсэн итгэл тухайн үед байсан. Сална гэсэн дүүрэн итгэлтэй байсан. Гэхдээ энэ хүн тухайн үед бөөн нинжин сэтгэл гаргаж намайг уучилж байгаа дүр исгэж салахгүй гэж зүтгэсэн. Шинэ ажилд орж өөрийгөө өөрчилж эхэлсэн. Ингээд л бүх юм сайхан болж байна гэж би итгээд нилээд хэдэн жилийг ардаа үджээ. Гэтэл энэ хавраас энэ хүн гадуур хонох нь ихсээд нэг л сэжигтэй санагдаж эхэлсэн. Би ч гэсэн нээх юманд бодоогүй ээ. Хэлсэн үгэнд нь итгэсэн.

Гэтэл нэг л өдөр чи энэ хүний салсан эхнэр нь үү гээд л нэг хүүхэн Face чатаар ороод ирсэн. Тухайн үед шууд л уурлаж замнах байсан байх би гэхдээ тэгж чадаагүй ээ. Нас биенд хүрсэн хүн өөрөө асуудлаа шийдэх байх гээд нөхөртөө шууд л хэлсэн. Нэг хүүхэн ингээд байна. Чамайг эхнэргүй салсан гээд бодсон бололтой чи л тэгж хэлсэн байх энэ асуудлаа өрөө зохицуулаарай гээд. Гэтэл тийм юм байхгүй гээд л зүтгэсэн. Одоо 2-н хооронд салсан юм байхгүй нэгэн зэрэг эхнэр нууц амрагтай байхыг хүсээд байгаа хүн шиг л аашилж байна. Нөгөө хүүхэн нь уулзая энээ тэрээ гээд смс бичихээр л гүйгээд явна. Удахгүй архи уугаад шалдаа буугаад хүрээд ирнэ. Энэ хэдэн сарын хугацаанд салж явж үзлээ болсонгүй ээ. Нэг мөр ажлаасаа гарж амьдрах газраа өөрчлөхгүй л бол худлаа юм байна.

Согтсон үедээ ажил нэг бол амьдарч байгаа газар минь хүрээд ирнэ. Салахгүй хагацахгүй гээд л уйлж унжина. Удахгүй л өнгөрснийг минь ярьж чи тэгж явсан тийм болохоор би ингэж байна гээл барьцана. Яг яамаар ч юм бэ дээ. Хадмууд болохоор анхны ханиас өөр сайн хүн байхгүй миний охин хүүхдээ бод гээд л ятгана. Тэвчээртэй байсан нь хожино гээд л гуйна. Аль альныг нь бодоод тэвчиж л байна. Нөгөө хүүхнийх нь талаар ярих юм биш ээ. Эхнэртэй гэдгийн мэдээгүй одоо мэдлээ ахиж уулзахгүй гээд л ам өчиг өгөөд байсан ахиад л уулзсан. Бие биедээ хайртай байсан хүмүүс салж хагацахад цаг хугацаа хэрэгтэй байна гээд л уйлж унжаад байсан би хүлээсэн. Өнөө хүүхэн нь ахиж л харьцахгүй гэж хичнээн удаа надад ам өгвөө.

Гэтэл дахиад л уулзана. Одоо бүр цайрсаан гэр бариад хүрээд ир гээд энэ хүнийг дуудна. Яв гээд даанч явахгүй юм. Хүүхдээс бусад бүх юм бид 2-ын өмч биш бүгд аав ээжийнх. Хуваагаад хуулиар салах юм үнэндээ алга аа. Дуртай үедээ явна. Дуртай үедээ ирнэ. Одоо яг яамаар ч юм бэ дээ. Үнэндээ бүгдийг тэгээс эхлэх зориг надад алга аа. Одоо харахаар бүр уур хүрээд байдаг болж. Яг ямар аргаар ийм хүнээс салдаг юм бол оо? Ямар ажлын газар утас амьдрах газраа бүгдийн солилтой биш. Солих байсан ч ажлаа сольж чадахгүй юм даа. Миний өчүүхэн бодолд эмэгтэй хүн л үгүй гээд хана хэрэм босгочихвол эрчүүд давж чадахгүй гэсэн бодолдтой. Тэр ч үүднээсээ наадах чинь юу гэж ч байсан чи л хүлээж авахгүй бол болох асуудал гээд нөгөө хүүхэнтэй нь нилээн үзлээ болсонгүй ээ.

Сүүлдээ бүр янхан энэ тэр гээд янз бүрээр нь дууддаг боллоо нөгөө хүүхнүүх нь. Сүүлдээ бүр нөгөө хүүхнийх нь аав ээжид нь салаад 6, 7 жил болчихоод болж бүтэж байгаа хүүхдүүдийн дундуур орлоо гэж загнууллаа. Салгаад сууна ар өврөөс нь битгий зууралдаад байгаарай гэж загнуулж хүртэл үзлээ. Чамаас салахгүй гэж байна одоо чи ав гээд хэлүүлж хүртэл үзлээ. Яг л кино кино. Одоо бодвол би арчаагүй дээ ингэж хэлүүлж байгаа байх гээд л өөрийгөө зүхэж сууна даа. Ийм хүнээс яаж салах вэ зөвлөөч.

10 Comments

  1. Mmm says:

    Bi bas huuchin ex zaluugasa salah gj uilee uzseen yaj ch hicheeged salahgui bainga ergeldene bainga daramtlasan msj bichne uilj guij zodoldoj hurtel uzsen ystoi nemer boloogui tged argaa baraad orgodol biched bichsen msjuudig n barimt bolgod tsagdaa deer yvaad ochson tgsen ter tsagdaa harin ahdaa utsnii dugarig n ogchih bi yriadhii ged tged utsig n uldeeged yvsan dahij ystoi gai voloogui shde yu gj hlsiin buu med hehe odoo unher az jargalta bdag salsandaa

  2. BOY says:

    http://www.facebook.com/MglPerson Эмэгтэй найзтай болоё. Дарханд байвал сайн байна.

  3. na says:

    zavkartsan garaas bolj, zavkartsan amidral bolj ee. chamaig 1raa baigad baival naadah chin inged l bh um bn. chi ooroo huntei bolvol oor tiishee ergej magad um bishuu. er n bol duusgaad amidralaa bodson n deer bh.

  4. Fuck says:

    Oo sda shuud salaach. Archaagui er hun bna daa

  5. G@NG says:

    Oo pizda naad muu novsh chini unen butehgui muu archaagui, zayagui, teneg muu pizda bnaa, shuud sal, boli, haya muu lalariin, novshiin, arhichin, pc-chin, gairiichin, shalig zavhai muu eriin sug, nusan taglaag haya muu pizda-g, archaagui, zayagui, teneg, novshiin novsh erchuud ih, olon bolj bna shuu pizda gej, er hun yum bol er hun shig bai muu pizdakuudaa!!!!!…..

  6. сал says:

    бодож тээнэгэлзэлгүй шуусал.

  7. tejay4ever says:

    дота ммр нь хэд юм? нэг л legend зан гаргаад байх чинь.

  8. Baagii says:

    салахдаа тулвал хууль цагдаагаар хамгаалуулсан нь дээр байх.

  9. Baagii says:

    цагдаа ах гуянд нэг бороохой гусхад наадах чинь сүнс нь зайлнаа. архинд ороогүй болхоос бараг бөбөчин юм бна дө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.