Өнгөрсөн сард ДОХ-ын гурван тохиолдол бүртгэгджээ

Монгол Улсын үндэсний статистекийн хорооноос 2019 оны эхний долоон сарын нийгэм, эдийн засгийн байдлын талаарх мэдээллийг өнөөдөр хийлээ. Он гарснаас хойш Монгол Улсад 45.000 эх амаржиж, 46.300 хүүхэд мэндэлсэн байна.

Харин халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо 26.000 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1050-аар нэмэгджээ. Үүний дийлэнхийг салхин цэцэг, гоноккокт халдвар, сүрьеэгээр өвчлөгсөд эзэлсэн байна.

Харин өнгөрөгч долоодугаар сард ХДХВ/ДОХ-ын халдвар авсан 3 тохиолдол нэмэгдэж, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын тохиолдол 277 болжээ.

1 Comment

  1. Baagii says:

    Zambraagui havtihaar dox avalgui yahav

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.