Анхны хайрдаа л надаас илүү хайртай юм шиг байна лээ

Би одоо 23-тай нөхөр минь 24-тэй. Бид 2 үерхээд 7 жил, хамт амьдраад 4 жил болж байна. Энэ хугацаанд сайн муу гээд бүгдийг л үзлээ. Манай нөхөр өмнө нь намайг хэд хэдэн удаа хуурч гадуур дотуур хонож найз нөхөдтэйгөө нийлж явдаг байсан. Түүнээс болоод бид үргэлж л маргалдаж тэгээд 3 сар салсан юм. Эргэж нийлэхдээ дахиж хэзээ ч тэгэхгүй би чамайгаа гомдоохгүй нтр гээл нийлсэн. Би ч уучлая гэж хичээсэн.

Гэхдээ үргэлж л гомдоогоод миний хажууд өөр хүнтэй хайраа гэж ярьж байсныг нь бодохоор дахиж итгэж чадахгүй өмнөх бүгдийг нь уурлах болгондоо сөхдөг болсон. Манай хүн нэг болохоор халамжтай ч юм шиг нэг болохоор хэтэрхий хатуу сэтгэлтэй ч юм шиг. Бидний дунд хөөрхөн охин бий. Охиндоо бол манай нөхөр маш их хайртай. Бид 2 саяхан ярилцаад бүгдийг шинээр эхэлж үзэе гэж шийдсэн юм.

Гэтэл намайг үл тоодог хэвэндээ л. Би намайг хуурсан тэр өдрөөс хойш хэтэрхий хартай бас түргэн ууртай болсон. Хоёулаа ярилцая гэхээр ердөөсөө ярилцдаггүй. Би нөхөртөө маш их хайртай миний анхны хайр. Гэхдээ тэрний хувьд би бол анхных нь хайр биш. Магадгүй анхны хайрдаа л надаас илүү хайртай юм шиг байна лээ. Би саяхан өөр дугаараас хуучин найз охин нь болж юм бичсэн юм. Тэгсэн үнэхээр их цочирдсон би чамайг мартаагүй нтр гээд над руу тэгж залгадаггүй байж шууд л өөр дугаараар залгаж нтр. Одоо дахиал хэрүүл маргаан. Магадгүй надад ч бас байгаа, би их тэвчээр муутай хүн.

Зөндөө мсж бичнэ залгана энэ бүгдээс залхсан ч байж мэднэ. Уг нь би зүгээр л хайр халамж аз жаргалтай гэр бүлийн харилцааг л хүссэн юм. Салая гэж хэлсэн ч тоохгүй унтаад л өгнө. Утсаар ярих гэхээр завгүй байна гээд салгана, мсж бичий гэхээр юу ч бичихгүй, одоо маш их ганцаардаж байна. Яг яахаа ч мэдэхгүй байна. Та бүхэн туслаач гэр бүлээ халуун дулаан уур амьсгалтай болгомоор байна.

13 Comments

  1. угаасаа л тийм says:

    Наадах чинь чамд оогт хайргүй чи өөрөө наад хүндээ маааш их хайртай удахгуй сална даа олиггүй залуу байна

  2. owl says:

    чи өөрөө л ухаалаг, хөөрхөн, сайхан байвал өөр хэнийг ч тоохгүй чамайг л гэнэ. нөхрөөсөө өөр бодох юмгүй, сонирхдог юмгүй зорисон зорилгогүй байвал нөхөр чинь ч чи ч өөрөө өөрөөсөө уйдна

  3. Зочин says:

    Монголчууд арай л дэндүү эрт гэрлэх юм даа. Өөрсдөө төлөвшөөгүй насан дээрээ яаж гэр бүл төлөвшүүлэх билээ. Сурахаа сураад, санхүүгийн талдаа гайгүй болоод гол нь өөрөө ухаан сууж төлөвшсөнийхөө дараа сайтар шилж сонгож байж сууцгаа. Гадны залуус шиг 40 дөхөөд хариуцлагатайгаар гэр бүл зохиодоггүй юмаа гэхэд ядахдаа 30 хавьцаа гэрэлцгээ

  4. Даваасүрэн даажаа says:

    Сул дорой хүүхнийг ямарч эр дээрэлхэнэ. Үл тооно. Чадвартай амвдраачээ

  5. mzuzu says:

    bi odo 23tai nuhurtei ghde huuhedgui, huuhdiig mash sain tuluwluj ehleed hiih sto ymaa hiie gj boddog. odo chi nuhruu gj bga bol ehleed oorigo hairlaad oorto time gargaad oorigo bolon babydee l time gargasan deer gj bodjiin. tged 23 nas chin suraad eswel ajilaad olson munguuruu uuriigoo hugjuulj bwal zgeer. ayndaa nuhur chin chmaar baharhaj ehlene, odo zgr suuhgui eldew bodogdood bwal netees angli hel hytad hel geed hel us surah eswel duguilan sektsend yawah bie galbiraa zasah geed l.. er ni l nuhriig guih bish nuhruur guilguulah l heregtei gj l zowlidoo.

  6. шүри says:

    Яаж амьдраад байдын 😳 дөнгөж 23тай бж ингэж эр харж гэр сахиж амьдөрмааргүй байнаа бүсгүй мээн. Тэр хүэий экс мэкст битгий төвлөр. Энэ бүхэнд тэр экс буруугүй. Нөхөр ч буруугүй… чи өөрөө л буруутай . Чиний л сонгосон зам
    Өөртөө л төвлөрч амьдар. Экс бодуул экстэй л зууралдана…. өөр сайхан ирээдүй бодвол түүнигээ л авна

    • nomingoo says:

      Hi emegtei xvn uuruu jooxon aash avir xet turgen zangaa zasaj bj ger bul sxn boldog shu yaxu neg amidrald ugasa vl oilgoltsood yachaad bga ni medegdexgui tm ve toxiodog yum tervvxen veig l davchuul sxn bolchixdog yum shu nuxur chn uur xvntei yrij xonoj bn gdg bol neg talara chamaig xvndeldegguin shinj chi uuru bas uur dugr ntres yum bichij bn gdg nuxurtuu itgexe bolison yum bn l gj xrj bnda er ni ger bul neg negende itgex itgeltselgui bolxoro ix xevregxen boldog yum shu salii gdg vgiig amni zugaa bolgoj amarxan xelj boloxgui shu deer ni nemj xelxed ene bolgoniig bvsgvi xvnii xatan uxaan l uurchilj ger bvlee avch vlddeg yum shu eyldeg zuulun uujuu taivn bai tegex tusam nuxur chn chamruu temvvlj ger bvliin az jargaliig medrex bolnoo amjilt xvsie

  7. Mogi says:

    chamd taarsan l nohor bn.

  8. Lol says:

    chinii adair aashlaj bgaa chin nudend haragdaad bhii, cham shig ehnertei bol bi ch gesen zalhah yum bna,
    aash zangaa zasku bol neg l udur chi uvduguu tevreed gevteh bh shvv. salna gej helehees chin er hun aina gej bodoo yu? salahaaraa ailgah geed bval zalhana l gehees sanaa zovoh ni yu l bol,

    dandaa nuriin buruu ch gej yu bhav, chi uuruu l sain ehner bgaagui chin medeej hereg, shuud haragdaj bna, uur dugaaraas bichihed chamaig gedgiig chin medej bgaa biz, tegeed albaar tegj hariulsan hereg, nadad ch gesen uur hunii dur esgesen baidlaar uur dugaaraas message, chat irdeg yag adilhan hariu bichdeg, heniig ch hamaagui hairaa gechihseg, teglee geed hardaj zovooj bgaagui.

    nasaaraa nuhurgui, nuhriin huslen bolson guuhnuud olon bii shvv, buur 40 hurchihsen geech, ted yagaad nuhurgui bna gej bodjiin, hun bus yagchis, shimanus turultei uchraas ter

  9. BiG says:

    Ee sda, id surch bolovsroh hairan saihan zaluu nasan deeree ger sahisan, hartai, aashtai, geriin avgai bolchih ch gej dee, hairan saihan id zaluu nas, nuhur ni gej bas yatsan salgalsan shalig, zavhai, yavdaltai teneg batsaan baidag bnaa, odoonii mal batsaanuud neeree id joohon huuhed nasan deeree ail ger bolj togloh yum daa pizda gej, yu yugui l bavaltsaad l, daraa ni huuhed hgeed l, etseg eh bh, huuhdee usguh, tejeeh chadvargui bj novsh yumaa pizda, yadaj 26-aas deesh nasandaa ail gerdej toglo!!!!!, Teneg muu batsaanuud hicheel nomoo sain hiihee l bod, surch bolovsrohoo l bod!!!!!, yun sex, yun huuhed, yun ail ger bolj togloh, ehner, nuhur ain pizda, hicheel nomoo l sain hii!!!!!

    • Gerel says:

      Iim nuhurtei hol yavahguiee dahij huuhedtei bolohig bodood ch hereggui naad hun chin hezee ch zasrahgui dee chi yamar hunig n tanisan l yum baina sh dee

  10. Сисима says:

    23 бол суралцаад ажиллаад ид гоё залуу насны час хийсэн үештээ.Тэгсэн чиний хувьд ингэж үглэж явжигаал нэг мэдсэн хөгшин эмгэн болцон байх видээ.Өөрийгөө ямар нэг зүйлээр сатааруулсан дээр байх.Бясалгал, Ёогад явах гэх мэт.Бүх анхаарлаа нөхөрлүүгээ чиглүүлээд байвал чи наад тойргоосоо гарч чадахгүй.Яасан ийсэн хуурсан энээ тэрээ бла бла гээл…23нас дэх чэн европуудад хүүхэд наст ордыштээ.Монголд л яасан ирсэн ёс заншил энээ тэрээ гээд байдаг болохоос.Ягбодоод үзвэл яджил 25 с дээш гэр бүл болоход боломжийн

  11. Залуу says:

    Дүү минь үнэхээр харамсалтай байна.Дөнгөж 23.тай мөртлөө ингэж ертөнцийн талыг туулсан мэт зовлонд яахаа унадаг байнаа.Чиний нас бол амьдрал зохиоход дэндүү балчир нас байна.Ядаж 27.с дээ болж байж хүнтэй сууж бай.Хайран залуу насаа ингэж барах гэж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.