Эхнэрээ гэрээсээ хэзээ ч битгий хөөж байгаарай гэж үрдээ сургаж өсгөнө…

Хөөгдөж туугдан барин гэр орныг нь өөд нь татаад явдаг хүн байдаг болов уу? Олон ч удаа буулт хийлээ, олон ч жил тэслээ. Болгоё, бүтээе дээшлэе гэсэн зүтгэл минь буруу зүг рүүгээ явж байж. Одоо үнэхээр шантарч бна. Одоо явбал хэзээ ч эргэж нийлэх хүсэл алга. Гэр оронгүй гэдгээ өдөр болгон мэдэрч амьдарсаар залхаж байна. Тэртэй тэргүй би гэр оронгүй юм чинь ядаж хөөгдөхгүй газраа, төрхөмдөө буцъя гэж бодогдож байна.

Хөгширсөн хойноо ч хөөгдөж амьдрахгүйн тулд, бүх зүйл дээр буруутаж, муу хүн болохоос залхсан тул одоо дуусгая. Гуйж гувшиж, хадаг тавьж гэрээс минь авч гарсан тэр үеэр чинь, сайн сайхнаар чинь төсөөлөөд, нэр төрийг чинь цэвэр үлдээе. Сэтгэл юу ч гүй хоосорлоо. Ганц дусал нулимс ч алга. Үзэн ядах ч тэнхээ алга. Ямар ч хүч алга. Сайн муугаа хэлэлцэж, шүүж тунгаах чадал алга. Бүгд миний буруу, би дутуу хагас байсан байх. Би хангалтгүй байсан байх. Уучил. Илүү хүнээ олог дээ. Би саад болохгүй. Надад үр минь байхад л болоо.

Үртэйгээ хамт хоёулханаа тайван амьдрах газар л мөрөөдөж байна. Эцсийнхээ тэнхээг үрдээ л зориулмаар байна. Цаг хугацаа өнгөрнө. Үр минь цэцэг шиг дэлгэрнэ. Хоёулаа өөрийн гэсэн хэзээ ч хөөгдөхгүй гэр оронтой болно. Эхнэрээ гэрээсээ хэзээ ч битгий хөөж байгаарай гэж үрдээ сургаж өсгөнө.

Үлдсэн амьдралаа тайван өнгөрөөхийн тулд өнөөдөр цэг тавьлаа. Маргааш бидний амьдрал сэмхэн замхарна. Чиний хажууд би дахиж сэрэхгүй, миний хажууд чи дахиж нойрсохгүй. Дурсамжаараа зогоож, алдаандаа гэмшиж, өнгөрсөн цагаа нэхэн санагалзахгүй байх боломжийг би чамд зөндөө өгсөн. Гараас минь чи атгасангүй, хайрандаа үнэнч байсангүй. Чамгүйгээр амьдралаа төсөөлж байгаагүй, чамгүйгээр амьдрах амьдрал ертөнцийн төгсгөл шиг санагддаг байсан бол одоо чамтай байх хором бүр там шиг санагдах болж. Хайр дууссан. Миний зүрх дахиад чиний төлөө цохилохгүй. Бидний зорилго дахиад нэгдэхгүй. Энэ хүрээд бидний зам саллаа. Би чамд юу ч хэлэхгүй. Чамаас юу ч сонсохыг хүсэхгүй.

Учир нь намайг эцэс төгсгөлгүй буруутгаж чаддагийг чинь мэдэх учраас. Буруутгасаар явдаг хүн чинь нэг л өдөр жинхэнэ буруутан болохыг хүслээ. Уучил. Чи энийг уншихгүй. Магадгүй бүр хэзээ ч ухаарахгүй. Ухаарлаа ч надад хамаагүй. Учир нь би чамд цөхөрч унатлаа боломж олгосон байжээ.

5 Comments

  1. Даваасүрэн даажаа says:

    Эрчүүд ийм новш. Ядхад охиндоо гэр орноо үлдээх, хүүхэддээ амьдрах гэр орон бэлдээд салж болноодоо. Хог новшнууд

  2. сэтгэгдэл13 says:

    Монгол улс иргэддээ амьдрах наад захын хэрэгцээгээр нь хангаж өгч чаддаггүй хар гай нь ийм байдал дээр илэрч гардаг. Хэрэв энэ эмэгтэй орох оронтой байсан ингээд уйлан дуулан амьдрахгүй л дээ. Яваад л өгнө. Нөгөө талаас эрэгтэй хүмүүс энэ муу орон гэргүй хаачдаг юм гэсэн сэтгэхүйтэй. Ингээд ойрхон 2,3 удаа жирэмслүүлж, хүүхдүүд төрүүлчихснийхээ дараа эхнэрээ араар тавьж, бүх юман дээр дээрэнгүй харилцаатай болж ирдэг. Тэгэхээр эмэгтэйчүүд дурлалцахаас гадна цаашдаа хайртай болж үр хүүхэдтэй болох дээрээ тулбал сайн ярилцаж, хэрэв харилцаа хэцүүдсэн тохиолдох яах вэ гэдгээ төлөвлөх хэрэгтэй байгаа юм. Тэгж эрэгтэй хүний дээрэнгүй сэтгэхүйгээс, юмыг өөрийнхөөрөө шийдэх гэсэн хүслээс бага зэргийн зай барьж чадах байх шүү.

    • Otgo says:

      Setgegdel 13 yag heljee uneheer edin zasgin huvie er hun davuu.bolohooroo ingej deerlhedeg yum ene neg yum haachiv l gj gd namaig ch gesen zail l gedeg gehdee huuhduudee hool huvtsasig n ugaalgaj surgaad neg l udur ene ailaas garaad yavna daa

      • Mogi says:

        tegeed ediin zasgiin davuu ni tiim bdag ni unen ene chin gants er ni tiim bdiim bish em ni ch bas eriihee tolgoi deer garchdii. deerelheh btugai yum boldog. er ni ch bai em ni ch bai deerelhuuleed bjiival hohi ni gediin za. oorsdiinh ni tarhinii hemjee ni ter. hen ternii omnoos uhaan zarj zov amidruulahii. tiim yum bhgui shuu. muugaa medjiisiim bol oorteigee taarsan taar shuudaitaigaa suuh heregtei bdiim. bayan mng tei hunii turiivchnii zavsar amidrahaar ingediim. ter hun zovj bj mng olsiim chin deerelhehgui yadiin medeejshd. hunii zovj olson bair mongon deer gutsalgui gudraad bj bhgui bol hooh heregteishd.

  3. dursamj says:

    Уучилсан нэртэй уучилж чадахгүй нэгнийгээ хэмлээд зовоож амьдрах ямар хэрэгтэй байдаг юм бэ? үр хүүхдээ зовооно, хажуудахаа зовооно, өөрийгөө зовооно. сайхан учир байдлаа ярилцаад эвтэй нэр төртэй салж болно шүү дээ. манайханд л нэг ийм буруу зуршил байнга байх юм, үзэн ядан барин хамт амьдарна, тэгээд яах гэж цуг амьдраад байгаам гэхээр үр хүүхдээ өнчин өрөөсөн байлгахгүйн тулд гэж ярина, энэ чинь эсрэгээрээ буруу шүү дээ, ээж аав нь бие биендээ хайргүй хэрэлдэж уралцаад хараал хэлээд амьдрах нь үр хүүхдэд чинь бүр хүндээр тусна, тэгсэн дор эвтэй найртай салаад ээлжилж хүүхдүүдээ хараад өсгөж хүмүүжихэд нь аль аль нь хувь нэмрээ оруулаад гэр бүлийн сайн найзууд хэвээр үлдэж сураач, гадныхан барууныхан бол ингэж л үр хүүхдийнхээ төлөө амьдардаг, тэхээс худлаа нээх хүүхдээ өнчин өрөөсөн байлгахгүй гэсэн тулдаа ингэж амьдарч байна гэсэн хуурамч баг зүүдэггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.