Би очоод хамт амьдрах уу, эсвэл ингээл таг чиг байх уу?

Сайн байцгаана уу. Би одоо 26-тай бүсгүй байна. Амьдралдаа 1 алдсан алдсаны эцэст бурханы бэлэг 6 настай охинтой. Таарч тохирохгүй, тэвчихгүй болоод охиноо ой гарантай байхад нь салж байсан юм. Гэхдээ бас тодорхой хэмжээний миний буруу байсан байх аа. Ганц заавал нөхрийн буруу гэж юу байхав тээ. Одоо би Чехэд амьдардаг охидуудтайгаа. Гол асуудал юу вэ гэхээр би энд ирээд одоо 2 жил болж байна. Ирэхээсээ 2 жилийн өмнө 1 залуутай найзалдаг байлаа. Яг бол 100% сууна амьдарна энээ тэрээ гэсэн итгэл байгаагүй.

Яагаад гэвэл их шоудна, болох болохгүй олон найзтай. Дандаа охидуудтай танилцана гээд л их их. Гэсэн хэдий ч сэтгэл сайхантай мөн намайг ойлгодог юм шиг сэтгэгдэл төрүүлдэг байсан юм. Тэгээд энд ирээд би эхний 6 сар тасралтгүй шантралгүй ажилласан. Тэгсэн 1 өдөр миний бие 1 л биш гэдсэн дотор маань ахин 1 амь бий болсон мэдрэмж маш ихээр төрдөг байсан хэдий ч ажилдаа нухлагдаад анхаарах сөхөөгүй ажиллаж ядраад унтдаг байлаа.

Тэгээд 1 өдөр эмнэлэг орж үзүүлтэл 6 сартай жирэмсэн байсан. (Жич: манай удмын бүсгүйчүүдийн биений юм 3-4 сар хаагдах тохиолдол байдаг байсан мөн жирэмсний хордлого огт өгдөггүй, би махлаг биетэй байсан учир гэдэс тэгж 6 сартай гэж мэдэгдэхээр хэмжээтэй биш байсан болно) Ирээд 3 сар болоод ээжтэйгээ ярилцтал ээж минь удам байх өө гайгүй биз гэж ярьж байснаар тоолгүй явсан байдаг. Тэгээд авахуулах гэж эмнэлэгт очсон хэдий ч үнэндээ зориг зүрх хүрээгүй ээ. Хүн болох гээд бүхэл бүтэн үрийн минь зүрх хамт цохилж байна гэж бодохоор айж уйлаад больсон байдаг юм. Мөн 5 жилийн дараа бурханы одоо болноо гээд өгсөн бэлэг эгчдээ дүү нь болох гэж ирсэн үрээ хорвоотой танилцуулах бэлтгэлээ хийж эхэлсэн.

Энэ хооронд ээж минь мэдээд жоохон уурласан ч хайраар тэтгэж эхэлсэн. Мөн тэрэнд хэлэхэд маш их баярласан хэдий ч одоог хүртэл хачин сайхан үгнүүд хэлж ээжтэй минь ярихдаа охиноо санаад галзуурлаа үхлээ хатлаа гэсэн юм ярьдаг. Би болохоор худлаа яриад үл ойшоосон мэдрэл хүнтэй ярьж байгаа юм шиг суурин дээрээ 2, 3 эргээд байхаар нь мөр мөрөөрөө өөр өөрсдийнхөө замаар амьдралаа бодоё. Чам шиг ийм өөдгүй хүн эцэг байснаас байгаагүй нь дээр гээд харьцахгүй байгаа. Одоо охин маань 1 ой хүрж байна. Өдийг хүртэл сэтэрхий зүү ч тус дэм болж авч байсангүй.

Ээж нь ч ерөөсөө ярихыг хүсдэггүй. Манай ээж л сайхан урмын үгсээр тэтгэж хайрлаж хүндэлж ярьж байдаг. Би өөрөө 4 сая төгрөгөөр маш хүнд хагалгаагаар 2 минутны зөрүүтэй амь аврагдаж үртэйгээ уулзсан. Сэтгэл нь маш сайхан хэдий ч сөрөг тал нь элдэв янзын бүтэхгүй найзуудаар хүрээлэлтэй худалч надаас зөвхөн мөнгө эд хөрөнгө харж л харьцаад байгаа юм шиг. Би очоод хамт амьдрах уу, эсвэл ингээл таг чиг байх уу? Надаа зөвлөж дэм хайрлаач. Сандраад яаж бичихээ ч мэдсэнгүй…

7 Comments

  1. Dfasdff says:

    End yugaa edexev. Ene xumuus uur uursduun xuviin bodlool xelne. Xereg boldog yum bolov uudaa

  2. Zak says:

    Haashan tendee ochood sarin dotor huntei untchij bgamuu chi uurinhui bish huhdinhe huvi tavilang harlulj bna etseggui usguh shidver gargaj l bdag naadahtaigaa suula ghd 6 nastai ohin chin yaahin yoo ymr ch bodlogogui amidrab yumaaa

  3. GegeenCom says:

    Ижийгээ бараадах бодол бий юу. Чи Чехдээ Хүүхдээ төрүүлсэн юм уу. Хүүхэд чинь монгол пасспортаа авч амжсан уу. Чи наанаа иргэн нь биш бол халамж тэтгэмжгүй, бэлдсэн хэдэн бор юм чинь хэр удаан ч тэсэх юм байгаан Ядаж эх орон чинь хүүхдийн мөнгө гэж шальтай юм хялайлгахуу, амьжиргааны доод төвшнөөр эцгээс нь тэтгэмж гаргуулахаар шүүхийн шийдвэр гарлаа ч 87% нь мурьдаг огт төлдөггүй, одоо л нэг арга хэмжээ авдаг болох л гэж байгаа байх. Чи өөрөө хэр чадалтайн. Дайчин хүнд бол одоо л жинхэнэ ажлын боолчлолоос ангижирч гэрээсээ ч юм уу онлайнаар ч болсон бизнес эхлүүлэх мотивац үүсчихсэн байна ш дээ. Над шиг хүн бол юун авсан аваагүйгээ бүртгэж, суугаагүй хүний эцэг эхийг хамаатуулах ёстой харин АЗ таарлаа гээд хүүхдээ харж баясаад амьдрахын бишүү. Охин хүүхдийг хойд эцгийн ая харуулаад дэмий гээ биз дээ. Тэр байтугайг давдаг өрх толгойлсон ээж нар байдаг л гэдийн. Чиний ямрыг мэдкү болохоор одоохондоо орлого олох туслуулах юмандаа анхаарвал яадын бол л гэдэг байхдаа. Чи өөрөө яг яамаар байгаан. Супер ээж юм амь бүрэлгэсэнгүй харин ч амь бэлэглэжээ гэж магтуулмаар байгаамуу. Ясли цэцэрлэг бараадуулаад ажилдаа орорхымуу. 45 хоноод л хөхүүл ээжүүд улсын хөгжил бодоод Ажлаа сүнгэнүүлээд алга болчдог байсан гээ биздээ.

    Тэр залуутай их чаргууцалдаж лай хураах хэрэг байгаамуу. Хадка бол бүр нөү юм бишүү. Sry mi bodol shu. Chamd uulzdag hun l heregtei bolohoos umnuhuudiin chini uldeesen huuhdiig teershaahgui hani ijil mgloos olno gdg hud bha. Nasaaraa zungaaraldah bh geed mgl erchuud hunii huuhed tejeeh durgui barag Hudulmurch huuhen songood bolj bvl tejeelgeh sonirhol n davamgai, Bolq bol ali ali n guriij huuhed manatai guildene, uursduusuu iluu garch urh ger sanhuugeer daagaad chamaig huuhduudtei chini chireed yavah chanar bgamu, tiimuud n huntei suuj bgagui zaluu saihan ohidiig talhlaal yavjiih songolt ihtei bdg gee bizde. Zaaval neg har yum urguj avch uuriinh n eceg ehiin amjaaguig barah gj zuuraldahaas iluu naad joohnoonuudiin chini ireedui iluu chuhal bizde. Teriig uur huneer shiiduulmeer bgamu uurt chini tarhi tolgoi chadal bolomj n bhgui bgd bnu.

    Bi chinii orond bsn bol ter iljignuudees holhon urdahaa l harj amidrah bsn. Ugaasaa munguur zodood bish naturalaar n huurhun babytei bolchij bayarlah heregtei sanagdla. Gehdee chi yug unelj yund temuuldiin medq bn. Nadad bol uul n olon huuhed goy thde mgld bol single mom uud hund baihoo.

    Duugai huchirhegjiltendee anhaarch urd talaa harj gishgesen n deer bishu. Hoino hocorson ulun yumnuud ru bucaad buuh geed bgamu. Huntei suuhad tulbal hurungu zoorigui, umnuh sharhgyi, bur huuhduudee tomrohoor edr deer yum shigee thde minii l bodol shu. Chi huuhded yer n durtaimu

  4. Otgo says:

    Udii boltol ohinoo chamaig gd ochoogui halamj taviagui bol zuger ter chigt hayasan n deer

    • Mr says:

      Ийм хов жив сөрөг комменттой газраас саруул ухаан эрүү зөвлөгөө бүү хай. Чамд тус болохгүй. Дандаа гаж нөхдүүд олон бга. Амьдрал нь сайн сайхан байхыг хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.