Одоо ямар алхам хийсэн нь сүүлд надад бас охинд минь хэрэгтэй вэ?

Young mother, holding tenderly her newborn baby boy, close portrait

Сайн байцгааана уу. Өмнө нь бичиж байсан ч ахиж эргэлзээд хүмүүсээс зөвөлгөө авмаар байна. Би нь асуудлыг нэг л талаас нь хараад байгаа байх гэж бодоод үр хүүхэдтэй учраас зөв талаас нь зөвөлгөө өгөөрэй.

Би найз залуугаасаа төрөөд 3-хан сар болоод салсан шалтгаан нөгөө л араар тавилт. Энэ хугацаанд ярьж холбоотой байгаагүй ч хүүхдээ 1 ой хүрээд л хааяа л ярьдаг болсон. Одоо ч гэсэн хааяа л ярьдаг ч хүүхэд маань 3 нас хүрлээ, 3 жил эцэггүй хүүхэдтэй байж үзсэн учраас одоо бол хүүхдээ бодоод нийлмээр байна.

Энэ олон жил хол байсан харилцаа амьдрал болох болов уу, урьдахаа сөхөөд хэцүү болов уу. Энэ хугацаанд тэтгэмж тогтоолгоход 1 л ирсэн. Тэгээд л би эхлээд залгавал л ярина. Ам нь л сайхан, үйл хөдлөл алгаа. Гэхдээ одоо ямар алхам хийсэн нь сүүлд надад бас охинд минь хэрэгтэй вэ? Зөвлөөч…

9 Comments

  1. eric says:

    чи өөрөө хүүхэдтэй хүүхэн хажуудаа чирээд амьдарч байхаар нөхөрлүү нь явуулаач

  2. Даваасүрэн даажаа says:

    Энд арчаатай арчаагүй огт хамаагүй. Эрэгчин амьтан байгалаасаа л тийм араншинтай. Эхнэрээ жирэмсэн хугацаанд бас төрөөд нялх хүүхэддээ бүх анхаарлаа тавиад завгүй байхад араар тавьдаг шүү дээ. Энд л худлаа пүү паа гээд байгөө болохоос амьдрал онол 2 тэс өөр. Хүүхэдтэй хүүхний ирээдүй үнэндээ л асуудал ундарна 50% гээд ойлгочих. Эргэж нийлээд, тэр гаргасан алдааг нь сөхөж уйлэ дуулаад байхгүй л байхгүй юу. Энд хая сал гэсэн хүмүүс чиний болон чиний хүүхлийн амьдарын бүтэн болгохуу???!!! Ганц 1 алдаа хэнд ч байдаг.

  3. Mogi says:

    Нийлээл бантангаа зуураал амьдар. Үйлээ үзэж үгээ барж бсан ч нийлээл амьдар. Угаасаа хэнтэй ч суусан тийм амьдрал хүлээж буй. Чамд түүний мнг, эцэг нэр, хайр нь хэрэгтэй бгааг ойлгож бна. Анх салахдаа энд бичдэг шулмасуудын шууд сал гэдэг зөвлөгөөг дагаж салааздээ. Тэгээд ямар утгагүй, үнэ хүндгүй, навс хямдарч хуурамч амьдрал туулахаа ойлгосон бол маш сайн бна. Хүүхдийн эцэгтэй нийлвэл энэ бүхэн арилна. Харин цаашид ямар харицаатай бхыг чиний уран ухаан мэдэж дээ. Тэр чамайг халамжлах, гомдоох гэдэг чамаас их хамаардагийг санан санан эр нөхөрийг алсуур нь залж болдог юм шүү. Харин шууд тулж хэрүүл хэрүүл хийгээд бвал зовлон туулна. Удах тусам эрчүүд хэрүүлгүй амьдралын үнэ цэнээ ухаарч эхнэрээ хайрласаар бх болно. Хэрэлдээл бвал хэнд ч үнэ цэнэ үлдэхгүй, салахад харамсах ч үгүй.

  4. Зочин says:

    Хүүхдийн эцэгшүү юм нь эргэж нийлэх хүсэлтэй байгаа юмуу? Чи л өөрөө нийлье гэж бодоод байна уу? Эрэгтэй хүн нийлэхийг хүсэж байгаа бол байнга л та 2ыг эргэж тойрч, хүүхэддээ санаа тавьж, уучлал гуйж аргадах алхамууд хийнэ шдээ. Үгүй бол чи эргэж сууя гэж гуйгаад хямдхан нэгэн болж насаараа араараа тавиулж шаналж амьдрах болно, аягүй бол хүүхэд нь дасчихсан байхад ахиж салах юм болно доо.

  5. zochin says:

    Хүүхдийн эцэгшүү юм нь эргэж нийлэх хүсэлтэй байгаа юмуу? Чи л өөрөө нийлье гэж бодоод байна уу? Эрэгтэй хүн нийлэхийг хүсэж байгаа бол байнга л та 2ыг эргэж тойрч, хүүхэддээ санаа тавьж, уучлал гуйж аргадах алхамууд хийнэ шдээ. Үгүй бол чи эргэж сууя гэж гуйгаад хямдхан нэгэн болж насаараа араараа тавиулж шаналж амьдрах болно, аягүй бол хүүхэд нь дасчихсан байхад ахиж салах юм болно доо.

    • Mogi says:

      Эр хүний сэтгэлзүйг сайн ойлгож бвал харилцан зохицож чадна. Түүнээр уучлал гуйлгаж шалд нь буулга гэсэн хүмүүсийн үгэнд бүү ор. Эрчүүд яг үнэндээ тийм юм хүсдэггүй. тийм ял тулгаад алцганаад бвал яваал өгнө. Тэд дахин амьдрал зохиоход асуудалгүй, харин эмэгтэйчүүд асуудалтай. Эрчүүд үүнийгээ мэднэ. Тэд бага залуу хор шартай давилуун тул чамайг удаан гуйхгүй явчихна. Алив бүхний жорыг тааруулж эм хүний нандин ухаан зарж хөдөл. Хажуугаар нь аав ээж, ах дүүсээ хэзээ ч бүү амьдралдаа оролцуул. Залуу хүний хорыг малтаж, зэвүүг хүргэж, сэтгэлд юм хийдэг. Тэсэхийг хүсдэггүйм шүү.

  6. Gogo says:

    guilgah gej otoldood demii, 2 talaasaa ijil huchin charmailt garga. Neg udaa ch bolov tus tas gehdee tun evteihen yarilts, er hun adair aashnaas ulam l zugataana. tegeed neg mur duusga.

  7. degii says:

    Арчаагүй эрийн оронцог залуучууд их болжээ. Ер нь тэвчээр л ухааны дээд байхдаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.