Өмөөрч гэр бүлийнхэнтэйгээ муудалцсаар одоо үнэндээ залхаж байна…

Young couple arguing

Сайн байна уу? Одоо бодоход энэ амьдралаас олсон ганц л зүйл байна. Тэр бол миний хүү одоо 3 настай. Хүүгийн аавтай танилцаж амьдраад 7 жил боллоо. Эхлээд бүх зүйл аз жаргалтай тэр хүнийг чи ч гэж дуудаж чадахгүй хүндэлдэг байлаа. Гэтэл он цаг ѳнгѳрѳх тусам тэр хүний амиа бодсон, хувийн тѳлѳвшил байхгүй, хайр халамж, хүндэтгэл юу ч мэдэхгүй, хуурамч гэдгийг мэдэрч яг л ганц бие юм шиг амьдарсаар 7 жил болжээ.

Хүүг минь тѳрѳѳд нялх биетэй байхад даавууг нь угаахгүй, шѳл ч хийж ѳгдѳггүй, гэр ч цэвэрлэчихгүй, хэд хоногоор пс-дээд алга болчихно гэрийхэн асуухаар эхлээд ѳмѳѳрч худал хэлнэ, хэд ч худал хэлэх вэ дээ. Нэг л ѳдѳр гэрийхэн мэдээд хань болохооргүйн байна даа гэж санаа алдсан тэр үеэс миний дотор тэр хүнийг гэх хүндэтгэл багасч сэтгэл хѳрж эхэлсэн байх.

Бага багаар хэлсээр хайр халамж хүссээр тэр ч ѳѳрийгѳѳ ѳмѳѳрсѳѳр одоо бүгд миний буруу болж би л тэр хүнийг ад үзэж дээрэлхсээр тийм хүнлэг бус болгосон гэнэ. Тэр хүнийг ѳмѳѳрч ээж аав гэр бүлийнхэнтэйгээ муудалцсаар одоо үнэндээ залхаж байна. Нэгэнт л сэтгэл хѳрч нэгнээ гэх сэтгэлгүй болсон байхад хэн хэндээ саад бололгүйгээр 2 тийшээ болох нь хамгийн зѳв шийдвэр мэт санагдаж байна. Зѳвлѳѳч…

7 Comments

  1. т says:

    та 2 жаахан адал явдалтай амьдар. Ийм үе байдаг юм. боломжтой бол 2уулхнаа аялалд явдаг ч юмуу. эсвэл 7 хоногийн 1 өдрийг 2уулхнаа өнгөрөөдөг өдөр болгодог ч юмуу. Хоолонд хачир нэм гэдэг шиг амьдралдаа дурсамж бүтээвэл яасан юм бэ?

  2. Zochin n says:

    ern ger bul margaldhad 100% neg taliin buruu baina gj bhguildee, ehendee saihan bsn gehiin theer ehleed boduul yasiin uuriinhuu bish ter hunii untsguus ter yagad genet uurchlugdchiv yu nuluuluv gd l salhaasaa umnu sain bodoj tungaagaad yriltssan deerdee ym l bol salii sarnii gehiin , ern tgd uuriinhuu handsan shigee hariu huleehgui bolchuul deer ym bgamshdee ter ch gsn hun zuw zugeer bj bgad l iim bolchoogui l bhdaa

  3. Эр хүн says:

    Үнэн юм үнэнээрээ сайхан байдаг юм. Шаварт унасан шарын эзэн хөөрхий гэж. Анхнаасаа хайр халамжгүй хүнийг юунд н өмөөрч гэр бүлийнхэнтэйгэ хэрүүл уруул хийгэд бдаг юм. Ниргэсэн хойно хашгирав гдг л болждэ

  4. Mr says:

    Нэгэнт өнгөрсөн амьдрал дахиж олдохгүй. 2, 3 дахь амьдрал үнэ цэнэтэй байх нь цөөхөн бололтой. Чи бас эр нөхрөө яаж хүндэлж хайралсан юм бүү мэд. Баахан гомдол тавьёан бх шив. Ихэнх хүүхнүүд хайрыг авахаас өгч мэддэггүй нь харамсалтай. Энэ байдлаараа насыг ганцаараа бар даа. Эр хүн ч бас хайрлагдах эрхтэй хүн юм.

  5. Ггн says:

    Чи өөрөө эхнэр байх эрдэмд иөгс суралцах хүсэл бий юу. Байхгүй бол бодлого бодоод байлгүй синглэ ээжийн амьралд тавтай морил. Чи тэхдээ баркуу товариш юм бишүү. Бусдаас хайр халамж хүсэмжилдэг, бас цаадахдаа сэтгэлтэй л байсым шиг байна даа. Чи бараг л дараагийн залуу хайх хэмжээний сэтгэлзүйтэй санагдлаа. Охингүйн бол үзээд л алдаж дээ. Уул нь хүүгийнхээ эцгийг л ухаан суулгаж шүрүүпдэж сурах л асуудал байж. Цаадах чинь чамайг олигтой хүн хүлээж авахуйц учирлаж ухааруулдагсан бол ойлгоё хүндлэе л гэжийсэн болтойн. Чи барсангүй ээ. Писидэх мөнгө хэн хаанаас босгоод байна. Some1 enabling his addiction!!!

    Донтолт нь хэр түвшинд байсын. Би ч хэд хэдэн донтолт даван туулсан түүхтэй болохоор чамаас болоод зугатах газар хайхдаа энд тэнд цаг нөхцөөгөөд байсан бж магадгүй гэж бодлоо. Чи эр хүний эвийг олж, овжин байж, зальжин аргуудыг түүвэрлэн судлах байж.

    Наад хөгшин мангар бацаан чинь ухаан суухгүй удаад байгаад чиний ч нөлөө байгаа даа. Угаасаа л зааж өгөхгүй бол наадуул чинь юугаа мэддийн. Аав нарын фб группд нэмчүүл харин хүүхнүүдийн эвийг олж, жими юм уу жижиг хүүхэдтэй эмсийг хэрхэн номхотгох талаар овоо юм писинээм шүүрдэж болох л байсан байх, албан ёсоор энэ чиглэлийн сургалт явуулдаг болчуул амар байгаан, анхны хүүхэд олдонгуут аав болох бэлтгэл курс дугуйланд хүчээр хамруулж байхгүй бол нийгмйн асуудал болтлоо хэт даамжраад гонгиносон синглэ маамс, хагас өнчин бэбиз & тээд учраа олдгүй 4-5 хүүхэн дабл трипл болгочоол дараагийнхыг нь хайгаад сууж байдаг сахалтай бацаануудаар залуу үеийг төсөөлдөг болох нь.

    Ядахад баваанаас өөр сонирхолтой сургалт, мэдээллийн сувгууд нь хүртээмж муутай монгол контент багатай байдымуу яадын байгаан.

    Чамд бас чи бидэн шиг охидод амьдрал таньж мэдэхээс гадна эрчүүдэд ойлгогдох хэлээр нь ярьж сурах монгол гарын авлага сурганы зүгийн юм ховор байна. Гадаадуудад таарахаар юм орчуулсан л харагддаг.

    Марс Винусыг гэр бүл батлуулагсдыг хүчээр авч унш гэдэг байж араас нь ойлгоцыг нь баталгаажуулж тест авкуу ном зарах бизнес болгоцон кк.

    Чи Барбара гээд хүүхний эрчүүдийн тухай нэвтэрхий толь, Бас эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ мэтийн юм уншиж жаал гэгээрээ. Би бүүр 30 нэлээн гарсан хойноо л Тайландын номын дэлгүүрт эрчүүдэд таалгдахын тулд хичээх ёстой маркын баахан ном харж гайхаж байлаа. Хэзээ ч тэднүүсийг олдошгүй сайхан эрхэм нандин гэж харж байгаагүйм шиг блэ. Бөөн хар ядаргаа төвөг гээл тээршаадаг лол. Одоо жоохон юмны зах зух гадарлаад ирэхээр маниас болоол наадуул чинь хариуцлага үүрч суркуу даже бүр нийгмээрээ зөв зохицуулалтын талаар ойлголтгүй улс даяараа оогт мэдкүү тууж явдаг юмс зөндөө байсым блэ. Үр дагавар биш учир шалтгаантай нь тэмцэхгүй бол дараагийн чинь залуу олигтой юмнуудаар дамжаад хат суугаад ухаажаад хүний хань хүүхдийн эцэг хийхэд бэлтгэгдцэн ирнэ гэсэн баталгаа бхгүй бас л чи л зам зуурын запасны хүүхэн нь болоол өнгөрнө, чиний дараагийнх хүмүүжүүлээд хүн шиг болгоод авч чадахнуу бас өөрөө хэр өөрчлөгдөх хүсэл зүтгэл нь байгаан, юм сурч судалдаг, боддог бясалгадаг этгээд мөнүү гүй юү мэдкүүшдээ кк. Чи угаасаа энэ янзаараа хүүгээ ч гэсэн хүний охин зовоосон мянгуу гөкшин бацаан болгочий гэж бодкуу бга бол өөр дээрээ ажилла эсгүүл тээд заяа нь мэдэг гээд сайхан синглээрээ насаа элээхгүй юу амар шд залхуу хүнд кк

    Охид өөрсдөө эрчүүдийг хэн байх ёстой, юуг яаж эвтэйхэн шаардахуу, ямар хэмжүүр доторхыг зөвшөөрөгдөх зураасаар татахын түй ч мэдкүүгээсээ л болж байгаашд. Өөрөө хөгж дүү минь чи зальтай аааль сайтай арга эвийг гь олдог болчуул наадах чинь байтугай нь бөмбөрөөд ирнэ ми дө

  6. Зочин says:

    Үнэхээр л чиний сэтгэл хөрсөн бол салж, биеэ дааж амьдрах хэрэгтэй. Гэхдээ дараагийн удаад өөр хүнтэй гэр бүл болмоор байвал сайн таньж мэдэж байж шийдвэр гаргаарай. Тэгээгүй байж дахиад хүүхэдтэй болж болохгүй шүү. Чиний амьдрал, чиний ирээдүй чиний гарт. Амжилт хүсье, бүсгүй минь

  7. Yug ni asuudag bainaa says:

    Tegeel salaachdee
    Sonin huuhnuud baih yumaa …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.