Чи намайг залилсан гээд дайраад байх юм

Сайн байцгаана уу та бүхэнд энэхүү захиа очих өдрийн мэндийг хүргэе. Би 2 хүүхэдтэй ганц бие ээж. Өмнө нь том дээрээ 8 жил ганцаараа байж байгаад багыгаа гэдсэнд байхад нь өөртөө сайн гэдэг танилцаад 12 жил болсон 1 залуутай амьдрахаар болсон юм аа. Надад сайн болохоор хүүхдүүдэд ч сайн хандаж гэр бүл болох байх. За яахав дээ боловсролгүй, тогтсон ажилгүй, царай муутай нь дүүрч сэтгэл нь сайхан байхад л болно доо гэж бодоод сонгосон юм. Бүр хүүхдээ авахуулах гэж байхад хүртэл “хэрэггүй” гээд уйлж байсан.

Ингээд хэсэг хугацаанд тэрний гэрт нь жирэмсэн байхдаа том хүүхэдтэйгээ хамт төртлөө байдаг байлаа. Бас хадам эгч нөхөр 4 хүүхэдтэйгээ хашаанд нь байдаг байсан юм. Би ажлаасаа дикрэтээ аваад очсон болохоор хоол ундыг өөрөө л зохицуулдаг байсан. Тэр айлын хүүхдүүд бүгд орж ирээд л ер нь дундаа байнга манайхаас хооллодог гэхэд болно. Нөхөр болох хүн өглөө ажилтай гэж хэлж гараад л орой орж ирдэг энд тэндэхийн барилга дамжаад авсан цалингүй л явдаг байсан. Би ч төрсөн. Тэдний талаас хэн ч эмнэлэгт эргэж ирсэнгүй. Харин нөгөөх чинь цуйван төрсөн хүнд хийгээд аваад ирсэн. Тэгснээ анхнаасаа хамаагүй хоол идчихээр амар байдаг юм гээд. Эгч нь тэгдэг гэнэ ээ. За энэ ч яах уу.

Эмнэлэгт 1 хоноод гарсан нөгөөх чинь шаал согтуу найз нь аав боллоо гээд баяр хүргэж дайлсан юм байх. Миний хөхөнд сүү ордоггүй өөрөө гаднаас мах авч ирээд шөлтэй хоол хийж идэж байсан чинь нөгөө хажуу айлынхан орж ирээд идчихсэн. Ингээд би маргааш өглөө нь 2 хүүхдээ аваад хөдөө байдаг өөрийнхөө гэрлүү явсан юм. Хүүхэд 1 настай байхад байр авна гээд тэр хашаа байшингаа зараад, 15 сая төгрөг надад өгч хадгалуулсан юм аа. Өөрөө ч өгөөгүй би л гуйж авсан юм. Өөрт нь байлгахаар бараг 3 саяыг нь архинд өгөөд дууссан байсан. Намайг ээж дээрээ байхад минь тэдний талынхан /аав ээж нь байдаггүй өнгөрсөн/ хариу хадаг тавьсан юм. За ах дүүс нь ижилхэн худлаа паагисан хүмүүс үлгэр шиг байлгах шиг юм ярьсаар л явсан.

Ингээд бид 2 хотод нэг өрөө байр авахаар болоод би цалингийн зээл нэмж аваад нөхөр болох хүн маань хөдөө уурхайд ажиллахаар болсон юм. Хавар болтол мөнгө хурааж байгаад бэлэн мөнгөөр хямдхан байр авъя. Тэр болтол би хотод 2 хүүхэдтэйгээ айлд байгаад нөгөөх маань төрсөн аймагтаа уурхайд ажиллахаар боллоо. Гэтэл тэр ажил хийсэн юмгүй гэр барьж айлын хашаанд ганцаараа бүтэн жилжин хэвтсэн. Над дээр ирнэ гээд би энд айлд байхад хаанаа байлгах юм гээд л. Би цалингийн зээлтэй бага хүүхэд өвдөж баахан эмнэлэгээр яваад мөнгө төг явуулаач гэхээр байхгүй гээд. Энэ байгаагаасаа хэрэглэж болох юм уу гэхээр өөрөө мэдэхгүй юу гэдэг байсан юм. Би аргаа бараад нөгөө мөнгөнөөсөө идэж уугаад өмсөж зүүгээд яваад байв аа.

Ингээд би амьдралд минь 3 жил болоход ямар ч нэмэр болохгүй утасны цаанаас ярихаараа байнга хэрэлддэг хүүхдүүдийг ч үздэггүй надад ямар хамаатай юм гэж ярьдаг ийм хүнтэй байж чадахгүй нь болъё гэсэн чинь нөгөөх чинь заа зуу болоод би мөнгө нэхэхгүй энэ тэр гэсэн хэрнээ сарын дараа би чамаас салахгүй, чи надтай амьдрахгүй бол чиний мууг үзнэ мөнгөө авна чи намайг залилсан гээд дайраад байх юм. Энэ үед яах ёстой вэ? Зөвлөөч хүмүүсээ. Буцаагаад өгье гэсэн ч нөгөө мөнгийг ихэнхийг нь хэрэглээд дууссан. Амьдралаа ч амьдралд ямар ч нэмэргүй ажил, ажил хийж чадахгүй үг үйлдэл нь зөрсөн, архинд дуртай хартай дээр нь хүүхдүүдэд муу юм хийж мэдэхээр ийм хүнийг өөртөө сайн гээд буруу таньж сонгосон нь миний алдаа байж. Ер нь бага хүүхэд өөрийнх нь төрсөн биш байлаа ч тэтгэмж маягаар буцааж мөнгийг нь өгөхгүй байж болдоггүй юм байх даа.

27 Comments

  1. owl says:

    хамт амьдрахгүй, боломжтой болохоороо мөнгийг чинь цувуулаад ч болов эргүүлж өгнө, одоохондоо жоохон хүүхэдтэй ажилгүй орлогогүй байна хэсэг хугацаа өгчих гэж хэл. эргэж нийлээд хэрэггүй, одоо өөртөө л найд

    • Зочин says:

      Чи бол улаан луйварчин бна. Луйврын аргаасаа хуваалцаж бх шив.

  2. ZiPD@ says:

    Boon baahan l zovson amidral, eriin sug, hun sug, hudlaa, archaagui, zayagui, teneg, erguu, lalariin, novshiin ork pizdakuud l ih bj bh yum daa pizda gej…..

    • Sascha says:

      Kkk өнөөдөр монголд эмэгтэйчүүдэд бүхий л эрх чөлөө тэгш эрх бна. Заавал хүнтэй суу, ядуу хүнтэй суу, хүүхдийг нь гарга гэж албадсан юм юу ч алга. Өөрсдөө л эр хүнгүй бол үхчих гээд буруу хүнтэй орооцолдоод, хохироод үлдэцгээдэг. Дотроо бодолгүй, ирээдүйн ямар ч төлөвлөгөө төсөөлөлгүй. Өөрсдийнх нь хохь. Энэ сайхан эрх чөлөөт нийгэмд амьдралаа зохион байгуулж чадахгүй бгаа бол энэ бол цэвэр тэр хүний өөрийнх нь буруу.

  3. Mr says:

    Ингээд нэг амьдрал нь замарцан хүүхнүүд уулзаж учирч байгаа нь ч тэр амьдрал нь ч тэр хагархай дугуй шиг гэлдэрсээр л бдийм да. Одоо 3 дахь хүүхдийн аавын зохиол эхлэнэ гм. Хань ижлээ хайрлаж сураарай.

  4. Em says:

    Bur adgiin yanhan hurtel mong avch shaaltsdag holsoo toldog. Ene huuhen bol bur hogiin gichii, surchihsan lalar jinger yumaa.

  5. Zochin says:

    Jijighen ch gsn hashaa baishin avaad amidar. ter hun bol hudurmuly gj boddogui hun bainoo.
    Aytaihan eveer salah tuhai bod esvel yriltsaj oilgoltsoosd Amidar

  6. irgen says:

    Цэвэрхэн залилан хийсэн бна да.

  7. K says:

    za ene emegtein amidral bol ingeed bantan boljee…uhaan suuna gej bodohgui l bn…2 huuhedtei bj ooriigoo odoog hurtel saijruulaagui ym chin….manai busguichuud bas mulgui yumaaa yoooy oorsdiiin chin dagavar huuhdiig sex hiideg zaluu chin hairlah albagui sh deee…negiiig bodoj 2 iig tungaagaacheeeee…sex udaan hiij bgaa zaluugaa nohor gej yaridag delhiid tsoriin gants undesten Mongol bolj bn shuu…huuliar batluuulaagui bol nohor bisheeeeeeeeeee ter bol sex hamtragch yumaaaaaaaaaaaaaa…..huuhed sain duraaraaa gargachaaad ter achaaagaaa oorooo uureeecheeeee bitgiiii sexddeg zaluudaaa uuruuuleeed bgaacheeeeee…..bas delhiigeeer setgeecheeee hot dotorooo l soliod l heden biyneee heregleeed bh yumaaaaaa….bugdeeree hamaaatan bolj tsus oirtoj duuuuslaaaaaa…..gadaaadaad huntei suuh buruu ym bhgui sh deeee….yadaj yaaaasan zovoh durtain beeeee… oorooo huseeed zovson ym bol uhseneee gonshignood bgaaaan beeeee????..shine uyiiiinhen mineeee ed nariiin aldaaaag l bitgiiii davtaaaarai ed nar bol ingeed l duusna….ta nar min l uhaalag bgaaarai..

  8. Sascha says:

    Saihan setgeltei yum gej bodood, setgelees oor yum bodolgui sohroor gerleh mash buruu gdg ni olon udaagiin zahianuudaar batlagdlaa. Ireeduin zorilgo, sanhuu edree yariltsaj bgaad gerledeggui yumuu???

  9. tumee says:

    gerleltee batluulaagui bol tgd umch hurungu huwaahgui uuriinh ni huuhduud bish uchir huuhdiin tetgemj uguhgui bolhoor zalilan bol ch magadgui l yum bn.

  10. Zochin n says:

    zaa yostoi sonin yumaa anhnaasaa 2.n 2 huuhedtei bolchood er hun taniagui bdg ern er em 2 salhad 100% neg taliin buruu bn gj bhgui, ene mini araas guisen ym chin bainga hairlaj hamgaalah yostoi gd uuruu hair halamjaar dutaasin bishu huuhnuud ern tiimshdee araas n guisen l bol bainga tiim bh yostoi ym shg ter hun ch gsn hun shd setgel sanaagaar unasan l bh ajilgui bolovrolgui tsarai muutai gechjee uuriin chin songolt bizdee, huuhduudiinhee tursun etsgees mungii n avaach yamar ch ger bul durguil bn dvv n 2.n 2 huuhedtei huntei suuchaad bhad yamar ali ineeged suuj bdgiin, uurtuu bs dugnelt hiimer ym .

    • ЖҮТИЯА says:

      Чиний өөрийн чинь зохион бүтээсэн зовлон усан тэнэгхэн минь. Ийм адгийн шавхруутай зууралдахыг бодоход чи ч хогийн ургамал байна доо.

  11. Ган says:

    Ёооё болиоч дээ ПЗДАКУУДАА. Ямар зовох дуртай юм бэ. Юун хачин хачин ПЗДАКУУДтай өөрсдөө гүйж очиж нийлдэг юм бэ. Тэгээд нэг биш нэлээд хэдэн хүний амьдрал самрах юм аа. Больчоочээ

    • Oyuk says:

      Unshsan bur durgui hurchleee. Nuguu hmar duraaraa yu bilee gedeg shig. Chi bol vur arai emegtei bnaaa. Heleh ug ch oldsongui.

  12. zochin says:

    За ер нь бол таарсан 2 бна. Бодвол 2 өөр эцгийн 2 хүүхэд, дээр нь жирэмсэн байхдаа айлд очиж байдаг. Амьдралд нэмэргүй ч гэсэн тэр хашаа байшин нь хүний өмч бол хүнийх. Анхнаасаа ханилсан хань, хүүхдүүдийн эцэг байсан бол яая гэхсэн. 2 хүүхэдтэйгээ айлд оччихоод дээр нь гэр оронг нь заруулж мөнгийг нь аваад ямар бөх зүрх вээ? Барагтай хүнээс гарахгүй зориг бна шүү. Наад холион бантангаа өөрөө л зохицуулж дээ.

  13. ЭР ХҮН says:

    ХАШААНД АМЬДАРЧ БАЙГАА БОЛ НААД ЗАХЫН ОРОН БАЙР МАШИН ТЭРЭГНИЙ АСУУДАЛ ШИЙДЭЭГҮЙ БОЛ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ХҮНТЭЙ СУУ ХҮҮХЭД ГАРГА… АЖИЛ ХИЙ МӨНГӨ ОЛ, БОЛОВСРОЛТОЙ АЖИЛ МЭРГЭЖИЛТЭЙ ХҮНТЭЙ ГЭРЛЭ !!!

  14. Mogi says:

    Чи чинь харин жинхэнэ шулам бна. Хүний мнг авчаад өгөөч чи. Хүний толгойг эргүүлж аргалж бгаад мнг ий нь салгадаг новш бшд. Мнг гүй болонгуут нь хаядаг Саальчин гичий бх нь.

    • H says:

      Бүхэл бүтэн эрдэнэт хүнийг элдэв янзаар хэлэхээ болиорой чи зүгээр…. !!! Аятайхан байгаарай муу (Mogi) цэцэгхэн минь.

      • Emegtei says:

        Chi uuriinh ni hvvhdiig ogt turvvleegvi gsen vg yumuu tgvel mungiig ni uguhgv bj bs bolohgvishde taliig ni ch gsen hel vggvi avhiig hvsnshde.

    • moose mb says:

      mogi bandi min, chamaig neg bavmaar bna.

  15. Nn says:

    Оруулж байгаа захидлууддаа шалгуур тавьмаар юмаа.

  16. Nn says:

    Энэ сайтын захидлууд бүр утгаа алдлаа. Уншихаас ч залхмаар урт сунжирсан

  17. Eman says:

    2 huuhded chin tursun etseg gej baidag biz dee. Ted naraasaa huuhdiin tetgemj garguulaad yvaach dee. Tursun etsguud n huuhduudiin chin tursnii gerchilgeen deer bdgiimu. Er n bol tursnii gerchilgeen deer etseg n hen baina ter hunees tetgemj garguulahaar shuuh togtoodog yum bilee.

    Yarshig l baina. ter nohduud huuhed hiij bolson yum tejeeh uuregteishdee. Harin naad muu arhichingaasaa salsan n deer yum bn. Iim sogtuu tolgoinuud hetsuu shuu. Nermees bolnuu gehees nemer bolohgui.

    • зул says:

      Ёо алтан загасны эмгэн шиг юм бэ Наад хүн чинь ямарч буруугүй чи өөрөө хариуцлагтай бгаач

  18. Thu says:

    tetgemjiig bol tursun etsguudees ni avna shvv dee, tursun etseg bish baihad chi etseg ni mun gej itguuleed uchnuun mungu avsan ni chinii buruu.

  19. hunter says:

    Амьдралд чинь хань болж элэг бүтэн амьдрах байх гэж бодсон чамд буруу юу байхав дээ. Нэгэнт арчаа муутай, архинд дуртай хүн бол өөртөө зовлон нэмээд яахав. Одоо байгаа зовлонгоо өөрөө үүрээд явсан нь дээр байх. Тэтгэмжийн тухайд чи юу ярьж байгаа мэдэж байна уу? Тэр хүний хүүхэд нь биш байж чамд яахаараа тэтгэмж өгдөг юм? Хадгалсан мөнгөө хадгалж чадаагүй бол үлдсэнийг нь өгөөд өөрөө хүний амьдралаас яв. Хүүхдүүдийнхээ төрсөн эцгүүдээс нь тэтгэмжээ ав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.