Салья гэж бодож байгаа бол дахиад жаахан бодоорой…

Сайн байна уу? Би одоо 28 настай. Эхнэрээсээ салаад 1 жил 3 сар болж байна. Би эхнэртэйгээ хамт амьдраад нийт 7 жилийн хугацаанд 2 удаа салж нийлээд амжсан байлаа. Салах тоолонд л намайг гээд ирдэг бид 2 эвлэрдэг. Иймэрхүү л байдалтай. Гэр бүл салахад гол хэдэн шалтгаан байдаг. Араар тавилт. Гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт. Харин миний салах болсон шалтгаан эд нарын аль нь ч биш. Би зүгээр л эхнэрээ хайрлахаа байсан. Би нүдэнд үзэгдэхээр тэр хүний амьдрал сөнөдөг юм шиг тийм мэдрэмжийг мэдэрдэг. Асар их хэрүүл маргаан. Үнэхээр залхсандаа хэлэх хэлэхгүйгээр хэлж гомдоогоод бидний хамтын амьдрал дууссан. Би зүгээр л зугтчихсан гэхэд болно.

Ингээд ганцаараа амьдрах эхний нэг сар бүх амьдрал сайхан ямар ч хэрүүд уруул байхгүй сайхан байлаа. Нэг л шөнө эхнэрээ зүүдлэнэ. Охиноо санана. Эргээд очмоор байсан ч хэтэрхий олон хүн хэдэн гэрээр нэг хэрүүл болгочихоод тэдний нүүрийг харах зориг хүрээгүй. Ингээд сайхан болно мартана гэж гүрийсээр. Арай гэж 3 сар өнгөрлөө. Унтаж чадахаа больсон би өнгөрсөн амьдралаа дүгнэж боддог боллоо. Фаак миний зөв юм гэж нэг ч алга. Би хэн болсноо мэдэхээ байтлаа амьдралдаа төөрөлдөөд. Өөрийгөө ч ойлгодоггүй байж эхнэртэй тулгаж суусан мал байсан юм байна гэдгийг ухаарч эхэллээ.

Дараа нь бүх хийсэн тэнэглэлийхээ хариуд алдаагаа бодон шаналж хэвтэх ээлжит нойрны дайсан. Энэ бүхний эцэст би 7 сар гаран шаналж санасан зүрхээ нээж эхнэрээсээ уучлалт гуйж бүхнийг ухаарснаа хэлсэн. Би ямар халамжгүй мэдрэмжгүй зөрүүд амиа хичээсэн байснаа хэлээд тэврэхэд. Миний зүрх дэлбэрэнгээ л алдсан. Харамсалтай нь тэр минь аль хэдийн надгүйгээр амьдраад сурчихсан. Надад итгэхгүй байгаагаа хэлж бодож үзэх цаг өгөхийг хүссэн юм. Би хүлээхээр шийдлээ. 1 сар 2 сар ижил хариулт авсаар дахиад 8 сар хүлээчихлээ. Яг л хэвэндээ. Хэзээ хүртэл би хүлээж тэвчихээ мэдэхгүй л байна.

Энэ хооронд өөр эрчүүд урд хойгуур нь гүйж гол зуруулна. Би яаж ч чадахгүй байна. Ингээд харахад би сэтгэлээс нь бүр мөсөн арилж харин миний амьдрал яг там болоход өдөр хоног нь тоологдож байгаа юм шиг. Гэсэн ч би бууж өгөхгүй бүх алдаагаа засаж гэр бүлээ аварч үлдэхийн төлөө тэмцэж л байна. Та нар над шиг ийм том алдааг гаргахаасаа өмнө өөрийгөө ойлгох цаг гаргаарай. Эхнэртээ салья гэж хэлэхээсээ өмнө өөртэйгөө нэг ярилцаад үзээрэй гэж хэлмээр санагдаад энэ захидалыг бичлээ. (Анх удаа захидал бичсэн болохоор ойлгоорой).

Эцэст нь хэлэхэд эрчүүддээ зориулж биччихмээр өөр сайт хайгаад олсонгүй…

12 Comments

  1. Залуу says:

    Ээ мэдкү. Янз бүр л байх. Манай эхнэр аймар ууртай, жинхэнэ омголон ширүүн, үргэлж намайг өөлнө. Чиний олдог, чиний хийдэг юм юу байдын гээд л. Зайл яв чамгүйгээр сайхан амьдрана гээд л хэдэн сар хэрүүлтэй байсаан. Би маш их, хэдэн сар тэсэж тэсэж нэг л өдөр хүүгээ аваад гарсан. Амьдардаг гэр орон машин тэргээ эхнэртээ бүгдийн үлдээгээд хувцасаа аваад гар хоосон гарсан. Одоо эргээд харахад би салсан нь болсон. Салсанаас хойш миний ажил улам л сайжраад сайхан хүмүүстэй танилцаж амьдралын өнгө нэмэгдсэн. Харин эхнэрийн байдлыг тандаад харахад зүгээр шүүр унасан шулам л болсон байлаа. Одоо шалдаа буугаад намайг гуйж байна. Би дотроо дунд хуруугаа гозойлгоод сууж байдаг юм. Эхнэрүүд минь аливаа асуудалд бодит үнэлгээ өгч уужуу тайван бөгөөд уураар биш ухаанаар хандаж байгаарай

  2. Zochin says:

    Яг үнэнийг хэлэхэд хохь чинь л гэж хэлье дээ! Эрчүүд үнэхээр сонин хүмүүс юм хайрлаж, энхрийлээд, арчлаад байхад хайр даахгүй зугтахыг, салахыг хүсдэг одоо тэгээд тавилан юм даа. Миний таньдаг эгч нөхөртөө бүх л зүйлсээ зориулдаг байгаагаар нь хайрладаг тэгээд эцэст нь үзэн ядалт, хол байхыг хүсэж байна гэсэн хариулт л нөхрөөсөө авсан юмдаа. Эмэгтэйчүүд бол ерөнхийдөө эрчүүдийг байгаагаар нь хайрладаг харин эрэгтэйчүүд бол ханахгүй өөрийг хардаг. Эцэс сүүлд нь эхнэрээс нь өөр итгэлтэй, халамжтай, хайртай хүн олдохгүйн цагт буцаад нийлье гэхэд эхнэр нь аль хэдийнээ сэтгэл нь хөрсөн байна тэгээд л тэнэг эрчүүдээс болж салалт хаа сайгүй болоод байгаамдаа. Яая гэхэв одоо нээрээ тавилан юм даа.

  3. Nar says:

    Манай нөхөр яг чам шиг бардам, өөртөө буруу өгдөггүй.
    Чиний энэ захиаг олж уншиасай
    Бүх зүйл ийм болсоны дараа биш өмнө нь ойлгоосой гэсэн дээ энэ захиаг бичсэн байна. Эрчүүдээ ухаараачаа. Та нар дэндүү омголон шүү

  4. Minj says:

    Minii bodloor ehner chine chamaig bvvr 75r buulgaj avah bodoltoi baih. Chi shantrahgui gvij baij l ehner ohinoo dergedee avchrah baih daa. Ehneriin chin setgel tiim amarhan huvirahgui ee, yadaj ohinoo bodood chamtai ergej niilhiig hvsch l bgaa baih.

  5. hi says:

    Neeree guij guvshaad hereggui. emegtei hun ugaasaa tegeed baihaar ulam tsaashlaad baidiin, chi zugeer l sain naiz bai, ter deerh zuvluguu unen sanagdlaa

  6. Ggn says:

    Bi bol uuchilsan ch ergej huleej avah ch gui ter teneg bandiig uhaan suuhiig huleej suudag genen jaahan ohin bish bolcon ur huuhdiinhee umnu uureg hariuclagaa 2 hunii umnuus gancaaraa uureed nemeed neg hugshin huuhed n tusdaa garch achaalal buuraad gui ee mun saihan baihad chini yun ahij neg shavar yostoi lai. Gehdee chi her alsaa harj holiig zorih chadamjtain medq bas Ex chini her ninjin setgeltei emegteileg zuulun uuchlamhai chamd hairtai hun bj taarahiin medq.

    Yer n l erchuud enerengui uguumur gentleman murtuluu davhar huchirheg zorigtoi umguulj hamgaalah chadvartai dergedehee halamjlah setgeltei ershuud negen bn geh amarguidee yalanguya mgl erchuud ene huvia hicheesen zangaa yadaj dund nas hurtelee uursdiiguu bolovsruulahad zartsuulq bol uurtuu ch busdad ch daraatai yostoi huuhed 6 hiihees busdaar nemer bolohoosoo iluu shavar boloh geed bhyma amidral huuj gadagshaa urssan hed n chuham her bhyn bgn.

    Humursun togoondoo bga hed n huuhnuuddee arai l daramttai hudulmiurch bus setgelgee mya busdiig geh setgel nimgen l sanagdsan. Duu nariin uye goy boljinu gui yu mgld bga expatuud mgl ehneruudiin 78% nuhriinhee alcoholiin heregleeg buuruulahiig husdeg gej sudalgaanii dun garguulsan bn daa.

    Uruvdmuur ch yum shig hyamdhan arhidalttaigaa taarsan amidralaa l bosgoj hevtq tend ailiin nandin saihan ohidiig amidralaa gancaaraa uureh hundhen amidral tulgaj hyamdhan unelj zartsalj hevtdeg erchuud baival delhiitei hul niiluulcgee naad uls ornoo uud tatahgui bol ems ohid erdene altaa samruulaad bn hamgaalna gedeg hatuurhaj uzen yadah bish hairlaj gamnahiig helnee

    Daanch tahian tarhitainuud n ene zaluu shig uursdiiguu ergecuulen bodoh manatai neg l ih busdad gomdolloson uursduu yu ch hiidgui zalhuu mangar bacaanuud. Yaval taanuud tom bolj uhaan suuh ve zaaval salj tsochroo uguhgui bol ingej iljigtehee zogsoohgui yu

    Badrangui baharhalt erchuudiin yertunciin yaruu aldriig undurt urguj yavcgaa tarhinii tejeeld setgel zurhnii bolovsrold hurungu oruulalt hiicgee, uursduusuu joohon zaluu ohidoos bitgii ih yum nehej gongonoj hashraaj bai. Uursdiiguu hugjuul biyee ch tarhia ch. zaaval academic uzuulelteer bish yadaj yum unsh hel sur halit ganc 2 yum oilgodog bolchih

    • Зочин says:

      Чи салаад алаа одоо хэнээр бүлүүлэх чинь хамаагүй. Бүгд чам шиг салах ёсгүй.

    • Захианы эзэн says:

      Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй засаж чадсан нь л цаашид амьдралаа өөд нь татаад явдаг байх. Уучилж уучлуулах нь амьдралын нэг хэсэг . Гэр бүлийн асуудалд буруутанг хайхаасаа илүү сэтгэлзүй тал дээрээ анхаарч хамтдаа давж гарах нь чухал байх. Эмэгтэйчүүдийн санал бодол эрчүүд биднийг мухардлаас аврах ч юм билүү. Амжилт.

    • Erka says:

      Зартай янхан хүүхэн л дээ Булгамаа гэж

      • G says:

        Ehleed neriig n zuv meddeg bolchuul ingej medq tanihgui huniihee hunjliin uzuurees atgaad suujiihaas uur sonirholtoi ajluud zunduu oldono shuu.

        Uurtuu bitgii ih amnii buzar hiigeerei. Bodrol tarhiny chini yertunciig ezegnesen ter nuhriin l muu muugaas uurtuu nyalj huvaaj uureed tsaadahaa tseverlej achaag n hungulj bga gsn ug shu

  7. negen zaluu says:

    Saihan zov boddog zaluu bna.hun bur l salah niileh asuudaltai tulgardag bh.Cham shig ooroosoo ehelj aldaag haidag ni harin hovor bhaa.Minii turshlagaas bol ehner chini chamaig hashraaj buur ih buulagj bj niileh gj bgaa bh.Er em bololtsson humuusiin hoorondiin hair tiim ch hurdan ugui bolchihdoggui yum bilee yalanguya emegtei huniih.Tiimees udahgui door bichih yanz buriin comentod tarhia ugaalgav. jishee ni :oor huntei bolson,oor hunii boovond orchood chamaig huleej avahgui geh met bichigdeh bh.Chi tuushtaigaar ehnerteigee uulzaj beleg selt ogch setgeliig ni sergee.Hamag hamaatan sadandaa medegtsen heruultei bolhoor ehner chini bas joohon ergelzeh sanaa zovoh zuilsuud bgaa bh.niilsen hoinoo saihan az jargaltai amidraarai.Neg ch gsn ger bul salahgui baiwal ene busarmag niigemd uunees iluu saihan zuil haa baihav.Ur huuhdee eleg buten osgo.

  8. Ugeer bish uildeleer! says:

    Buruugaa oilgoson bol boljdee
    Ohin deeree oir oirhon ochood , ehnertee zugeer sain naiz shig tusldaad , ali boloh halamjtai unen setgeleesee saihan hand .

    Yu ch hiihgui zugeer huleegeed suuhad chin , chamaig yaj uurchlugdsun , amidral chin heruulgui saihan amidarch bolohiig ehner chin medehgui , chi medruulehgui baigaa uchiraas .

    The best apology is changed behaviour gedeg shdee . Uunees hoish , olgoi hagaravch togoondoo gedeg shig , ger buliin heruulee bitgii ah duu , amrag sadan, naiz nuhudduu taraaj bai

    Ehner chin uuchilah baihaa
    Chinii uhaan & uildel l medejdee

    Good luck

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.