Бүсгүйчүүд минь

Нөхрөөсөө бага аягаар идэж ууж байгаарай
Барьцаж байгаа юм шиг хамаа замбараагүй идэж болдоггүй юм шүү
Хүнтэй суусан юм чинь яадаг юм гэж
Хөсөр хаяж болохгүй юм шүү өөрийгөө

Инээхдээ, идэж уухдаа, эмэгтэйлэг зангаа гээж болохгүй
Эр хүн шиг чанга дуугарч, энэ тэнд гишгэлж явж болохгүй
Нугарах зүйл гарсан ч нуруугаа цэх байлга
Халширмаар зүйл гарсан ч халаглахаа дотроо нуу
Үр хүүхдийнхээ өөдөөс уурлаж орилж биш
Учирлаж захиж, сургаж хүмүүжүүл
Дэгжин ганган байхад
Дэргэдэх нөхрийн чинь хийморь сэргэдэг юм
Энгэсэг гоёлтой сайхан явахад
Ээжээсээ үрс нь жишээ авдаг юм
Хүн гэдэг муухай амьтан
Хөөрхөн дэгжин бүсгүйтэй эелдэг харьцаж
Хөө тортог болсон нэгэнтэй өөрөөр харьцдаг юм
Амьдралаа сайхан авч явъя гэвэл
Алдхан биендээ арчаатай ханд
Хүнтэй суусан болоо гэж
Хөсөр хаяж болохгүй
Энгэсэг гоёлтой сайхан явахад
Эмэгтэй хүний сүлд сэргэдэг юм
90 хүрсэн эмгэн алтан ээмэг зүүхдээ
Инээж жуумалзан тольдож суугаа нь
Эр хүнд тоогдох гэж биш юм шүү дээ
Хоёр настай жаахан охин цэцэрлэгт явах даашинзаа өөрөө сонгох гээд
Хамаг хувцсаа онгичин сууж байгаа нь
Хэн нэгэн хүүд гоё харагдах гэж
Хэнэггүйтэж суугаа нь биш шүү дээ
Эмэгтэй хүн бүрийн генийн чанарт
Эрхэмсэг гоёмсог байх хүсэл мөнхөд нуугддаг юм
Сүлд хийморьтой сэргэлэн цовоо амьдаръя гэвэл
Шүүгээгээ уудал өөрийгөө толинд хар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.