Хөхөө өөрөө шалгах нь ямар ач холбогдолтой вэ
– Өөрийн биеийн нэг хэсгийг таньж мэднэ
– Хорт хавдартай бол эрт үед нь илрүүлж чадна. Хөхөө өөрөө шалгаснаар хөхний хорт хавдрын 80 хувийг анх оношлож болдог.
Хөхөө хэзээ шалгах вэ
Анх сарын тэмдэг ирсэн үеэс эхлэн шалгах нь зүйтэй. Ихэнх эмэгтэйчүүд усанд эсвэл шүршүүрт орж байх үедээ шалгаж байх нь дээр гэж үздэг. Учир нь савантай гөлгөр арьсан дээр ямар нэгэн өөрчлөлт мэдэгддэг байна. Сар бүрийн тогтсон нэг өдөр буюу сарын тэмдэг дууссанаас хойш 2-3 хоногийн дараа шалгах нь зүйтэй. Учир нь энэ үед хөх зөөлөрч, хэвийн байдалдаа орсон байх тул шалгахад хялбар байдаг. Цэвэршсэн эмэгтэйчүүдийн хувьд санахад амар, тодорхой нэг өдөр, эсвэл сарын эхний хоногийг сонгох нь зохистой.
Хөхөө өөрөө шалгах арга
Хөхний хорт хавдар нь хөхний булчирхай дотор хатуу, бэрсүү шиг зүйл үүсдэг. Үүнийг өөрөө маш хялбар шалгаж болдог.
Хөхөндөө үзлэг хийхдээ дараах өөрчлөлт байгаа эсэхийг сайтар тодруулна.
Young sexy hot couple in love hugging and kissing. Beautiful woman and handsome muscular man close to each other in erotic pose.