Нөхөртэйгөө яаж харьцвал амьдралаа авч үлдэж чадах бол?

Сайн байцгаана уу. Та бүхэн минь миний захиаг урт гэж залхалгүй уншаад зөвлөөд өгөөрэй. Үнэхээр ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй байна. Би 2 хүүхэдтэй анхны нөхрөөсөө маш их хартай учир таарч тохирохгүй болоод салсан эмэгтэй.

Тэрнээс хойш дахиж амьдрал зохиохгүй зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө амьдарна гэж өөртөө зорилго тавьж, өөрийгөө аль болох хөгжүүлж, сурч боловсорч 5 жил явсан. Тэгтэл нэг залуутай анх Фэйсбүүкээр танилцсан өдрөөс хойш амьдрал утга учиртай санагдах болж өдөр бүр тэрний явуулдаг чатанд уярч бараг л утасны цаанаас дурлаж байлаа. Би уг нь танихгүй хүн найзаар авдаггүй л дээ, тэр үед профайл нь охинтойгоо хамт авахуулсан зурагтай яагаад ч юм нэг л нүдэнд дулаахан залуу байсан. Найзалсан, 2 сар гаран чаталж байгаад уулзсан.

Анх уулзахад тэр минь маш гоё цэцгийн баглаа барьчихсан, бороотой үдэш байсан. Хэд хэд уулзаад сүүлдээ хамт амьдрахаар шийдээд тэр минь намайг 2 хүүхэдтэй минь нүүлгээд гэртээ авч ирсэн. Тэр минь 1 хүүхэдтэй, би 2 хүүхэдтэй ингээд 5-лаа эхлээд ёстой аз жаргалд умбаж сайхан амьдарч байлаа.

Анхны шинэ жил, цагаан сар, валентин, март, төрсөн өдрүүд гээд л. Бас хүүхэдтэй болж бид 2 хагартлаа баярласан боловч тэр минь 2 сартай өсөлтгүй болоод авахуулсан. Гэхдээ л тэр минь надад хайртай, би түүндээ хайртай болохоор 2-лаа болно оо гээд л зүтгэж байлаа. Амьдрал л юм хойно хааяа нэг жоохон маргаан гарахаар тэр минь маш түргэн ууртай, намайг элдэв янзаар хэлэх гээд байдаг ч би үнэнээсээ хэлээгүй уурласан байсан шүү дээ гэж дотроо уучлаад л явдаг.

Харин тэр маргаан бүрийг хадмуудад очиж хужирлаад ээж л хэрүүл өдөөд байдаг гэж хэлдэг хүн байсныг нь мэдсэнгүй ээ, тэр хүн нь нөхрийн маань дагавар охин нь. За тэр ч яахав, амьдралд байх л асуудал хойно гээд тоохгүй тэднийгээ халамжлаад л /би завгүй ажилтай байдаг мөртлөө хүний урманд хоносон хоол идүүлж үзээгүй, бас дэлгүүрийн бэлэн гурил, бууз авдаггүй, бүхнийг өөрөө хийдэг. өглөө, өдөр, орой гээд манайх өдрийн 3 удаа шинэ хоол иддэг айл/ явдаг байлаа.

Миний том охин маань энэ хугацаанд нэг бандитай үерхэж эхэлсэн юм байна. Манай хүн тэрийг нь мэдээд эмэгтэй хүүхэд их сургууль төгстөл ямар ч үерхэл, хайр дурлал байж болохгүй одоо удахгүй гэдсээ чирээд ирэх нь. Чиний хүмүүжүүлсэн хүүхэд ийм замбараагүй, би охиноо хол байлгана гээд өөрийнхөө охиныг ээж дээрээ байлгаж тусгаарладаг боллоо. Бас хамгийн муухай нь миний охин төрсөн дүү шигээ санаад л нөхрийн охинд бүх нууцаа ярьсныг нь бүгдийг нь хов болгоод хадмуудад хэлчихсэн байсан.

Гэхдээ л би хайрласаар л байдаг. Хайртай гэдэг үг, амьдрал гэдэг тоглоом биш гэж боддог болохоор энэ нэг жилийн хугацаанд би түүндээ үнэхээр их дасчихсан, хамтдаа байсан цаг мөч бүхэн минь үнэ цэнэтэй санагддаг болжээ. Тэгээд сүүлийн үед хүүхдүүдээс болж муудалцаж эхэллээ, чиний охин миний охин гээд л. Ямар муухай санагддаг гээч надад. Надад бол цэцэг цэврүү шиг 2 охин минь 2-лаа л миний охин. 

Гэвч охинтой чинь охиноо хамт байлгахгүй гэж сүүлийн үед уурлаад байдаг болсон болохоор явган хэрүүл ч тасрахгүй, тэгээд ярилцах гэхээр намайг хэлэх хэлэхгүй үгээр хараагаад би өөдөөс нь хэрэлдэж чадахгүй, тэгж их хайрлаж байсан сэтгэл минь зурагдах шиг л болоод уйлчихаар муу ёрлолоо, харанхуй шөнө уйлаад гэж загнаад саяхан нэг удаа дуугай болоод өгөөч битгий уйлаад бай пизда минь гээд үсдэж чирсэн…

Үнэхээр их гомдсон, би уг нь тэрэндээ анх намайг яаж хайрладаг байсан, өглөө болгон үнсээд босгодог байсан тэр хэвээрээ насан туршдаа юу ч тохиолдож байсан хайрлана гэж хэлсэн үгэнд нь итгэсэн болохоороо л эрхэлж, аргадуулах гэж л гомдож уйлдаг, гэвч энэ минь эмэгтэй хүн уяхан сэтгэлтэй гэж огт ойлгохгүй юмаа…

Одоо тэгээд зөвхөн ийм шалтгаанаар намайг 2 хүүхдээ аваад яв гээд хөөгөөд байдаг, очих газаргүйг минь мэдсээр байж ийм зан гаргаад байгаад нь гомдоод байж сууж чадахгүй нь ээ. Намайг маш их хайрладаг байсан хайр нь хааччихав аа, бид 2-т нэг нэгнийгээ хуурсан асуудал байхгүй тэр минь хөөгөөд уурласан мөртлөө удаачгүй би чамаас өөр хүүхэнтэй унтмааргүй байна, чамаас өөр хүнийг хайрламааргүй байна гээд л ирдэг.

Гэвч би хүүхдийнх нь худлаа хэлсэнд нь гомдоод уржигдар хүүхдээ аваад ирэхэд нь дуугараагүй нь улам гомдоочих шиг боллоо. Би буруугаа мэдээд маш их уучлалт гуйсан, ер нь маргаан болгоны дараа би эхэлж буулт хийдэг, гэвч энэ удаа чи миний амьнаасаа илүү хайрладаг охиныг ад үзлээ, дуугарсангүй гээд ямар ч өчиггүй хөөгөөд байх юм.

Надад бол энэ амьдрал минь, түүнд хайртай сэтгэл минь, 3 хүүхэд минь, аз жаргалтай байсан мөчүүд минь үнэ цэнэтэй, би хэзээ ч тэгж хойд эхийн зан гаргахгүй гэдгийг тэр сайн мэдэж байгаа. Би хэлэхдээ чи бид 2-н сэтгэл л чухал, учир нь хүүхдүүд бол удахгүй том болоод үүрнээсээ ниснэ, 2-лаа бууриа сахиад л үлдэнэ гэж зөндөө хэлсэн. Би одоо яах ёстой вэ, нөхөртэйгөө яаж харьцвал амьдралаа авч үлдэж чадах бол, та нар минь туслаач… 

29 Comments

  1. Q says:

    Ooriinhon ohin nz banditai bson gene. Ooroo tom ohindoo neeh anhaaral handuulahgui bga bololtoi Minii bodloor ohin chin gantsaardaad ooriig ni hairlah halamjlah hun heregtei ym shig sanagdaad nz banditai boljee. magadgui chi bolon tanai nohor ta 2 shine amidral ehluuleed huuhduuddee anhaaral handuulahgui bga ym shig bn. Dagawar ohin chin aawtaigaa bsan amidraldaa dastsan bj btal genet 2huuhedtei huuhen garaad ireheer hetsuu ydargaatai sanagdaad bson boloogui ym yrij bgan. Odoo naad zaluugaasaa salsan ni dr tgd ooriin huuhduudee anhaaralaa handuul ur huuhed bol 1 nomert naad zaluu chin chmd hairtai gd 2 huuhdiig chin tejeene gj bodoj bnu no shu no uhaantai bail da. Odoo shuud salahad hetsuu sanagdaj bgaach daraa hojmiin odor bayrlana shu. Yun stresstei amidrald durtai ym de zowlonruugaa guij orood naaduulaasaa sal. 2huuhedee medleg bolowsroltoi sain hun bolgoj osgoorei: ternees bish naad zaluu chin hunii hani bish

  2. 123 says:

    гөлөг шиг хаяад яваач. үсдээд хөөгөөд байхад тэсээд байна гэдэг бол тэвчээр биш, харин арчаагүй зан шүү.
    наад новш чинь удахгүй охидуудыг чинь оролдоно доо. ээж нь хүчтэй чадалтай биш бол охидыг чинь ч дээрэлхэнэ. чи байранд нь болоод салахгүй байгаамуу. түрээслээд ч болсон тусдаа амьдраач.

  3. ... says:

    Мэдээж хүүхдүүд ээжийгээ нэг хар эрд үсдүүлээд шалаар нэг чирүүлээд явах тийм амьдралыг харж өсөхийг хүсэхгүй л байх шүү!!!

  4. .... says:

    Цаад эрийн хүмүүжил үзэж туулсан юм нь нэг л чиний хүсэн хүлээж байгаа хүн бишээ. Хүүхдүүд хоорондоо таарахгүй дээрээс нь наад эр чинь ээжийнхээ аманд багтаад байгаа юм шиг санагдаад явчихлаа. Дурласан хүн сохор байдаг. Чи сайн сайхан зүйл бодоод байлгүй бас яагаад тэр хүн ингээд уурлаад элэг бүрэн эхлүүлсэн амьдралаа сүйтгэх гээд байгаа дурласан ухаанаар биш яг эрүүл ухаанаар логик гаргаад нэг бодож үздээ. Үнэхээр чамд хайртай эр хүн чамайг харааж элдэвээр хэлээд үснээс чинь зулгайгаад чирэх үү? Сайн бод бод. Яг үнэндээ чи өөрөө тэр хүнд дуралчаад тэр хүн чамд хайртай биш л байгаад байнадаа. Хайрд хязгаар гэж байдаг. Эр эм хоёр бие биенээ хүндлэх ёстой. Тэр хязгаар хэтэрвэл үр дагаварт нь их л хохирол үүснэ шүү. Гарч болох үр дагаврын хүмүүс коммент хэсэг дээр зурайтал дэлгэрэнгүй бичсэн байна. Өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ юу хүсэж байгааг маш сайн БОД!

  5. Irgen says:

    Emegteichuud bol sal sal l gedeg. Salsanii daraa ter enentei suugaad salsan ene enentei suugaad salsan gej how bazsan huuhnuud ih baidag.
    Bi harin yostoi naad case deer chn zuwulguu ugch chadahgui yum baina daa. Mergejliin setgel Uich deer ochdimu yadin. Ta 2 neg l sain oilgoltsoj xhadahgui l bgamshg sanagdlaa

  6. эмэгтэй says:

    Дахиж жирэмсэн болхоосоо өмнө сал сал. Чамайг чиний хүүхэдүүдийг юман чинээ бодохгүй байна шүүдээ. Наад залуу чинь шал хуурамч хүн байна нөгөө шэнэхэн дээрээ соохолзоно гэдэг нь болсон байна. Яг ясны сайн залуу биш байна. Зүгээр хүүхэдүүдээ аваад хөлсний байрлуугаа маааарш. Зовох хаалгаа өөрөө татааад яах вээ хө

  7. Zochin says:

    2 hyalh ohinoo aij zochoogood , neg erguu har yumnii ayasaar tavtai ch baij chadahgui baisaar, aimhai uurtuu itgelgui nurmaisan huuhnuud bolgoj

    usguh ni l dee ene erguu teneg huuhen.

    Neg er yum harchihaaraa uhaanaa aldhih yum aa , Yostoi hohi chi teneg mini gej helmeer sanagdlaa.

    2 saihan ohintoi hun ter baliar har yumiig guij guvschij amidardag yostoi tolgoi ni olgoi bolson erguu huuhen bn.

    Salaad saihan amidardag gazar sch dee. Daanch uilan dugaraad chi ch dee. Huuhduudiinhee ireeduig bodooch. Har yum haa ch oldono.

    Hairtai huuhduud chin 1 dugeert baih yostoi schuu!!!!!!!!

  8. myagmardorj says:

    tiimerhuu eriig nuhurgui ariunaad nuhur bolgoj ugvul tsaa chin iheehen bayarlana daa,

  9. ok says:

    ene zaluu garaj ireegui bsn bol tegeed 2 huuhedteigee amidrah l bsn biz dee. ochih gazargyu gedeg ni yamar archaagui doojoogui sonsogdoj bn aa omno tegeed haana amidraad bsn yum be. chi ajil torol hiideg orlogotoi bol tegeed huuhduudee avaad sal l daa. hun hoogdon tuugdan usduulen barin amidraad bdg chi yer belenchlrh setgelgeetei gar bn daa ailin belen hoolon deer ircheed hoorond ni hutgaad idej baigaagaa neeh ih hiij ogoj bn gej bodood bn . erig guih tusam tsaashladag yun bi ch dagvar huuhedteu suusan gehdee ih bardam chamtai changui bi amidrana gedgiig nohor mash sain medne tiimees nohor namig aldah vii gej aidag. hunii yum huniig l bd yum tiimees ooroo oroh oron hool und horongoo ooroo bosgo ter uyd hen ch hoogdohgui

  10. Агий says:

    Хэцүү хэцүү ойлгож байна. Хүнд хайртай байж болно. Гэхдээ эхлээд өөрийгөө хайрла. Анхаарлаа өөр дээрээ өөрт чухал юман дээрээ төвлөрүүл. Бусад зүйлийг ялангуяа сөрөг зүйлийг бүү анхаар. Дагавар охин чинь элдэв зан гаргасан ч битгий анзаар. Хүн ач холбогдол өгсөн юм улам томордог юм. Ер нь бол сэтгэл дотроо за яахав иймэрхүү юм өнгөрөөж болно түр зуурын юм гэсэн орон зайтай байх хэрэгтэй. Нөхрийн чинь үсдээд чирдэг, хөөдөг 2 нэлээн эргэлзээ төрүүлж байна. Ер нь бол би ийм байна гэсэн өөрийн байр байдлаа тодорхойл. Тэр хүн дагаад зохицоод амьдарвал тэр биз, үгүй бол урьд нь 2 хүүхэдтэйгээ амьдраад болсын болох л байлгүй. Бас нэг зүйл өнгөрсний сайхан дурсамжаас илүү одоо дээрээ амьдар. Үнэхээр болохгүй бол сал. Салж чадахгүй юм шиг санагдаад байвал өөр залуутай түр ч болтугай харьцаа тогтоо, нөгөө хүнээсээ сэтгэлээ татахад чинь нэмэртэй.

  11. Би says:

    Сайн уу чи энэ хүртэл ганцаараа амьдралаа аваад яваад ирж. Дурласан залуу чинь сайн хүн биш байна, хамт амьдраад үзлээ мэдлээ. Чамайг өөрөөс чинь өөр хайрлах хүн байхгүй. Жижиг бизнес эхлүүл. Хоол сайн хийдэг бол бууз хөлдөөж зар….
    Ийм араатан зан тохироо нь бүрдсэн үед чамайг гэмтээнэ. Хадмууд охин нь нэг л тиймхэн санагдаад байгаа бол нөхөр чинь яг л тийм хүн байгаа. Охин чинь шилжилтийн насандаа байгаа бололтой, хүүхдүүдээ 1т тавиад дахиад хэсэг ганцаараа яв. Сайхан зөөлөн эр хүн цай цүү ууя гээд гараад л ирнэ.

  12. Эх хүн says:

    Үнэнтэй нүүр тулахыг чи өөрөө хүсэхгүй байх шиг байна. Сайхан дурсамжаа бодоод байвал уяраад л байна. Хэсэгхээн зуур л тэвччих тэгээд өдөр бүр санагдахаа болино.

  13. Эх хүн says:

    Адилхан эмэгтэй хүн ээж хүний хувьд зөвлөхөд эртхэн наад хүнээсээ холдоо. Чамайг гомдоохоос алдахаас айхгүй байхад юунд нь хорогдоно вэ. Үнэ цэнэтэй бай. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэнэ гэж үг байдаг шүү дээ.

  14. Nuuts says:

    Zahidliin ezen emegtei heterhii sn geriin ezegtei bn. Gehdee chi ym ch une tsene ner hundgui ajil oortoo gargaj hiidg ym bn. Er hund hiih ymnii zai uldee.
    Emgtei n zaawl hiih albagui gdgiig medruuleh ch suhuu ugduggui bolhoor chamaig avgai nudeer harj bhshig bnshuu.
    Odoo negent huuj bga bol yv,
    Umn n yaj amidarj bsn terruuge yv. Tgd nileen sain guilgaj baijiii butsnuu gehees bitii hurdan butsaarai.
    Ergtei hunuus mu emegteidl hairtai bdg ym. Chamaar ydraad irhedn hool hiilgehees Sanaa zowood gadnaas buuz banshiig hudaldaj avaad irh setgelgeetei l bailgaarai naa zaluuga. Ooriigo tultal hairluuljijl huuhduude hairluuln shdee.

    • Nuuts says:

      Huuy neeeree bas neg tom ymiig martah shahaj.
      Butsaj niilsench ogt huuhedtei bolj bolkuushdee. Ystoi burhanii avralaar amigui bolsn bn geh n haashaa ch ym. Gehdee l tiim ym bolj. Umn n salj niilsen amidralaas irsen bj yasan sonin bodloggui tur zuuriin jargald hutluulsen bodoltoi baina. Iim hurdn huuhedte bolvl chi tgd shuud bye bye boln gdgee mash sn medeereiidee. Hicneen hargalta baigaad dor hayj 7-8 jilii daraa l huuhd bodooroi. Eswel yern bolku baisanch yadiiin. Urdah huuhduude amidrald hurgej bj l tiiim ym bodooroi eej ezegtei min.

  15. Mr says:

    Хүний сонголтыг хүнд нь үлдээ. Яахаа өөрөө мэдэг. Хайр биш хэрэгцээндээ хөтлөгдсөн амьдрал байна. Хайртай бол ингэж өвтгөхгүй байхаа. Биеэ даагаад амьдарвал яадын. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг дээрэлхэж чадна. Харин мөнгийг дээрэлхэж чадахгүй. Чи муу эрийн сүгийг харж дээрэдхүүлээд хол явахгүй.

  16. Даваасүрэн даажаа says:

    Уйлж гонгинож суухаар анхиатай арчаатай бгаач. Очих газаргүй гэждээ. Байр түрээслээд ч болов яваач. Айлд орж суучихаад хөөхөөр нь явахгүй гүрийж хэвтэх хэнд хэрэгтэйн. Чмайг явчихаар наа чинь араас чинь гонгиноод гуйгаал ирнэ. Хэдэн сар нүүр өгөхгүй гүрийхгүй юу. Үнэгүй үйлчлэгч тогооч нь явчихаар наа чинь балардгийн байгааздээ. Гуйгаад ирэхэд нь нүүр өгөхгүй бж бгаад ам өчигийг нь сайн ав
    Ахиж хөөхгүй гар хүрэхгүй гэсэн зүйл өөрөөр нь хэлүүл. Ахиад хөагдөж нүүдэл суудал хиймээргүй бн, ахиад хэзээ ч нохой шиг хөөгдөх юм билээ энэ тр гэж байгаад байрных нь нэр дээр өөрийнхөө нэрийг оруулчаад, жаахан л заль хэрэгтэй. Тэгээд ахиад хөөвөл өөрөө явөө энэ ч бас миний өмч гээд сууж бай

  17. ka says:

    hoid urdah dagawar huuhed edr huseh tawilanch bish bhaa hetsuu

  18. Mogi says:

    Наашаа гэхээр цаашаа гэдийдэг хүнийг цааш нь түлхэхээр наашаа ирдэг юм.

  19. Болороо says:

    сайн уу. Бүсгүй минь. Би бас 2 дахь амьдралаа эхлүүлэхдээ салвал хүмүүс муу хэлнэ гэж бодоод их л хичээж, эхний хэдэн жил мөн их аргадаж амьдарсан. амьдралаа бүтэн авч үлдэх гэж их хичээж байсан. гэхдээ сүүлдээ нөгөө хүн нь давраад байдын байна лээ. гэнэт л өөрийгөө зөнд нь хаяснаа ойлгож, маш их юм бодсон. Тэгээл лай л байна. Миний амьдралаар хэн ч амьдрахгүй, хэнд ч таалагдах албагүй, нас залуу, зүс өнгөтэй байна хийморьтой амьдрана гэж өөртөө тангараглаж, яг үүнийхээ дагуу үг үйлдвэл минь өөрчлөгдөж эхэлсэн. ерөнхийдөө салбал л тэр биз гэж бодоод бардам болж эхэлсэн. үр дүнд нь одоо миний амьдрал яг миний хүссэнээр болж өөрчлөгдсөн шүү. Нөхөртөө өөрийн үнэ цэнигй мэдрүүлж, чамтай ч чамгүй ч нар мандана гэсэн ойлголт өгөөд ирэхээр үнэхээр арчаагаа алдаж, намайг алдахгүйн тулд хичээж ирсэн дээ. энэ туршлагыг захидлын эзэн бүсгүй маань амьдралдаа хэрэгүүлэхийг хичээгээсэй гэж хүсч байна. чи бол гайхалтай сайн гэрийн эзэгтэй, ээж байна гэж бодож байна. энэ давуу тал сайхан сэтгэлээ өөрийн үнэт зүйлээ болгож, нөхөртөө өөрийгөө алдаж боломгүй эмэгтэй гэж мэдрүүлээрэй. Тэгээд заримдаа аргадуулах гэж уйлж сууснаас огт дуугарахгүй, яагаачгүй мэт гянтаах илүү үр дүнтэй байдаг шүү. амжилт. Хүчтэй байгаарай

  20. Husel says:

    Хайр хэзээ ч өвтгөдөггүй л юм даа.

  21. Please, охидуудаа бодоод хурдан сал says:

    Мөнгө төлөхгүй хэсэг сексийн хэрэгцээгээ чамаар хангаж байна шүү дээ, гоё үгэнд уяраад гэх юм, энэ эмэгтэй хүмүүс сонин улсууд шүү, гоё үг бүр хуурамч, чамайг шаахын тулд л хэлж байгаа юм шүү дээ, 2 охиноо бод, бардам бай, хойд эцэг бол хойд эцэг, танихгүй хүнд хүүхдээ зандаруулан, хөөлгөн барин байна гэж юу гэсэн үг вэ? Зүгээр л яваач наанаасаа

  22. эр хүн says:

    Одоогийн хүүхнүүд дагавар хүүхэдтэйгээ дараагийн амьдралаа сайхан болноо гэж их мөрөөдөх юмаа. Анхны хань Алт гэдэг үг байдагдаа үүнийг их мартах юм. Яах гэж анхны нөхрөөсөө салсан юм бэ? Анхныхаа амьдралыг аврах талаар бодоогүй байж 2 дахь амьдралаа аврах талаар бодож гэнэ тэнэг гичий чинь . Одоо наадах чинь бүтэхгүйээ. Дараагийн амьдралаа бод.

  23. Ok? says:

    uuruu uurtuu une tsenetei bai, bardam bh gedeg iim ued heregtei bdg yum, ternees bish jiriin uedee dandaa guilgeh geed, erhleh geed bardamnah utgagui. oroh orongui gedeg erduu shaltag, hun bolgodog l bhgui, chaddag l bhgui yu, davaad gardag l bhgui yu. uuriiguu unel, uuriiguu hundel.

  24. сэтгэгдэл13 says:

    Гомдож болсон бол салах хэрэгтэй. Дундаасаа хүүхэд гаргаагүй нь зол гэж бод доо. Наад хүн чинь хүүхдээ чиний хүүхдээс тусдаа гэж үзээд байхад чи өөрийнхөө хүүхдийг тэгж үзэхгүй байна гэдэг өөрийнхөө хүүхдүүдийг хаяж байгаагаас өөрцгүй шүү. Тэр хүн өөрийн хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээгээд байна. Харин чинийх хаана байна? Бодож үзээрэй. Та 2ын хүйтэн хөндий байдлыг чинь 2 хүүхэд чинь хараад, тусгаж аваад байж байгаа даа.

  25. Хараа says:

    Нэг нялх охиныг өөртөө нааж чадаагүй, чамд бас асуудал бнаа. Амьдралын зам зарим талаараа хүнд хүчир урт удаан. Та нар тавуулаа хамтдаа туулж дийлэхгүй л юм шиг санагдлаа.Хэцүү блвч үнэн дээ. Одоо бол хаана очихоо л бодож бх нь зөв блнодоо.

  26. Зочин says:

    Хүний сэтгэл засах аятай үг хэлж адахгүй бол амаа татаж баймаар юм даа. Адилхан эмэгтэй хүний хувиар харахад хань болох хүн биш шиг л байна. Бага хүүхдээ эцэгт нь үлдээгээд 2 хүүхдээ аваад явсан дээр дээ. Очих газаргүй гэж бүү бод. Эцэг эх дээрээ оч. Ажил хий. 2 хүүхэддээ хойд эцгийн бараа бүү харуул. Хүн хэзээ ч хүний хүүхдийг хайрлаж чадахгүй. Бас нялх биетэй хүн уйлж суухад аргадахын оронд тээршааж төвөгшөөдөг тэр битгий хэл үсдэж чирдэг бол сэтгэцийн өвчин байна шүү наад хүнд чинь. Цаашдаа бүр ч зэсээ цухуйлгах болно.

  27. Dorj says:

    T1 sda omno 2 huuhedteige bolj bsin bol salaach. Chamaig bavaad sonirholgui bolson bna. Teged ergutej bgad huuhedtei bolood1 nyalh 2 tom huuhedtei gudmand garah gej bgn. Heleed bga shude alaa mallaj sur. Zagtnaad bdin bol ene site reklamdad nga dildo avaad uhaad suun blda. Boovgui bol ihchih ged bga um shig huuhedtei bolno daran salj sarnina. Yazan ergui boovni dontoi malnuud vee

    • zochin says:

      buduuleg mayagaar helsen bolovch ZUV l yum helsen bn ene hun. Unschaad uhaarah uhaan baigaa bolov uu ! ter l bn.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.