Хуучин эхнэрээсээ салахгүй нь

Миний захиаг урт гэлтгүй уншаад зөвлөөд өгөөрэй. Баярлалаа. Би олон жил ганц бие явсны эцэст 30 гарсныхаа дараа яг л надтай адилхан зантай, юм юман дээр санаа нийлдэг хүнтэй танилцаж үерхэж эхэлсэн.


Тэр үед найз залуу маань 8 настай нэг хүүтэй өмнөх эхнэрээсээ салаад 4-5 жил хол амьдарсан ч гэрлэлтээ салгаагүй хоорондоо их эвтэй хүүгийнхээ талаар утсаар ярьдаг холбоотой байсан. Тэрийг нь мэдчихээд би тухайн үед найз залуугаа өмнөх эхнэр нь ч ганц бие хэвээрээ байгаа юм чинь буцаад эхнэртэйгээ эвлэрээ, хүүгээ бод гэж зөндөө хэлж ятгадаг байсан боловч одоо салаад удаж байна. Хэн, хэн нь буцаж нийлэхгүй хүүгээ бодоод л холбоотой байдаг гэсэн. Хүү нь сургуультай үедээ ээж дээрээ байгаад амрахаараа аав дээрээ ирдэг.

Бүх л юм таарч тохирдог болохоор найз залуу маань хүүхэдтэй болмоор байна гэсээр байгаад бид 2 хүүхэдтэй болж, тэр өмнөх баталгаагаа албан ёсоор салгуулаад, хадмууд бэр гуйж, бид 2 гэрлэлтээ батлуулсан. Хадмууд сайн хүмүүс байдаг, би хүүд нь сэтгэлээрээ сайн ханддаг. Ээж дээрээ байх үед нь мөнгө явуулж бид нартай байх үед нь эрхлүүлдэг сургуулийн хэрэглэлийг нь бэлдэж өгөөд явуулдаг. Бид нарын гаргадаг зардлын ихэнх нь миний данснаас гардаг. Байрны түрээс машин худалдаж авах гэх мэт. Би хураасан мөнгөө дууссан, хүүхэд төрсөн, нөхөр ажил хийж эхэлсэн. Нөхрийн ааш зан өөрчлөгдөж халамжгүй хөндий болсон.

Хүүхэд төрөх гээд намайг эмнэлэгт байхад нөхөр маань урьд нь уулздаг байсан эмэгтэйтэйгээ өөрөө холбоо барьж уулзсан байсан. Тэрийг нь би сүүлд мэдээд яг ч дотно харьцаанд ороогүй болохоор нь уучилсан. Тэгтэл одоо ажлаар хөдөө явах хоорондоо өөр хүүхэнтэй бас уулзах гэж холбоо барьсан байсан, уулзаж амжаагүй байгаа. За энэ бүхэн яахав гэхэд.

Гол асуудал нь над руу хайртай дуртай гэж бичээгүй байж хуучин эхнэрлүүгээ хайртай байнга санаад байна, буцаж нийлэхээрээ хүүтэйгээ 3-лаа ингэнэ тэгнэ гэж бичсэн байгаа юм. Би одоо яах хэрэгтэй вэ?

14 Comments

  1. Irgen says:

    Yostoi buu med. iim yawdal holuur yawaasai medehiig ch husehgui baina.

  2. hi says:

    bi bol oor huntei yavbal yavna l biz ter hund ooriin gesen oron zai heregtei, bi bugdiig ogch chadahguigees hoish nadad bhguig oor hunees olj avaad bayar jargaltai bval boloo gej boddog. zaaval biye setgel buh zuil n nadad zoriulagdsan robot bish, ter hun ooriin gesen bayar bayasgalan taashaal avah erhtei. iim ochuuhen yumand buhimdaad bval yaj amidral az jargaltai bh ve. ooriinhoooroo huniig bailgah geed bval nogoo hunee ch , ooroo ch az jargalgui bolgono.

  3. Singleman. says:

    Ийм эр эм хүмүүсийг завсрын амрагууд гэдэг. Эхнэр нөхрөөсөө бүрэн салаагүй байхдаа дутагдаад байгаа сэтгэлийн хоосрол, сексээ хэн нэгнээр орлуулдаг. Тэр нь чи байжээ. Би бас нөхрөөсөө салаад удаагүй бүсгүйтэй үерхсэн бүр гэрлэхээр шийдэж хамаг амьдралаа түүтэй холбоотой байхаар бодож төлөвлөж байтал тэр нөхөрлүүгээ явсан. Уулзаагүй учраагүй байсан бол миний сэтгэл зүрх амар амгалан байх байлаа. Эхнэр нөхрөөсөө салаад удаагүй байгаа хүмүүсээс зайгаа барьж, хол байх нь зөв. Чи тэдний хувьд тэр хүнийг нь орлох, ганцаардлыг нь арилгах, санхүүгийн хямралыг нь аргалах, сексийг дутагдлыг нь нөхөх хэрэгсэл өөр юу ч биш! Эртхэн сал! Хүүхдийнхээ тэтгэвэрийг тогтоолгохоо мартваа. Дараагийн нөхөрт чинь амар.

    • уу says:

      Манай нэг найз бас нөхрөөсөө салаад удаагүй бсан хүнтэй суух дээрээ тулаад байж байтал нөхөр нь байсан хүнтэйгээ буцаад нийлсэн.

  4. Эр хүн says:

    Эрэгтэй хүний ходоодыг н дүүрэн төмсөгийг н хоосон байлгахад л болно гдгшд. Үнэн бх магадлал өндөр. Эхнэрийн сарын юм ирээд хэд хоноход л сонин2 юм бодогдоод ирдийшд. Сүүлрүүгээ энэ нэг новш хурдхан ажилхаа байчвал илүү харж билүү долоохгүй гж бодох юм.

  5. ooo says:

    eregtei hun anhnii hairaa martdaggui gej unen bh aa . bi neg ohintoi bhdaa nohorteigee suusan gehdee omno suuj batj bayliaagui huuhdee jaahan bhd salsan tegeed yamar ch holboogui bi huuhdee ooroo osgood or suraggui amodrasan getel 13 jilin daraa ergej haigaad naiz nohdoos suraglaad huuhdin aav garaad irsen huntei suugaad dahaid 3 huuhedtei bolson bsn bi ch huntei suusan huuhedtei bolson. huuhdee sanaad bga yum bailgui gej bodood naizuud bolgonoos asuuj guij guvshaad baihaar ni uulzsan tegsen hairtai durtai martaj chaddaggui odoo hurtel sanadag zuudeldeg boddog gedeg baigaa fuck gecheed bi dahij holbohdoogui duudlaga buh zuilig ni blockloson erchuud tiim bdg yum bn lee.

  6. Уншигч says:

    Нөхөртэйгөө ярилцаад үз. Төрсний дараа сэтгэл гутралд ороод нөхөр халамжгүй хайхрахгүй байгаа санагддаг үе байдаг. Тэгээд чи бас бүх анхаарлаа хүүхдэдээ хандуулж хайхрахгүй байсан байж ч магадгүй тэгээд эрчүүд чинь байгалаасаа тийм юм эрж хайдаг хүмүүс шд. Тоогдохгүй байх мэдрэмж хамгийн аймаар та 2 хэн хэн нь тийм мэдрэмж авсан ч юм билүү. Яавал сэтгэл чинь амар байх вэ гэдгээ өөртөө сайн бодоод үз дээ. Салалт бол гарц биш.

  7. батаа says:

    Эр янхнууд бас байдаг юм байна лээ. Анх харж нийлсэн юм нь хайр биш болохоор амархаан өөрчлөгдөнө.

  8. мөнхөө says:

    mogi -н зөв

  9. Mogi says:

    Битгий сал аа. Өөртөө бат нааж үлдээхийн төлөө бүхнийг хий. Угаасаа л бнга ийм зүйл тохионо хэнтэй ч суусан ижил. Ингэсэн болгоноосоо салаад бж болохгүй, ухаан зарж, өнгөрөөж тэвч. Энэ сал гээд бгаа жоомнууд бол мэдээж ухаанд нь ухна үхчихсэн хэрүүлийн бузарууд шүү. Эд нар бол маш жижиг асуудал үүсэхэд шууд салдаг илжигнүүд. Чи хүүхэдтэй эртэй суусан тул үргэлжид энэ зэргийн юм үүснэ гэсэн бэлтгэлтэй нийлсэн бгаа. Тэвчиж итгэж яв, харин түүнийгээ мэдрүүлж бай. Эр хүний чанар нь зулгааж чамд л үлдэх болно.

    • Qwerty says:

      Mogi er ni l onood khelne shu, khergelj bgaa ug ni nileen gang l bolkhoos.

      Erchuud bol nuguu Osoroogiin heldgeer “sheesnuud chini uiddiimaa”.

  10. Бодолц хүүхнүүдээ says:

    Чи зам зуурын боовоо хангах хүүхэн нь байж. Эхнээсээ хүнээ таньж дотно харилцаанд ороогүйн чинь гай. Ийм хариуцлагагүй, арчаагүй эрийн сүгнүүд маш их болсон. Наад хүн чинь боовоороо удирдуулсан эрийн сүг байна. Одоо чи дагавар хүүхэдтэй хүүхнүүдийн эгнээнд шилжиж байна. Наад эрийн сүгээ ямар хүн гэдгийг нь байнга хүмүүст ярьж бай. Бусад хүүхнүүд мэдэж аваг. Үүнээс хойш хүүхэд гаргадаг нь эмэгтэйчүүд учраас эрийн сүгнүүдэд битгий нүүр өгч бай. Урьд нь амьдрал зохиосон эрэгтэйчүүд өөдгүй новшнууд байх нь бий. Насаараа доромжлуулж араараа тавиулахыг тэснэ гэвэл үлд, өөртөө хайртай хүүхдийн мөнгө тогтоолгоод сал.

    • Бодолц хүүхнүүдээ says:

      өөртөө хайртай бол хүүхдийн мөнгө тогтоолгоод сал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.