Үнэхээр зүгээр явж байгаа болов уу?

Би энэ жил 36 настай жирийн л нэгэн залуу. Эхнэр 2 хүүтэй. Бага байхаасаа л үерхсэн, хамт амьдраад 17 жил болж байна. Миний хань үнэхээр хөөрхөн бас ухаалаг харах болгондоо л би ямар азтай хүн болохоо мэдэрдэг юм. Би болохоор гэртээсээ өглөө гараад орой орж ирдэг ажилтай. Манай хүн жилийн 365 хоногийн бараг 200 хоногт нь гэртээ бараг байдаггүй томилолтоор их явдаг ажил хийдэг юм. Утсаар яриад л, Video Call хийгээд л явдаг л даа.


Хэзээнээс манай амьдралын хэмнэл ийм болсныг санахгүй байна. Би тогоо шанагаа барьдаг, 2 хүүгээ усанд оруулдаг, хичээлийг нь давтуулдаг хүн болчихож. Бас эхнэрийн ажлын нэг халамцуу эгч жилийн өмнө танай эхнэр сайн ч хүүхэн сайхан ч хүүхэн энд, тэнд явахад нь эрчүүл зүгээр явуулдаг гэж бодож байна уу чи гэж хэлсэн үг бүр санаанаас гарахгүй юм. Өөрөөс нь асуухаар тийм эрчүүл таарч л байдаг, би тэгээд зөвшөөрөөд л явна гэж юу байдгийн гэсэн л дээ.

Гэхдээ л сүүлийн үед нэг л хар төрөөд байдаг болж, үнэхээр зүгээр явж байгаа болуу гээд л элдэв юм бодох юм. Одоо ч гэсэн байхгүй л байна 3 хоногийн дараа ирнэ гэсэн. Танай сайтыг уншаад нилээд удлаа. Элдэв шалдав гэр бүлийн гадуурх харилцаа их байдаг юм байна. Би өөрөө бол эхнэрээсээ өөр хүний тухай бодож байгаагүй хүн байгаа юм. Зөвлөгөө өгөөрөй надад…

21 Comments

  1. Irgen says:

    Itge gehdee shalga gej ug baidag da.
    Eswel tegeed ami bish zaya bish hardhaargui huduu gadaa yawdaggui ajild oriulchihgui yu du

  2. Ranger says:

    Өөрт нь мэдэгдэхгүй шалгачихгүй юу даа. Мэдэгдээд бол хэрэггүй шүү. Сайхан хүүхэн бол тэр олон эрчүүд эргүүлж байхад зүгээр байна гэж байхгүй.

  3. Mr says:

    5 жилдээ 1 аудит хийж бай. Итгэх итгэхгүй нь хамаагүй ээ. Цаашдаа итгэлтэй байхын тулд заавал шалга. Эцэст нь хүн бол хүн шүүдээ.

  4. Акк says:

    Доверяй но проверяй гэдэг уг бна итгэ гэхдээ шалгаад уз

  5. erdemtugs says:

    yugsan ug be jinken shaalzdag nas deeree bna. Olon ch boob ugaaj bgaadaa. naidbartai.

  6. батаа says:

    17Жил ханилчаад хүний үгэнд итгэж эхнэрхийнхээ сэтгэлд сэв суулгаад дэмий шүү. Манай ажлынхан байнга томилолтор явжил байдаг тэглээ гээд тоглоом шоглоом хийхээс цаашгүй л байдаг. Эхнэр чинь ухаантай хүн асуудалгүйдээ

  7. шүри♡´・ᴗ・`♡ says:

    Зүгээр шдээ… юу гээд л эр бүртээ налдаж байхавдээ… би лав ажлынхаа эрчүүдийг эр хүн гэж хардаггүй 😊, анхнаасаа тэгээд сурчихсан … тэгхээр угаасаа тиймэрхү юм бодогддогч үгүй

  8. Бат says:

    ер нь хүн болгонд мэдрэж гэж нэг зүйл бий тэр мэдрэмжээрээ дэлхий дээрх бүх зүйлийг болоод өөрт хамааралтай зүйслийг маш сайн мэдэрч чамайг муу зүйлсээс холдуулж болохгүй байгаа зүйлийг чинь айдсаар сандарлаар хардалтаар мэдрүүлж хэлж өгч байдаг юм. Хардах мэдрэмж төрөөд байгаа бол эхнэр чинь ноотой л яваам бна тэгээд чи өөрөө наад асуудлаа яаж шийдэх чинь чиний л мэдэх хэрэг болж дэ гэр бүлээ аварч үлдэх үү яахуу гэдгээ сайн боддоо

  9. kai says:

    ehner chinl ooroo nuur ogdoggui uneheer tsewer ariun ehemseg emegtei bol ymrch zaluu haldaj oroldoj chadahgui bizee manai ehner bol mash hoorhon uzseglentei amjilttai yawaa busgui baidag nadtai uchirhaasni omno ch gsn ymrch eregtei halfaj haritsaj chaddagui bsn gsn

  10. Асуугаад яахав дээ минь дүү says:

    Би сэтгэл зүйчээр сурч байгаа. Энэ сайтанд идэвхитэй 7 хоног орж ажиглалаа. Энд өвчтэй нийгмээс хангалттай харилцаа авч чадахгүй уур хилэн өшөө хорсол амьдралын маш олон асуултууддаа хариугаа олоогүй бусдыг энд орж дайрч давшилж эсвэл зөвөлгөө бичиж тайвширч ганцаардлаа нөхдөг хүмүүс дүүрэн байна шүү. Мэдэгдэж байна. Зорьлогогүй өсвөр насны бацаанууд бас их байгаа нь коментуудаас нь шууд анзаарагдаж байна. Энэ сайтаас зөвөлгөө асууж орж ирэх хэрэггүй дээ залуу минь

    • Зочин says:

      Чи өөрөө үхсэнээ хийж яваан. Чиний эхнэр ингээд бвал яахуу хэлчээч тэгээд. Чадку бж хуц даа.

    • Сахалт says:

      Үнэн2. Хурцын тасгийнхан, мөн мөнгөгүй байж өлөв дөлөв царайлсан нянгарууд, бас коронагийн үеийн мань мэт уйдсан гарууд л байдаг газар.

  11. Асуугаад яахав дээ минь дүү says:

    Хөөе чи эндээс зөвөлгөө олигтой юм олж харахгүй. Чиний түвшнйи зиндааны хүнд зөвөлгөө өгөх дайны хүмүүс байхгүй. Ичихгүй зарим нь сэтгэл гутрал ганцаардлын хурцын хэлбэрт орчихсон гарууд энд сууж байгаадаа… эргээд чамайг эвдэх буруу тийшээ залах гарууд энд дүүрэн байгаа. Ахиж энэ сайтанд хүнээс юм асууж орж ирэх хэрэггүй бас коментуудыг нь унших ч хэрэггүй

  12. Зоригт says:

    Монголд юм уу? Орон нутагт томилолтоор явахад нэг их юм болдоггүй дээ. Гадаад их явдаг бол ганц нэг бх бхоо. Ер нь эмэгтэйчүүд мэдэгддэг дээ, чамайг өөлөөд эхэлвэл асуудалтай гса үг. Дотуур хувцас, вакс нтрдээ анхаарал хандуулаад эхлэнэ .

    • Obr says:

      17 жилийн амьдрал чинь, цаашдын амьдрал, аз жаргал чинь хэр чухал юм бэ? Битгий ийм жижигхэн юм бодож хайран сайхан амьдрал, сайхан хань ижлийнхээ сэтгэлийг сэвтүүлчих гээд бай. Үргэлжлүүлэн сайхан амьдар.

  13. Mogi says:

    За тийм бж. Одоо яваад ирэхээр нь хэлэхгүй юу даа. Итгэсээр ирсэн, гэхдээ одоо бэрх болж ирж бна хэцүү бна, яах вэ гэж. Чамайг Ойлгож хичээж хонож өнжихөө багасгана хэмээвээс итгээд л үргэлжлүүлнэ дээ. Хэрүүл үүсгэн босгож ирвэл тэгээд чиний хардах тагнах мөшгих ажил эхэлнэ. Эм хүний сайхан ааль, эелдэг зан, уярам хоолойд эр хүн уярч тайвшран хардах чөтгөрийн сэтгэл нь тайвширч суудаг. Тиймээс хонуутаар явж буйнхаа төлөөсөнд эвт сайхан үгийг хэлж, учир бдлаа хэлэн, хайрлан санагалзах сэтгэлээ хэлж явагтун гэж захь. Ухаант эхнэр бол санан хичээж биечлэн хэрэгжүүлнэ. Ухвар мөчид авгай нь хэдэрлэн мунхаглаж салах дээрээ хүртэл садарладаг. Аль ч талдаа ажил амьдралаа алдахгүйгээр ухаан зарж шийдэл олноо.

  14. Шийрэв says:

    Сайхан хүүхэн юм бол танай эхнэртээ томилолтоор яваад баймаар байна шүү. Томилолтоор явбал буудалд хоноод шөнөдөө сайхан л амтална даа

  15. Zochin says:

    eldev balai sogtuu huuhnii ugend uzemschij 20 jiliihee amidral, 2 huuhdiihee ireeduigeer togloh geed ez ni hatgaad baigaa hun um bn l daa chi.

    Hund itgeed odoo baigaagaaraa l bai, neg ug baidag daa: Hanand chutgur zuraad baival , ter chutgur ni uneheer hureed irdeg gej..

    Chutgur hanandaa buu zuraad bai ! gej l heleh baina.

    bas neg yum helehed ; ene saitad bugd amidral ni tam bolson , huurch ,mehelsen , heruul temzeltei yana daa gesen humuus garah argaa haij ordog

    yum schuu dee. Chinii amidral tiim bisch bol ene saitiig unschij uuriiguu zovoogood yahav. ene saitad oroh, yum bichih schaardlaggui az jargaltai

    saihan amidarch yavaa myanga myangan ger bul baigaa schuu. Uursdiiguu tednii neg gej bod !

  16. Ggg says:

    Арай ч тэгэхгүй байх гэж бодоод явж байтал араар чинь тавиад л явж бдаг юм даа, магадгүй чамд мэдэгдэхгүйгээр нилээн удаан явж бгаа болов уу. Баталгаатай баримт л гаргаж ирэхгүй бол хүүхнүүд азаартсан ч эцсээ хүртэл үгүй гээд тас гүрийдэг

  17. er hun says:

    Гэртээ тогтдоггүй ямар эхнэр вэ? Монголд ажилладаг юм бол хаашаа тэнүүчлээд байдаг тэнэг вэ? Хөлд хий орсон хүүхэн юм биш үү? Сайхан амьтан юм бол эрчүүд юу гэж зүгээр байлгадгийн бэ? Ер нь ийм эхнэр ээж гэж юу байдгийн бэ? Хүүхдээ хар гэж хэл Үгүй гэвэл НО той боовшсон хүүхэн бөлгөөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.