Эхнэрээ ойлгохгүй байгаа эрчүүд заавал уншаарай!

Сайханд хууртах гэдэг шиг муухайд хууртах юм байна аа байна. Муухайд хууртах тухайгаа ярихаас өмнө хосуудын амьдралын хамгийн чухал үеийy талаар жоохон ярия. Миний бодлоор жирэмсэн болсноо мэдэх үеэс хүүхэд төрөөд хүүхэд нэг нас хүртэлх үе хамгийн эгзэгтэй, бас нэг талаар хамгийн тэвчээр шалгасан, хэрүүлтэй үе хосуудын дунд тохиолддог юм шиг байна аа.

Анх уулзаж танилцаад л нэг их гоё хүмүүс хэлхэлдэж яваад л, хэзээ хаана ч харсан гоёороо. Харин жирэмсэн болсоны дараа эмэгтэйн биеэнд өөрчлөлт гарж гормомын нөлөөллөөс мэдээж таргалах, памбайн хавдах, эв хавгүй болох, мэдээж хордлоготой бол юун бараг шүдээ угаах ч чадалгүй байдаг. Би л лав тийм л байсан. Нөгөө гоё хүүхэн байхгүй будаа. Тэгээд л болсон болоогүй юм нэхээд л, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй уурлаад л…

За энэ үед нөхрүүд эхлээд тэвчинэ, хааяа уурлана, нөгөө сайхан хүүхэн байхгүй. Нэг хормойгоо чирсэн бүдүүн хүүхэн. Тэрийгээ мэдэхгүй бас ууртай…

Удалгүй бөөн уйлаан майлаан болж байж хүүхдээ гаргалаа… Хүүхэд ч яахав угаасаа жаргалын дээд, түүнээс сайхан юм хаа байхав. Гэтэл нөхөрийн хүлээгээд төрчихвал сайхан болчино гээд байсан хайртай эмэгтэй нь улам царай алдаад жирэмсэн байхдаа ядаж усанд ороод байдаг байсан бол одоо бүр байхгүй, сайхан хөлс баас үнэртүүлээд, шөнө унтаагүй өрвийсөн. Ажлаас ороод ирэхэд гэр мэдээж замбраагүй, хоол унд бол бүр ч байхгүй. Эхнэр ядарцан, хүүхдээ ав гээд ууртай угтах жишээний.

Энэ л үе эрэгтэй хүмүүсийн хувьд хамгийн сорилтын үе… нөгөө бүх хүсэн хүлээсэн сайхан зүйлс байхгүй. Энэ үед л олон эрчүүдийн ёстой нөгөө ноён нуруу хугардаг мэт. Аргагүй нөгөө аваад суусан сайхан эхнэрийнх нь бүх зан чанар нь байхгүй болцон байхаар аргагүй. Адгийн нэг нь хүүхэн эргүүлж, алаг үрээ ээжтэй нь хаяж явж, арчаагүй нэг нь хаяад явчихаж чадахгүй байж муу эхнэрээ өдөр шөнөгүй өөлж, нойтон дэртэй хонуулж… Харин ёстой хүн шиг нэг нь загинуулсан ч хөлсөө гаргаж гүйгээд, эхнэртээ чадхаараа туслаад, муухай байсан ч сайхан байна аа гээд, гадаадууд шиг уянгалуулаад байхгүй ч Монгол эрийнхээ хээ хуурт таарснаар эхнэрээ хөөрхөн эрхлүүлээд амьдраад байх шиг…

Ер нь энэ хоёр жилд хосуудын харилцаа ямар байснаар тэдний цаашдийн амьдралын зураглал дүр төрх, зан характер тогтчихдог юм шиг. Энэ үедээ эхнэрээ зовоосоор байгаад ааштай авгай болгоод авчихсан бол тэр чигтээ эхнэр нь ааштай авгайгаараа тогтчихно. Сүүлд нь яаж ч харилцсан эмэгтэй хүний дотор хор шар байгаад намайг тэгэхэд энэ ингэсэндээ гээд сайхан харьций гэсэн ч болдоггүйн. Тэгээд яг энэ хоёр жилд хэрэлдэж муудалцсаар байгаад хосууд бие биенээ хүндлэх хүндэлээ гээгээд бие биетэйгээ хар яр гэж харьцаад, тэр яваандаа норм болчихдог. Харин Яаж ийгээд эвийлж энхрийлсээр байгаад хүүхдээ арай том болгоод авцан нөхрүүдийн хувьд эхнэрийн ааш зан улам л одоо наашилж, эгдүүтэй хөөрхөн болнуу гэхээс биш дахиж аашлахгүй.

За тэгээд нөгөө анх эхэлсэнрүүгээ буцаж очиход… Залуучууд сайханд нь хууртаад суучихсан гэдэг… Гэтэл та нар эмэгтэйчүүдийн хоёрхон жилийн энэ хүндхэн, тарган бүдүүн, эв хавгүй, ууртай уцаартай ер нь л юм юм нь бүрэлдсэн байдлийг нь даваад гарчихвал ямар ч эмэгтэй хүн хүүхдээ нэг нас хүрээд ирмэгц буцаад бие хаа нь тэгшрээд, нөгөө хормой чирсэн ааштай хүүхэн биш, гэрэтлсэн, гунхсан, бүр хүүхэд төрүүлсэн бүсгүй хүний цаанаа нэг тийм гоё зэвүүн төрхийг олчиохдог юм шүү дээ. Хамгийн ихдээ л хоёр жил. За тэрэнд нь л хууртавдаа!!! Онцгүй юм байна гээд хаяад явавдаа… Энэ чинь зүгээр л эмэгтэйчүүд бид нар хэтэрхий сайхан болхоор Бурхан биднийг үнэхээр хайртай нь хайрлаж яваг гээд хэсэгхэн хугцаанд гундаагаад буцаагаад сэргээхдээ бүр илүү өнгөлөг болгон сэргээдэг юм шүү дээ. Гэтэл тэр үед нь хаяж явчихаад буцаад эргэж буцаад байв… Юм бүхэн эргэж байрандаа ордог юм шүү. Хүүхнүүд бол бүр шартай, бүр өмнөхөөсөө илүү зэвүүн гоё болж чаддаг. Бас энэ жирэмслэлт, төрөлт гэдэг асуудал амьдралын эхэн үедээ болдог нь бүр гоё яах ийхээ шийдээд хэн нь хэнийгээ мэдээд авчихна.

Аан тийм, нөгөө эхнэр жирэмсэн энээ тэрээ болцон, онцгүй байх үед бусад хүүхнүүд өөртөө арчаатай гоё харагдаад байгаа биз… хэхэ… тэд нар эмэгтэй л хүн юм болсон хойно жирэмслнэнэ, төрнө, яг л нөгөө бид нар шиг арчаагаа алдана. Ямар ч од мод, сайхан хүүхэн байлаа гээд таргалахгүй жирэмслэж, төрсний дараа мярдаггүй гэж байхгүй шүү.

За тэгэхээр эрчүүд минь, эмэгтэйчүүдийн муухайд хууртав!!!Худлаа шүү. Цаана нь зөндөө сайхан юм бий шүү! Нөгөө сэкси мэкси гоё хүүхэн яг хэвээрээ байгаа. Хэсэг хугацаанд элбэ үзүүлж байгаан… Хууртваа!!!!

7 Comments

  1. Hmm says:

    Ter huuhed ntr hamaagui gol ni huuhed gargaad irheerei hamt amidraj ehlej bgad l uchir bgam. Yag bainga hamt bgad amidraldan oroltsood irvel bagiin sain naizuud ch salna. Ygd geheer bainga hamt bhaar tuhai hunii jinhen zan haraktar garj irj bgad uchir bgan. Heden honog hamt bh udurtuu uulzad yavhad bol heneees ch yamar ch zan garaj chadna.

  2. 45-tai eregtei says:

    Ene neg comment bichsen baigaa butelgui amidraltai buhan byaruu chini yu ve? Duu huu tegdeggui ymaa. Ehneree tordood hairlaad bh tusam amttai. Ternees busdiin uriin shingeniibaraad uriin shingenee hiilee geed saihan yvdaggui ym. Hajuudahaa l ungutei avch yv. Chadahgui bol busdiinhiig huvaaltsaj amidar.

  3. Mogi says:

    Чи л тэгж төрөхөөрөө мяарч хэрүүлч бүдүүн авгай болдын бгааз хүүхэн болгон адилгүй шүү. Чиний наадхаас чинь өөр философи бас бнаа. Нэгээхэн хэсгийг нь хэлье л дээ. Залуу хос сайхан үедээ сайхан хэдий ч залуу эр хүн, эм хүн 2 ын биеийн бүтэц гэж шөл өөр биологи бнаа цаана нь. Залуу хархүүс эхэндээ ихэнх нь сексын агуу их хүсэлтэй бдаг, эхнэрээ шаагаад шаагаад дундрахгүй их тачаал бий. Тэр үер эхнэр жирмээ боллоо секс холдлоо, хархүү гялс амжуулчихъя гээд элдэв юм бодолгүй өөр хүүхэн шаалаа, дахин дахин давран шаалаа, өөр бас бус асуудал гаргалаа, залуу мангар бацаан болхоор бүх юманд хариуцлага муу, хүүхнээсээ илүү муу бдаг. Араар тавилт хэрүүл, өр ширэнд оруулах бдал олон жил боллоо, энэ бүхнийг уучилж тэсээд гарч бж л жинхэнэ нөхөртэй үлддэг юм. 10 аад жил үргэлжилнэ дээ. Эр хүн насний эрхээр ухаажиж, хариуцлагатай өөрийг нь уучилж явсан эхнэрийг хайрлах хайр нь залуу үеийн хөөрхөн эхнэрээ хайрлахаас илүү ихээр ухаант эхнэрээ бахдан үүрд хайрладаг юм. Энэ хүрч чадваас илүү найдвартай гэр бүл тогтдог юм даа хө. Чиний хэлээд бгаагаас урт настай бат бөх гэр бүл бий болно. Харин энэ хүрэх хэцүү, маш хэцүү хэрийн хүүхэн тэсэхгүй. Одоогийн өдөр тутмын шударга байдал, жендер гэдэг хүүхнүүд хэзээ чадахгүй ба эхний асуудал гарангуут салж одоход бэлэн бдаг. Ёстой муу залуу таарлаа бла бла гээл арилж өгнө. Гэтэл муу залуудаа биш эр хүний бие болон ухааны бүтэц нь тийм бдаг юм. Үүнийг мэддэг бвал сайн юм бгаам. Хүн болгон өөр ч гэсэн эр хүн ерөнхий масс ийм л бдаг юм даа бүсгүй мээнь.

    • jj says:

      azaar buh erchuud tm bish ymdaa

    • Ммм says:

      Монголчууд эрчүүд юу ч дааж чадахгүй эмзэг гэдгийг хэлчихлээ дээ.

    • Рол says:

      Эр эм 2лаа жаргамаар байгаа биз дээ. Нэг нь шаналж зовж байж нөгөө нь тааваараа дураараа аашлаж амьдрана гэж юу байхав дээ хө. Аз жаргалтай амьдралын төлөө хосууд 2 лаа тэвчээр зориг зүтгэл гаргаж байж дараа нь үр шимий нь хүртдийм, хөдөөгүүр ийм жишээ авчмаар нутаг усандаа нэр хүндтэй сайхан өтөлсөн хосууд их байдым, дөнгөж уулзаад салахад их юм ойлгуулж ухааруулдаг хүмүүс олон байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.