Сексийн асуудалтай хосууд нойрны дэглэмээ АНХААР!

1. Кегелийн дасгал бэлэг эрхтний булчинг чангална

Угтаа бол зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан буюу шээс, бэлэг эрхтэний системийн өвчлөлийг анагаах зориулалтаар гарчээ. Төд удалгүй эрчүүдэд ч гэсэн эерэгээр нөлөөлж байгааг тогтоосон байна. Бэлгийн харилцаанд гайхалтай сайнаар нөлөөлдөг: илүү их мэдрэмжийг төрүүлнэ, бэлгийн ажлын хугацааг уртасгана.

2. Секс, нойр холбоотой

Секс нойрны чанарт, харин эрүүл нойр сексийн чанарт нөлөөлнө. Тийм учраас нойрны зөв дэглэм барьж сексийн амьдралаа идэвхжүүлээрэй. Сексийн асуудалтай хосуудыг нойрны дэглэмээ эргэж харахыг эмч нар зөвлөдөг бөгөөд аль болох нойрсох цагийг уртасгах хэрэгтэй гэж үздэг байна. Саяхны нэгэн шинэ судалгааны дүнг харахад, нэг хөнжилд унтсан хосуудын хувьд дараа өдөр секс хийх хүсэл 14%-иар нэмэгдсэн байхыг эрдэмтэд тогтоожээ.

3. Бэлгийн ажил хийх хүслээ нууц үгээр илэрхийлэх

Загас наадуулах хүсэлтэй байгаагаа “гэнэн” үг хэллэгээр илэрхийлж болно. Энэ нууц үгийг хүмүүсийн эсвэл хүүхдүүдийн дэргэд ичиж зоволтгүй хэрэглэх боломжтой. Энэ үгийг цугтаа бодож олох бөгөөд та хоёрын бэлгийн амьдралыг чимэх болно.

4. Тоглоомын шинж чанарыг мартахгүй

Бэлгийн ажил гэдгийг хөнжилдөө хэвтэх гэж ойлгож болохгүй. Эр хүн – төрөлхийн анчин. Хааяа ч гэсэн ангаа хийг л дээ: нуугдах, хувцас тайчиж хөзөр тоглох. Үүнд хил хязгаар гэж байхгүй, хамгийн гол нь туршилтаа зогсоож болохгүй.

5. Утсаа хойш тавь

Унтлагын өрөөнд гар утас ашиглахгүй гэсэн дүрэм баримтлаарай. Өнөө үед гажет бидний амьд харилцааг орлох болжээ. Хайртай дотно хүнтэйгээ халуун дулаан яриа өрнүүл.

6. Дотуур хувцсаа үлдээ

Шууд бүх “хөзрөө дэлгэх хэрэггүй”, хувцастайгаа жоохон бай л даа. Зарим нэг эмэгтэйчүүд сэрэл хөдөлгөх дотуур хувцсаараа эрчүүдийн хүслийг улам арзагануулдаг. Таны нөхөр ч гэсэн хувцсаа таны өмнө өөрөө тайчиж болно.

7. Энгийн зүйлийг март

Бэлгийн ажил хийдэг тогтмол цаг, байрлалаа өөрчлөхийн тулд стратегиа өөрчил. Жишээ нь, таны нөхөр ажлаа хийгээд сууж байхад нь “Би чамайг хүсэж байна” гэж чихэнд нь шивнэхэд түүний хувьд гэнэтийн зүйл болно (хэрвээ та урьд өмнө тэгж хэлж байгаагүй бол шүү дээ).

8. Өнгөрсөн үеэ дурс

“Чи санаж байна уу?” гэдэг тоглоом тоглоорой. Зугаатай үеэ дурсаж болно, жишээ нь “Загасанд явна гэж агаарт гарчихаад хоёулаа өдөржингөө майхнаасаа гараагүйг санаж байна уу?”. Энэ мэт яриа хөөрөө нь та хоёрын харилцааг улам ойртуулах болно.

9. Шулуун ярихыг хичээ

Хэрвээ та өөрийн хүсэл тачаалыг илэн далангүй ярьдаггүй бол эхний удаад хэцүү байх болов уу? Зөвхөн эхэндээ шүү. Ямар ч эр хүн хайртай бүсгүйгээсээ “Би шүршүүрт орлоо, чи цуг орох уу?” эсвэл “Одоо шууд орондоо оръё” гэдэг үг битүүхэн хүлээж суудаг юм. Бидний нийтлэлийг хэрэгтэй гэж үзсэн бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Тэд талархах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.