69 байрлалын талаар ярилцая

Сексийн энэ байрлалын талаар бүгд л сонссон байдаг. Гэхдээ тэр бүр үүнийг практик дээр тушиж үзсэн нь ховор. Зарим нь оролдож үзээд урам нь хугарсан байдаг. Яагаад вэ? Энэ тухай одоо өгүүлье.

Энэ байрлалын үндэс нь хосууд хэн хэнийхээ бэлэг эрхтэн рүү нүүрээ харуулан “69″ маягаар байрлан тарайн хэвтэхэд оршино. Биесийн жирийн бус байрлал, хэн хэнийх нь бэлэг эрхтэн шууд нүдэн дээр нь харагдах нь хоёулангийн тачаалыг хөдөлгөж, бас аман энхрийлэл шинэ мэдрэмж төрүүлнэ. Учир нь эмэгтэй хүний хэл эр эрхтний үзүүр хэсэгт хүрч (жирийн хурьцлынх шиг эрхтний уганд хүрэх биш) байхад үүнтэй адилаар эр хүний хэл хэлүүний эсрэг талд нь хүрч байна шүү дээ. Гэхдээ энэ бүхэн тийм ч амархан бишээ. Олон ч хосууд “69″ байрлалын үед таагүй байсан гэж гомдоллодог. Энэ байрлал нь огт өөр сэрэл мэдрэмж өгдөг хэд хэдэн хувилбартай гэдгийг олонх нь бүр төсөөлдөг ч үгүй. Өөрийнхөө хувилбарыг олох нь л чухал.

Эр нь дээрээ

Хамгийн энгийн хувилбар эмэгтэй нь дээш харж хэвтэн хөлөө бага зэрэг алцайна. Эр нь түүний дээр эрхтэн нь бүсгүй амандаа оруулах боломж олгон, өөрөө бас хэлээрээ хэлүүг оролдох боломжтой хэвтэнэ. Гэхдээ энэ хувилбар нь хосууд ижил жинтэй байх үед л боломжтой. Хэрвээ эрэгтэй нь нэлээд жинтэй бол бүсгүй нь дур тавихын оронд түүний жингээс болж багтрах шахан амьд үлдэх л асуудалтай тулгарна шүү. Харин залуу нь амтшаад бүсгүйнхээ зовлонг анзаарахгүй.

Ийм учраас эр нь дээр нь байхдаа өвдөг тохой дээрээ тулж хооронд нь бүсгүйнх нь толгой байвал илүү тухтай байх болно. Энд гол ачаалал эр хүн дээр ирэх бөгөөд бүсгүй нь биеэ суллан зүгээр л хэвтэж байхад эр нь хэлүүг хэлээрээ оролдохын хамт бас аарцгаараа хөдөлж байх хэрэгтэй болно. Гэхдээ анхаараарай! Энд байдлыг хяналтандаа байлгах хэрэгтэй, хөдөлгөөний далайц нь маш богино байх ёстой.

Ам бол үтрээ биш шүү дээ! Ялангуяа дур тавих ойртсон үед барьж байх тун хэцүү, дур тавих мөчид бүр шодоогоо угт нь тултал “зоох” хүсэл төрдгийг ч хэлэх үү. Яасан ч ингэж болохгүй шүү! Амраг бүсгүй чинь хамгаалалтгүй байгаа шүү дээ, та зөвхөн түүний амьсгалыг хаагаад зогсохгүй бас үрийн шингэнд чинь хахах аюулд хүргэнэ. Ийм учраас эр нь дээр нь байх “69″ байрлалд зөвхөн дур тавих үедээ өөрийнхөө үйлдлийг хянаж чаддаг эр хүн л байж болно.

Эм нь дээрээ байх “69″

Эр нь дээшээ харан хэвтэж бүсгүй нь үтрээгээ нүүрэнд ойртуулан дээр нь байрлана. Голдуу үтрээний төрх нь эрийн дур хүслийг хүчтэй хөдөлгөдөг болохоор бүсгүйд шодоог босгох гэж нэмэлт оролдлого хийх шаардлага гарахгүй. Харин бүсгүй түүгээр нь тоглож, дур тавих мөчөө хойшлуулж байх нь дээр. Гэхдээ үүний тулд эр нь хэлээрээ чамгүй ажиллах хэрэгтэй болно л доо. Эр нь толгойгоо байнга өргөж байхын тулд дэр дэрлэх нь дээр бөгөөд эс тэгвээс ердөө хоёрхон минутын дараа л хүзүүний булчингууд чичигнэн хөшиж юун дур тавиулахтай манатай болно.

Бүсгүй нь зөвхөн шодоонд анхаарлаа төвлөрүүлээд зогсохгүй ба өөрийнхөө эрхтний байрлалыг амрагийнхаа нүүрэнд тохируулан хөл гуяараа зохицуулах ёстой. Энэ хувилбар нь сексэд давамгайлж байхыг хүсдэг хүүхнүүдэд илүү тохирох бөгөөд эрчүүдийг бүрэн эзэмдэж байгаагаа мэдрэх, түүнтэй юу хүссэнээ хийх боломжтой байгаа нь дур тачаалыг хүчтэй хөдөлгөж, дурыг түргэн тавиулахад онцгой нөлөө үзүүлдэг.

Хоёр дахь давуу тал нь энэ тохиолдод зэрэг дур тавих нь хялбар байдаг ба дур тавих нь ойртож буйг мэдэрсэн бүсгүй түүнийг ч мөн хүчтэй өдөөж амрагууд зэрэг тавьдаг байна.

Хажуулдан байрлах

Хэн хэнд нь нөхцөл байдлыг дээд зэргээр хянаж байх, бие бялдрын илүү хүч гаргахаас зайлсхийдэг хамгийн оновчтой хувилбар юм. Хосууд өөдөөсөө зөрөлдөн хажуу талаараа хэвтэж дээш хөлөө өргөн холдуулж хэн хэнийхээ эрхтэнд хүрэхэд дээд зэргээр нээлттэй болно. Явц дунд амаа болон чөлөөтэй гараа оролцуулж нөгөө гараараа тохойлдож болно. Эсвэл толгойгоо доод гуян дээр тавин дэрлэж болно.

Энэ үед хэн хэн нь дээд гуяа толгой дээр чинь зөөлөн тавин хавчихад та зөөлөн тааламжтай хавханд орох болно. Хажуудах байрлал нь бүсгүй хүнд илүү таатай бөгөөд биеэ бүрэн сул тавих нь онцгой олгоно. Гэхдээ анхаараарай! Энд харин эмэгтэй нь аюулгүй байдлыг мартахгүй байх ёстой. Учир нь дур тавих үед бүсгүй эрүү, амаа өөрийн мэдэлгүй хүчтэй зууж болзошгүй бөгөөд энэ үед аманд “нөгөө юу” байх үед таагүй байдлаар төгсөж болзошгүй шүү дээ!

Босоо “69″

Ийм байрлал “Камасутра”-д байдаг. Эр нь эмийгээ өргөн толгойг нь доош харуулна. Бүсгүй нь хоёр хөлөөрөө түүний хүзүүг тэвэрнэ. Харин эр нь бүсгүйн толгойг өөрийнхөө эрхтний орчимд байхаар тогтоон тэвэрнэ. Гэхдээ ийм байрлалд дур тавих нь маш хэцүү учраас үүнийг сексийн оршил, бие халаалт болгодог байжээ. Тэгээд дараа нь хосууд өмнөх гурван байрлалын аль нэг рүү шилждэг байна.

2 Comments

  1. ganaa says:

    69 ch goyo shu heleeree click-iig doloogod tawihiin aldad hooloind n tultal boowoo dooroos n zoogood… tawisan hoino n heluug n zuulun doloohod dahiad husej bgaa ter tsaraig b harah ch bas goyo shuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.