Жинхэнээсээ надад туслахыг хүссэн эмэгтэйчүүдээс хариу хүлээж байна

Сайн байцгаана уу энэ сайт дээрээс өөрт тохиолдож байгаа асуудалтай ижил зүйл бичсэн хүн байна уу гээд олон нийтлэл уншлаа. Бараг алга байна тэгээд өөрөө захиа бичээд үздэг юм билүү гэж бодлоо. Би нэг хувийн тээвэр хүргэлтийн байгууллагад ажилладаг, 32 настай, найз эмэгтэйтэй 31 настай хүнийг “найз охин” гэх нь бас хаашаа хүн юм аа.

Бид 2 үерхээд 6 жил гаран болж байна. Энэ хугацаанд би гэрлэж хамт амьдрах уу гэж 2 удаа бас миний гуйлтыг талаар бодож байгаа эсэхийг сануулах маягтай 2 удаа асууж үзсэн. Одоог хэрнэ хариу хэлэхгүй юмаа. Хааяадаа манай гэрт ирж хэд хоноод л буцаад харьчихдаг. Ийм нэг найз охин гэх гэхээр ирээдүйн амьдралынхаа тухай боддоггүй, тэгээд зүгээр л унтдаг эмэгтэй юм уу гэхээр надад найдвар төрүүлээд байдаг хүнээс салах ч хэцүү байх ч хэцүү байдалтай болчихоод байна.

ОДОО ЖИНХЭНЭ АСУУЛТАА ТАВЬМААР БАЙНА. Хагас жилийн өмнө манай байгууллагад шинээр нэг охин ажилд орсон юм. Ажлаа надаас маш их асууна. Би чадлаараа хэлж өгнө. Ажил оройтож тарвал гэррүү нь дөхүүлж өгнө. Одоо аль алиндаа дасах шинжтэй болоод байдаг. Гэтэл энэ эмэгтэй намайг найз эмэгтэйтэй гэдгийг мэдэж байгаа болохоор үе үе өөрийгөө татаж авах гээд байдаг ч бас чадахгүй байгаа бололтой юм. Би эмэгтэйчүүдээсээ хэд хэдэн юм асуух гэсэн юм. Та асуулт болгонд тус тусад нь маш тодорхой хариулт хэлж өгөөрэй.

НЭГ: Би хааяа над дээр ирж унтаж хэвтэхээс өөр бараг харилцаагүй шахам болчихсон (найз эмэгтэйгээ бусдад муулдаггүй болохоор бид 2-ыг бусад хүмүүс сайхан хосууд л гэж бодож байгаа) эмэгтэйтэй харилцаагаа дуусгаад залуу охинруу (надаас 9 насаар дүү) гүйгээд эхэлвэл ТА НАР
МИНЬ ямар нүдээр хардаг вэ?

ХОЁР (А болон Б): Таньдаг болоод хагас жил болж байгаа, харин одоо харилцаагаа арай дотно болгохыг хүсч байгаа хүн ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ яаж хардаг байгаасай гэж хүсдэг вэ?

А: Надаар халамжлуулах шаардлагагүй насанд хүрсэн хүчирхэг бие хүн гэж хараад физилогын хэрэгцээнийх нь тал дээр арай санаачлагатай хандах.

Б: Эмзэг ариухан оршихуй гэдэг талаас нь харж харилцаагаа бага багаар ахиулах. 2-р асуулт надад маш чухал шүү.

ГУРАВ: Хайртай бол хартай гэдэгт хэр итгэдэг вэ? Хэрвээ би найз охиндоо итгээд болохоор хардахгүй байгаа нь ЭМЭГТЭЙ ХҮМҮҮС-т яаж мэдрэгддэг вэ? ХАРГҮЙ сайн хүн гэж ойлгогдох уу? ХАЙРГҮЙ хүн гэж ойлгогдох уу? Зөвхөн эмэгтэйчүүд минь хариулаад өгөөрэй…

12 Comments

  1. Бодонч says:

    Зоригтой бай. Чиний амьдрал чиний л амьдрал

  2. ooroo gologdoj dee says:

    bi ch bas 31tei , bas emegtei hun bolohoor zovloh geed uzie , 1.31tei emegtei chine chamtai bhdaa davhar bas humuustei yvdag bsan bh , ugui bsan bol yagaad neg gert ydaj hamtran amidarch boloogui ym be 2.31 tei emegtein huvid chi B tolovlogoo ni ym bn , ter emegtei enuugeer teruugeer naizan dundaa bavaltsaad , esvel chamaas arai iluu mongotei , bair suutstai arai horongolog zaluu garch ireegi bgaa bolhoor chamaig haya ch ugui , niileh ch ugui bj bgaad teged za odoo namaig enenees oor ym toogui ni dee gesen uedee chamtai suuna gesen bodoltoi. Daraagiinhiig ni oltloo omnohoosoo saldaggui , chamaas arai donguur ym haij bgaa hunii gargadag zan shuu . Barag er em humuust bugded bdag hunii muuhai zan. 3. 31 tei emegtei arai sanaatai amidraliin turshlagatai bolhoor chi joohon juldaad , gerleed huuhed grgalaa gehed hangaluun tejeej chadahgui baih gesen bodoltoi bgaa , er ni mongol zaluuchuud gologddog , tegeheer zaluu duumed ohin ni deer dee . Ter neg hogshirch gundsan , sanaa onoo suusan huuhneesee bolison ni der bhaa , tegeed chi ooroo er huniihee huvid oron bair , ger oron , mongo togrogtei boloh heregtei , ugui bol er ni huuhnuuded gologdood l yvna gesen ug shuu, yvaandaa naadohin chine ch bas 25 hureed ireheeree chamaig golood hayad arai donguur amidruuj chadah er huniig haigaad yvah bolno .

    • zul says:

      yag l xellee dee

    • Аги says:

      Гичий минь монгол залуучууд гологддог ч гэх шиг. Гадаад хүнтэй суухаар баян хүнтэй суучихдаг юм гэж байдаггүй юм шүү жомбого минь.

  3. Шүри says:

    Хаха . 😊
    “Эмзэг ариухан ” 😄

  4. gal says:

    humuusees hamaaraltai amidrahaa boli. Ingeh yum bol humuus yu gh bol gj huleedeg ee boli.
    31nastai nz chin chamd hairtai ta 2 ali hediin amidraad ur huuhedtei bolson bg. 23tai duuteigee nzlaad uz. Bolohgui bol salna biz. 30 nas gdg bol bolzdog bish, yu tohirch bwl tgd suudag ue. Tsag aldaad bn zaluu mini

  5. Eregtei hun says:

    1. 31тэй хүүхнээсээ сал. 2. 9 дүү хүүхэндээ үнэхээр хайртай бол харилцаагаа үргэлжлүүл. 3. Өмнөх алдаагаа битгий давт. 4. Хүүхнүүдийн зөвлөсөн чи арчаагүй, итгэл төрөхөөргүй байсан энтэр гэсэн зөвөлгөө зарим талаар үнэн шүү. 3. Дахиад хэлье 31тэй хүүхэн та 2-н хооронд ххрилцаа гэх юм чинь дуусаж байна. Дуусгасан нь ч дээр байх

  6. Тэнэг эр says:

    1. 31тэй хүүхнээсээ сал. 2. 9 дүү хүүхэндээ үнэхээр хайртай бол харилцаагаа үргэлжлүүл. 3. Өмнөх алдаагаа битгий давт. 4. Хүүхнүүдийн зөвлөсөн чи арчаагүй, итгэл төрөхөөргүй байсан энтэр гэсэн зөвөлгөө зарим талаар үнэн шүү. 3. Дахиад хэлье 31тэй хүүхэн та 2-н хооронд ххрилцаа гэх юм чинь дуусаж байна. Дуусгасан нь ч дээр байх

  7. hjjjj says:

    uulzdag 31t emegtei ta 2bol medeej dotno hariltsaatai ghde dundiin ur huuhedgui, omch horongo gdg asuudal garahgui bn tatlaa tutlee bol bhgui , theer shiidel hureegui tm hariltsaa bdgdaa untaal hewteel ywaal bdg daa hun chin tsagaa tulaad ooriin huwiin amidralaa bodno theer chi ch bas bodoh heregtei bhaa, ter emegtei chin baahan gomdol yrih ni oilgomjtoi chi bas ooriin bair suuria ilerhiileh heregtei, buur huuhedtei bolood lising awch bairand orood bur oilgomjtoi ger bul bolohod chi bolon nz ohin chin yaj handah be,6jil uulzaj uchraad yu bodood bgan bid yaj medehewdee setgel zasalch dr uulzsan dr bh, une tolboroo tolood tsegtselsen dr bh, tgd odoo uulzaj bga ohintoigoo uulzaal ywj bn bizdee chmg omchlood awchihsan bga bish, er hun husej bgad aytaihan bwal emegtein ugui ghgui bhaaa,hair2gd bhin hun hunii hairiig oilgoh oilgolt oor bolohoor shuud dugnej bolohgui bn

  8. lol says:

    31-tei ohin bish nas deer garsan huuhen hcin chamaig chamlaad bainaa, chi min chamlagdaad bna, hurungu hcinee, ed hogshil, mungu tsaas ndur nam, tsarai zus, boov shoovnii hemjee chin chamlagdaj bna gesen ug, chi uuruu ch shiidemgii bish yum, tiimdee 6 jil chuluu huuchihuj.

    chamaig 40 hurehed 9 dvv huuhen chin odoonii huuhnii chin nasan deer irne, ter ued? chi chamlagdaad bgaa odoo boltol medeegui yavna, 30 garsan hugshin bandi min

  9. Turshlagatai Ah says:

    ter 6 jil uulzaad baigaa emegtei chin. 1rt chamd hairgui. 2rt joohon golood baigaamaa. hun huleegeed bn. ter hoorondoo za yahaw geed cham deer ireed bn zaluu min. yur n bol chi joohon gologdood bdag yum shig bn.
    Aa harin nuguu huuhed chin chi tegeed aliig n songuulhaa hunees asuugad bhdaa yadag teneg tolgoi we. boloh yostoi yum bol bolno l bizde. 30 garchaad !!!!

    • Тиймээ чиний зөв энэ залуу гологдож байна. Харин 23 тай хүүхэн нь эрэгтэй хүн сайн мэдэдгүй болхоор сул талын анзаарахгүй байгаа биз.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.