Салсан нөхрөөрөө тохуурхсан агуулгатай Шакирагийн шинэ дуу YouTube-ийн дээд амжилтыг тогтоожээ

Дэлхийн поп од Шакира өнгөрсөн онд салсан нөхөр нь болох Испанийн мэргэжлийн хөл бөмбөгчин Жерар Пикед зориулж дуу бүтээснээ нийтэд цацсан нь YouTube платформын дээд амжилтыг тогтоожээ.

“Out of Your League” нэртэй энэ дууг нийтлэгдсэнээс хойш 24 цагийн дотор 63 сая гаруй удаа үзсэн нь YouTube платформд нийтлэгдсэн Латин дуунуудын дээд амжилт болсон байна.

Одоо 45 настай Шакира 10 жил хамт амьдарсан 35 настай Пикегээс 2022 онд салсан юм. Тэд хоёр хүүхэдтэй байв.

Шакира шинэ дуугаа Аргентины продюсер DJ Bizarrap-тай хамтран бүтээжээ.

Дуундаа Шакира хуучин нөхрийнхөө 23 настай шинэ найз бүсгүйн талаар дурдсан байна.

Тухайлбал тэр өөрийгөө 22 настай хоёр эмэгтэйтэй дүйцэх бүсгүй гэж магтаад Пикегийн сонголтыг “Феррариг Твингогоор (Renault компанийн хямд загвар)”, “Rolex-ийг Casio-гоор” сольсонтой адил дордуулсан хэрэг гэж дүгнэжээ.

Шакира бас Пикег фитнест маш их цаг зарцуулдаг шигээ бас тархиа дасгалжуулах шаардлагатайг нь шүүмжлэн дуулсан байна.

SOURCE: ikon.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.