Өдрийн аль цагт хүний сэрэл хамгийн их хөдөлдөг вэ?

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэрэл өөр өөр цагт хөдөлдөг болохыг тогтоожээ. Насанд хүрэгчдийн тоглоом үйлдвэрлэгч LoveHoney гэх компанийн зүгээс нэгэн судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэрэл өдрийн аль цагт хамгийн ихээр хөдөлдөг болохыг тогтоосон байна.

Эр хүн та хамтрагчаа дур тавиулж чадаж байна уу? Эсвэл хар амиа бодсоор л уу…

Тус судалгаанд нийт 2300 насанд хүрэгч хамрагдсан бөгөөд судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 70 хувь нь өөртэй нь ижил хэмжээний дур хүсэл бүхий эр хүнтэй таарч байгаагүй хэмээсэн нь яг үнэндээ цаг хугацааны асуудал болохыг тогтоожээ.

Судалгаанд оролцогч эрчүүдийн хувьд өглөө 6-9 цагийн хооронд хамгийн ихээр сэрэл нь хөдөлдөг гэсэн бол эмэгтэйчүүдийнх шөнийн 11-2 цагийн хооронд дур хүсэл нь оргилдог хэмээжээ.

Мөн судалгааны багийнхнаас эрчүүдийн сэрэл 7:54 минутад, эмэгтэйчүүдийн сэрэл 11:21 минутад оргил үедээ хүрдэг хэмээн нарийн тодорхойлжээ.

Тэгвэл Лос Анжелис хотын Гүүд Самаритан эмнэлгийн эмч Др.Аллисон Хиллийн хэлж байгаагаар, “Эмэгтэйчүүдийн сэрлийг ойлгоход төвөгтэй зүйл хэмээдэг ч энэ нь чухамдаа хүний биеэс бус сэтгэл зүйгээс нь хамаарч байдаг. Тиймээс эрэгтэйчүүдтэй холбоотой зүйл огт үгүй.

Ердөө л тухайн эмэгтэй өөрийнхөө бие, галбир болоод өөрийгөө хэрхэн мэдэрч байгаагаас хамаарч түүний сэрэл хөдлөх эсэх нь шийдэгдэж байдаг. Заримдаа бэлгийн харьцаанд орохоос илүүтэйгээр халуун цай оочлоод буйдан дээр тухлахыг илүүд үзэх нь ч байх л асуудал” хэмээжээ.

Эх сурвалж: LadBible

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.