Өдрийн цагаар түр унтаж амрах нь тархины хөгшрөлтийг удаашруулдаг болохыг шинэ судалгаа харуулжээ

Хүн нас ахих тусам өдрийн цагт богино хугацаагаар унтаж амрах нь тархины эрүүл мэндэд тустайг шинэ судалгааны үр дүн харуулжээ.

Тухайлбал ингэж амарснаар тархины нийт багтаамж тодорхой хэмжээгээр нэмэгдэж, зөнөх зэрэг бусад өвчин эмгэгээс сэргийлэх ач холбогдолтой болохыг Лондон Коллеж их сургууль, Уругвай улсын их сургуулийн хамтарсан баг судалж тогтоосон байна.

Өдрийн цагаар унтдаг болон унтдаггүй хүмүүсийн хооронд 2.5-6.5 жилийн наслалттай дүйцэх тархины хөгшрөлтийн ялгаа гарч байгааг судлаачид тогтоожээ.

“Зарим хүмүүсийн хувьд өдрийн цагт богино хугацаагаар унтах нь нас ахих тусам тархины эрүүл мэндээ хэвийн хадгалах нэг арга байж болзошгүйг бид олж мэдлээ” гэж Лондон Коллеж их сургуулийн эрдэмтэн Викториа Гарфилд тайлбарласан байна.

Эрдэмтэд Их Британийн Биобанканд бүртгэлтэй 40-69 насны 35,000 гаруй хүний эрүүл мэндийн өгөгдлийг “Mendelian randomization” хэмээх статистик аргаар түүвэрлэн судалжээ.

Гэхдээ өдрийн унталт хэр удаан үргэлжилбэл зохимжтой талаар ямар нэг дүгнэлт гаргаагүй байна.

Өмнө нь явуулж байсан өөр нэг судалгаагаар үд дунд өнгөрөөд удаагүй байхад 5-15 минут нойрсох нь хамгийн тохиромжтой гэж дүгнэж байжээ.

Шинэ судалгааны тайлан энэ долоо хоногийн эхээр “Sleep Health” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Эх сурвалж: Ikon.mn

1 Comment

  1. Баагий says:

    30 настай дажгүй цэвэрхэн залуу секс хамтрагчаа хайж байна. Элдэв зүйл байхгүй, том боовтой гоё сексддэг залуу байнаа. Тууштай секс хамтрагч болох 40өөс дээш насны бүсгүй байвал мэйл бичээрэй. mgcoops24@gmail.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.