Нууц бүхэн муугаар төгсдөггүй юм

Эхнэр 5 хүүхэдтэй 36 настай. Одоогоос 10 жилийн өмнө ажлын сонгон шалгаруулалтаар нэг ажилтан эмэгтэй ажилд авлаа. Нөхөр 1 хүүхэдтэй оюутан байх даа хүүхдээ төрүүлсэн гээд их л эрч хүчтэй эмэгтэй байлаа. Ингээд 4 жилийг хамт ажиллаж энэ хугацаанд түүнд үнэхээр их татагдаж, сэтгэл дотроо хайрлаж ирсэн. Нэг ч удаа түүнд өөрийнхөө сэтгэлийг нээгээгүй бас ил гаргаж ямар ч ханд өгөөгүй л зүгээр сэтгэлээ нандигнаж ирсэн. 2-лаа гэр бүлтэй хүүхэдтэй болохоор тийм зүйлийг би хүсээгүй.

Бид хамтдаа маш сайн ажиллаж би ч компаниахаа СOO болж тэр маань албаныхаа дарга болсон байлаа. Тэр маань гадаад сурахаар нөхөр хүүхэдтэй явахаар болж, сэтгэл минь хичнээн өвдөж байсан түүнийгээ сайн яваасай гэж дотроо нандигнан хайрласан. Ингээд ажлаараа гаргаж өгөхөөр болж бөөндөө сууж, нэг мэдэхэд 12 цаг болж, тарахаар болсон.

Анх удаа би чамайг дөхүүлээд өгий гэж амнаасаа гарсан, өмнө нь хамтдаа зөндөө баяр, ёслол хамт явж байсан боловч нэг удаа гэрт хүргэж өгч байгаагүй дандаа л такси дуудаад явуулдаг байсан учир бусад хүмүүс буруугаар бодоод нэр сэвтэж магадгүй гээд 2-ланхаа байх, бусдад өртөх үйлдэл огт хийдэггүй байлаа. Хамт такси бариад би өмнөх зангаараа байнга хошигнож, түүнийгээ явуулсаар гэрийн гадаа ирээд буулгаж өгөөд орцонд оруултал тэр миний гарнаас бариад чамайгаа зөндөө их санах байх даа гээд уруул дээр минь үнссэн.

Тэр үед би бас хулчигар гэх юм уу өмнөх шигээ юу ч болоогүй юм шиг зан гаргаж, сайн яваарай хамтрагч минь гээд буцсан даа. Надад бага зэргийн талтай байсан байх гэж боддог байсан ч ийм гэж бодоогүй ээ. Ингээд гадаад 2 жил болж, ковидоос болж ирэх хугацаа нь дахин 2 жилээр сунгаж 4 жилийн дараа 2021 онд Монголдоо ирсэн юм. Энэ хугацаанд чат энэ тэрээр байнга холбоотой байсаар ирсэн. Тэгээд ирсний дараа нь ажлын журмаар уулзаж хамт хоол идэж хуучны зүйлүүдээ ярьж, манайх ам бүл 2 хүүхэд нэмэгдэж 6 болсон байлаа. Тэр маань харин хүүхэд олохгүй байгаа сүүлийн 2 жил эмчилгээ хийлгээд ч болохгүй байгаа тухайгаа ярьсан.

Би 8 жил нуусан сэтгэлээ түүнд хэлсэн, харин тэр маань би чамайг надад сайн бусад хүмүүс мэдэхгүй ч би мэдэрдэг байсан. Тийм байх тусам чамайг ямар их хайрладаг байснаа бас надад хэлсэн. Анх удаа эхнэрээсээ өөр хүнтэй унтаж үзлээ. Үүнээс хойш бид илүү дотно болж эхэлсэн ч тэр шөнөөс хойш яг 10 хоногийн дараа гэнэт хамт хонох уу гээд би ажлаар гэнэтийн ажил гээд хамт хонохоор болсон. Бидний хамт хоносон анхны бөгөөд сүүлийн шөнө байсан. Учир тэр шөнө 2-лаа энэ сүүлчийнх гэдгийг, 2 талаа ингэж хуурч болохгүй гэж тохироод харилцаагаа дуусгасан шөнө байсан.

Тэрнээс хойш хэн хэн ч яриагүй чимээгүй болсон. Харин 2023 оны 10-р сарын 10 өдөр түүний нөхөр жаахан охин тэвэрцэн дэлгүүрийн гадаа зогсож байгаад таарсан. Бид өмнө бие биеэ бага зэрэг таньдаг байсан. Тэр жаахан охин миний хүүхэд байна гэдгийг би шууд л мэдэрсэн. Тэр маань дэлгүүрээс гарч ирээд над руу хуучны инээсмэглээр надтай мэндэлсэн. Ингээд би маргааш түүн рүү залгатал тэр яг хүлээж байсан. Шууд өмнөөс тиймээ, хэзээ нэгэн өдөр хэлэх байсан. Чамтай ганцхан унтаад хүүхэдтэй болчихно гэж огт бодоогүй, гэхдээ 4 жил хүлээсэн хүүхэд минь байсан бас миний хайртай хүний хүүхэд, чамд хэлсэн бол чи хариуцлага энэ тэр гээд, хэн хэнийхээ гэр бүлд саад учруулахгүй байхыг хүссэн гэж хэлсэн.

Охин нь чамтай дэндүү адилхан, би чамайг санах бүртэй охиноо харж тайвширдаг. Би түүнийгээ жаргалтай байхыг сонсоод баярласан. Баяр болгоноор охинынхоо зургийн байнга тавьж байна аа, сайн охиноо харж байгаа үүнээс илүү юм хийж өгч чадахгүй гэдгийн би ч ойлгосон. Ингээд би 5 хүүхэдтэй болсон доо. Охиноо хэзээ нэгэн өдөр том болоод юмны учир ойлгож, ухаарах тэр л өдөр өөрийгөө аав нь гэж хэлэх өдөр ирэх байх гэж сэтгэлдээ тээж явна даа. Миний сэтгэл дахин хэзээч асаахгүй дарж чи минь жаргалтай байж, миний охин сайн өснө шүү дээ гэсэн бодлоор амьдарч байна даа.

21 Comments

  1. Jombogo says:

    Kino2.
    Solongos kino baga uz

  2. Bulgaa says:

    хаха хөгийн тавиас зантай, тавьчихсан бодолтой, өрөвдөлтэй залуу байнаа чи. аймар гоё гэгээлэг юм шаажийна гэж боджиинуу бооёхон минь 😂😂😂 том боллдоо ацан бандаашаа!!!

  3. Naaska says:

    Миний хувьд энэ 2н харьцаа хувь тавилан шиг санагдана. Надад бас ийм сайхан нууц нандин сайхан харьцаа байдаг. Амьдралыг гоё хөглөж өгдөг юм шиг санагддаг юм. Бие биедээ тус дэмтэй. Хэзээ ч нэгэндээ хар буруу санадаггүй үнэхээр их хайртай да. Гэхдээ гэр бүдээ илүү хайраа зориулалгүй л яахад дэ…

  4. Guest says:

    Unshihaar l setgel uragdaad bna. Uur hund hairtai bsan ym bol ehneree yah gej 4 udaa turuulj bgaa ym be dee hairtaidaa l ter olon huuhduudiig chin uurt chin turuulj ugsun bhdaa ene tsag uyed humuus 1-2 huuhedtei bhiig l iluud uzdeg bolson bhad. Ohinoo tom bolohoor helne ntr gej olon ym bodood bailgui uurt onogdson ger bulee l bodoj amidar. You have to make up for your mistake and treat your wife and kids well. Buruu zamaar budaa teevel butsahdaa shoroo teene gej yohh zurh2. Ariuhan tsagaahan naiz gej bodoj yavsan hun maani 2-3 ehnertei ger bultei huntei yavdag yavdaltai biye unelegch shig huuhen bsan hamgiin aimahigtai ni teriigee uurt onogdson huvi tavilan, nadad oldoj bgaa hair ntr. Tiim bolohoor tiim yanhan shig huuhnees zaigaa barisan. Ta nar tgd iim uil yavdlaa aimar hair grj nerleh ymaa burhan min uhaan hurehguin ard ni sharhlah humuusiig bodohoor ter humuusiin umnuus zurh sharhlah ym.

  5. Sisi says:

    Бузрын явдлаа хайр гэж уянгалах хэрэггүй. Эцэг нь гэж өөрийгөө бодоод явж байгаа эр хүн, чиний 4 хүүхдийн эхийн сэтгэл юу ч бишүү тэгээд

  6. Ххх says:

    Өнгөнд хууртаж буруу хүнээсээ хугацаа тааруулж жирэмсэн болжээ. Амьдралд энэ битгий хэл юм болдог эхнэр, хүүхэд, нөгөө айлын амьдралыг бододгүй арчаагүй худ уянгын гар байна даа

  7. hun says:

    Хөөрхий тэр охин заяа.Та 2 шиг бузарууд бутач төрүүлээд нүгэлийг чинь тэр охин насаараа үүрнэ.Олигтой явахгүй бас л яг чам шиг бузарын гараар ороод дуусна.Хөөрхий тэр 4 хүүхдийг чинь төрүүлчээд сууж бгаа эхнэр нэртэй хүн чин.Хөөрхий тэр араараа тавиулсан эр хүн.Нэг өдөр чиний хбүх бузар илэрч чи хоолойгоо базуулах өдөр ирэхвмйй.!! Новш гж.Даанч нөдад охин үр алга.

  8. Tulga says:

    Ih mulguu zaluu shig sanagdlaa. Tom bolohoor ni aav ni bi gej helne genuu! Chi zugeer hezee ch helehguigeer, zugeer ter ger bulees bur musun holdson deer shdee. Uuruu 4 huuhedtei bj, nuguu ger buliig, bas ter nuhriig amgalan tvan blgah hergetei shdee. Neg tiim hudlaa ariun hair ene ter hudlaa uyangalsan archaagui l amitan sanagdlaaa

  9. бат says:

    ккк дурлаж үзээгүй хүмүүс олон юм бичжээ, хайраас үүссэн хүүхдийг нь хайрлаж өсгөөд хэн хэн нь аз жаргалтай бгаа бол болоо шд, яг үнэндээ хэн бүхэн хэнд ч хэлээгүй нууцын үр үндэстэй л бгаа даа

  10. Радван says:

    Тэр бүсгүйн нөхөрийг огт бодолцож үзэхгүй юмаа. Өөрийн хүүхэд гэж бодоод л дахиж хэзээ ч олдохгүй цаг хугацаа мөнгөө зарцуулах байх. Зөвхөн өөрийгөө л бодох юм. Өөрөө л болж байвал тэр бүсгүйн нөхөр огт хамаагүй. Нарциссизм гэдэг байхаа.

  11. boldoo says:

    нэг л их ирээдүйг харсан гарууд хүний амьдрал шүүж шүлсээ үсчүүлээд хуцалгүй уншаад болоо биш үү. өөрсдөө нээх энхийн цагаан амьтад. муу ч сайн ч энэ хүний амьдрал та нарт падлий бхгүй.

    • Erka says:

      Naa erguu maldaa heleech padliigui balai yumaa bitgii end bicheed bai geed tegvel chi. Chi ch bas iiim olon nuuts yumtai baliar nuhur uu

  12. soeloo says:

    6 huuhediign gargasan ehneriin hair shalaaar shaadag shaatsan

    • Хөгшин баньд чинь юуны чинь хайр. Чамайг хайралсан эхнэр, чиний хүүхэд болсон хүүхэдүүд, чиний хүүхэдийг өөрийн гэж бодсон нөхөр, чамайг сайн хүн гэж бодож сонголт хийсэн тэр эмэгтэй үнэн өрөвдөлтэй юм аа. Тэр охинд аав чинь гэж хэлэхээсээ өмнө үхээрэй п…да минь. Ер нь хэлсэн ч чамайг хүн гэж тоохгүй.

  13. Kino2 says:

    Энийг зохиол гэж найдая даа 😂

  14. Зочин says:

    Юун ариун нандин хайр. Хууралт, завхайрал. Тэрнийх нь гэрч болсон хөөрхий охин. Нэг эцгийн хүүхдүүд цаанаасаа татагдаад гэрлэх тохиолдол их байдаг. Эхнэр чинь нэг өдөр үнэнийг мэднэ, ямар аймшигтай мэдрэмж авах бол? Тэр хүүхнийх нь нөхөр гээд 2 талын гэр бүл хүүхдүүд бүгд та 2ын ариун хайранд хууртагдаж байна. Яана даа хулчгархан минь

  15. Hun says:

    Yasan ch muuhai humuus ymdee. Biyiin jargalaas bolj uchnuun hunii amidraliig ballasnaa medehgui baih gej. Hoyr taliin ehner nuhur, huuhduud, ohin chine ene buhnii hohirogch bolloo. Ireeduid ah duus gdgee medehgui hoorondoo suuh tsaashlaad neg uy yvaad huuhdiin huuhduud hoorondoo suuj tsus oirtolt bolvol yana. Boliyo etseg ni gedgee hellee gej bodhod aav ni gej itgej baisan ter nuhriin setgel ymar baihuu ter ohinii setgel ymar baihuu? Ymar muuhai humuus ve pee

  16. Заваан юм says:

    Ариун нанадин хайр гэж л санаж байгаа юм байх дааа. Заваан завхай явдал ш дэээ. Нөгөө талд нэг бутач охин хүүхэд. Бүсгүйн нөхөр өөрийн охин гээд насаараа хууртагдаад явах нь. Гэхдээ нууц гэж байдаггүй юм. Нэг л өдөр мэдэгдэнэ.

  17. Амьдралыг туулагч says:

    Бадарчин баярлах болоогүй гэж нэг үг байдаг даа, одоо л дөнгөж юм эхлэж байна. Эхнэр чинь нууц охиныг чинь мэдэж л таарна, энэ цаг хугацааны асуудал. Тэгээд араар тавилтыг мэдсэн эхнэрийн сэтгэл хөрөлт, хэрүүл маргаан, салалт, шүүх цагдаа, хүүхдүүдийн уйлаан майлаан, өмчийн маргаан, хүүхдийн тэтгэмж гээд зөндөө даваанууд босох вий дээ,
    нөгөө газарт охин томроно, хойд эцгийн гарт үрээ үлдээх хүсээд байх зүйл биш дээ,
    ингээд бодохоор чиний өмнөөс айчихлаа

  18. Go says:

    Erguu yumnuud l gj helii daa, heleh ch vg alga, ireeduid asar tom huuliin asuudal vvseh ni dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.