Ажлаас нь гаргамаар байна…

Манай найз охин бид 2 одоо жил гаран болж байна. Удахгүй гэрлэх байх. Бид хоёрт нэг таарч тохирохгүй асуудал байна. Би найз охиноо аль дээр үеэс л таньдаг байсан юм. Өмнө нь нөхөртэй байж байгаад салсан. Одоо манай найз охин яаманд ажилладаг л даа. Тэнд нэг ажлын ахтай явалддаг байсан юм. Тэр нь гэр бүлтэй хүн байсан болохоор нууцаар л мань 2 явалддаг байсан. Тэр 2 сексийн хэрэгцээгээ хангадаг байсан юм билээ.

Энэ харилцаа нь бараг 2 жил үргэлжилчихсэн. Хэн хэндээ татлаа түлхээ байхгүй болохоор амар байсан юм шиг байна лээ. Одоо ч хамт ажилладаг. Би саяхнаас наад ажлаасаа гар гээд шалаад байгаа. Тэгсэн чинь өөрөө миний ажил төрөл үгүй гээд уурлаад бид хоёр зөрөлдөөд байгаа. Эр хүнийхээ хувьд би үнэхээр дургүй байгаа. Миний эхнэр болох гэж байгаа хүн тэнд ажлын ахтай өдөр болгон тааралдаад л.

Бараг надтай байх хугацаанаас илүү тэр хүнтэй илүү уддаг байх шүү. Уулзаж барьж байсан хүмүүс хоорондоо үг хэлээрээ илэрхийлэхгүй ч харцаараа санаа бодлоо солилцдог байлгүй. Тэгээд л ууж идэхээрээ өднө, хажууд нь сууна. Орой завтай юу нтр гээд хээвнэг асууж барина. Ер нь л муухай ш дээ. Яах вэ? Ажлаас нь гаргамаар байна…

7 Comments

  1. захидлын эзэн says:

    яг энд муу ёрлоод байсан залуугын хэлсэн шиг юм боллоо шүү. энэ асуудал ерөөсөө шийдэгдэхгүй бид хоёр хэрэлдээд байгаа. саяхан утасыг нь оролдож байгаад viber аас мсж олж уншлаа. ФБ дээрээ бол ямар ч асуудалтай юм бичээгүй. Ажлын шаардлагаар viber хэрэглэдэг болхоор нь тэрнийг жоохон ухаж түнхэлээ. Тэгсэн чинь Нөгөө муу ахтай бичиж байна шүү. Ажлын холбогдолтой юм хум зөндөө байсан. Гүйлгэж гүйлгэж байгаад нэг мсж олсон. Тэгсэн чинь Бид хоёр жоохон асуудал тулгараад байна гээд жоохон амьдралаа ярьчихсан. Ах болхоор зөвлөгөө авдаг юм шиг байгаан. Тэгсэн нөгөө муу новш нь аргадсан юм хум биччихсэн байнаа. Чи чинь ухаантай шүү дээ. энэ тэр гээд. Тэгсэнээ хоёулаа жоохон гарч суух уу нөгөө газараа хүрээд ир гэчихсэн байдаг юм даа новш. Тэр өдөр аягүй оройтсон юмаа. Хаашаа яваад ирэв гэж асуухад нэг эмэгтэй найзтайгаа уулзчихаад ирлээ гэж байсан. Тэгээд надтай тэр өдрөө ойртоогүй ядраад байна унтацгаая гээд л унтсан юм. Энэ нилээн ноцтой асуудал болох шинжтэй болчихлоо яах вээ.

  2. батаа says:

    одоо чамтай байгаа л бол түүндээ итгэ, хамгийн гол нь өөртөө итгэ л дээ, чамаас таашаал аваад чамайг хайрлаад хажууд чинь байгаа бол болоо шдээ, энийгээ засахгүй бол хаа ч ажиллуулаад, ажилгүй гэртээ бсан ч чиний хар гэдэг тэнэг өвчин сэдрээд хамгийн лайтай новш болно шүү

  3. Zaluu says:

    Naiz zaluugui bhda sexdeed yvj l bsin bga biz. Odoo nohortei bolood yvaldahgu baihaa. Chi ch bas huurj aldaj bolohoorgui sain nohor gedge medruul. Jil garan bolj bga gdg chin ed haluun deere yvaa hosiud oor zaluutai uulzah ch bodolgu bga. Ter hun chin ajil careeree hooh ni zov.

  4. J says:

    Duraaraa ymbee, Ajlaas ni gargamaar bn edr, Chamaas salaad ajiltaigaa vldsen ni hamaagvi ireedviteil biz. Naad nz hvvhnee ajilaas ni gargahaas ilvv chi uuruu insecure zangaa zasval taarna. Uur nuhtsul tohioldhod chi yaahu, bas ni teriigee boli,eniigee boli Nanaasa gar gehvv, Svvldee ngu laridma shig Gertee tvgjih ym bnldaaa 🙄

  5. Tulga says:

    Ymar muuhai duraaraa yum be ta nar.. Hunii erhend haldaad ajilaas ni gargah geed dairaad bdag, tegj bhaar chi uuriiguu emchilsen deer bhaa, ene yanzaaraa gerlechihvel bur daramtlaad, zodoj nudej medeheer evgui zaluu bn daa

  6. Kai says:

    Кэцүү ч юм даа, энд орж байгаа нийтлэлүүдийг уншихаар энэ хорвоо чинь ер нь юу вэ ч гэж бодох шиг, өөрийгөө “гэнэн хонгор, онгоноороо байгаа юм байна” ч гэж бодох шиг гэхгүй юу хахаха Ажил дотроосоо явалддаг хүмүүсийг ер ойлгохгүй юм, лай байгаа даа, ямар ч гэм хоргүй татлаа түлхээгүй харилцаа гэж байгаа ч даамжраад ирэхээрээ ЛАЙ л болно. Найз охин чинь чамтай 1 өдөр хэрэлдээд л, ажил дээрээ жоохон урвайцан сууж байхад нь ажлынх нь тэр ах жоохон аргадаад л тэгээд сексдэнэ, орой нь сексдээд уур нь гарчихсан тайвширчихсан чамтай эвлэрье гээд л ирнэ. Чи ер нь бүр хэрэлдэх ч эрхгүй болсон байна шүү. Тэр нэг юм байнга нүдэнд нь харагдаж байна гэдэг бол үнэхээр ЛАЙ л болно

  7. zochin says:

    yag iimerhuu yavdal mednee. manai baiguullagad neg zaluu bas neg huuhentei yavaldaj baisan. uuruus ni hed egch huuhen l dee. nuguu zaluu ni haayaa huseheeree terentei uulzdag baisan. neg heseg uy uy hamt hoolond garch orood l surhii bolchihson baisan. nuguu zaluugaas asuusan chini tsever sexiin hariltsaa uur yu ch baihgui l gej baisan. udalgui nuguu egch genet huntei suusan daa. ter zaluugaas sonsson chini huntei suusnaasaa hoish uulzahgui geed mayaglaad baigaa gesen. gehdee say shine jileer bid nar niildeg hedeeree karaoke orson. tegsen chini nuguu zaluu egchiin hajuud suuchihsan garaa hoiguur ni tavial bugs mugsiig ni ileed baih shig baisan. yahav uulzaj barih ni bagassan ch tegeel gar huliig ni ileed oroldood baidag yum bilee. nuguuh ni untaj hevtej basian hun bolhoor tooj baigaa ch yum baihgui.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.